| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331002940065 |
| Дугаар | 2026/ДШМ/44 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/44
Б.*******, Б.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б******* /цахим/
Яллагдагч Б.******* /цахим/
Түүний өмгөөлөгч Б.Эрдэнэчимэг /цахим/
Яллагдагч Б.*******
Түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЗ/91 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2331002940065 дугаартай, 208/2026/0024 индекстэй, 4 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х******* овогт Б******* *******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн Д******* суманд төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******* аймаг, Д******* сум, ******* ** дугаар баг, ******* **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: )
овогт Б *******, Монгол улсын иргэн, 1**** оны ** дугаар сарын **-ний өдөр аймгийн Ц суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн У хот, Ч дүүрэг, ** дугаар хороо, * дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: )
Яллагдагч Б.******* нь Сэлэнгэ аймгийн А сумаас С сумын чиглэлийн олон улсын чанартай А0403 дугаартай зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед А сумын * дугаар баг, “ ” гэх нэртэй газар өвс ачиж зам дээр зогсож байсан улсын дугаартай “Киа Пронтер” загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслийн араас мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 9.3 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
д/ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед:
-18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасныг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан улсын дугаартай “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э амь нас хохирсон,
2.Яллагдагч Б.******* нь Сэлэнгэ аймгийн С сумаас А сумын чиглэлийн олон улсын чанартай А0403 дугаартай зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-ны шилжих шөнө 00:30 минутын үед А сумын 3 дугаар баг “ ” гэх нэртэй газар СЭУ улсын дугаартай “Киа Пронтер” загварын бага оврын ачааны тээврийн хэрэгслээр өвс ачиж явж байгаад уг тээврийн хэрэгсэл эвдрэлд орж замын хажуу хэсэгт зогсож байсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн: 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
-9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд:
-9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ:
б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд.
-9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.
-14.10. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас Б.******* гийн жолоодож явсан улсын дугаартай “Тoyata prius 41” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э амь нас хохироосон” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******, Б.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2. 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч Х******* овогт Б******* *******, ургийн овогт Б ******* нарт холбогдох эрүүгийн 2331002940065 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцаан,
Яллагдагч Б.*******, Б.******* нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн, ...эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах, эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 2026 оны 02 дугаар 26-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...захирамжийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Нэгдүгээрт: Хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлэн ослын бүдүүвч зураг буюу схем зургийг хийж хэрэгт тусгасан байна.
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн бөгөөд энэ нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр тогтоосон хэмжилт болон ослын “А” цэг үндэслэлтэй байсан эсэхийг тогтоох зорилготой хийсэн мөрдөн шалгах ажиллагаа болно.
Өөрөөр хэлбэл “А” цэг буюу тээврийн хэрэгсэл мөргөлдсөн газар, осол гарах шалтгаан нөхцөл, *** улсын дугаартай Киа Пронтер загварын бага оврын ачааны тээврийн хэрэгсэл нь замыг чөлөөлсөн байсан эсэхийг тогтоосон хэргийн газрын үзлэг хийсэн бөгөөд ослын анхны дүр зургийг бүдүүвч зурган байдлаар илэрхийлсэн схем зураг хэрэгт авагдсан байхад шүүх яллагдагч Б. ******* ийн зорчих хэсгийг чөлөөлж зогссон зураг хэрэгт авагдсан нотлох баримтыг урьдаас үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.
дугаарт: Хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай шинжээч С.О дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/25 дугаартай техникийн шинжээчийн бүлэлдэхүүнтэй дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07/25-1 дугаартай бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн нэмэлт дүгнэлт зэрэг хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2.1-т заасан тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэлт гаргасан байна.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 241 дугаартай Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар нь Зам хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх асуулт нь эрхзүйн шинжтэй учир хариулах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар “шинжээч” гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр г*******.” гэж үүрэг хүлээж шинжээчийн дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд шинжээч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсны үндсэнд шүүх үнэлэх, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.
Гэтэл шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.
Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Мөн шүүх захирамжийн 3 дугаар заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж зааснаар дахин дүгнэлт гаргуулах гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.
Иймд Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/Ш3/91 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна” гэв.
Яллагдагч Б.******* гийн өмгөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шинжээчийн дүгнэлт дээр тамга тэмдэг байгаагүй гэх зүйлийг ярьж байна. Эдгээр нөхцөл байдлууд нь а цэгийг тогтооход ач холбогдолгүй гэж би дотроо бодож байна. Б.******* гийн хувьд гэм буруу дээрээ маргаагүй. Гэхдээ уг хэрэг нөхцөл гарахад үүссэн нөхцөл байдал, гэм буруутай холбоотой асуудлыг шинжээчийн дүгнэлт, хуулийн байгууллагаас шалган тогтоож уг хэрэг хянан хэлэлцэгдэх байх” гэв.
Яллагдагчийн Б.******* ийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүхийн шатанд хийх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл процессын том зөрчил байгаа. Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг прокурор, өмгөөлөгч бид нар ягштал биелүүлэх ёстой гэх заалт байдаг. Гэм буруугийн асуудлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Яагаад ингэж хэлж байна гэхээр яллах дүгнэлт дээр Б.*******г замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн гээд байгаа. Гэрлийн гялбаанд орсон гэж яллаж оруулж ирж байна. Шинжээч нарын дүгнэлт нь хурд хэтрүүлж явсан байна гээд байгаа. 108 км цагийн хурдтай явж байсан. Тэр битгий хэл зогсоох арга хэмжээ аваагүй байна гээд шинжээчийн дүгнэлт гарчхаад байгаа юм. Тиймээс өнөөдөр ингэж яллаж оруулж ирж байгаа нь нотолбол зохих зүйл нотлогдоогүй гэж үзэж үндэслэл байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2331002940065 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.*******, Б.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2.Яллагдагч нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 38 дугаар захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ.
Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн газрын А цэг буруу авагдсан, шинжээчийн эрхгүй этгээдүүд дүгнэлт гаргасан, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагаар завсарлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх боломжтой гэж үзсэн.
5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2026/ШЗ/91 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2.Яллагдагч нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ