| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2433000000024 |
| Дугаар | 2026/ДШМ/55 |
| Огноо | 2026-05-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/55
Б.М*******, Д.А*******, Ч.Т*******,
Л.С******* нарт холох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Цагаадсан этгээд Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Л.Намнансүрэн нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/55 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарт холох эрүүгийн 2433000000024 дугаартай, 150/2026/0042/Э/208/2026/0040 индекстэй, 8 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.******* овогт Б******* М*******, Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын орлогч ажилтай, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Төрийн албан хаагчдын байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД: *******)
2.О******* овогт Д А*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр аймгийн Б суманд төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* сумын Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний оператор, нярав ажилтай, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг *****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД: )
3.Б овогт Ч Т*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Засаг даргын Тамгын газарт жижүүр, жолооч ажилтай, Сэлэнгэ аймгийн ******* сумын *дүгээр баг **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД: )
4. овогт Л С*******, Монгол Улсын иргэн, оны *** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга, барилгын материалын технологич инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД: )
Шүүгдэгч Б.М******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалаар ******* сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллах үедээ “Сумын төвийн хогны машин худалдан хүлээн авах” ажлын хэсгийн гишүүн Л.С*******, Ч.Т*******, Д.А******* нар нь авто машиныг үзэж шалгаад техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй буюу мотор нь тос гоожсон, 200,000 километрээс дээшгүй гүйлттэй байх ёстой байхад 272,000 километрийн гүйлттэй, бичиг баримтгүй байна гэх үндэслэлээр авто машиныг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байхад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авто машиныг хүлээж авах аар хууль бус үүрэг өгч, техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Д.А*******, Ч.Т******* нь ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах үедээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авто машиныг хүлээж авах аар техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг мэдсээр байж хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Л.С******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ******* сумын багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах үедээ “2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машин гэдгийг мэдсээр байж санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холсон ******* овгийн Б******* М*******, О******* овгийн Д А*******, Б овгийн Ч Т*******, овгийн Л С******* нарт холох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шүүгдэгч нарт авсан хувийн багаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн, ....эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын 2026 оны 04 дүгээр 24-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Цагаатгах тогтоолыг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: 1. Шүүхийн цагаатгах тогтоолд “...Хэрэгт цугларсан нотлох баримт болох захиалагчийн техникийн тодорхойлолт, тендерт оролцогч “Замила ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, тендерийн үнэлгээ, хогны машин худалдаж авах СЭАОНӨГ/202212073 дугаартай гэрээ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нар ямар нэгэн ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэжээ.
Прокуророос шүүгдэгч нарыг “Замила ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, тендерийн үнэлгээ, хогны машин худалдаж авах СЭАОНӨГ/202212073 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ажиллахдаа техникийн тодорхойлолтод заасан тээврийн хэрэгслийг хүлээн авахгүйгээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл шүүхээс хэргийн бодит байдал нийцээгүй буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарыг “ашгийн хичээж”, бусдад давуу байдал бий болгосон сэдэлт, санаа, зорилго үүсээгүй байсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг,
2. Шүүхийн цагаатгах тогтоолд “... тендерийн захиалагч нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга гэж үзэхээр байх ба хогны автомашин хүлээн авах ажлын хэсгийг тус сумын Засаг даргын тамгын газрын дарга тушаал гаргаж байгуулсан байгаа нь хуульд нийцээгүй.”, Сэлэнгэ аймгийн ******* сумын ЗДТГ-ын даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай тушаалыг ажлын хэсгийн гишүүд танилцаагүй, тушаал шийдвэр гаргасан албан тушаалтан үүргээ биелүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэж дүгнэжээ.
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “Замилан ” ХХК-ийн нийлүүлсэн хогны автомашиныг бүгд нүдээр үзэж харсан, дутуу зүйлийг дахин хийлгэсэн аар мэдүүлдэг бөгөөд гэрч нарын мэдүүлгээр тухайн автомашин нь илтэд хуучин, техникийн тодорхойлолтод заагдсан шаардлага хангахгүй байгаа аар дурдсан байхад ажлын хэсгийн гишүүдийг тушаал шийдвэртэй танилцаагүй, тушаал гаргасан албан тушаалтан шийдвэрээ танилцуулаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, тухайн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримтыг тогтоолд дурдаагүй байна.
3. Шүүхийн цагаатгах тогтоолд “... тендерт оролцогч “Замила ” ХХК-иас тендерт ирүүлсэн автомашины марк, улсын дугаар, эзэмшил, өмчлөл тодорхойгүй байхад тендерийн хороо хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр тендерийг үнэлж, захиалагч өөр төрлийн техникийн үзүүлэлттэй тээврийн хэрэгслийг хүлээн авахад хүргэсэн нөхцөл байдлыг үүсгэсэн...” дүгнэжээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн “техникийн тодорхойлолт заасан тээврийн хэрэгслийг хүлээн аваагүй” гэх үйлдэлд дүгнэлт оронд тендер сонгон шалгаруулах процесс ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдаагүй аар дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс эрүүгийн 2433000000024 дугаартай хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, тендер сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан эсэхэд мөрдөн шалган ажиллагаа хийлгэсэн ба мөрдөн шалгах ажиллагаагаар тендер сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдсан нөхцөл байдал тогтоогдсон байхад тендер сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явагдаагүйгээс тухайн гэмт хэрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
“ ” ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сумын зарласан тендерт зохих шаардлагыг хангаж, техникийн тодорхойлолтод заасан автомашиныг нийлүүлэх аар гэрээ байгуулсан боловч техникийн тодорхойлолтоос үзүүлэлт бүхий автомашин нийлүүлсэн, тухайн автомашиныг хүлээн авсан үйлдэл нь албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцаан үгүйсгэж чадаагүй байна.
4. Шүүхийн цагаатгах тогтоолд автомашины үнэ 1,160,000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хуулиар ...Замила ХХК-ийн нийлүүлсэн хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжгүй байна...” гэж дүгнэжээ.
Эрүүгийн 2433000000024 дугаартай хэрэгт хохирлын аар тусгагдсан зүйл огт байхгүй бөгөөд шүүхээс гэмт хэргийн хохирол мэтээр дүгнээд байгаа 1,160,000 төгрөг нь Сэлэнгэ аймгийн ******* сумын хогны автомашин худалдан авах 45,000,000 төгрөгийн үнэ бүхий тендерийн зөрүү бөгөөд хэрэгт хамааралгүй мөнгөн дүн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заавал хохирол шаардахгүй бөгөөд хохирол учирсан тохиолдолд хохирлын хэмжээнээс хамаарч зүйлчлэл хүндрэхээр хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл шүүхийн цагаатгах тогтоолд Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарын үйлдлийн улмаас хохирол учраагүй аар дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх 4 дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “шүүхээс хэргийн аар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач хололтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд заана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг тус тус зөрчсөн болно.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, 39.8 дугаар зүйлийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10-д “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 03 Дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй Дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Цагаадсан этгээд нарын өмгөөлөгч Д.Даваахүү шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, эрх зүйн хэм хэмжээний акт болон гэрээгээр ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхойгүй ажлын хэсгийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Одхүү нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.6-д заасныг үндэслэн хуулийг буруу хэрэглэн тушаал гаргасан байдаг. Иймээс анхан шатны шүүх ******* сумын ЗДТГ-ын даргын хогны машин хүлээн авах ажлын хэсэг байгуулсан тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал: Тендер сонгон шалгаруулалт дуусаад гэрээ байгуулж байгаа үеэс эхлээд Иргэнийн хуулийн Худалдах худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилж эхэлнэ. Гэтэл дээр дурдсанчлан гэрээний нэг болох худалдан авагч нь А.Одхүү өөрийн хүлээсэн үүргээ ажлын хэсэгт шилжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6 дугаар зүйлийг /2005 оны хуулийн/ үндэслэн гаргасан хууль зүйн үндэслэл нь буруу бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт /тушаал /нь гарсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалттай тул уг актаар байгуулсан ажлын хэсэг гэгч нь үйл ажиллагаа явуулах эрхгүй, эрх зүйн чадамжгүй байна. Эндээс хууль зүйн ямар үр дагавар гарах бэ? Энэ үйл баримтад прокурор үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байдаг.
Харин анхан шатны шүүхээс Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хуульд нийцээгүй гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас шүүгдэгч нарыг цагаатгасан нь хуульд нийцэж байна.
Ажлын хэсэг байгуулах аар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд ямар ч зохицуулалт байхгүй байгаа болно. Энэ аар гэрч, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Сарангоо нь бараа материалыг хүлээж авах ажлын хэсгийн үйл ажиллагааг зохицуулсан тодорхой журам байхгүй гэж мэдүүлжээ. Мөн уг гэрч нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь захиалагчид зөвлөмж хүргүүлснээр дуусгавар болно. Тэгэхээр захиалагч үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авч гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна /6-р хавтаст хэргийн 90-р д/, гэрээний маягтад тодорхойлсноор захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Одхүү гэдэг хүн байна... захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Одхүү гэсэн үг..... хуульд зааснаар захиалагч өөрөө хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж мэдүүлжээ / 92-р д/. Гэтэл прокурор нь ажлын хэсэг гэгчид орсон гишүүд болон шүүгдэгч Б.Мөнх- Эрдэнийг “ ” ХХК-д давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Ажлын хэсэг байгуулсан Засаг даргын Тамгын газрын даргын тушаал буюу захиргааны акт нь хууль бус эрхзүйн зөрчилтэй байсан тул бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийг үндэслэн ******* сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1, 98.1.2-т заасныг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар хүсэлт, гомдол гаргасан. Бидний гомдлыг хүлээн авч ажлын хэсэг томилсон тушаалаа Засаг даргын Тамгын газар нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн дагуу хүчингүйд тооцсон энэ нотлох баримт нь нь нотлох баримтаар авагдсан байна.
Захиалагч болон гүйцэтгэгч “ ” ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нөхцөлд хог тээврийн машины чанар байдал гүйлтийн аар огт тусгаагүй байдаг. Энэ аар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдэд гэрээгээр нийлүүлэх машины марк, гүйлтийн хэмжээ, чанар байдлын аар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд тэднийг ямар эрх үүрэгтэй аар ч мэдэгдээгүй гаргасан тушаалаа ч танилцуулаагүй байдаг. Харин шүүгдэгч Б.М******* та 3 ажлын хэсэгт орсон юм байна машиныг үзэж харах юм байна шүү гэж хэлснийхээ төлөө яллагдагч болоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
2.Тендерт шалгарсан компанийн захиалагчтай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн хог тээврийн машины чанар, техникийн үзүүлэлт нь өндөр байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6-р зүйлд заасан тендер ашигтай байх зарчимд болон Иргэний хуулийн 251.3, 252, 253-р зүйл заалтуудад нийцэж байгаа юм. Уг машин нь өнөөг хүртэл ямар ч эвдрэл зогсолт саагүй, дугуй ч солиогүй ажиллаж байгаа нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдсон. Уг машиныг нийлүүлсний улмаас ямар ч хохирол учраагүй байгаа тул Эрүүгийн хуулийн 2.1-р зүйлийн 2 дах хэсэгт гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан тул цагаатгах тогтоол нь үндэслэлтэй байна. Нэгэнт “ Богд” ХХК нь тендерт шалгарчихсан, захиалагч машиныг урьдчилж үзээд авахаар шийдвэрлэсэн хойно үзэж хараад авсан ажлын хэсгийн үйлдлийн улмаас ямар хохирол учирсан юм, ямар байдлаар тэд давуу байдал бий болгосон юм бэ гэдэгт прокурор хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй. Харин шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Захиалагчийн худалдан авсан машин нь тендерийн баримт бичиг, тодорхойлолтод тусгаснаас чанар, даацын хувьд илүү болох нь тогтоогдсон. Монгол улсад орж ирээд нэг км ч яваагүй болон үйлдвэрлэгдсэн он нь залуу даац нь нэмэгдсэн байна. Энэ аар гэрч Л.Сарангоо нь энэ 2005 оны хуулийн 6-р зүйлд заасан Худалдан авах ажиллагаа нь үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг хангаж байна гэж мэдүүлжээ.
Тендерийн үнэлгээний хорооны гишүүд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч буюу Засаг даргад хүргүүлснээс хойш гэрээ байгуулах үе шат явагдана. Гэрээг байгуулах үеэс Иргэний хуулийн зохицуулалт үйлчилнэ. Анх тендерийн баримт бичигт нийлүүлэхээр санал болгож ирүүлсэн автомашиныг Улаанбаатар хотод газар дээр нь очиж үзээд мотор нь дуу орсон гээд аваагүй болох нь гэрч Л.Аварга, С.Ш нарын зэрэг мэдүүлгээр нотлон тогтоогдож байгаа бөгөөд үүний дараа нь гаалиар орж ирээд Монгол улсад нэг км ч яваагүй автомашиныг “Да хүрээ” зах дээр ченжийн гар дээр байхад нь очиж үзэж ирээд энэ аар танилцуулсны үндсэн дээр захиалагч нь /Засагд арга, Засаг даргын Тамгын газар/ уг машиныг авахаар шийдвэрлэсэн нь нотлон тогтоогддог. Түүнээс биш Ажлын хэсэгт орсон шүүгдэгч нар эрх мэдэлтэйдээ машиныг хүлээж аваад байгаа нь үйл баримт биш юм. Үүнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хоёр өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Тухайн үед тендер нь шалгарчихсан, захиалагчид гэрээгээ хийчихсэн байхад хүлээж авахаас өөр ямар ч аргагүй юм байна гээд бид нар хүлээж авсан. Тухайн үед удирдлагаас бид нарт зөвлөгөө, журмыг өгөөгүй. Гэрээ байгуулсан хүмүүсийг харахад бид нар танихгүй. Орлогч дарга тухайн үед бид нарт хэлэхдээ та хэд комисст орчихсон байгаа юм байна. Энэ машиныг үзэж хараад аваарай гэж хэлсэн. Энэ бүхнийг үндэслэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод 200,000 км-с багагүй гэж байхад 272,000 км арай их байгаа учраас та нар энэ компанид давуу байдал үүсгэсэн байна гэдэг яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Дүгнэлтийнх нь хүрээнд, хэргийнх нь хүрээнд шүүх дүгнэлт хийсэн. Тэрнээс биш шүүх хальж дүгнэлт хийсэн зүйл байхгүй. ... шүүхээс хэргийг нэг удаа буцаагаад тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг давхар шалгаад мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал ирснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнээд тендерийн үнэлгээтэй холбоотой процесс нь гэмт хэргийн шинжгүй байна гээд прокурор өөрөө тогтоолоор хааж шийдвэрлэсэн. ... Тендер сонгон шалгаруулалт явахдаа анх удаа тендер сонгон шалгаруулж үзсэн. Аймгаас эрхээ шилжүүлээд өгчихсөн. Туршлага муутай, учраа олохгүй, техникийн баримт бичгийн боловсруулахдаа алдаатай боловсруулсан гэх завхрал байсан уу гэвэл байсан. Гэхдээ энэ нь гэмт хэргийн шинжгүй. Энэ хэргийн хүрээнд энэ асуудал анхнаасаа яригддаг. Энэ хүрээнд шүүх дүгнэж байгаа үйл баримтыг хэргийн хүрээнээс хальсан гэж байгаа нь үндэслэлгүй.
Техник хэрэгсэл нь сум орон нутгийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдээд авчихсан, буцаах гологдол, доголдол, чанар, шаардлага хангахгүй байна гэх ямар ч санал хүсэлт гаргаагүй үр шимийг нь ашиглаад үндсэн хөрөнгөөр бүртгээд өнөөдрийг хүртэл ямар ч эвдрэл гэмтэлгүй ашиглаад явж байгаа. Тийм учраас улсын яллагч яллах дүгнэлт дээрээ уг хэрэг дээр хохирол гэж байхгүй гэх асуудлыг гаргаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор прокурор өөрөө уг хэрэг дээр “Замила ” ХХК-ийн шалгарсан тээврийн хэрэгсэл дээр шинжээч томилуулж үнэлгээ гаргасан байдаг. Тэр үнэлгээг шүүхээс хийгээгүй. Уг үнэлгээг прокурор хэргийнхээ хүрээнд хийгдэх ёстой ажиллагааны нэг хэсэг гэж үзээд хийлгэсэн зүйл байгаа. Энэ хэрэг дээр хохирол учраагүй гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа байх. Энэ нөхцөл байдалтай нь холуулж анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой дүгнэлт хийснийг хэргийн хүрээнээс хальллаа гэж дүгнэлт хийж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Энэ хэрэгт авагдсан баримт болоод энэ хэрэгт авагдсан үйл баримтын тухайд дүгнэсэн үйл баримтыг хэргийн үйл баримтаас хальллаа гэж үзэхгүй. Өөрийнх нь оруулж ирсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг дүгнэсэн. Үүнээс гадна улсын яллагч хоёр дахь үндэслэлээ гаргахдаа улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болгоод байгаа баримтуудыг хэрхэн яаж үгүйсгээд яаж гэмт хэргийн шинжгүй гэдгийг хэрхэн тодорхойлоод байгааг бүрэн няцааж чадсангүй гэх агуулга бүхий эсэргүүцэл явж байна. Энэ дээр юу хэлэх гэж байна гэхээр шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг биш. Субьектив, оюун санаа тухайн хэргийн үйлдэлдээ хандаж байгаа оюун бодлын хандлага нь хүсэж үйлдэнэ. Хэн нэгэн аль нэгэн хуулийн этгээдэд зориудаар давуу байдал үүсгэж түүнд ашигтай, ашиггүй байдал үүсгэдэг зорилгын төлөө зорьж үйлддэг. Ингэж байж уг гэмт хэрэг санаатайгаар үйлдэгдлээ гэж дүгнэх ёстой. Улсын яллагчаас Б.М уг гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж тодорхойлж оруулж ирэхдээ ажлын хэсгийг хүлээж авах уг 3 гишүүнийг 202 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэх өдөр заана. Уг өдөр энэ 3 хүнийг уг машиныг хүлээж ав гэдэг хууль бус үүрэг чиглэл өгсөн учраас Б.М******* нь гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа албаны эсрэг ашиглалаа гэж тодорхойлж оруулж ирдэг. Нэгэн улсын яллагч ингэж оруулж ирсэн учраас өмгөөлөгч нар мэтгэлцсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалсан. Ингээд ямар дүгнэлт гарсан бэ гэхээр илтгэгч шүүгчээс танилцуулж байгаачлан гэмт хэргийн субьектив ын эрх тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Шүүхийн дүгнэлт нь үнэн зөв үндэслэлтэй. Аливаа гэмт хэрэг обьектив үйлдэл байхаас гадна тэр обьектив үйлдэлд хандаж байгаа гэмт хэргийн шууд санааг уг гэмт хэрэгт заавал тогтоож байж хүнийг яллах ёстой. Гэтэл улсын яллагчийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хууль бус үүрэг чиглэл өгч байна гэдгийг хангалттай тогтоож чадаагүй. Улсын яллагч ерөнхий таамаг, ерөнхий агуулгад тулгуурлаж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээж авсан өдөр нь учраас уг өдөр хүлээж ав гэх хууль бус үүрэг чиглэл өглөө гэдэг ерөнхий агуулгаар таамаглаж хүнийг яллаж байна.
Прокурорын заагаад байгаа өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гээд байгаа. 4 дүгээр сарын 14-ний өдөр буюу яг 10 хоногийн өмнө энэ 3 хүн хүлээж авахгүй гээд явуулчихсан. 4 дүгээр сарын 25-ны өдөр нь хүлээгээд авчихсан. Авч байгаа шалтгааныг тусад нь тайлбарлана. Гэтэл прокурорын заасан цаг хугацаа буюу 4 дүгээр сарын 25-ны өдөр эдгээр хүмүүс харилцсан зүйл байхгүй. Хэрэгт хууль бус үүрэг даалгавар өгсөн ямар ч баримт байхгүй. Ерөнхий буюу ажлын хэсгийн гишүүд орчихсон байх үед нь ажлын хэсэгт орчихсон байна гэж тайлбарлаж байгаа нь ихээхэн учир дутагдалтай, бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй байсан. Тийм учраас уг нөхцөл байдлыг бүрэн зөв тодорхойлоод анхан шатны шүүхээс субьектив ын шинж нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Нэгэнт уг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Ажлын хэсгийн гишүүнд орсон 3 хүнийг хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гээд байгаа. Хууль бус үүрэг өгсөн нь тогтоогдохгүй байгаа учраас хамжигч болох нь бодит байдал дээр боломжгүй байна. Хууль бус үүрэг чиглэл өгсөн нь тогтоогдохгүй болохоор яаж хамжигч болох вэ. Болох боломж байхгүй. Энэ 3 хүний хувьд анхан шатны шүүхээс ажлын хэсгийн гишүүнээр томилчихоод ажлын хэсгийн гишүүнээр томилсон тушаал танилцуулаагүй. “Замила ” ХХК-тай ямар гэрээ байгуулсан бэ, гэрээтэй танилцаагүй. Ямар журмаар ажиллах аар танилцуулаагүй. Анхан шатны шүүх дээр энэ 3 хүн ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байхгүй машинг хүлээж ав гэхээр нь өөрсдийнхөө үзэмжээр хүлээгээд авчихаж байгаа хүмүүсийг буруутгахдаа Тамгын газрын дарга Одхүү гэрээ, журам, тушаал зэргийг танилцуулаагүй. Тийм учраас үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.
Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарын сүүлд өгсөн мэдүүлгүүдээр эхнийх дээрээ 200,000 км-с давсан байна гэж хүлээж авахаас татгалзчихаад яагаад дараа нь хүлээж аваад байгаа юм бэ гэдэг нь их анхаарал татаж байна. Д.А******* эмэгтэй хүн учраас машин мэдэхгүй. Уг эмэгтэй юу хардаг вэ гэхээр Ч.Т******* жолооч учраас түүний амыг хардаг. Би Ч.Т*******ын амыг харна. Авах юм уу яах вэ гэхэд Ч.Т******* нь асааж үзээд биет байдлыг нь харна. Км-г нь нээх тоогоогүй. Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нарыг хэн удирдаж, хэн зааварчилгаа өгөх ёстой вэ. Захиалагч хариуцах ёстой. Д.А*******, Ч.Т*******, Л.С******* нар нь манай сум хогны машинтай болж байгаа юм байна гэж хандсан. Жинхэнэ хэргийн нөхцөл байдал ийм нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй. Улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.М*******, Д.А*******, Ч.Т*******, Л.С******* холох эрүүгийн 2433000000024 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
3.Шүүгдэгч Б.М******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай тушаалаар ******* сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллах үедээ “Сумын төвийн хогны машин худалдан хүлээн авах” ажлын хэсгийн гишүүн Л.С*******, Ч.Т*******, Д.А******* нар нь авто машиныг үзэж шалгаад техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй буюу мотор нь тос гоожсон, 200,000 километрээс дээшгүй гүйлттэй байх ёстой байхад 272,000 километрийн гүйлттэй, бичиг баримтгүй байна гэх үндэслэлээр авто машиныг хүлээн авахаас татгалзаж, буцаасан байхад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авто машиныг хүлээж авах аар хууль бус үүрэг өгч, техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Д.А*******, Ч.Т******* нар нь ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах үедээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авто машиныг хүлээж авах аар техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг мэдсээр байж хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Л.С******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар ******* сумын багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах үедээ “2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машин гэдгийг мэдсээр байж санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, техникийг тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй авто машиныг хүлээн авч, санхүүжилтийг бүрэн олгох нөхцөлийг бүрдүүлж, “ ” ХХК-д хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэх гэмт хэрэгт буруугүй болох нь
-Иргэн Х.Х бичгээр гаргасан гомдол мэдээлэл /1-р хх-ийн 16-17/
-Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлын хэсгийн гишүүнээр орж ажилласан нь үнэн. Тухайн үед ажлын хэсгийн дарга нь орлогч дарга Б.Мөнх- Эрдэнэ, нарийн бичгийн даргаар ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Ж.О ажилласан юм. Тухайн үед буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр үнэлгээний хорооны гишүүд бүгд хуралдаад цахимаар тендер зарлах аар ярьсан ба 02 сарын 17-ны өдөр цахимаар тендер зарлаад 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа үнэлгээний хороо хуралдаж тендер нээхэд “ ” ХХК нь 44,560,000 төгрөгөөр хуучин цагаан өнгийн хогны машин нийлүүлэх санал тавьсан байсан, харин ******* ХХК нь 44,900,000 төгрөгөөр Монгол Улсад яваагүй шинээр орж ирсэн хөх өнгийн машин нийлүүлэх санал ирүүлсэн байсан. Тэгээд үнэлгээний хорооны гишүүд үнийн санал ирүүлсэн 2 компанийн материалыг үзэхэд ******* ХХК нь санхүүгийн аудитын тайлангаа ирүүлээгүй байсан, харин “ ” ХХК нь баримт бичгээ бүрэн ирүүлсэн байсан юм. “ ” ХХК- ийн санал болгосон машины зургийг харахад хуучин цагаан өнгийн машин байсан, харин ******* ХХК-ийн машин шинэ хөх өнгийн машин байсан учир үнэлгээний хорооны гишүүд ******* ХХК-ийн машиныг худалдаж авах аар ярьсан юм. Гэтэл “ ” ХХК нь бага үнийн санал ирүүлсэн байсан учир Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагаа хариуцсан хүнээс нь асууя гээд хурлаа түр завсарласан юм. Тэгээд орлогч дарга М******* өөрөө Сэлэнгэ аймгийн худалдан авах ажиллагааны газрын хүмүүстэй холсоныхоо дараа дахин хуралдаад М******* дарга өөрөө нийт гишүүдэд утсаар ярьж хандаж “... За бага үнийн санал ирүүлсэн компаниа сонгохгүй бол болохгүй юм байна, бичиг баримт дутуу компанийг сонгох юм бол бид нар өөрсдөө буруутах юм байна...” гэж хэлсэн юм. Тэгээд яах ч арга байхгүй “ ” ХХК-ийг сонгон шалгаруулсан юм. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* суманд машинаа авч ирсэн, гэхдээ тендерийн үнийн саналтай хамт ирүүлсэн зургаас шал өөр машин аваад ирсэн, тэр машин нь харваас муу, хуучин машин байсан, мөн ямар ч бичиг баримтгүй машин байсан учир хэдэн онд үйлдвэрлэсэн, хэдэн онд орж ирсэн нь тодорхойгүй байсан, мөн тендерийн баримт бичигт зааснаар бол 200,000 км доош гүйлттэй машин байх ёстой бай уг машин нь 272,000 км гүйлттэй, суудлын бүрээс байхгүй, дугуй хийлэгч байхгүй гэх үндэслэлээр машиныг хүлээж аваагүй буцаасан юм. Гэтэл 10 хоногийн дараа 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил тарах гэж байхад уг машиныг буцаагаад авч ирсэн байсан ба тэр үед ажлын хэсгийг гишүүд нөгөө машинаа хүлээгээд авчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33- 35,37-38 ууд/
-Гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар ч байсан үнэлгээний хорооны гишүүд ярьж байгаад л хамгийн бага үнийн санал ирүүлсэн компанийг л шалгаруулсан, яах ч арга байхгүй тендер зарлах үед 2 компани оролцсон “ ” ХХК нь цагаан өнгийн хуучин машин санал болгосон, нөгөө “******* ” ХХК нь хөх өнгийн шинэ машин санал болгож байсан. Үнэлгээний хорооны гишүүд журмаа харж байгаад бага үнийн санал ирүүлсэн гээд л хуучин машиныг нь сонгож авч байсан. “ ” ХХК-ийн нийлүүлсэн машин чанарын шаардлага хангасан гэж үзээд л шалгаруулсан, гэтэл сүүлд машин хүлээн авах ажлын хэсэг уг машиныг чанарын шаардлага хангахгүй байна, тос нь гоожсон байна гэх зэрэг зүйл яриад буцаасан байсан. Би хүлээн авах ажлыг хэсэгт ороогүй учир мэдэхгүй байна. Улаанбаатар хот руу дарга нар явж машин сонгож ирсэн аар би ёстой мэдэхгүй юм байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 /,
-Гэрч З.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Сүүлд тэр машиныг харахад бидний хүссэн машин биш л байна лээ, “ ” ХХК нь тендерт оролцохдоо шаардлага хангасан машины мэдээлэл ирүүлж байсан л даа. Яг хүлээж авах үед яагаад тийм муу машин ирсэн гэдгийг би хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 /
-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Сайхан сум дахь сум дундын шүүхээс гарсан шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага байгаа юм. Ер нь бол шүүхийн шийдвэрийн дагуу торгуулийн ял авсан этгээдүүдэд хяналт тавьж, торгох шийтгэлийг биелүүлж ажилладаг юм. Сэлэнгэ аймгийн Сайхан, , туул, , ******* сумдын харьяалалтай хэрэгтэй холбоотой торгуулийн мөнгө нь ******* сумын Засаг даргын тамгын газарт төвлөрдөг юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу “Зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 40-өөс доошгүй хувийг буцаан зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын нэгдсэн системийг сайжруулах, дүрс бичлэг, техник хэрэгсэл сайжруулах ажилд зарцуулна..” гэсэн заалт байдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бусад аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа хэлтэс албад нь дээрх мөнгөнөөс автомашин, мотоцикл зэргийг шийдүүлсэн байдаг юм. Манай ерөнхий газраас ч гэсэн энэ мөнгөө гаргуулж, байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуул гэсэн чиглэл өгч байгаа юм. Манай Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 2022 оны эхний хагас жилийн байдлаар 15,784,474 төгрөгийг төвлөрүүлсэн байгаа. Энэ хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/469 дугаартай албан бичгийн ******* сумын Засаг дарга Ш т хүргүүлсэн юм, энэ бичгийг хүргүүлэхээсээ өмнө би өөрийн биеэр ******* суманд очиж Засаг дарга Ш тай нь уулзаж энэ мөнгөний асуудлыг ярьж байсан юм. Дээрх албан бичгийн хүрээнд ******* сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай хэлтсийн төрийн сангийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн, энэ мөнгийг манай байгууллага хүлээж аваад 2022 оны 09 дүгээр сарын эхээр хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлтэй, өнгөт принтер худалдаж авсан байгаа, энэ принтерийг 2022 оны 09 сарын 12-ны өдөр байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэж авсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82 /
-Гэрч С.*******жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн гэх Nissan Atlas маркийн ачааны автомашиныг би тухайн үед Япон улсаас 19,000,000 орчим төгрөгөөр аваад Монгол Улсын гаалийн үнэлгээгээр татвар ороод 21,723,893 төгрөг болсон ба тээврийн зардал 6,500,000 төгрөг болж нийт 28,000,000 төгрөгөөр Монгол Улсад орж ирсэн. Тухайн автомашиныг өөрийн эзэмшлийн автомашин зарах зогсоол дээр байршуулж мөн Үнэгүй.мн автомашины зар дээр дээрх автомашин зарна гэж зар байршуулсан. Тэр машиныг байршуулснаас хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа 2022 оны 03, 04 дүгээр сард санагдаж байна дансны хуулга дээрээс дэлгэрэнгүй харагдана. Тухайн үед нэг хүн ирээд машин үзээд явсан дараа нь хоёр миний үеийн 40-50 орчим насны эрэгтэй хүмүүс ирсэн. Нэг нь махлагдуу хүн байсан тэр хоёр хүн ирээд миний зарах гэж байсан машин болох цагаан өнгийн Nissan Atlas маркийн ачааны автомашиныг худалдаж авъя сумын хог ачих машинд ашиглах гэж байгаа юм үнэ хэд вэ гэж хэлсэн. Би тэр машиныг бол 35,000,000 төгрөгөөр зарахаар төлөвлөсөн байсан бөгөөд наймаа учир доошоо үнэ жоохон буулгаж зарсан байх гэж бодож байна. Тэр хоёр хүн надаар машины 6 ширхэг дугуй солиулсан, данхраад дорцов хийлгэж бага сага үйлчилгээ машинд авсан. Би тухайн машинд бага сага засвар үйлчилгээ хийсэн дээр үнийн дүн дээр нэмээгүй зарсан. Тэр хоёр хүн шууд надад 35,000,000 төгрөг өгөөгүй намайг машиндаа зарим засвар үйлчилгээг хийгээд өгөөч гэж хэлээд машин авна гэж хэлээд явсан. Мөн автомашин ачааны хэсгийн өндөрлөгөө хийлгэнэ гээд тэвшний хэмжээ авч явсан. Би 2,3 хоногийн хугацаанд автомашинд хийх засвар үйлчилгээг хийгээд байж байхад одоо миний утас дээр байгаа Nissan Atlas гэж тэмдэглэсэн хүн надтай холож байгаад машинаа ирж авсан мөн мөнгийг над руу шилжүүлсэн ба гүйцэт мөнгө шилжүүлээгүй 25,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Тэр үедээ тэр хүмүүс машиныг өөрсдийн нэр дээр шилжүүлж аваагүй үлдэгдэл 10,000,000 орчим сая төгрөг юм уу 6,000,000-8,000,000 төгрөгийг авах Дараа нэр шилжүүлэхдээ өгье гэж хэлээд явсан ба дээрх үнийн дүнг дансны хуулга Дээрээс харахаар юм байна. Тэр хүмүүстэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй автомашины гаалийн бичиг над дээр үлдсэн тэр хүмүүс машиндаа юм хийнэ гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш тэр хүмүүс үлдэгдэл мөнгөө өгөлгүй нэлээн хугацаа өнгөрч намар 10-11 сард машины үлдэгдэл мөнгийг надад өгч машины нэрийг шилжүүлж авсан. Тухайн машиныг зарснаас хойш нэлээн хугацаа өнгөрч машины үлдэгдэл мөнгийг өгөхгүй болохоор нь машин авсан хүнтэй удаа дараа холож машины төлбөрийг төлөхийг шаардсан боловч тэр хүн надад хандаж энэ машиныг тендерт оруулж байгаа тендерийн хариу гараагүй та жоохон хүлээж байгаач гэж хэлэхээр нь хүлээсэн. Тэр хүмүүс машиныг шилжүүлж авахдаа бол Сэлэнгэ аймгийн ******* сумаас машин шилжүүлж авах тухай албан бичиг ирүүлсэн мөн машин шилжүүлэх гэж байхад бол бас нэг бичиг баримт дутуу байсан тэр бичиг баримт нь дараа Сэлэнгэ аймаг ******* сумаас дахин нөхөгдөж ирсэн. Би машин авсан хүнийг Nissan Atlas rэх нэр өгч хадгалсан дугаар байгаа тэр хүн л машиныг надаас худалдаж аваад явсан. Би дээрх машиныг бол танихгүй хүмүүст зарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 /
-Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед Б надаас 30 сая орчим төгрөг зээлж аваад тендерт оролцоно гээд нэг машин худалдан авсан юм. Тэр машинаа манай зочид буудал болох *******гол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байх TGS нэртэй зочид буудлын гадна тавьсан байсан юм. Ямар ч байсан манай буудлын гадна нэг цагаан өнгөтэй, ачааны жижиг машин тавьсан байсан, тэр машиныг нь нөгөө худалдаж авах гээд байгаа хүмүүс нь ирж үзээд шаардлага хангахгүй байна гээд аваагүй гэсэн. Тэгээд Б дахиж өөр машин аваад тэр сум руу нийлүүлсэн гэсэн, сүүлд ямар машин авч нийлүүлсэн болохыг би мэдэхгүй байна. Б нэг тендерт орж машин нийлүүлэх гэж байна гээд надаас мөнгө зээлж авч байсан, тэр мөнгөө л дээрх байдлаар надад буцаан өгсөн байгаа. Тэрнээс биш тэр тендерт нь би ороогүй учир нарийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 101-103 /
-Гэрч С.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машиныг анх манай суманд авч ирэх үед нь шаардлага хангахгүй гээд буцаасан гэдгийг би сонссон. Би өөрөө эрх зүйч хүний хувьд сонгон шалгаруулах болон хүлээн авах комисст нөлөөлөл үзүүлэх эрх байхгүй. Сүүлд танай байгууллагаас манай суманд ирж шалгалт шүүлэг хийгээд явах үед би хүүе, хаая гээд хүмүүсээсээ юу болсон аар асуухад тухайн машин км заалт нь зөрүүтэй, техникийн тодорхойлолтоос өөр байна гэдэг мэдээллийг надад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-110 /
-Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“ ” гэх компаниас худалдаж авсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан 2022 оны хавар орлогч дарга М******* намайг дагуулаад өөрийнхөө машинаар Улаанбаатар хотод очсон юм. Тэгээд М******* өөрөө нэг хүнтэй утсаар ярьж байгаад нэг танихгүй залуутай уулзсан ба тэр залуу хүрч ирээд М******* бид хоёрыг дагуулаад нэг газарт, машин зардаг баахан олон машинтай хашаанд очиж дээрх ниссан маркийн машиныг үзүүлсэн юм. Би өөрөө хот сайн мэдэхгүй учир тэр газар яг хаана ямар нэртэй газар байсныг санахгүй байна. М******* намайг дагуулж хот руу явахдаа “... тендерт нэг хогны машин авах гэж байгаа юм, тэр машиныг та үзээд өг...” гэсэн юм. Би хотод очоод тэр машиныг үзэхэд өвөл хүйтний улиралд гадна тавьсан байсан хэр нь машиныг асааж үзэхэд ямар ч асуудалгүй асаж байсан, моторын дуу нь хэвийн байсан учир би тэр машиныг гайгүй сайн машин байна л гэж хэлсэн. Тэрнээс биш машиныг хэн гэх хүн манай суманд нийлүүлж байгаа, хэнээс хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа аар би мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113 /
-Гэрч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанийн зүгээс Тамгын газарт нийлүүлсэн. ******* ...Манай компани *******жаргал гэдэг хүнээс сумын Засаг даргын тамгын газарт НӨАТ орсон үнээр 44,560,000 төгрөгөөр нийлүүлсэн. *******жаргалаас НӨАТ-гуй үнээр 35 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгэхээр 44,560,000 төгрөгөөс НӨАТ-ын зардал хасаад тооцохоор 5,0 орчим сая төгрөгийн ашигтай ажилласан. Тухайн үед *******жаргалаас автомашин худалдан авахдаа Мэндбатаа найзаасаа мөнгө зээлж авч худалдаж авч, Тамгын газарт нийлүүлж байсан юм. Тэгээд комисс хүлээн авсны дараа би болохоор гүйцэтгэлийн протокол юмнуудыг Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлээд холох бүх материалыг Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүлээлгэж өгснөөр тухайн ажлын санхүүжилт манай компанийн дансанд шилжих нөхцөл бүрдсэн. Тэгээд машины мөнгө орж ирэхэд тухайн Мөнгөнөөс Мэндбатаагаас зээлж авсан 34,5 сая төгрөгийг буцаан дансаар нь өгсөн юм. Очиж үзсэн шалтгаан нь М******* гэдэг хүн утсаар надтай яриад бид нар тус машиныг нийлүүлэхээс өмнө Улаанбаатар хотод ажилтай явж байгаа учраас тус машиныг анхан шатны байдлаар үзэж шалгамаар байна гэж байсан. Тэгэхээр нь үзүүлэх боломжтой аар хэлсэн. Тэгээд М*******, Аварга нартай Улаанбаатар хотод уулзаад “Да хүрээ” зах руу дагуулж очиж *******жаргалын автомашин зардаг хашаанд худалдан авах гэж байгаа автомашиныг үзүүлсэн. Тэгээд бид нарыг очиж үзэх хүртэл автомашиныг асаахгүй байлгаж байгаарай, бид нар очсоны дараа асааж үзнэ гэдэг байдлаар анхааруулж байсан. Тухайн үедээ бол машин асаагаад бэлдсэн нөхцөлд машины ямар нэгэн догол зэргийг мэдэх боломжгүй гэж үзсэн юм. Тэгээд очоод тэд нарын буюу М*******, Аварга нарын тэгж хэлснээр автомашиныг очиж үзэхдээ асаагаад кузов зэргийг нь өргөж үзүүлсэн. Тухайн хүмүүс болох М*******, Аварга нар автомашиныг асаалгаад, кузовыг нь өргүүлээд бүх эд ангийг хэвийн ажиллагаатай эсэхийг шалгаж үзсэн. Тэгсний дараа тухайн машин бол бид нарын тавигдсан техникийн нөхцөл шаардлагыг хангаж байна, тийм болохоор бид аймгийн өмчийн газраас бичиг аваад тухайн автомашиныг манай Тамгын газрын нэр дээр шилжүүлэх албан бичгийг өгч явуулъя бид нар урьдчилсан байдлаар үзсэн шалтгаан нь тухайн машины бичиг баримт, үзлэгээр орох оношилгоогоор орох учир дахин Улаанбаатар орох 2 ажил болоод байгаа учраас урьдчилсан байдлаар шалгаж байгаа юм гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-123 /,
-Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын Хуулийн хэлтэст хуулийн мэргэжилтнээр ажилласан ба сая 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуулийн ахлах мэргэжилтнээр томилогдсон Төрийн худалдан авах ажиллагааны газар бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хуулийн ахлах мэргэжилтний хувьд миний ажлын чиг үүрэг бол хууль тогтоомжийн зөвлөгөө өгөх болон хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хяналт шаардлагатай бол алба хаагчдад эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль шугам байгууллагуудад байгууллагыг төлөөлөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тендерийг нээхэд “ ” ХХ нь 44,560,000 төгрөгийн, харин ******* ХХК нь 44,900,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Улмаар үнэлгээний хорооны гишүүд тендерт оролцогч “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн гүйцэтгэгчээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцнэ. Яагаад гэхээр хуульд зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогчийг хамгийн сайн тендер гэж үздэг. Тендерт 2 оролцогч оролцоод 2-уулаа тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бол ирүүлсэн үнийн саналаар нь өрсөлдүүлж, хамгийн бага үнийн саналтай компанийг шалгаруулах ёстой учир дээрх зарчимд нийцэх боломжтой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 89-91-р /
-Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оноос хойш Сэлэнгэ аймгийн Худалдан авах ажиллагааны газар болон Орон нутгийн өмчийн газарт ажиллаж байна. Манай байгууллага 2016 оноос эхлэн Орон нутгийн өмчийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2024 оны 01 сараас эхлэн Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар гэсэн нэртэйгээр салж, 2 тусдаа үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тендерийг нээхэд “ ” ХХК нь 44,560,000 төгрөгийн, харин “******* ” ХХК нь 44,900,000 төгрөгийн үнийн “ ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж санал ирүүлсэн байна. Улмаар үнэлгээний хорооны гишүүд тендерт оролцогч бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгчээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд мэдээж нийцнэ, хуулиараа шаардлага хангасан хамгийн бага үнийн саналтай оролцогчийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзлэг...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 92-95-р /,
-2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эд зүйлд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 18, 19-27 /,
-2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 28, 29-31 /,
-2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Капи зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2023/А-01 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 138-148 /,
-Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн арлын ARK81-7004948 дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлттэй холбоотой баримт, /12-р хх-ийн 95-117 /
-Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн арлын ARK817004948 дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар, лавлагаа /2-р хх-ийн 108-115 /
-******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ч.Мөнхзаяагаас гаргуулан авсан буюу “ ” ХХК-ийн шалгарсан тендерийн баримтын хуулбар болон ******* сумын ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай 2022 оны төсөв батлах тухай тогтоолын хуулбар /2-р хх-ийн 117-186 /
-2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хог тээврийн автомашин хүлээн авсан тухай” актын хуулбар / 4-р хх-ийн 109 /
-Хогны зориулалтын автомашин техникийн тодорхойлолт /4-р хх-ийн 113 /,
-” ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан 44,560,000 төгрөгийн Санхүүжилтийг зарцуулалт болон хэргийн оролцогч нарын арилжааны банканд эзэмших данс түүнд үзлэг хийсэн аарх тэмдэглэл /4-р хх-ийн 116-250 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүхээс Б.М*******, Л.С******* Д.А*******, Ч.Т******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн үйл баримтыг дүгнэж, нотлох баримтын нотолгооны ач холол, хамааралтай аас нь үнэлж ямар нэгэн ашгийг хичээж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа зорилготой байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Тодруулбал: Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/14 дугаартай “Тендер шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гарган тухайн ажлын хэсгийн ахлагчаар Б.М томилсон мөн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар аймгийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэн хийгдэж буй “Хогны машин худалдан авах” ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авах ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Л.С******* /багийн засаг дарга/, гишүүдэд Ч.Т******* /жолооч/, Д.А******* /нярав/ нарыг томилж гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлд хяналт тавьж, хүлээн авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг ажлын хэсгийн ахлагчид тус тус даатгажээ.
Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Хогны машин худалдаж авах” тухай тендерт 60 хувийн саналаар “Замила Богд” ХХК нь шалгарч улмаар “Хог тээврийн автомашин авах” тухай СЭАОНӨГ /202212073/ дугаартай гэрээ байгуулжээ.
Дээрхи гэрээний дагуу “Замила ” ХХК-иас захиалагчийн дагуу нийлүүлсэн автомашиныг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийлүүлсэн машиныг доголдолтой гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй ба нийлүүлэгч “Замила Богд” ХХК нь доголдлыг арилгасан гэснээр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай актаар автомашиныг хүлээн авсан, хүлээн авсан автомашин нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй буюу 200.000 км-ээс доош явсан байх гэж заасан байхад 272.000 км явсан машин хүлээн авсан гэсэн гомдлыг иргэнээс гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдож байна.
5.Хэрэгт авагдсан баримтуудаар Б.М*******, Л.С******* Д.А*******, Ч.Т******* нарыг доголдолтой автомашин хүлээн авснаараа, нийлүүлэгч “Замила Богд” ХХК-нд ямар давуу байдал бий болгосон гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх ба тэдгээрийн үйлдлийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл: Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн нийтлэг шинж болно.
Гэтэл худалдах худалдах авах гэрээний дагуу худалдагчаас нийлүүлсэн доголдолтой автомашиныг ажлын хэсэг хүлээн авсан, автомашины зах зээлийн үнэлгээ гаргасан 2 компани үнэлгээний зөрүүгээр хохирол тооцон гаргаж, тухайн хэмжээгээр худалдагч д давуу байдал үүсгэсэн гэж дүгнэх нь хуулийн үндэслэлгүй байх бөгөөд Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг ямар чиг үүрэгтэй аар тодорхой мэдээлэл өгөөгүй, ажлын хэсгийн гишүүдийн санаа зорилгын аар ямар нэгэн дүгнэлтийг хийхгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
Түүнчлэн Б.М*******, Л.С*******, Д.А*******, Ч.Т******* нарын гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байгааг үндэслэн түүнд холох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
7.Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, шүүх яллагдагч нарт холох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн тул шийдвэрүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач хололтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ