Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/52

 

Г.Ө******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Э*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗ/191 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.Ө******* холбогдох эрүүгийн 2531000000282 дугаартай, 208/2026/0038 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЗ/191 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын гаргасан эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

   

                        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

       

                                          ШҮҮГЧ                                 Ц.АМАРЖАРГАЛ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН