| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0086/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/91 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Н.Мөнхбат
Шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Ч.А нарт холбогдох 1816001570083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ММ000000 регистрийн дугаартай, Г овогт А.Б
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ММ000000 регистрийн дугаартай, Х овогт А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А, А.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Бн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн ****** байранд ээж дүү хоёрын хамт байр түрээсэлж байдаг. Би анагаахын барилга дээр туслах ажил хийдэг. Ч.А ах 3 өдөр архи уусан байсан учир би байрны гадаа Ч.А ахтай таараад би оюутан сургалтын төлбөрөө олох гэж ажил хийж байгаа. Нэг өдрийн мөнгө ч гэсэн надад хэрэгтэй байна. Та архиа уухаа болихгүй бол би тантай хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлсэн. Би байранд ороод найзынхаа өрөөнд утсаар тоглоод сууж байхад гаднаас Ч.А ахын эхнэр Б эгч орж ирсэн. Х ахын ээжийнх нь бие муу байгаа гээд Б эгч сэтгэлийг нь сэргээж байна гээд нэг том пиво гаргаж ирж уусан. Тэгээд би найзтайгаа 2 дугаар сургуулийн талбай дээр бөмбөг тоглох гээд гарсан. Намайг байрнаас гарахад Ч.А байрны үүдэн дээр зогсож байсан. Тэгээд хажуугаар нь гарах гэтэл чи яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тухайн үед би өрөөнд байхдаа Б эгчийн авч ирсэн пивоноос уусан байсан. Ч.А бид хоёр барьцалдаж аваад Ч.А миний нүүр рүү 3 удаа цохиод тоосго аваад хүзүү рүү цохихоор нь би өмсөж явсан тэлээгээрээ нэг удаа ороолгосон. Ч.А ах тоосгоор цохисоны дараа би ухаан алдаж унасан учир юу болсон талаар санахгүй байна. Тэгээд найзынхаа орон дээр өөдөө харсан байдалтай сэрсэн. Тэгэхэд манай ээж цагдаа дуудсан байсан учир цагдаа ирээд аваад явсан... Тухайн үед 2 стакан пиво уусан... Шанаа хэсэгт 3 удаа гараараа цохисон, тоосгоор цохиж унагасан. Унасны дараа дээрээс цохисон гэсэн тэр талаар мэдэхгүй байгаа... Нүүр хэсэгт хөхрөлт үүсээд хавдсан, хамрын салст бага зэрэг мурийсан, тархины доргилттой гэсэн онош гарсан... А өмсөж явсан өмдний тэлээгээрээ нэг удаа ороолгосон, мөр болон шанааны орчим 1-2 удаа цохисон... Бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа... Би тухайн үед эмнэлэгт хэвтсэн учир ор хоногийн мөнгө гаргуулсан... Би оюутан хувьдаа эд хөрөнгө байхгүй учир хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр инженер техникийн ажилтнууд нэг өдөр амраад хоёр шил архи уусан. Эхнэр хүүхэд хоёроо дуудаад хэд хоног амраах бодолтой байсан юм. Тэгээд гэнэт Б ээж манай эхнэртэй муудалцаж зодолдсон байдалтай гарч ирсэн. Тэр үед би гадаа тамхи татаад сууж байсан. Учиргүй эхнэрийг зодоод байхаар нь очоод яагаад байгаа юм бэ? гэж асуухад А.Б тэлээгээ тайлаад та нар яадаг юм бэ? гэж хэлээд тэлээгээ савчаад байхаар нь эхлээд зүгээр бай гэж хэлсэн. Тэгээд зүгээр болохгүй байхаар нь тэвчилгүй зодолдсон. Удалгүй Б ээж цагдаа дуудсан байсан учир цагдаа ирээд аваад явсан. Эрүүлжүүлэх байранд байхад чихний ард талаа оёул, Б эмнэлэгт үзүүл гэж хэлээд гаргасан... Нүүр рүү хоёр шанаадсан, чихний ард тал руу тэлээний арлаар нэг цохисон... Хамрын мурийг тэгшлүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархины доргилттой гэж гарсан. Чихний ард талд сэтэлсэн байсан... Би Б гараараа нэг цохиход ухаан алдаж унасан, тоосгоор цохисон зүйл байхгүй. Ухаан алдаад унахаар нь элэг рүү нь нэг өшиглөсөн... Б цохисоноо хүлээн зөвшөөрч байгаа... Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг нь өгсөн... Шанаа тус газар нь нэг цохиход ухаан алдаж унасан... Би тоосгоор цохиогүй... Хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 05-ны өдөр бригадын дарга А ах согтуу явж байхаар нь та ажлаа хийхгүй юм уу. Та 2-3 хоног архи уулаа. Би ажлаа хийж өдрийн цалингаа авмаар байна гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм. Дуугүй байж бай, би чамтай тусдаа яриатай шүү гээд амьдардаг түрээсийн байр руугаа орсон. Би хажуугийн өрөөнд нь байдаг найзынхаа өрөөнд ороод сууж байтал А ахын эхнэр Б эгч орж ирээд Ахыгаа ойлгоорой чи ажлаа хийгээрэй гэхээр нь би наад хүнтэй чинь хамт ажиллахгүй ажлаасаа гарна гэж хэлсэн чинь гараад явсан. Удахгүй Б эгч нэг том савтай пиво барьж орж ирээд тэнд байсан хүмүүстэй ууж байхаар нь би найз Т хамт гараад явж байтал байрны гадаа гадаа үүдэнд А ах намайг дуудаад чи юу гээд байгаа юм гээд заамдаж авсан. Хажуугаас манай найз салгаж байтал эхнэр Б нь гарч ирээд А чи наадахаа алаач, Наадах чинь том бацаан байна гэхэд А ах намайг шууд баруун шанаа орчим гараараа цохиод авсан. Манай найз болон хажууд байсан барилга дээр ах нар салгасан…А ах миний араас ирээд тоосго барьж байгаад толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисон би ухаан балартаад доошоо суусан. Тэгээд би ухаан алдаад цаашаа юу болсныг мэдээгүй. Нэг ухаан ороод Т өрөөнд сэрсэн. Миний хамраас цус гарсан, шанаа хавдсан, толгой өвдсөн байдалтай байсан. Тэр үед манай ээж цагдаад дуудлага өгч цагдаа ирсэн байсан... Би оюутан болохоор надад мөнгө төгрөг байхгүй. Эмчилгээнд зарцуулсан болон цаашид зарцуулах бүх зардлаа би А нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг/хх 15-16-рт/,
Хохирогч А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б миний хамар руу гараараа нэг удаа цохиж цохиж аваад өмднийхөө тэлээг тайлаад савж миний баруун чихний хэсэгт ороолгож гэмтээсэн. Би Б-н нүүрэнд нэг удаа цохиж унагаагаад гэдэс рүү нь нэг удаа өшиглөж зодсон. Б нь тэлээнийхээ төмөр аралтай хэсгээр ороолгож дайрч давшлаад байсан болохоор би биеэ хамгаалж нэг удаа нүүрэнд нь цохиж газар унагааж нэг удаа гэдэс рүү нь өшиглөж холдсон... Бид хоёр хоёулаа архи уусан согтуу байсан... Б нь манай эхнэрийг архи уудаг, барилгын ажилчидтай янхандаж архи уудаг гэх мэтээр доромжилж шүүрээр цохиж, шүүрний хуванцар ишээр гэдэс рүү нь хатгасан байсан. Тухайн үед манай эхнэрийн гэдэсний орчим хөхөрч арьс нь зулгарсан байсан. Одоо ямар нэгэн шарх сорви гэмтэл байхгүй... Миний тархи доргиж, хамар мурийсан байсан. Мөн баруун чихний ард нь арьс нь зүсэгдсэн гэмтэл учирсан. Б бид 2 харилцан зодолдсон учраас хэн хэндээ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б надаас эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө төлөхийг шаардаж байгаа. Өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Б-н эмнэлэгт хэвтсэн төлбөрийг төлж өгнө...” гэсэн мэдүүлэг/хх19-20-рт/
Гэрч Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б миний өгзөгнөөс базаж аваад өдөөд байхаар нь уурлаж хэдэн үг хэлтэл чи угаасаа барилгын залуусыг дуусгаж байгаа биз дээ гэх мэтээр намайг доромжилсон. Би гарч нөхөртөө энэ талаар хэлэхэд зүгээр тоолгүй орхичих гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр А, хамт ажилладаг А, А нар байрны гадаа сууж байтал Б нэлээн ууртай байрнаас гарч ирсэн. Би яасан бэ зүгээр үү гэж асуухад чамд ямар хамаатай юм гээд намайг түлхэж унагасан. Тэр үед манай нөхөр А уурлаад чи яагаад миний эхнэрийг хэл амаар доромжилж, зодож байгаа юм гээд Б дээр очоод хэрүүл маргаан хийж байтал Б нь эхлээд А-ийн нүүрэн тус газар цохиж авсан. А зөрүүлээд цохих шиг харагдсан, тэгээд тэр 2 зодолдсон. Б тэлээгээ тайлж бариад А-г цохисон. А биеэ хамгаалж Б нүүр орчим цохиж унагаагаад нэг удаа гэдэс рүү нь өшиглөөд холдсон. Б газарт хэвтээд босохгүй байсан. Ээж А нь гарч ирээд А бид хоёр руу дайрч давшлаад, цагдаад дуудлага өгсөн. Б-г газарт хэвтэж байхад нь найз нь өргөөд өрөөндөө оруулсан. Би санаа зовоод араас нь өрөөнд нь ороход Б уурлаад шүүр бариад над руу дайрч давшлаад гэдэс рүү цохисон. Арьс бага зэрэг шалбарсан...” гэсэн мэдүүлэг /хх10-12-рт/
Гэрч Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Б-аас өмнө гараад жорлонд орж бие засчихаад гарч ирэхэд А, Б 2 барьцалдаж авсан байсан. Би очиж салгаад бид 2 явах гэтэл А эхнэр нь гарч ирээд Б-г хэл амаар доромжилж үг хэлээд байсан. Би одоо яг юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгсэн А тоосго барьж аваад Б-ийн шилэн хүзүү орчим руу цохисон чинь Б газарт унасан. Унасан байхад нь А 4-5 удаа цээж гэдэс орчим нь хөлөөрөө дэвсчихээд холдсон. Би Б-г босгох гэтэл ухаан алдсан, ямар ч мэдрэлгүй болсон байсан. Тэр үед Б-ийн ээж А гарч ирээд орилж чарлаад миний хүүг алчихлаа гээд гүйгээд явсан. Хаашаа явсныг би хараагүй. Х-тай нийлж Б-г өргөөд өрөөнд оруулсан. Өрөөнд ороод Б 10-15 минут хэвтсэн. Би хамраас нь гарсан цусыг цэвэрлээд байж байтал цагдаа нар ирж бид нарыг бүгдийг нь Цагдаагийн газар руу авч явсан. Би Б-г хажуугаас нь түшээд машинд сууж явсан... Б-ийн бие муу байсан болохоор би Б-г аваад эмнэлэг рүү явж хүлээн авахад оруулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх21-22-рт/
Гэрч А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 05-ны өдөр 18 цагийн орчим байх би өрөөндөө юм угааж байтал хүмүүс чанга дуугаралдах чимээ гарахаар нь гүйгээд гартал байрны гадаа хашаан дотор миний хүү Б-г газарт унагаасан А элэг орчим руу өшиглөөд зодож байсан. Би миний хүүг алчихлаа гээд уйлаад орилж чарлаад очтол миний хүү Б ухаан алдаад унасан байсан. А-ийн эхнэр Б намайг цааш түлхээд зулгааж өмссөн байсан фудволк урсан. Би гар утасгүй гарч ирсэн болохоор буцаж өрөөнөөс гар утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Манай хүүг найз Т нь хүмүүстэй дамжилж өргөөд өрөөндөө оруулсан байсан. Миний хүү Б ухаан ороод босож ирээд явж чадахгүй дайваад толгой эргээд байна гээд байсан. Тэгээд тэр оройны 20 цагийн үед эмнэлэгт авч очиж үзүүлж мэс заслын тасагт хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23-24-рт/
Гэрч А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр өдөр А бид нар амарч байсан. Тэгээд 2 дугаар сургуулийн урд талын хөлсний байрандаа барилгын хэдэн ажилчидтай хамт архи уусан юм. Тэр үед Б нь А-ийн эхнэртэй хэрүүл маргаан хийсэн гэж А ярьж байсан. Намайг байрны гадаа сууж байтал А, Б нар маргалдаад хоорондоо зодолдсон. Би тухайн үед их согтсон байсан. Нэг харахад Б тэлээгээрээ А-ийг ороолгож байсан. А цохиж унагаагаад өшиглөж харагдсан. Тэгээд Б-ийн ээж нь болон тэнд байсан Т гэдэг залуу очоод салгаж байсан. Би хажууд нь очоогүй холоос хараад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Т.А-ын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаартай “...1. Иргэн Б-н биед гэмтэл учирсан байна.
2. Иргэн Б-ийн биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь сорвижсон учраас үүсгэгдсэн хүчин зүйлийг тогтоох боломжгүй.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх29-30/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д А-ын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай “...1. Иргэн А-ийн биед гэмтэл учирсан байна.
2. Иргэн А-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун чихний ар хэсэгт сорви гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хх34-35/
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Б-ийн мэдүүлэг /хх10-12-рт/, хохирогч Бийн мэдүүлэг /хх15-16-рт/, А-ийн мэдүүлэг /хх19-20-рт/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх29-30-рт/, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх34-35-рт/, Б нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар өвчтөний түүх зэрэг /хх38-49-рт/, яллагдагч Б-ийн мэдүүлэг /хх51-54-рт/, А-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх58-59-рт/, гэрч Т-н мэдүүлэг /хх21-22-рт/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч А-ийн өмгөөлөгч М.Э-ийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх34-35-рт/, ял шалгуулах хуудас хх66-рт/, Дорнод аймагт төрсөн одоо Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1****** аамьдардаг талаарх тодорхойлолт зэргийг
Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Б-ийн хүсэлтээр: Хохирогч, гэрч нарын мэдүүлэг улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримттай давхцаж байна. Б-ийн ял шалгуулах хуудас /хх67-рт/, Б-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар өвчтөний түүх /хх38-49/, багийн засаг даргын тодорхойлолт /хх98-рт/, зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч А, Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Б-ийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... Тэгээд зүгээр болохгүй байхаар нь тэвчилгүй зодолдсон... Би Б-г гараараа нэг цохиход ухаан алдаж унасан, тоосгоор цохисон зүйл байхгүй. Ухаан алдаад унахаар нь элэг рүү нь нэг өшиглөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...А бид хоёр барьцалдаж аваад А миний нүүр рүү 3 удаа цохиод, тоосго аваад хүзүү рүү цохихоор нь би өмсөж явсан өмднийхөө тэлээгээр нэг удаа ороолгосон. А ах тоосгоор цохисны дараа би ухаан алдаж унасан учир юу болсон талаар санахгүй байна... Шанаа хэсэгт 3 удаа гараараа цохисон, тоосгоор цохиж унагасан. Унасны дараа дээрээс цохисон гэсэн тэр талаар мэдэхгүй байгаа... Нүүр хэсэгт хөхрөлт үүсээд хавдсан, хамрын салст бага зэрэг мурийсан, тархины доргилттой гэсэн онош гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б нь эхлээд А-ийн нүүрэн тус газар цохиж авсан. А зөрүүлээд цохих шиг харагдсан, тэгээд тэр 2 зодолдсон. Б тэлээгээ тайлж бариад А-г цохисон. А биеэ хамгаалж Б-ийн нүүр орчим цохиж унагаагаад нэг удаа гэдэс рүү нь өшиглөөд холдсон. Б газарт хэвтээд босохгүй байсан…” гэх мэдүүлэг/ хх 10-12-рт/, гэрч Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгсэн А тоосго барьж аваад Б-ийн шилэн хүзүү орчим руу цохисон чинь Б газарт унасан. Унасан байхад нь А 4-5 удаа цээж гэдэс орчим нь хөлөөрөө дэвсчихээд холдсон...” гэх мэдүүлэг/21-22-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Т.А-н 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх29-30-рт/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч а/д Т.А-ын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх34-35-рт/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б, А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны хэмээн үнэлсэн болно. Мөн хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч нар шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б болон А нар нь хоорондоо зодолдож харилцан бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б, А нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүйгээр торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон сайн дураараа хохирогчтой эвлэрсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин / төгрөгөөр, шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б, А нарын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт А.Б, Х овогт Ч.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А, Б нарт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан А, Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар солихыг А, Б нарт сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан А, Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан А, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА