| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0257/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/260 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч А.О-,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 1838006680334 дүгээр хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.А-,
Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамааралтай хүн болох эхнэр А.О-тай маргалдаж улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.О-тай маргалдаж улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Манай эхнэр А.О- манайхаас хонь тууж явсан Отгонбаатартай цуг хонийг нь туулцаж Дэлэнгийн ар хүргэж өгөөд ирсэн байсан. Тэрнээс болж би эхнэртэйгээ хардалтын улмаас маргасан. Би хэрүүл маргаан хийж байхдаа эхнэрийнхээ толгой руу нь нэг удаа, цээж рүү нь 2 удаа гараараа цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б Б.А-тай 2007 оны 09 дүгээр сарын 17-нд айл гэр бүл болж хурим найр хийж хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. …2018 оны 8 дугаар сарын 27-ны орой Б.С- гэж найз нь Бүрэнтогтох сумаас ирж манай нөхрөөр авахуулж байсан төлгөө авахаар ирсэн. Ингэж ирээд авахуулсан төлгөө хүнээр туулгаад явуулсан. Төлөг тууж явсан хүнийг би төлгийг нь туулцаж урагш нь Дэлгий ар гэх уул руу гаргаж өгсөн. Тэгээд гэртээ ирсэн. Манай нөхөр Б.А-, Б.С-тай хамт сумын төв орж ирэхдээ согтуу орж ирсэн. Тэгээд намайг барьж авч зодсон. Толгойруу гараараа цохиж бие рүү чулуугаар цохиж газраар чирж өмдийг минь тайлж бэлэг эрхтэн рүү чулуу хийж ингээд боов бэдрээд яв чи гэж зодож цохисон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Тэгээд өглөө босоод ирэхэд Ч.Б.А- А.О- нар хоорондоо муудалцсан бололтой эхнэр нь хүргэн ахынхаа тийшээ явсан байсан. Би тэгэхээр нь нөхрөөс нь та хоёр юу болов гэж асуухад би эхнэрээ 2-3 цохиод авсан чинь уурлаад явсан гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх 2018 оны 08 дугаар сарын 28-нд Арбулаг сумын 2 дугаар баг “Бугат гөвдөө” гэх газарт зусаж байхад өглөө эрт 06 цагийн орчим байхаа миний төрсөн дүү А.О- нь манайд мотоцикльтой ирээд нөхөр бид хоёр хоорондоо хэрэлдэж зодолдоод гэсээр ирсэн. Ирэх үедээ духны зүүн дээд хэсэгтээ халцарсан байдалтай байсан. Тэгэхэд би дүүдээ яагаад ийм юм болов гэхэд манай нөхөр архи уугаад намайг Отгонбаатар гэх хүнтэй хардаад зодлоо гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Я.Д-, Г.О- нарын мэдүүлэг/хх-ийн 23, 25 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 432 дугаартай: 1. А.О-ийн биед тархи дорхилт, духны зүүн хажуу хэсэг, баруун сарвууны ядам хурууны 1 дүгээр үе, баруун гуяны гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, доод гадна хэсэг, зүүн шилбэгий дотор доод хэсэг, зүүн өвдөгний дотор хэсэгт зулгаралт, духны зүүн хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг, гадна доод хэсэг, баруун шилбэний гадна доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, үтрээний хананд улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. А.Отгогтунгалагийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.О-тай хардалтын улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч А.О-, гэрч Б.С-, А.Д-, Д.Э-, Ч.Д-, Г.О- нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Хохирогч А.О- нь шүүгдэгч Б.А-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, мөн 2018.09.27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1838006680334 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006680334 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР