| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2531001370359 |
| Дугаар | 2026/ДШМ/43 |
| Огноо | 2026-04-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/43
холбогдох эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Урангоо
Шүүгдэгч М.М*******,
Түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгч Д.Ч*******,
Түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор М.М*******, Д.Ч******* нарт холбогдох эрүүгийн 2531001370359 дугаартай, 316/2026/0058/Э/208/2026/0031 индекстэй, 3 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б******* овогт ******* Ч*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын**-ны өдөр ******* аймгийн А******* суманд суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ц******* ажил эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн Ц******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: МА84021514/;
У овогт М М*******, Монгол улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын * дугаар баг, тосгоны *-*** тоотод оршин суух хаягтай, урьд
-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: МЕ91121614/;
Шүүгдэгч Д.Ч*******, М.М******* нар нь бүлэглэж 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн сумын * дугаар баг, тосгоны “” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1,826,220 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 202,203 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
******* аймгийн Прокурорын газраас: М.М*******, Д.Ч******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Б******* овогт ******* Ч*******, У овогт М М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Шүүгдэгч Б******* овогт ******* Ч*******, У овогт М М******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai LC 2800 маркийн экскаватор /бичиг баримтгүй/ хуучин 1 ширхгийг улсын орлогод оруулж, ус татах насос буюу помп (хуучин) 2 ширхэг гитаран буу буюу алт угаах төхөөрөмж (хуучин) 1 ширхгийг тус тус хураан авч устгахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч******* ийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил давж заалдах гомдолдоо:
“...Гэм буруугийн хувьд миний үйлчлүүлэгч Д.Ч******* нь Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан гэдгээ анхны мэдүүлгээсээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хууль бус үйлдэлдээ чинь санаанаасаа гэмшиж харуусаж, гэм буруугийн тал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай түргэн явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцагчийн тогтоосон актын дагуу төлж барагдуулж, мөн шинжээч нарын ажлын хөлсийг төлж барагдуулсан.
Миний үйлчлүүлэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл нь хууль тогтоогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг.
Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмыг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг зааж өгсөн. Тэр тусмаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хүнд хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулан эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч болно гэж заасан байна.
Миний үйлчлүүлэгч хуулийн дээрх шалгуурыг бүрэн хангасан, энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, өөрийн хууль бус үйлдэлдээ чинь санаанаасаа гэмшиж гэм буруугийн талаар огт маргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай түргэн явуулахад дэмжлэг үзүүлсэн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн ялын бодлогыг хэрэгжүүлж төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байгаа прокурорын зүгээс шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан.
Иймээс энэрэнгүй ёсны зарчмын үүднээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анхны мэдүүлгээсээ эхлээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай бүрэн явуулахад дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж улсын яллагчийн ялын дүгнэлтийн хүрээнд нийгмээс тусгаарлахгүй байж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Ч******* ийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэхдээ “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугийн талаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй болно” гэж баримтаар тогтоогдоогүй, худал дүгнэлт хийжээ.
Хавтас хэргийн материалд авагдсан баримт буюу Д.Ч******* ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд тэрээр үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар огт маргаагүй байна.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаль орчинд учирсан 1,826,222 төгрөгийн хохирол, нөхөн сэргээх ажлын зардал болох 202,203 төгрөгийг тус тус төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн бүрэн боломжтой гэж үзэхээр байна.
Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба түүнийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг хамтран үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгэл оногдуулж байсан этгээдтэй ижил төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэнтэй нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Ч******* ийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүгдэгч миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна” гэв.
Шүүгдэгч М.М******* ын өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүгдэгч М******* ын хувьд сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, тосгоны ядуу өрхийн бүртгэлд байдаг, хүнсний талонтой гэр бүл юм гэдгийг сум орон нутгийн удирдлагатай биечлэн уулзаж бодит байдлыг ойлголоо. Түүний эхнэр У овогтой Булганхангай нь бүтэн өнчин ах дүү цусан төрлийн садан байхгүй, зөвхөн нөхрийнхөө хайр ивээлээр 2 хүүхдийнхээ буян заяагаар /Хүү 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, том охин М 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн/ өөрийнхөө сэтгэлийг дэвтэж явдаг бүсгүй юм байна. Ажил эрхлэх боломжгүй өвчний учир гэртээ, хүүхдүүдээ асран хамгаалж суудаг.
Нөхөр М.М******* ын хувьд элдэв муу зуршил байхгүй, амьдралын төлөө хаана ажил гарна түүнийг хийж амьдралаа залгуулдаг, хүмүүст их тусархуу, тэнд очоод ажил хийгээд өгөөч гэхэд нь явж очоод түүнийг нь хийдэг ийм л ажилсаг залуу гэр бүлийн нэг юм байна. М******* ын хувьд толгойдоо уйланхайтай түүнийхээ улмаас үе үе татаж унадаг, ухамсарт үйлдэл нь тасалддаг өвчтэй боловч хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдоогүй байнгын эмчилгээтэй ухамсарт үйлдлийн хам шинж оноштой эмчийн хяналтад байдаг.
...Хэдийгээр М.М******* ын хувьд эдийн засгийн хувьд боломжгүй боловч сум орон нутгийн удирдлага Засаг дарга Э, болон Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга . “******* ХХК-ны захирал С нартай биечлэн уулзаж энэ талаар ярилцаж надад санал бодлоо илэрхийлж, хорих ялыг торгуулийн ялаар солих боломжийг илэрхийлж өгөөч, манай компанийн зүгээс М******* ыг ажлын байраар хангаж тогтмол цалин олгож, түүгээр нь торгуулийн ялыг төлүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлье, ер манай компанид урьд өмнө ажилладаг байсан, ажилд махруу хар бор ажилд сайн, сэтгэлээрээ ханддаг даалгасан ажлыг сайн хийдэг мөрөөрөө залуу учир би туслахад бэлэн гэсэн саналыг хэлж байна. Иргэдийн төлөөлөгчийн Хурлаас дэмжлэг туслалцаа үзүүлж торгуулийн ял дэр нь анхаарч ажиллая гэсэн саналуудыг гаргаж байгааг дуулаад сэтгэл сайхан байна. Иймд М.М******* т оногдуулсан 1 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.
Прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...гомдолтой холбогдуулан тусгайлан гаргах саналгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.М*******, Д.Ч******* нарт холбогдох эрүүгийн 2531001370359 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч М.М*******, Д.Ч******* нар нь бүлэглэж 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн сумын * дугаар баг, тосгоны “” гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 1,826,220 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ы “... тосгоны нутаг дэвсгэр болох “” гэх газар руу явахад хяналтын пост байхгүй. ...Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. ...Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Миний ярьсан зүйл үнэн. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91/,
-Гэрч К.А “...2025 оны 02 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ манай тосгонд байдаг Г /хүргэн ганаа/ гэдэг ах манай гэрт ирээд “” гэдэг газар голын мөсөөр экскаватор гаргаж байгаад голын мөс цөмөрч ороод арай хийж өөр экскаватороор гуйж татаж гаргалаа. Г ахын экскаваторын хамаг юм руу нь ус орчихсон юм шиг байна. Асаах гэсэн чинь асахгүй байна. Чи очоод янзлаад өг гээд гуйхаар нь би зөвшөөрч Г /хүргэн ганаа/ ах бид хоёр “” рүү явсан. Тухайн газарт очиход гол руу цөмөрч орсон гэх экскаватор нь голын мөс нь дээр зогсож байсан. Тэгээд би экскаваторын цахилгааны утаснуудыг нь үзэж, янзалж өгөөд орой 19 цагийн үед тосгон руу буцсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/,
-Гэрч Л.Гийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* аймгийн сумын* дугаар баг тосгонд байдаг “” гэх нэртэй газрын талаар мэднэ. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бил үү 23-ны өдөр билүү /яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна/ “” гах газар голын эрэг дээр , бид гурав Г ахын Шар ангийн HYUNDAI LC2900 маркийн экскаваторыг янзлаад байж байсан чин Улаан Хар өнгийн Harrier бичлэг хийгээд байсан. ...Намайг хүмүүс Г гэхээсээ илүү Хүргэн Ганаа гэж дууддаг. Бид нарыг “” гэх газарт голын эрэг дээр байхад ирж бичлэгийг хийсэн Улаан өнгийн Патрол, Хар ангийн Harгіег маркийн хоёр машинтай хүмүүсийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй. Би тухайн хоёр машины улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Улаан өнгийн Патрол, Хар ангийн Нагrier маркийн хоёр тээврийн хэрэгсэл байсан. Г ахын Шар өнгийн HYUNDAI LC2900 маркийн экскаваторыг янзалж тосгоны төвд оруулж ирэх гэж , бид гурав ********** улсын дугаартай Land Cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. сумын * дугаар баг тосгоны “” гэх газар Улаан өнгийн Патрол, Хар ангийн Нarrier маркийн хоёр машинтай хүмүүс ирж бичлэг хийгээд явсны дараа /20-30 минут/ би Г ахын Шар өнгийн HYUNDAI...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103/,
-Гэрч М.Сийн “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өглөө Дархан-Уул аймгаас манай Б, , , , , , нарын хамт наймуулаа ***** улсын дугаартай улаан өнгийн NISSAN PATROL болон 9*** улсын дугаартай TOYOTA HARRIER маркийн 2 машинтай ******* аймгийн сумын * дугаар баг тосгоны нутаг Их алт буюу “” гэх нэртэй газар руу загас барихаар өглөө 10 цагийн орчимд явсан. ...Их алт гэх газарт очоод явж байгаад бид хэд төөрөөд голын хаалттай гарам гарахад цаад талд нь гадна экскаватор, ковш зэрэг техник хэрэгслүүд байрлуулсан уурайн кемпийн хажуугаар гараад голын урсгал дагаад шороон замаар явж байхад гол дотор 2 экскаватор зэрэгцээд шах уу зогсчихсон, гитар нь буу нь дээр шороо угааж байсан. Манай найзууд бүгдээрээ хараад эд нар иргээд голын эхэн дээр ухаж, угаагаад байхад энэ голд яаж загас байхын бэ? Загас ховордох нь аргачгүй юм байна. Эд нарын ажиллаж байгаа бичлэгийн хийгээд ав гээд миний гар утсаар тухайн хүмүүсийн гол дотор ажиллаж байгаа байдлыг 100- 150 орчим метрийн зайнаас бичсэн. Бид нар хоёр машинтайгаа бичлэг хийгээд зогсоход бид нарыг хараад Гол дотор байсан 2 экскаватор ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120/,
-Гэрч А.А 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид загас барихаар тосгонд очсон замдаа төөрсөн. Миний машин дотор явсан манай найзууд хараад эд нар иргээд гол ухаад байхаар яаж загас байхын бэ? Эд нарын бичлэгийг хийе гээд би өөрийн гар утсан дээрээ тухайн үйлдлийг бичсэн. Урд талын машинаас С бууж ирээд намайг цуг наад талд нь зогсож байсан 2 машинтай хүмүүс дээр очоод уулзаад ирье гэсэн. Тэгээд С бид хоёр гол дотор ажиллаж байсан 2 экскаваторын харалдаа голын эрэг дээр зэрэгцээд зогсож байсан Цагаан өнгийн ланд 80, ногоон өнгийн Прадо маркийн машин дээр очоод Цагаан өнгийн ланд 80-ын үрүүл дээр сууж байсан 35-40 орчим насны бор царайтай залуутай манай найз С уулзсан. ...Бид нар 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн сумын * дугаар тосгоны нутагт явж байх үедээ голын урсгал дотор хуль бусаар ашигт малтмал /алт/ олборлож байгаа үйлдэлтэй таарч, видео бичлэг хийсэн нь үнэн. Бид нарыг цагдаа, байгаль орчинд битгий хэл гэж шахаж шаардсан, дарамталсан хүн байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-125/,
*********
-Гэрч Д.Б “...Ч******* /чинзо/ миний найз. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байх манай гэрт ирээд хоёр хоносон. Тухайн үед манайд ганцаараа ирсэн. 2025 оны 03 дугаар сарын 23-ны өглөө гэрээс гарч яваад оройн ирсэн. Орой ирчхээд “” рүү Жанкуг /М*******/ авч яваад оператор хийлгээд ажиллаж байсан чинь хүмүүс ирж бичлэг хийгээд экскаватороо нуучхаад хүрээд ирлээ гэсэн юм ярьсан. Маргааш өдөр нь Чинзо /Ч*******/ ******* рүү гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161/
-Байгаль орчны зөвлөх “ ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №13/031 дугаартай: “...Нэр бүхий иргэдийн ******* аймгийн сумын 3 дугаар багийн нутаг, “” нэртэй газар нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 1,826,220 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 202,203 төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 183-184/,
-Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХҮК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №ТХҮ-925-912392 дугаартай: “...Хюндай ЛС2800 /бичиг баримтгүй, арлын дугааргүй/ экскаватор 1 ширхэг 7,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гар хийцийн 1 ширхэг 500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 215/,
-Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХҮК-ийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №ШД-925-914173 дугаартай: “...хар өнгөтэй ус татах нассос ширхэг 427,500 төгрөг, цэнхэр өнгөтэй ус татах нассос 1 ширхэг 227,500 төгрөг, нийт 655,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 227-231/,
-Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХҮК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №ШД-925-912658 дугаартай: “...Хюндай ЛС4500 экскаватор /бичиг баримтгүй/ 1 ширхэг 24,440,000 төгрөг, алт угаах төхөөрөмж гитаран буу 2 ширхэг 1,600,000 төгрөг нийт 30,040,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 237-241/,
-******* аймгийн Байгаль орчны газрын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №01-29-01/068/46 дугаартай: ...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 4.1, 49 4.2, 49.4 3, 49.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 202203*2=404406 төгрөг, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээ 1502189*3=4509567 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 4910973 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 247/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.
3.******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М*******, Д.Ч******* нарыг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4.Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “ шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх хэдий ч энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд дээрх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага боломжтой эсэх талаар дүгнэлт хийж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
5.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч нарын хамтын оролцоо, хохирлоо төлсөн эсэх зэргийг харгалзан шүүгдэгч нарт 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
6.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.М*******, Д.Ч******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн болон ар гэрийн нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” заасан үндэслэлээр шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасан тул шүүгдэгч нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
7.Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/57 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Б******* овогт ******* Ч*******, У овогт М М******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр тус тус торгосугай.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарласугай..” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч М.М*******, Д.Ч******* нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын энэ хэрэгт тус тус цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 15,000 төгрөгөөр тооцож, /33*15.000=495,000/ 495,000 төгрөгөөр тооцон хасч, шүүгдэгч М.М*******, Д.Ч******* нарын биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 5,505,000 төгрөгөөр тогтоосугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН