| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0268/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/275 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, Б.Батдорж,
Шүүгдэгч Б.Т-, Б.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С- нарт холбогдох эрүүгийн 1838004600322 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С-,
Монгол Улсын иргэн, Б.Т-,
Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт согтуурсан үедээ иргэн Б.ТүмэнӨлзийг эгчийг нь доромжилсон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт согтуурсан үедээ иргэн Б.С-тай маргалдан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө.... Б.Т- надад би архи уугаад явж байна, чи надад архи өг, чамайг баян гээд байсан чамд архи байхгүй байна гэж үгүй байлгүй дээ гээд үгээр идээд байсан... би машинаас нь буугаад шээгээд зогсож байтал Б.Т- машинаараа намайг хальт шүргэхээр нь би маргалдаж байгаад Баянхүүгийн гэр лүү орсон... тэгээд би чи яагаад машинаараа намайг мөргөж байгаа юм бэ гэхэд хөгшин нь мэдсэнгүй уучлаарай гэсэн. Тэгээд бид хоёр юм яриад пиво уугаад сууж байтал Б.Т- намайг чи үнэнээ хэлчхээч манай эхнэртэй явсан биз дээ гэхээр нь би тийм юм байхгүй би сая үнэнээ хэлсэн гэтэл Б.Т- миний зүүн шанаа руу хоёр удаа цохихоор нь би урдаас нь зодолдсон. Тэгээд бид хоёр зодолдож байтал Б.Т-тэй хамт явж байсан балиус Батаа гээд байсан хүн миний араас татсан. Тэгээд зогсож байтал Б.Т- наадахыг чинь нам буудаад хаячихъя гээд машинд байгаа буу руугаа гүйхээр нь би араас нь гүйж очоод машиных нь наанаа барьж аваад газар дарж хэсэг хэвтсэн. Тэгтэл Б.Т-тэй хамт явж байсан хүн араас гараад ирэхээр нь би намайг нийлж байгаад зодох гэж байгаа юм байна гэж бодоод Б.Т-г тавьчихаад Баянхүүгийн гэр лүү орчихсон юм. Баян хүү дээр очоод чи намайг хүргэж гээд дуудчихаад гараад иртэл Б.Т- машинаа асаагаад явчихсан байсан. Харин нөгөө хамт явж байсан хүн нь гэрийн гадаа зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-19 -р хуудас/,
Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Улаан-Уул сумын тоом багийн нутагт эхнэр Лхагвасүрэн болон хамаатны хүүхдүүдтэйгээ хамт унтаж байтал шөнийн 03:00 цагийн үед Түмэн- Өлзий, Баянхүү / Г.Н- гэж нутгийнхан дууддаг / бас нэг танихгүй эрэгтэй хүний хамт тэр гурав Баянхүүгээр зам заалгаж танайд ирлээ гээд орж ирсэн.Тэгээд эхнэр бид хоёр босоод байж байтал Б.Т- надад “ Би архи уугаад явж байна.Чи надад архи өг.Чамайг баян гээд байсан чамд архи байхгүй байна гэж үгүй байлгүй дээ ” гээд үгээр идээд байсан.Тэгэхээр нь би авдар дээрээс уучихсан хагас шил архи байсан тэр архиа гаргаж ирээд хувааж ууцгаасан. ... Тэгээд бид хоёр юм яриад пиво уугаад сууж байтал ТүмэнӨлзий намайг “Чи үнэнээ хэлчхээч.Манай эхнэртэй явсан биз дээ” гэхээр нь би “ Тийм юм байхгүй.Би сая үнэнээ хэлсэн ” гэтэл Б.Т- миний зүүн шанаа руу хоёр удаа цохихоор нь би урдаас нь зодолдсон.Тэгээд бид хоёр зодолдож байтал Б.Т-тэй хамт явж байсан балиус Батаа гээд байсан хүн миний араас татсан.Тэгээд зогсож байтал Б.Т- наадахыг чинь нам буудаад хаячихъя гээд машинд байгаа буу руугаа гүйхээр нь би араас нь гүйж очоод машиных нь наанаас барьж аваад газар дарж хэсэг хэвтсэн.Тэгтэл Б.Т-тэй хамт явж байсан хүн араас гараад ирэхээр нь би намайг нийлж байгаад зодох гэж байгаа юм байна гэж бодоодБ.Т-г тавьчхаад Баянхүүгийн гэр рүү орчихсон ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р хуудас/
Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “... Харин Б.С- бид хоёр үлдсэн нэг том пивоо дундаа тавиад хувааж уугаад юм ярьж суусан. Тэгээд нэг мэдсэн чинь Б.С- намайг нүүрэн хэсэгт нэг удаа цохисон тэр үед миний нүдэнд оч манараад явчихсан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэж асуутал чи эгчийг минь элдвээр хэлээд байна шдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж эгчийг чинь доромжилж байдаг юм гэсэн утгатай зүйл хэлэхэд Б.С- намайг учир зүггүй нүүрэн хэсэг рүү цохиж өшиглөөд толгой руу цохиод байсан тэгээд намайг гараад ир чи гадаа гаргаж байгаад чамайг ална гэж хэлээд намайг чирээд гадаа гаргасан. Тэгээд бид хоёр гадаа гарч иртэл Б.С- намайг дахиад цохиж нүдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13-р хуудас/
Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явяллагдагчаар өгсөн: “...Харин Б.С- бид хоёр пивоо хувааж ууж байгаад нэг асуудлаас болоод маргалдсан юм.Тэгтэл Б.С- миний зүүн нүд рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би Б.С-аас “Чи намайг яаж байгаа юм бэ?” гэж асуутал “Чи эгчийг минь хэллээ.Би чамд эгчийгээ элдвээр хэлүүлэхгүй” гэсэн.Тэгээд би Б.С-тай барилцаад авсан.Тэгтэл Б.С- намайг газар унагаад дээрээс цохиод байхаар нь би хариуд нь ганц хоёр удаа оновчгүй цохисон.Дараа нь Б.С- миний толгой руу бакаалаараа өшиглөөд гараад ир чи муу, алаад хаячихъя гээд ханцуйгаа шамлаад байсан.Тэгээд намайг чирээд гадагшаа гаргаад мөргөсөн.Тэгтэл Г.Н- бид хоёрыг пиздаа нар минь гарч зодолд, наад цус нөжөө арч гэтэл Б.С- өөрийнхөө фодболкыг тайлаад цус арчихаар гэр рүү орохоор нь би өөрийн автомашин руугаа гүйж очоод машинаа асаагаад Мөнхбаатар гэдэг айлын гэр рүү явсан юм. /хх-ийн 83-р хуудас/
Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ... Б.Т- Батаа гэх залуутай хамт ачааны машинтай айл нүүлгэж явна гэж ирсэн юм... Б.Т-гийн авчирсан архийг ууж дуусгаад манайхаас 2 км зайд байх найз Б.С-ынд бид гурав хамт очсон... би өглөө 10 цаг өнгөрч байхад сэрэхэд манайд Батаа, Б.С- хоёр унтаж байсан. Би тэр хоёрыг гэрт нь мотоциклиор хүргэж өгсөн юм. Тэгээд би гэртээ ирээд хониндоо явсан. Хонинд яваад ирэхэд хүмүүс та нар хоорондоо зодолдоо юу гэж надаас асуусан би тэр үед мэдэхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 10-нд ... тэгээд би Б.С-аас Б.Т- намайг орхиод явчихсан уу гэж асуутал Үгүй ээ ах. Б.Т- ахынхаа гэр лүү явчих шиг боллоо гэсэн. Би хариуд нь юу болсон юм бэ гэтэл Б.С- хариуд нь Б.Т- бид хоёр зодолдсон гэсэн... би Б.Т-г хүлээж байгаад ирэхгүй болохоор нь мотоцикльтой хүн гуйгаад явж байтал нэг айлын гадна Б.Т-гийн машин зогсож байхаар нь тэр айлд яваад ортол Б.Т- унтаж байсан. Тэгтэл тэр айлын эхнэр нь намайг хамт явж байсан хүнээ хамгаалахад яадаг юм ийм аймаар байдалтай ирлээ гэж хэлсэн. Би Б.Т-г хартал нүүр ам нь хавдчихсан битүү цус болчихсон унтаж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 28-30-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 325 дугаартай: 1. Б.Т-гийн биед зүүн ухархайн доод хана, зүүн максилиар хөндий цөмөрч цус алдалт өгсөн хугарал, зүүн ухархайн арын хананд цууралт, хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.3Б.Т-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана...гэх дүгнэлт,
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 394 дугаартай: Б.Т-гийн биед харааны бууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Б.Т-гийн биед нэмэлтээр тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 48, 56-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 361 дугаартай: Б.С-ын биед тархи доргилт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байна. Б.С-ын үед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/,
шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 38,40-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 1838004600322 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлбаримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт иргэн Б.Т-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.С- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт согтуурсан үедээ иргэн Б.ТүмэнӨлзийг эгчийг нь доромжилсон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Тоом багийн нутагт согтуурсан үедээ иргэн Б.С-тай маргалдан зодолдох явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэг нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Б.С-, Б.Т- нар хохирогч, яллагдагчаар, өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шүүгдэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж, чанарын талаарх шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэгт тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул тэдний шүүгдэгч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.С-, Б.Т- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүгдэгч Б.С-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Т-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, тэдний гэм буруугийн хэлбэр, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.С-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулав.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд:Шүүгдэгч Б.Т- нь эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, цаашид гарах эмчилгээний зардал, тэтгэврийн зээл, өрхийн орлого бүгд 12.580.000 төгрөгийг шүүгдэгч Б.С-аас нэхэмжилж байх боловч нотлох баримтын хэмжээнд КТГ оношлогоо 65,000, 55.000 төгрөг, имплантын төлбөр 850.000 төгрөг, эм тариа 107.600, 241.500, 71.000, 34.500,15.000, 47950, 10.500, 13150 төгрөг, ор хоногийн төлбөр 76.194 төгрөг, үзлэг, лабороторын төлбөр 25.000 төгрөг, замын зардал 228.200 төгрөг, шатахууны зардал 145.990, 30.000,11.000,85.000, 93.000 төгрөг, бүгд 2.230.584 төгрөгийн баримтыг үнэлж, Үүнээс: Байр түрээсэлсэн төлбөр гэх 500.000 төгрөг, Улаанбаатар хотод такси түрээсэлсэн гэх 285.000 төгрөг, тэтгэврийн зээл, хүүгийн хамт 5.700.000 төгрөг, ажил хөдөлмөр эрхлээгүй, 3 сарын өрхийн орлого 4.500.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 2.380.000 төгрөгийн хохирлыг үнэлж, шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь такси түрээсэлсэн гэх 285.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тэтгэврийн зээл, хүүгийн хамт 5.700.000 төгрөгийн баримт нь гэмт хэргээс учирсан эрүүл мэндийн хохиролд хамааруулж үзэх, цаашид гарах эмчилгээний зардал, байр түрээсэлсэн төлбөр гэх 500.000 төгрөг, ажил, хөдөлмөр эрхлээгүй өрхийн орлогын талаарх нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй байх тул тодорхой тооцоо хийх боломжгүй байна.
Харин шүүгдэгч Б.Т- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-аас нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Б.С-ын эрүүл мэндэд учирсан хохиролд: Эм тарианы төлбөр 498.250 төгрөг, КТГ оношлогоо, 55.000, 55000 төгрөг, бүгд 608.250 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэв. Иймд шүүгдэгч Б.С-аас 2.230.584 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Т-д, шүүгдэгч Б.Т-гөөс 608.250 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.С-ад олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 1838004600322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд, Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг таван зуун хорин/ 520/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.С-аас 2.230.584 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.ТүмэнӨлзийд, шүүгдэгч Б.Т-гөөс 608.250 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.С-ад олгож, шүүгдэгч Б.Т- нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн 1838004600322 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР