| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2405014271717 |
| Дугаар | 2026/ДШМ/686 |
| Огноо | 2026-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/686
А.Н-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405014271717 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-гийн Н-, 1998 оны 10 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ........... тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1 жил 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж, уг ял дээр өмнөх Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/1004 дугаар магадлалаар нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон, /РД:УА-/;
Шүүгдэгч А.Н- нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Кекүшю таур”-ын ойролцоо Ч.Ж-гийн эзэмшлийн 250,000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
тухайн цаг хугацаанд хохирогч Ч.Ж-гийн эзэмшлийн Самсунг Галакси А23 загварын гар утсанд суулгасан Худалдаа хөгжлийн банкны интернет банканд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болох мэдээллийг өөрчилсөн,
2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ч.Ж-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Ж- тоот данснаас 880,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн авто зогсоолд байрлуулсан А.Э-ийн эзэмшлийн Э- ДОА улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, тээврийн хэрэгсэлд байсан бэлэн мөнгө, хөгжим зэрэг 788,100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,668,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Б- овогт А-гийн Н-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,
“Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж, нэгтгэн шүүгдэгч А.Н-ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 3/ гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ид энэ шийтгэх тогтоолоор 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1343 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ДШМ/1004 дугаар магадлалаар оногдуулсан 8 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ жил 8 /найм/ сар 9 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Н-ийн нийт эдлэх хорих ялыг хэмжээг 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч А.Н-ид оногдуулсан 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 80/ ная/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-оос нийт 2,038,100 /хоёр сая гучин найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Я- овогт Ч-ийн Ж- /РД:ЧЧ-/-д 1,130,000 /нэг сая нэг зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б- овогт А-ы Э- /РД:ЖА-/-т 908,100 /есөн зуун найман мянга нэг зуу/ төгрөг тус тус олгож, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн оролцогч миний бие тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу эрхэм танаа хандаж эрх зүйн байдлынхаа хүрээнд энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч миний бие дээрх Эрүүгийн тоот бүхий өөрт хэргийн мөрдөн байцаалтын эхнээс мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөв тогтвортойгоор мэдүүлэг байцаалт өгч ирсэн ба өөрийн зүгээс хэрэгт сөргөөр нөлөөлөхүйц ээдрээ төвөгтэй байдлыг огтхон ч үүсгэж байгаагүй болно.
Шүүх хурал болгон дээр шүүгдэгч миний хэргээ нэмж нэгтгүүлэхийг хүсэж удаа дараа хүсэлт гаргасан боловч авч үзээгүй мөн 1 цаг үед гаргасан хэргийг нэмж нэгтгээгүй улмаас дахин ял нэмүүлж эрх зүйн байдал маань маш их дордож байна.
Мөн өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсандаа гэмшиж ухамсарлаж үлдэгдэл хохирлыг хорих ангид ял эдэлж байх хугацаандаа ажил хөдөлмөр хийж төлөх болно гэдгээ дахин илэрхийлэхийг хүсэж байна. Түүнчлэн миний бие гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй, найз охинтойгоо гэр бүл болохоор төлөвлөж байсан бөгөөд өөрийн гэмт үйлдлийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээх болсноор бусдын адил эхнэр хүүхэдтэй болж хүн шиг амьдрах боломж маань үгүй болсон маш их харамсаж байна. Мөн ээж дүү хоёртоо санаа минь маш их зовж байна. Тэдэндээ шударгаар ажил хөдөлмөр эрхэлж тус дэм болж чадаагүй дээ мөн ихээр гэмшиж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломж олгож эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдлын агуулга нь хорих ял эдлэх дэглэмийг өөрчлүүлэхтэй холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байдаг. Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол, төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийг хуулийн зүйл, хэсэгт зөв зүйлчилж, гэм буруутайд тооцон тухайн зүйл ангид заасан хамгийн бага хэмжээний ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримталсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна.
Түүнчлэн, шүүгдэгчид холбогдуулан өмнө гарсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг тогтоолоор хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ялыг нэмж нэгтгэн, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд шударга ёсны зарчимд харшлахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Н- нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Кекүшю таур”-ын ойролцоо Ч.Ж-гийн эзэмшлийн 250,000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси А23 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүний эзэмшлийн Самсунг Галакси А23 загварын гар утсанд суулгасан Худалдаа хөгжлийн банкны интернет банканд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болох мэдээллийг өөрчилж, Худалдаа хөгжлийн банкны Ж- тоот данснаас 880,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан,
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн авто зогсоолд байрлуулсан А.Э-ийн эзэмшлийн Э- ДОА улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, тээврийн хэрэгсэлд байсан бэлэн мөнгө, хөгжим зэрэг 788,100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1,668,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Ж-гийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрч байхад 3, 4 дүгээр хорооллоос 25 дугаар эмийн сан орох чиглэлтэй хорооллын дунд замаар явж байсан. Алхаж байгаад Кёкүшю товер дээр ирээд гар утсаа оролдоод явж байхад үл таних нэг хүн миний гар утсыг шүүрээд зугтаасан. Би хөөж чадалгүй тухайн газраа зогсож байгаад өөрийнхөө гэр лүү орсон. Үүнээс хойш 22 цаг 17 минутад миний эзэмшлийн Ж- тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас 880.000 төгрөгийн зарлага гарсан байсан. . Миний алдсан гэх гар утас нь Самсунг Галакси А23 загварын хар өнгөтэй, өнгийн гэртэй 2022 онд 700,000 төгрөгөөр авч байсан. …Би тэр өдрөө буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны орой данснаас зарлага гарснаа мэдээд дансаа маргааш нь буюу 2024 оны 03 дугаар ын 17-ны өдөр Худалдаа хөгжпийн банкин дээр очиж хаалгаад дансны хуулгаа авсан. Миний утас интернэт банктай байсан. Би интернэт банк руугаа орохдоо зөвхөн нууц үгээ хийж ордог байсан интернэт банканд бүртгэлтэй дугаар нь миний дугаар буюу 99111574 дугаар дээр бүртгэлтэй байса. Энэ дугаар тухайн үед миний алдагдсан гар утсанд байсан. /1хх 28-29, 2хх 141-142/,
гэрч Э.Т-ын "...2024 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед найзынхаа гэрийн тогийг янзалж өгөөд ажил руугаа очиж багаж хэрэгсэл, хувцсаа солих гээд явж байхад Н- над руу 9Т- дугаараас залгаад “Юу байна андаа, намайг 10 дугаар хорооллоос /рээд аваадхаач” гэж хэлсэн би хариуд нь “яах гэж байгаа билээ” гэхэд “Би чиний ерийг өгөх гээд байна, ирээд намайг аваач” гэж хэлсэн, би ажил дээрээ очилгүй шууд 10 дугаар хороолол руу явсан. Намайг очиж байхад Н- над руу 9Т- дугаараас 3 удаа залгасан. …Намайг 10 дугаар хороолол дээр яваад очиход GS25 дэлгүүрийн гадаа үүдэнд ганцаараа зогсож байсан. …Би Н-той хамт Тахилт орох замдаа “чи яасан аймар дугаар барьчихсан явж байгаа юм бэ” гэхэд би энэ утсыг хулгайлчихсан юм гэж хэлсэн. Би тухайн үед итгээгүй “чи хулгайлсан гар утсаараа над руу залгах уу тээ” гэж асуухад миний өөдөөс “чамд хор хийж байна” гэж хэлсэн. Тухайн үед би тоглоод байна гэж бодсон. Мөн би мөнгөө авъя гэж хэлэхэд надад цэнхэр өнгийн нэрийг нь мэдэхгүй банкны аппликейшн рүү ороод “энд мөнгө байна, би чамд мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Тухайн банкны аппликейшнд 800,000 гаруй төгрөг байсан. Би Модны 2-ын урд иртэл ардаас хойноо улсын дугааргүй улсын дугаарынх нь оронд тод гэрэлтэй номерын хүрээтэй Маrк X тээврийн хэрэгсэл ирсэн. Н- “ах ирчихсэн байна, ахад мөнгө бэлэн байгаа юм байна, би ахаас очоод бэлэн мөнгө аваад өгье” гэж хэлээд тухай машинд суугаад тэр чигтээ яваад өгсөн. Тухайн үед цаг шөнийн 00 цагаас 01 цагийн хооронд байсан. Би өөрийнх нь 8Т- дугаарын гар утас руу нь залгаж мөнгөө авъя гэхэд өөдөөс мөнгөний таталт орж ирэхгүй байна. Болохгүй бол чи Сонгинохайрхан дүүрэг дээр очоод өргөдлөө өг л дөө миний нэр дээр 29 өргөдөл байгаа чи нэмээд 30 болгочих гэж хэлээд утсаа тасалсан. …” /1хх 32-35/,
гэрч М.Х-ын “...Фейсбүүк дээр данс худалдаж авна гэсэн зар байхаар нь холбогдоод асуух үед 500,000 төгрөгөөр худалдаж авна гэхээр нь зөвшөөрөөд 2021 оны 01 дүгээр сарын дундуур Хаан банкны данс нээлгэж байсан гэхдээ одоо дансны дугаарыг нь мэдэхгүй байна. 2023 онд цагдаагаас залгаж байна гээд мөн нэг дансны дугаар хэлээд “чиний ашигладаг дансаар ямар учиртай мөнгө орсон” талаар надаас асуугаад би Дорнод аймгийн цагдаагийн газар мөн мэдүүлэг өгч байсан. ...Би Н- гэдэг хүнийг огт танихгүй дансаа зарсан :чий царайг нь харж байгаагүй онлайнаар харьцаад Өргөө кино театрын ард улзахаар тохирсон боловч тухайн хүн би завгүй болчихлоо данс нээлгэсэн бичиг вримт, иргэний үнэмлэхээ үлдээ гэхээр нь (одоо нэрийг нь санахгүй байна) ТҮЦ- с үлдээсэн. Би хар ууттай мөнгө уг ТҮЦ-нд үлдээчихсэн байгаа гэж хэлэхээр нь би хар ууттай бэлнээр 500,000 төгрөг аваад гарсан. ...” /1хх 248-249/,
хохирогч А.Э-ийн “...2024 оны 06 дугаар сарын 25-ны 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх нялхас эмнэлгийн хашаанд Э- ДОА улсын дугаартай хүрэн өнгийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын гурвалжин шилийг хагалж дотроос нь түрийвч, бичиг баримт, бэлэн 100,000 төгрөг 100 доллар болон машины андройд хөгжим тайлж аваад явсан байсан тул цагдаагийн байгууллагад өгсөн. Эмнэлгийн зогсоол дээр машинаа цоожилж орхиод гэртээ ороод, өглөө 9 цагийн үед машин хулгай орсон талаар хүн хэлсэн. ...” /1хх 136-137/,
гэрч О.Б-ийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 25-ны шөнө байхаа Н- надтай таарчхаад Эх нялхсын зогсоолд хэдэн машины цонх хагалж хулгай хийсэн. Тэгээд тэр юмнуудаа надаар заруулах гээд намайг гуйхаар нь би зөвшөөрөөгүй, дараа нь ядаргаа болно гэж бодоод чадахгүй гэж хэлээд удалгүй яваад өгсөн. Надад машины хөгжим, пүүз, цаг, том хар цүнхтэй юм харуулж байсан. ...” /1хх 141-142/,
гэрч Ц.М-ийн “...Хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Н- над руу залгаад гараад ир гэхээр нь гарч уулзахад нэг том хар цүнхтэй юм өгчхөөд маргааш авъя гэхээр нь аваад үлдсэн. Ямар учиртайг нь асуухад “саяхан Эх нялхсын шороон зогсоолд байсан тээврийн хэрэгслээс хулгайлсан юм, би удахгүй ирээд авна зарчихав” гэж захиад үлдээсэн. Тухайн том хар цүнхэнд том хар хяналтын камер байсан дотроо баахан тоног шиг юмнууд л байна лээ. Тэр нэг хар цүнхтэй камерыг хулгайлахдаа машины хөгжим, пүүз, бугуйн цаг, автомашины хөгжим, бэлэн мөнгө зэрэг зүйлсийг авсан гэж ярьж байсан. Тэгэхдээ надад ганцхан хар цүнхтэй камерыг өгсөн. ...” /1хх 145- 146/,
А.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эх нялхсын зогсоол дээр байсан Э- ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхийг хагалж эд зүйл хулгайлсан энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. …Мөн 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байх үедээ үл таних эрэгтэйн гар утсыг булааж зугтаагаад булааж авсан утсаараа багын найз Т- руу залгаад намайг 10 дугаар хороолол орчмоос ирээд авчих гэж хэлээд Т- ирээд намайг Модны 2 дээр хүргэж өгсөн. Би авсан гар утасныхаа Худалдаа хөгжлийн банкны интернэт банк руу нууц үг мартсан гэх сонголтыг хийгээд гар утсан дээр нь ирсэн кодоор нь интернэт банк руу нэвтэрч орох үед дансанд нь 880,000 орчим төгрөг байсан, миний авсан гар утас Самсунг А23 загварын хар өнгийн гэртэй утас байсан. Би тухайн гар утсан дээр өөрийн фейсбүүк хаягаа оруулж байгаад цахим хуудас руу зурвас бичсэн …гар утасныхаа интернэт банкнаас 880,000 төгрөг шилжүүлж аваад мөнгөөрөө покер тоглоод алдсан. Би энэ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. …үл таних хүнд 100,000 төгрөгөөр зарсан. …” /2хх 168-169/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 122-128/, хохирогч Ч.Ж-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Ж- тоот дансны хуулга /1хх 71/, таньж олох ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 65-69/, алдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 76-79, 154-157/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 90/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Н-ийн хохирогч Ч.Ж-гийн гар утсыг дээрэмдэн интернет банк руу нь хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авсан болон хохирогч А.Э-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхийг хагалан нэвтэрч, дотор нь байсан эд зүйлийг хулгайлан авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон шүүгдэгчээс 2,038,100 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна.
Шүүгдэгч А.Н- хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хорих ялын хэмжээ болон дэглэмийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялууд болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг хэмжээг 10 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэм, хулгай, кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч түүний үйлдэлд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн шинж тогтоогдоогүй байна.
Хэдийгээр шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж, өмнө нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан бөгөөд урьд үйлдсэн зарим гэмт хэрэг нь хожим илэрч, оногдуулсан нийт хорих ялын хэмжээ 10 жилээс давсан боловч тухайн гэмт хэргийн шинж чанар, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, учруулсан хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэхэд хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.Н-ийн давж заалдах гомдлын хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөх талаар гаргасан хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 112 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Шүүгдэгч А.Н-ид оногдуулсан 10 /арав/ жил 4 /дөрөв/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ