| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/09741/И |
| Дугаар | 197/ШШ2026/01363 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 197/ШШ2026/01363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өнөржаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 1*******лол,*******1а байр,******* тоот хаягт оршин суух, Эрүү санж овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,*******, хаягт оршин байрлах, Хан-Уул эрүүл мэндийн төв ТБАГ /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэгдэл урамшуулал 2,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төрболд нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.******* нь Хан-Уул -д холбогдуулан 2024 оны 6-12 дугаар сарын нэмэгдэл урамшуулал 2,100,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 3 дугаар хавсралтын дагуу 2024 оны 7 дугаар сараас 2024 оны*******2 дугаар сарыг дуусталх 6 сарын хугацааны сар бүрийн 20 хувийн нэмэгдэл буюу 2,100,000 /350,000х6/ төгрөгийг гаргуулна, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ажилласан гэж тайлбарлав.
3.2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу Б.******* нь хангалтгүй үнэлэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн, ажил дүгнэх хуудсын дагуу тайлангаа бичиж дүгнүүлээгүй, ажлын цаг хангалтгүй, зэрэгт үндэслэн урамшуулал олгоогүй тул хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
4.1.Нэхэмжлэгч Б.******* нь тус байгууллагын Эм зүйн албаны дарга-аар туршилтын хугацаагаар 2024 оны 7 дугаар сараас эхэлж ажиллаж талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн нь Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ө/158 дугаар ажилд авах тухай тушаалаар тогтоогдсон. /хх 30/
4.2.Ажил олгогч ажилтанд сард*******,765,200 төгрөгийн хэмжээний үндсэн цалинг, удаан жилийн нэмэгдэл*******0 хувь, ур чадвар 5-25 хувь, үр дүнгийн урамшуулал /улирал/ 60 хувь, унаа 3,000 төгрөг, хоол*******2,000 төгрөг, бусад*******0 хувь олгохоор, ажил олгогч гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг даргын тушаалаар олгоно гэж гэрээний гол нөхцлүүдийг тохирсон болох нь талуудын хооронд байгуулсан 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр тохирчээ.
/хх*******87-191/
4.3.Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны*******2 дугаар сарын*******3-ны өдрийн Б/384 тоот, 2024 оны*******2 дугаар сарын 27-ны өдрийн Б/406 тоот тушаалуудаар нэхэмжлэгч Б.*******д сахилгын шийтгэл ногдуулсан.
/хх*******2-13, 60-61/
4.4.Захиргаа ажилтанд үндсэн цалин, удаан жилийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, хоол унааны мөнгө, бусад нэмэгдэл зэргийг зохих журмын дагуу сар бүр тооцон олгосон үйл баримтад талууд маргаагүй, харин Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-д заасан эрүүл мэндийн ажилтны хувьд улирал тутам олгох мөнгөн урамшууллыг олгох эсэхэд маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн*******01 дүгээр зүйлийн*******01.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, мөн хуулийн*******08 дугаар зүйлийн*******08.1-д Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заажээ.
5.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт буюу Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.4, мөн уг журамд нийцүүлэн баталсан Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт буюу Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох журам-ын*******.7,*******.8-д зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үндэслэн үндсэн цалингийн*******0-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам буюу тухайн улирлын дараа сарын*******0-ны өдөр олгохоор заажээ. /хх 23-29/
5.1.Уг журмын 3.11-т улирлын урамшууллыг дараа улирлын эхний сарын*******5-ны дотор олгох-оор заасан тул нэхэмжлэгч Б.*******д олговол зохих 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын буюу 3 дугаар улирлын нэмэгдэл урамшууллыг дараа сарын буюу*******0 дугаар сарын*******5-ны өдрийн дотор олгох эсэхийг шийдвэрлэх байсан боловч уг хугацаанд шийдвэрлээгүй үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.******* тайлан гаргаж өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар, ХХ-ийн 81-т байгаа тайлангаас өөр тайлан өгөөгүй, нөхөж бичиж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, 2024 оны*******1 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой Б.*******ийн 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын ажлын тайлан нэртэй 3 хуудас баримтаар нэхэмжлэгч журамд заасан хугацаандаа ажлаа тайлагнаж дүгнүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх 81-83/
Харин 2024 оны*******0-12 дугаар сарын буюу 4 дүгээр улирлын нэмэгдэл урамшууллыг дараа сарын буюу 2025 оны 01 дүгээр сарын*******5-ны өдрийн дотор олгох ёстой байсан ба тухайн хугацааны ажлын үр дүнг тайлагнасан баримт хэрэгт авагдаагүй.
5.2.Нэхэмжлэгч маргаанд хамаарах хугацаанд нэг удаа ажлын тайланг гаргаснаас өөрөөр тайлан гаргаагүй, үүнд талууд маргаагүй тул 2024 оны 3 болон 4 дүгээр улирлын ажлыг нэгтгэж нэг тайлангаар дүгнэсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Захиргаа ажилтны гаргаж өгсөн 2024 оны*******1 дүгээр сарын 22-ны өдрийн ажлын тайланг үндэслэн дээр дурдсан журмын 3.3, 3.4-т зааснаар ажилтнуудаас үнэлгээ авч үнэлсэн байх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Шинэ ажилтан Б.*******ийг үнэлсэн үнэлгээний хуудасны нэгтгэл гэх баримтаас үзэхэд Эмч, эмнэлэгийн ажилчдын төлөөлөл 6 бүлэг агуулгаар Б.*******ийг 31 хувиар үнэлсэн болох нь тогтоогдож байна.
/хх 63-80/
Хариуцагчийн төлөөлөгчөөс энэ баримтыг 2024 оны 7-9 дүгээр сарын ажлыг дүгнэсэн баримт гэж, шинэ ажилтныг үнэлэх хуудас, урамшуулал олгохдоо хэрэглэх ажил дүгнэх хуудас өөр боловч нэгэнт ажлыг дүгнэж, жинхлэх эсэхийг шийдвэрлэх гэж байгаа тул нэг маягтаар дүгнэсэн гэж тус тус тайлбарласан ба нэхэмжлэгч үүнд маргаагүйг дурдав.
5.3.Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж, мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1-т Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн мөнгөн урамшуулал олгоно гэж, 3.8-д Ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид улирлын урамшуулал олгохгүй гэж заажээ.
Мөн Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/29 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт буюу Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчдад үр дүнгийн урамшуулал олгох журам-ын 2.3-т Ажилтан ажлын тайлангаа хугацаандаа нэгжийн удирдлагад өгөөгүй буюу ажлын үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн биелэлт 71-ээс доош хувьтай байгаа тохиолдолд тухайн албан хаагчид урамшуулал олгохгүй гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хамт олноос 31 хувиар үнэлсэн буюу Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 3.8, тус байгууллагын баталсан журмын 2.3-т заасан урамшуулал олгохгүй байх нөхцөл бүрджээ.
5.4.Үүнээс гадна захиргаа ажилтанд хариуцсан нэгжийн үйл ажиллагаа доголдсон, ажлын цаг хангалтгүй зэргийг үндэслэн 2024 оны*******2 сард хоёр удаагийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан, дээрх тушаалуудыг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.7-д заасан сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй гэж заасан, нэхэмжлэгч сахилгын шийтгэл хүлээсэн тул байх тул 2024 оны 4 дүгээр улирлын урамшууллын тухайд мөн олгох үндэслэлгүй. Харин цаг хугацааны хувьд сахилгын шийтгэл 2024 оны*******2 дугаар сард гарсан тул нэхэмжлэгчийн 2024 оны 3 дугаар улирлын мөнгөн урамшуулалд хамааралгүйг дурдах нь зүйтэй.
5.5.Харин ажилтан туршилтын хугацаа-нд ажиллаж байсан тул улирлын мөнгөн урамшуулал олгохгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь: хэрэгт авагдсан тус байгууллагын баталсан урамшуулал олгож журам болоод Засгийн газрын тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд туршилтын хугацаа-гаар ажиллаж байгаа тохиолдолд албан хаагчид улирлын урамшууллыг олгохгүй байхаар зохицуулагдаагүй байна.
Иймд Б.*******ийн ажлын үр дүнг 31 хувиар үнэлсэн, нэхэмжлэгч ажлын тайлангаа хугацаандаа өгөөгүй, түүнчлэн түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул журамд зааснаар улирлын мөнгөн урамшуулал олгох боломжгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж дүгнэсэн болно.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулсан 2024 оны*******2 дугаар сарын*******3, 27-ны өдрийн Б/384, Б/406 тоот тушаалуудыг эс зөвшөөрч уг тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг тус шүүхийн 2025 оны*******97/ШЗ2025/72116 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн дээрх шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй болохыг дурдав.
7.Хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх журмын тухайд:
7.1.2024 оны 3 дугаар улирлын урамшууллын тухайд: Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 3.11-т улирлын урамшууллыг дараа улирлын эхний сарын*******5-ны дотор олгох-оор заасан тул эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан 2024 оны*******0 дугаар сарын*******5-ны өдрөөс хойш түүний гомдол гаргах 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.
Нэхэмжлэгчээс 2024 оны 3, 4 дугаар улирлын нэмэгдэл урамшууллыг нөхөн олгуулах тухай гомдлоо анх Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд захиргаа 2024 оны*******2 дугаар сарын*******3-ны өдрийн тушаал гаргаснаас хойш 30 хоногийн дотор гаргасан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэвч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо уг гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын*******3-ны өдрийн 25/17 дугаар тэмдэглэл гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн*******54 дүгээр зүйлийн*******54.2.2-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзсэн болно.
7.2.Улмаар нэхэмжлэлээ 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасныг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгчээс үүнээс өмнөх хугацаанд шүүхэд хандсан эсэх талаар тодруулахад Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад тушаал, мөнгөн дүнгийн асуудал тусдаа гэж үзсэний улмаас дахин нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн*******54 дүгээр зүйлийн*******54.8-д заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын*******0 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
8.Дээрхийг нэгтгэн Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын дагуу ажлын гүйцэтгэл хангалтгүй буюу 71-ээс доош хувьтай үнэлэгдсэн, сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр урамшуулал олгоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
9.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2,*******15 дугаар зүйлийн*******15.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн*******58 дугаар зүйлийн*******58.1.1,*******08 дугаар зүйлийн*******08.1-д заасныг баримтлан Хан-Уул -д холбогдох нэмэгдэл урамшуулал 2,100,000 төгрөг гаргуулах тухай Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ