Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 211/МА2022/00023

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

          Г.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00374 дугаартай шийдвэртэй

Г.Т-ын нэхэмжлэлтэй

Д.Э,

Ё.Х  нарт холбогдох

2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч В.У, нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох

Хоршооны даргаар ажиллаж байсан н.Г нь тухайн үед хоршооны нярваар ажиллаж байсан Ё.Хт нэг өрөө орон сууцанд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг амаар өгсөн байдаг. Харин уг нэг өрөө орон сууцыг н.Г нь Ё.Хт худалдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл Ё.Х нь хоршооны нярваар ажиллаж байхдаа 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр өөрийн үйл ажиллагаа явуулж байсан нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Эт шилжүүлсэн байдаг.  Мандах хоршооны 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот хоршооны гишүүдийн хамтарсан хурлын протоколд “гишүүн байсан Гын өв залгамжлагч Тогтохбаярт байрын үлдэх бүх хэсэг, эргэн тойрон хашаа, бусад зүйлс” гэсний хашаа гэдэг нь хашаан дотор байгаа газрыг хэлж байгаа юм. Уг “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний нэмэлт нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Д.Э нь аймгийн Засаг даргын захирамжаар цаашид эзэмшихээр тохиролцов” гэж газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ насанд хүрээгүй байсан Г.Тын хууль ёсны төлөөлөгч болох ээжээс нь зөвшөөрөл аваагүй, дураараа шилжүүлсэн нь Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь гэрээний нэмэлт нөхцөлд дурдсан газрыг бусдын зөвшөөрөлгүй бэлэглэсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэл болж байна. Д.Э 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээний нэмэлт нөхцөлд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмшихээр тохиролцов гэсэн нь Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа буюу Ё.Х, Д.Э нарын хооронд байгуулагдсан “орон сууцны бэлэглэлийн гэрээ” нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэрээ. Ийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2019 онд Чойжилсүрэн газар, үл хөдлөх хөрөнгийг Г.Тт буцаан шилжүүлж өгсөн учраас 2019 оноос хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг дэмжиж байна.

 

  1. Хариуцагч Д.Эын талын нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Г.Т нь миний авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд биш, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр нэг өрөө орон сууцыг Ё.Хаас шилжүүлэн авсан. Тухайн нэг өрөө орон сууцыг Ё.Хын өмч гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй, гэрчийн мэдүүлгээр бэлэглэлийн гэрээгээр Д.Эт шилжсэн нэг өрөө орон сууцыг Ё.Х эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан гэх үйл баримт тогтоогддог. Ё.Х өөрийн өмчлөлийн нэг өрөө орон сууцаа бусдад худалдах, бэлэглэх нь Ё.Хын өөрийнх нь эрх бөгөөд Г.Таас зөвшөөрөл авах шаардлагагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Ё.Х өөрийн өмчлөлийн зүйлийг Д.Эт зарсан нь Г.Ттай хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ё.Х өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлэхдээ доорх газрыг нь насанд хүрээгүй байсан Г.Тын хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн асуудал, газрын эрхийн асуудал нь тус тусдаа хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. Газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах эрхийг төр олгодог бол газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, эзэмшүүлэх, ашиглуулах нь тухайн хөрөнгийн өмчлөгчийнх нь эрх. Д.Э газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхад нэхэмжлэгчийн гаргаж байгаа бусдын өмчлөлийн хөрөнгийн доорх газрыг өөртөө шилжүүлж авна, харин газрын дээрх үл хөдлөх хөрөнгийг тохиролцоод худалдаж авъя гэх тайлбараас үзвэл нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 2019 онд н.Чойжилсүрэнгээс газраа шилжүүлж авсан учраас 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардах эрх 2019 онд үүссэн гэж тайлбарлаж байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. 2004 онд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг 2021 онд шүүхэд гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Мөн 2004 онд орон сууцыг Ё.Х бусдад шилжүүлж байх үед Г.Т тухайн орон сууцны байршиж байгаа газрыг өмчлөх эрхтэй байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Ё.Х, Д.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч Ё.Хын нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Г.Т гэгч хүнийг огт танихгүй надад ямар ч худалдаа үйлчилгээний цогцолбор нэртэй төв байхгүй нэг өрөө орон сууц бэлэглэж байснаа мэдэхгүй байна. Г.Тын ямар ч хөрөнгийг Ё.Х би захиран зарцуулаагүй болно. Энэ нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Би ямар ч хууль, тогтоол зөрчөөгүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч Д.Э, Ё.Х нарын байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №129/ШШ2022/00374 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй юмаа. Учир нь:

1. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, яаж хөндөгдөж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч тухайн үед насанд хүрээгүй байсан. Асрамжлагчаас нь ямар ч зөвшөөрөл авалгүйгээр 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр н.Х нь н.Э-т орон сууц бэлэглэхдээ бие даасан газрын гэрчилгээгүйгээр нэмэлт нөхцөл хэсэгт газрыг захиран зарцуулах эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

2. н.Хүрэлбаатар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа орон сууц бэлэглэж байгаагүй гэдэг. Гэтэл н.Э нь хэний, ямар зөвшөөрлөөр орон сууц, газрыг эзэмшиж байлаа. Газар болон орон сууцыг нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эцэг н.Гоос өвлөж авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөөр байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд хуулийг зөв хэрэглээгүй байна.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ. Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж хуулийг тайлбарласны дагуу нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Д.Э-ын талын гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд үнэн зөв дүгнэлт хийсэн. Хариуцагч талын байр суурийг ч гэсэн анхан шатны шүүхээс шийдвэртээ тодорхой бичсэн байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбарт дурдаж байгаа зүйл нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.           

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Д.Э, Ё.Х нарт холбогдуулан хариуцагч нарын хооронд байгуулсан 2004 оны 09 сарын 13-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв хуучин хүнсний үйлдвэрийн хаягт орших 0078727 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, 0117000874 дугаар улсын бүртгэлийн дугаар бүхий 180,6 м2 талбайтай нэг өрөө орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч тус тус маргасан байна.

 

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ....Хүрэлбаатар нь 2004 оны 9 сарын 13-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр өөрийн үйл ажиллагаа явуулж байсан нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Эт шилжүүлсэн байдаг.  Мандах хоршооны 1994 оны 6 сарын 11-ний өдрийн 01 тоот хоршооны гишүүдийн хамтарсан хурлын протоколд “гишүүн байсан Гын өв залгамжлагч Г.Тт байрын үлдэх бүх хэсэг, эргэн тойрон хашаа, бусад зүйлс” гэсний хашаа гэдэг нь хашаан дотор байгаа газар юм. Уг “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний нэмэлт нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Д.Э нь аймгийн засаг даргын захирамжаар цаашид эзэмшихээр тохиролцов” гэж тэмдэглээд газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ насанд хүрээгүй байсан Г.Тын хууль ёсны төлөөлөгч болох ээжээс нь зөвшөөрөл аваагүй, дураараа шилжүүлсэн нь Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. 2004 оны 09 сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь гэрээний нэмэлт нөхцөлд дурдсан газрыг Г.Тын зөвшөөрөлгүй бэлэглэсэн учраас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэл болж байна. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан гэрээ учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна...гэж,

хариуцагч Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч...Нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Г.Т нь миний авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах этгээд биш, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ё.Х өөрийн өмчлөлийн нэг өрөө орон сууцаа бусдад худалдах, бэлэглэх нь Ё.Хын өөрийнх нь эрх бөгөөд Г.Таас зөвшөөрөл авах шаардлагагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан 2004 оны 09 сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Ё.Х өөрийн өмчлөлийн зүйлийг Д.Эт зарсан нь Г.Ттай хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ё.Х өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлэхдээ доорх газрыг нь насанд хүрээгүй байсан Г.Тын хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэж тайлбарлаж байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. 2004 онд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг 2021 онд шүүхэд гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. 2004 онд орон сууцыг Ё.Х бусдад шилжүүлж байх үед н.Тогтохбаяр тухайн орон сууцны байршиж байгаа газрыг өмчлөх эрхтэй байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Ё.Х, Д.Э нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...гэж,

хариуцагч Ё.Х нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч...Г.Т гэгч хүнийг огт танихгүй надад ямар ч худалдаа үйлчилгээний цогцолбор нэртэй төв байхгүй нэг өрөө орон сууц бэлэглэж байснаа мэдэхгүй байна. Г.Тын ямар ч хөрөнгийг Ё.Х би захиран зарцуулаагүй болно. Энэ нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Би ямар ч хууль, тогтоол зөрчөөгүй...гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хавтаст хэрэгт орон сууц бэлэглэлийн гэрээний нотариатчаар гэрчлэгдээгүй хуулбар хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Архангай аймгийн хүнсний үйлдвэрийн даргын тушаал, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Архангай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 11 сарын 22-ны өдрийн тоотууд, Архангай аймгийн Мандах ББХ хоршооны гэрээ, хоршооны дүрмүүд, улсын бүртгэлийн өөрчлөлт, хурлын протокол, хоршооллын даргын тушаалууд зэрэг баримт авагджээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг хуульчилсан.

 

 Нэхэмжлэгч Г.Т нь Ё.Х, Д.Э нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээнд газар эзэмших эрхийг шилжүүлэхээр заасан нь Г.Тын болон бусдын газар өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байна.  

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д газар өмчлөх,  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д газар эзэмших эрх үүсэхийг тус тус зохицуулсан. Хуульд заасны дагуу бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцны газар бусдын өмчлөл, эзэмшилд байсан нь тухайн газрыг өмчлөгч, эзэмшигчийн гэрчилгээгээр тогтоогдох ёстой. Гэтэл Г.Т болон түүний ээж 2004 онд  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв хуучин хүнсний үйлдвэрт байршилтай 180,6 м2 талбайтай нэг өрөө орон сууцны газрыг эзэмших, өмчлөх эрхтэйг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд Ё.Х нь нэг өрөө орон сууцыг 2004 онд Д.Эт шилжүүлснээр Г.Т, түүний ээжийн газар өмчлөх, эзэмших эрх зөрчигдсөн гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2004 оны 9 сарын 13-ны өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулсан үйл баримттай 2019 оны 09 сарын 30-ны өдөр газар эзэмших эрх олж авсан Г.Тын эрх ашиг хамааралгүй байх ба мөн энэ тохиолдолд Г.Тт шаардах эрх үүсэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа ч хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Мөн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал: Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэх бөгөөд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т хуульчилжээ.

 Гэтэл нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан Д.Э, Ё.Х нарын байгуулсан 2004 оны 09 сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээ нь  нотариатчаар гэрчлэгдээгүй, хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй хуулбарыг гаргаж өгсөн ба нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх нь зүйтэй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх гэрч А.Д, гэрч А.Э нарын мэдүүлгүүдээр Г.Тын газар өмчлөх, эзэмших эрхтэй байсан нотлогдохгүй тул гэрч нарын мэдүүлгийг маргааны үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн буруу биш юм.

 

  8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М...Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Г.Тын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, яаж хөндөгдөж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч тухайн үед насанд хүрээгүй байсан. Асрамжлагчаас нь ямар ч зөвшөөрөл авалгүйгээр 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр н.Х нь н.Э-т орон сууц бэлэглэхдээ бие даасан газрын гэрчилгээгүйгээр нэмэлт нөхцөл хэсэгт газрыг захиран зарцуулах эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. н.Х нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа орон сууц бэлэглэж байгаагүй гэдэг. Гэтэл н.Э нь хэний, ямар зөвшөөрлөөр орон сууц, газрыг эзэмшиж байлаа. Газар болон орон сууцыг нэхэмжлэгч нь өөрийн төрсөн эцэг н.Гоос өвлөж авсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөөр байтал шүүх нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд хуулийг зөв хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ. Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж хуулийг тайлбарласны дагуу нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж гомдол гаргасан ба анхан шатны шүүх энэ талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, шийдвэрт тодорхой тусгасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

9. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Э, Ё.Х нарын байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1  дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2022/00374 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                               Н.ЭНХМАА