Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогч П.О-,

Хохирогч Ө.Н-ын хууль ёсны төлөөлөгч Д.Х-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимнээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1838000900282 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Д-,

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалантын голын эх газарт ... улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ө.Н-ын эрүүл мэндэд хүнд, Б.Ц-, Х.Л-, П.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудышинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийЦагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалантын голын эх газарт ... улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Ө.Н-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Ц-, Х.Л-, П.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэцэрлэ сумын Могойн уурхайн цэцэрлэг, сургуулийн ажилчид аймгийн төв рүү тэмцээнээр явах боллоо гээд намайг яваад өгөөч хөлс мөнгийг өгье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд наашаа аймгийн төв рүү авч орж ирээд тэмцээн нь дуусаад 1 дүгээр сарын 20-ны өдөр хамт ирсэн хүмүүсээ аваад буцаад Цэцэрлэг сум руугаа буцаж яваад зам тээврийн осолд орсон. ...Цагаан-Уул сумын урд тушаа шороон замаар явж байхад миний явж байсан замыг огтолсон хөндлөн зам гэнэт ороод ирэхэд нь би баруун гар тал руугаа жолооны хүрдээ дарчихсан чинь машины бөгс гулгаад гулгахдаа замын ховил цохиод зүүн буюу машины зөв тал руу онхолдоод машины 4 дугуй дээшээ хараад зогссон. Осол болсны дараа машинаас бүх хүмүүсээ гаргаад Цагаан-Уул сумын төвөөс машин дуудаж ирээд бүх хүмүүсээ эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Н-ын хууль ёсны төлөөлөгч Д.Х- шүүх хуралдаанд“Миний бие хүү Ө.Н-ын хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Миний хүү 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дагвадоржтой хамт тэмцээнд оролцоод Цэцэрлэг сум руу явж байх замдаа осолд орсон. Осол гарсан өдөр биеийн байдал хэвийн мэт байсан боловч маргааш өглөө нь шээс нь гарахгүй боогдож мэдээгүй болсон. Энэ талаар хэлж шинжилгээ хийлгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэргийн гэмтэл авсан гэж гарсан. Эмч хэлэхдээ бүсэлхийнээс доош бактериас гаралтай судасны цус харвалт явагдсан байна гэсэн. Миний зүгээс Дагвадоржийг шорон оронд оруулах хүсэл байхгүй. Хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг бүрэн гаргуулж хүүхдээ хөл дээр нь бостол эмчилгээ хийлгэх хүсэлтэй байна гэв. Эмчилгээний төлбөр 11.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс Дагвадорж 1.300.000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй байгаа. Иймд миний хүүд учруулсан хохирлыг барагдуулж эмчилгээний зардал гаргуулж өгнө үү. Мөн цаашид хөл дээрээ босохгүй бол иргэний журмаар нэхэмжилж авах хүсэлтэй байгаа” гэв.

Хохирогч П.О- шүүх хуралдаанд: Зам тээврийн ослын улмаас миний бие хүнд гэмтэл авсан. Улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж шинжилгээнд орсон. Гэтэл үзэж тогтоосон оношлогоо буруу гарсан байсан. Энэ талаар Улаанбаатар хотод очиж "Мөнгөнгүүр" эмнэлэгт үзүүлэхдээ мэдсэн. Аймгийн эмнэлгээс гарч гэртээ 1 сарын хугацаанд хэвтрийн байдалтай байдаг байсан. Энэ хугацаанд дээрдсэн зүйлгүй зовиуртай байсан. Гэмтлийн хувьд манай аймагт зөөлөн эдийн гэмтэл гэж дүгнэж байсан. Хүзүү бүхэлдээ хавдартай маш их зовиуртай байсан тул 2018 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод "Мөнгөнгүүр" эмнэлэгт тархины бичлэг, нуруу нугас болон нүдээ үзүүлсэн. Мөн шинжилгээ хийлгэн зураг авахуулахад миний хүзүүг 2 хэсэг газар хугарсан байна хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хүзүү сээр нурууны хагалгааны төлбөр 15.000.000 төгрөг байдаг юм билээ. Нийгмийн даатгалаас гаргуулж болох талаар асуухад 6.000.000 төгрөг л гаргах боломжтой гэсэн. Надад 9.000.000 төгрөг байхгүй байсан тул хагалгаанд орж чадаагүй. Би Улаанбаатар хот руу явахдаа Б.Д-ас 500.000 төгрөг авсан боловч үзлэг, төлбөр зэрэгт хүрэлцээгүй. Миний бие эрүүл мэнд, ажил түүнтэй холбоотой цалин хөлсөөр хохирч байгаа. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хохирогч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөнгөөс Цэцэрлэг сумын Могойн гол орохоор манай ажилчид Б.Д-ын машинд суугаад 16 цаг өнгөрч байхад гарсан. Орой 22 цагийн үед Цагаан-Уул сумын төвийн гэрэл харагдахаар нь би Цэцэрлэг рүү хүүхдүүдтэйгээ утсаар ярьж Цагаан-Уул орж ирж байна гэсэн. Тэгээд нэг их удалгүй явж байтал машины доор нэг юм тар няр гэх шиг болсноо машин хазайснаа унасан. Би машины голын суудалд сууж явсан юм. Машин унаад хүмүүс дээрээс дарчихсан. Би тэгээд юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд гадаа гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Хохирогч Х.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Цэцэрлэг сумын Могойн гол явахаар 16 цаг өнгөрч байхад Б.Д- гэдэг жолоочийн хамт явсан. Могойн голын Цэцэрлэг сургуулийн ажилчдын бүсийн тэмцээнд Мөрөнд орчхоод буцаж явсан юм. Орой 22 цагийн үед байх Цагаан-Уул сумын төв рүү ойртож явтал машины бөгс хажуу тал руу шидэгдсэн. Тэгснээ машин хажуу тал руугаа унасан. Тэгээд би юу болсныг мэдээгүй. Нэг сэхээ орсон чинь нэг хүүхэд над дээрээс босооч ээ би үхлээ гэж орилж байсан. Би тухайн үед юу болоод байгааг ч мэдээгүй. Нэг мэдэхэд л гадаа гарсан байсан. Миний зүүн гар даагдахаа байсан маш их өвдсөн. Би орилоод газар унаад өгсөн... миний зүүн дал хугарсан. Зүүн гар даагдахгүй хүзүүний ар тал их өвчтэй. Нүүрний зүүн тал хавагнасан. Тархи хавантай байгаа... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Хохирогч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Цэцэрлэг сум орохоор Мөрөнгөөс Давга гэдэг жолоочийн фургон машинтай гарсан. Орой 22 цаг өнгөрч байхад Цагаан-Уул сум руу орж яваад машин хазайх шиг л болсон. Тэгээд би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гадаа гарсан байсан. Яаж гарсан, хэн гаргасныг ч мэдэхгүй байгаа юм. Гадаа гарсан хойноо жаахан тайвшраад харахад фургон машины 4 дугуй нь дээшээ харсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Хохирогч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөнгөөс Цэцэрлэг сумын Могойн голын уурхай явахаар Могойн голын уурхайд байдаг Б.Д- жолоочийн хамт явсан. Орой 22 цагийн үед бах Цагаан-Уул сумын төв рүү ойртож яваад хүмүүс Цагаан-Уулын гэрэл харагдаж байна гэж байтал машин нэг удаа шарвах шиг болсноо хазайсныг би мэдэж байгаа юм. Тэгснээ машин тар няр гээд унасан. Би хажуулдчих шиг боллоо гэж бодсон. Би өөрөө хөл рүүгээ эвхэгдээд унасан шиг байгаа юм. Миний толгой юманд хавчуулагдсан би авах гээд чадахгүй байсан. Машинд явсан хүмүүс бүр дуу гарахгүй байсан. Би толгойгоо арай гэж сугалж аваад харахад машин дээшээ харсан байсан. Тэгэхээр нь би фургоны арын хаалганы цонхоо өшиглөж онгойлгоод машинаас мөлхөж гарсан. Намайг гарахад машин дотроос хүмүүс үхлээ амь авар гэж орилсон. Хаалганы жижиг цонхоор хүмүүсийг цувуулж гаргасан. Жолооч маань Цагаан-Уул руу ярьж машин дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38- 39-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцадөгсөн: “...16 цаг өнгөрч байхад Мөрөнгөөс Цэцэрлэгийн чиглэлд гарсан. Орой 22 цагийн үед Цагаан-Уул сум руу орж яваад машин эргэх шиг л болсон. Тэгээд урд сууж байсан нэг хүн уналаа гэж орилж байсан. Тэгээд машин хажуулдаад унах шиг болсон. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд машинаас гарсан байсан. Гарч ирээд харахад машин 4 дугуй нь дээшээ харсан, аймаар бензин үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Хохирогч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мөрөнгөөс Цэцэрлэг сумын Могойн голын уурхай руу харихаар Давга гэдэг жолоочтой фургон машинтай 17 цагийн үед гарсан. Цагийг нь мэдэхгүй байна Цагаан-Уул сумын гэрэл харагдаад ойртож явахад машин унасан байсан. Би тухайн үед нойр хүрээд унтаад явж байсан. Нэг мэдэхэд л би машин дотор моторын урд руу маягтай хэвтэж байсан. Моторын тос миний дээрээс асгарч байсан. Би машинд суухдаа фургон хойшоо харсан суудалд сууж явсан юм. Миний хөл хавчуулагдсан байхаар нь би хөлөө хүчээр татаж авахад миний гутал тайлагдсан. Тэгээд би фургон машины урд талын том цонхоор гарч ирсэн. Том цонх нь байхгүй байсан. Машинаас гарч ирээд харахад машины 4 дугуй дээшээ харсан байсан. Хүмүүс гарч ирээд орилолдоод байсан. Тухайн үед миний духны хэсэгт жижиг халцарсан байсан. Маргааш нь гэртээ ирээд өглөө бие засах гэтэл шээс гарахгүй байсан. Өдөр нь баруун хөл мэдээгүй болж эхэлсэн. Тэгээд аав ээжтэйгээ Цэцэрлэг сумын эмнэлэг орж кататер тавиулж шээсээ гаргах гэхэд гарахгүй байсан. Тэгээд давсагны зүүгээр хатгаж шээс авсан. Суманд эмнэлэгт үзүүлчихээд маргааш нь хүн тээврийн машинаар Мөрөн орж нэгдсэн эмнэлэг дээр очиж кататер тавиулж шээсээ авахуулаад тэр шөнөө Мөрөнд хоноод маргааш нь машин хөлслөөд Улаанбаатар явсан. Улаанбаатарт очоод шинжилгээ өгч нэг хоноод гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж хүнээр үүрүүлж явж байсан. Миний онош нь нугасны хялгасан судасны тасрал гэж гарсан. Одоо 2 хөл мэдээгүй болсон. Өөрөө явж чадахгүй хүний асаргаанд байна. Өөрөө шээж, хүндээр бие засаж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцахохирогчоор өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... би гуанзанд ороод Хөх хөтлийн даваа өгсөж явахад нь унтчихсан байсан. Тэгтэл чимээ гараад хүмүүс шуугиад явчхаар нь сэртэл машин нь уначихсан байсан. Би унтаж явсан болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд машиндаа сууж явсан хүмүүс зарим нь цонхоороо, зарим нь хаалгаар гарцгаагаад машинаас гараад харахад 4 дугуй нь дээшээ харсан байсан... надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49- 51-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мядагмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцахохирогчоор өгсөн: “... Бид цуглаандаа орчхоод 1 дүгээр сарын 20-ны өдөр сумруугаа буцаж яваад Цагаан-Уул сумын урдхан талд зам тээврийн осолд орсон. Миний тухайд фургоны буруу харсан суудалд жолоочийн ар талд сууж явсан бөгөөд машин шарвах шиг болсон гэтэл хажуулдаад онхолдчихсон. Яагаад ямар учраас тээврийн хэрэгсэл онхолдсоныг тухайн үедээ ойлгоогүй. Тээврийн хэрэгсэл онхолдсоны дараа би ухаан алдчихсан учраас тээврийн хэрэгсэл ямар байдалтай байсныг мэдэхгүй байна. Миний тухайд жолооч хурд хэтрүүлснээс болж онхолдсон болов уу гэж бодож байна...Би осолд орсны дараа эмчилгээ хийлгэсэн. Б.Д-ын зүгээс надад 500,000 төгрөг эмчилгээнд зориулж өгсөн тэрийг нь зарцуулаад дууссан. Түүнээс гадна би Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэсэн. Ингэхэд надад 800,000 төгрөг гарсан байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

Гэрч М.-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ““...2018 оны 01 дүгээр сарын 20-ны Хөвсгөл аймгийн төвөөс Б.Д- гэдэг жолоочтой фургон авто машинтай Цэцэрлэг сум руу 16 цаг өнгөрч байх үед гарсан... Тэгээд Цагаан-Уул төвийн ойролцоо явж байгаад нэг бүдэг замаар явж байгаад төв замруугаа орохоор замаас гараад тод зам руу орох гэж яваад нэг мэдэхэд гэнэт гулсах шиг болсон тэгээд нэг мэдэхэд машин нь өнхөрөөд дээшээ харсан байсан. Тэгээд машинд сууж явсан хүмүүс цонх болон хаалгаар гарцгаасан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, би дунд эгнээний суудалд урагшаа харсан суудал дээр сууж явсан. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2018 оны 01 дүгээр сарын 20-ны Мөрөнгөөс Цэцэрлэг сум явах фургон машинд суусан... Тэгээд явж байснаа машин жолооч талруугаа хазайгаад хажуулдаж унаснаа дахиж эргээд дээшээ харчихсан. Миний хажууд байсан нэг ах мөлхөөд явахаар нь би арай чөлөөтэй болсон. Тэгээд би хойд хаалганы тушаа очиход нэг ах намайг татаж гаргасан... Машины 4 дугуй нь дээшээ харсан, толгой нь Цагаан-Уул сум руу харсан байсан ...” гэх мэдүүлэг /ххийн 60-61-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр... Мөрөнгөөс Цэцэрлэг сум руу явсан. Тэгээд явж байгаад Цагаан-Уул сумын гэрэл харагдахаар нь би Цэцэрлэг сум руу хөгшин ээж Цэрэнбадамтай утсаар яриад “Цагаан-Уул сум орж ирж байна.” гэж хэлсэн. Энэ үед цаг 21 цаг 30 минут болсон байсан. Гар утсаар эмээтэй яриад удаагүй байж байхад машин жолооч тал руугаа шарваад хазайх шиг болсон. Тэгээд юу болсныг нь мэдээгүй. Нэг мэдсэн хөдөлж болохгүй байсан... Намайг нэг ах машинаас чирч гаргасан. Гараад харахад машин 4 дугуй нь дээшээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

Гэрч Д.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 0дүгээр сарын 20-ны өдрийн 16-17 цагийн үед Мөрөнгөөс Могойн гол орохоор нутгийн жолооч Давгаатай гарсан. 21 цагийн үед л байх Цагаан-Уул сумын төвийн ойролцоо машин онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/, гэрч Б.М-, Р.О-н, А.Н-г, Д.Х-, Н.Н-, Ц.Б-, Г.М-, насанд хүрээгүй гэрч Д.Пү- нарын мэдүүлэг /хх-ийн 70-87 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-нөдрийн 86 дугаартай “... 2. Б.Ц-ы биед зүүн талын эгэм ясны хугарал, зүүн дал, мөрний зөөлөн эдийн няцрал, хавирга, өвчүү, эгэмний холбоосны салалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 101-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-нөдрийн 87 дугаартай “... 2. Х.Л-ын биед зүүн дал ясны хугарал, зүүн мөрний зөөлөн эдний няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 104-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-нөдрийн 85 дугаартай “... 2. П.О-ийн биед зүүн хөмсөг шарх, тархи доргилт, зүүн шанаанд зулгаралт, хүзүүний булчингийн чангарал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 107-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-нөдрийн 385 дугаартай “1.П.О-ийн биед хүзүүний нэг ширхэг нугаламд хугарал, зүүн хөмсгөнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3.П.О-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 110-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-нөдрийн 84 дугаартай “... 2. Б.Мядагмаагийн биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, хүзүүний булчингийн чангарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 113-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ниөдрийн 91 дугаартай “...1.2. Л.Х-ын биед тухайн тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 4 Л.Х-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 117-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ниөдрийн 95 дугаартай “1. Д.С-ын биед тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 3 Д.С-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 121-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-нөдрийн 88 дугаартай “1. М.Гүнжидмаагийн биед гэмтэл тогтоогдлоо.2. М.Гүнжидмаагийн биед зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-нөдрийн 251 дугаартай “1.2. Ө.Н-ын биед доод мөчний бүрэн саажил бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчтэй доргих зэрэг үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4 Ө.Н-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.3.14-д зааснаар хөдөлмөрийн чадварын 60% тогтонги байдлаар алдагдана..” гэх дүгнэлт /хх-ийн 133-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 0дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн “...5. Уаз 2206 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Б.Д- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 1-р зүйлийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 21-р зүйлийн 21.8-д “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн. б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 92-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Жаргалантын голын эх газарт ... улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч Ө.Н-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.Ц-, Х.Л-, П.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Б.Д-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөниаюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Д-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмааучруулсан хохирлыг заримыг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгооомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээурьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Х.Л-, шүүгдэгч Б.Д- нарын хохирол төлөлцсөн эвлэрлийн гэрээ, насанд хүрээгүй хохирогч М.Г-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Өлзийсайхан нь Б.Д-ас хохирлоо барагдуулсан тул гомдол, санал байхгүй, иргэний нэхэмжлэгч Б.Мядагмаа шүүгдэгч Б.Д- нарын эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг төлсөн гэх 2018.10.03-ны өдрийн эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Шүүгдэгч Б.Д- нь хохирогч Ө.Н-ын хууль ёсны төлөөлөгД.Х-д 10.200.000 төгрөг, хохирогч П.О-т 2.075.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 10.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Н-, хууль ёсны төлөөлөгч Д.Х- нарт, 2.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгож шийдвэрлэв. Харин хохирогч Ө.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Х-, хохирогП.О-, Б.Ц- нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн 1838000900282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Д-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-ыг автотээврийн хэрэгслийжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-ын оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаашүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ас 10.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Н-, хууль ёсны төлөөлөгч Д.Х- нарт, 2.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.О-т олгож, хохирогч Ө.Н-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Х-, хохирогч П.О-, Б.Ц- нар нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн 1838000900282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Д-ын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР