2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2026/04368

 

 

 

 

 

 

 

 

 2026             04            21                                              192/ШШ2026/04368

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч А.Гэрэлцэцэг нь нэхэмжлэгч *******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,*******,******* нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох /нэгтгэсэн/ нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд*******,******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Гэрэлцэцэг нь өөрийгөө болон хоёр хүүхдээ Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Будда Виста хотхон, 804-р байр, 416 тоот хаягт байрлах 122 м.кв, 3 өрөө орон сууцны хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү*******, охин******* нарыг өөрийн асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч ******* нь хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлгийг нэг удаа, эд хөрөнгийн хэлбэрээр олгож, улсын бүртгэлийн Ү-2206041975 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Будда виста /17023/, 804-416 тоот хаягт байрлах 122 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Гэрэлцэцэгийн өмчлөлд шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрх шилжсэнээр*******, охин******* нарыг 18 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийг бүрэн олгосонд тооцохоор харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гуравдагч этгээд*******,******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0778 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагч******* олгосугай.

 

4. Энэхүү захирамж гарснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/18304 дугаартай захирамжийн дагуу авч хэрэгжүүлсэн урьдчилсан арга хэмжээг дуусгавар болгосугай.

 

5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.ОТГОНБАЯР