Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/54

 

Д.Б******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Т.Солонго /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н******* нарыг оролцуулан, 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/43 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Б******* холбогдох эрүүгийн 2433000000078 дугаартай, 150/2024/0075/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т******* овогт Д******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн ******* сумын ******* * дугаар багт оршин хаягтай, урьд

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар зүйлийн 21-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, (РД: *******)

Шүүгдэгч Д.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой ******* аймгийн ******* сумын ******* * дугаар багийн нутаг, хороолол гэх газарт иргэн Б.Э гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж “Элко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж 555,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Д.Б******* ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т******* овгийн Д******* Б******* холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах үндэслэлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Д.Б******* холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, ... эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Солонго давж заалдах эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Цагаатгах тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн 2433000000078 дугаартай Д.Б******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар зүйлийн 04- ний өдрийн “Элко брэндийн 32 инчийн зурагтыг 500,000 төгрөгөөр, шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилсны дагуу “Ашид билгүүн” ХХК-н 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдөр “Елко” брэндийн 32 инчийн зурагтыг 200,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гарчээ.

Шүүхээс “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар зүйлийн 04-ний өдрийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай дүгнэлтэд нь эргэлзээтэй, үндэслэлгүй гэж дүгнэн шүүхийн шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 07 дугаар зүйлийн 04-ний дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзсэн бол нэмэлт болон дахин шинжээч томилох ёстой байхад томилохгүйгээр “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компаниар анхдагч дүгнэлтийг дахин гаргуулан, уг компанийн 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн “Элко брэндийн 32 инчийн зурагт 200,000 төгрөг” гэсэн хууль бус дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл шинжээчийн анхдагч дүгнэлт нь хууль зөрчсөн, үндэслэлгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хуулиараа заавал нэмэлт эсхүл дахин дүгнэлт гаргуулахаар хуульчилсан ба шүүхээс дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйгээр анхдагч хоёр шинжээчийн дүгнэлтээс шүүгдэгчид ашигтай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн үндэслэлд хамаарч байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэх үндэслэл байна. Иймд ******* аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шинжээчийн дүгнэлт нь аль судалгаанд яаж үндэслээд байгаа нь тодорхойгүй байгаа учраас 130 дугаар талд шүүх хуралдааныг хойшлуулж 220 дугаартай захирамж гарсан. Хэргийг бүтэн хэлэлцээд 60 хоногоор буцаасан. 60 хоногоор буцаахдаа үнэлгээ нь ойлгомжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэлгээгээ үнэн зөв гаргаад, хэргийн нөхцөл байдлыг тодорхой болгоод ороод ир гэж хэлсэн. 60 хоногоор буцаасан боловч 60 хоногийн дотор шүүгчийн захирамж биелэгдээгүй. Огт дахин шинжээч томилохгүй байж байгаад хэдэн хүнээс мэдүүлэг аваад буцааж аваад ирсэн. Энэ тохиолдолд шүүгчийн захирамж биелэгддэггүй. ...Уг захирамж хавтаст хэргийн 171 дүгээр талд авагдсан. Хавтаст хэргийн 201-210 дугаар талд шүүгчийн захирамжийн дагуу “Ашид билгүүн” ХХК үнэлгээ гаргаж орж ирсэн. Хэрэгт авагдсан хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүдээс аль нь үндэслэлтэй вэ, аль нь хуулийн шаардлага хангаж байна гэх үндэслэлээр нотлох баримтыг үнэлэхдээ аль шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээд “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. ...Анхан шатны шүүх улсын яллагчийн яллах дүгнэлтийг яаж үгүйсгээд байгаагаа бичээгүй байна. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн байсан. Цагаатгах тогтоол дээр прокурор ямар яллах дүгнэлт оруулж ирсэн, түүнийг нь хэрэгт авагдсан ямар баримтуудаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирлыг тодорхойлоод үнэн зөвөөр няцааж гэмт хэргийн үндэслэлгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.Б******* холбогдох эрүүгийн 2533000760049 дугаартай хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хангах хуулийн үндэслэлгүй гэж үзлээ. 

2.Шүүгдэгч Д.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний орой ******* аймгийн ******* сумын ******* * дугаар багийн нутаг, хороолол гэх газарт иргэн Б.Э гэрийн хаалганы цүүг эвдэж гэрт орж “Элко” брэндийн 32 инчийн зурагтыг хагалж 555,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэх хэрэгт холбогдсон байх ба ******* аймгийн ******* сумын Прокурорын газраас Д.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Т******* овгийн Д******* Б******* холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

3.Шүүгдэгч Д.Б******* Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 буюу “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэгэж зааснаар тухайн гэмт хэргийн хохирлын хэмжээ мөн хуульд заасан бага хэмжээний хохирол буюу 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй байх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахаар байна.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчээр томилогдож эвдэрч хэмхэрсэн халдлагын зүйл болох “Элко” брэндийн 32 инчийн зурагтын үнэлгээг 550,000 төгрөг байгаа талаар гаргасан “Капитал зууч” ХХК-ний шинжээчийн дүгнэлт нь Шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлагыг хангаагүй дүгнэлт болсон талаар анхан шатны шүүхээс дүгнэж малуудын хүсэлтээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд дахин шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго зорилтод нийцсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Шүүхийн шатанд шүүх хуралдааныг хойшлуулан шинжээчээр томилогдож гаргасан “Ашид билгүүн” ХХК-ий 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Элко” брэндийн 32 инчийн зурагтын үнэ 200,000 төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байгаа талаар гаргасан дүгнэлтийг хуульд заасан шаардлагыг хангасан дүгнэлт гэж үзэн,  уг дүгнэлтийн үнэлгээг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь зөв, энэ хэрэгт хоёр шинжээчийн дүгнэлт гарсныг дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэн дээрх үйлдэл шүүгдэгч Б.Б******* нь гэм буруутай боловч хохирлын хэмжээ бага хэмжээнд хүрэхгүй үндэслэлээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Энэхүү хэргийн хувьд өрсөлдөхүйц хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинж байж болох боловч шүүгдэгч Д.Б*******ийн үйлдлийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжид хамаатуулан яллагдагчаар татан шалгаагүй, үйл баримт болсноос хойш 01 жил 11 сарын хугацаа өнгөрсөн байгааг дурьдав.  

5.Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б******* ийг энэхүү гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг холбогдох бүхий л шаардлагатай ажиллагааг явуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах үндэслэл байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/43 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ

       

                                          ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН