| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2024/08226/И |
| Дугаар | 191/ШШ2026/01290 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01290
| 2026 21 | 191/ШШ2026/290 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б овогт ******* /РД: ******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* /РД: ******* /,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ******* /РД: /,
Хариуцагч: хаягт байрлах, *******монгол ХХК /РД:/ нарт холбогдох,
******* болон ******* ******* ******* -ын хооронд байгуулагдсан 29.06.07-ны өдрийн тоот Контракт, 29.07.17-ны өдрийн тоот Контрактын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхйи хөдөлмөрийн гэрээ-нд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөгийг гаргуулах,
*******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг 2024 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //, //,
Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч *******монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан бөгөөд 21 жил 5 сар тус компанид ажилласан. 29.04.02-ны өдрийн ******* ******* ******* газрын 90 дүгээр тогтоолоор *******-ын захирлаар томилогдсон. 29.06.07-ны өдөр Контракт гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр компанийн үндсэн үйл ажиллагаа, борлуулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн үүрэг хүлээж *******-аас гэрээгээр тохирсон цалин, хөлс, тэтгэмж, хангамжийг олгох үүрэг хүлээсэн.
Тус контракт гэрээнд 27.07.17-ны өдөр тоот нэмэлт гэрээг байгуулж, 3 нөхцөл хангамжийг тохиролцсон. Уг нэмэлт гэрээний 2 дахь заалтад захирлын ажил, үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууц олгож хүсэлтээр нь өмчлөлд шилжүүлэх, контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заасан байдаг. тоот нэмэлт гэрээг 29/17/к тоот контракт гэрээний салшгүй нэг хэсэг гэж тусгасан.
Намайг захирлын албан үүргийг хүлээж авах үед ******* нь санхүүгийн хувьд нийт хөрөнгө нь 70 702 000 000 төгрөг, 11 000 000 000 төгрөгийн алдагдалтай байсан. Гэрээнд заасан 3 жилийн хугацаанд миний бие компанийг амжилттай удирдаж, бизнесийн болон бусад үр өгөөжийг гаргасан. Тодруулбал, 2021 оны санхүүгийн тайлангаар тус компанийн нийт хөрөнгө нь 283 000 000 000 төгрөг болсон, хуримтлагдсан ашиг нь 138 000 000 000 төгрөг болсон байдаг. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө нь 3 дахин, хуримтлагдсан ашиг нь 10 дахин өссөн ахиц дэвшлийг гаргасан. Контрактын хугацаа дуусах үед 2022.05.18-нд уг контрактыг харилцан тохиролцож дахин сунгаж Онгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулж, энэ хугацаанд зөвхөн компанийн бизнесийн хүрээллийг нэмэгдүүлэхээс гадна компанийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор компанийн хөрөнгөөр 165 айлын орон сууц барьж, ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулж оруулах ажлыг хийсэн.
2023 онд гэрээгээ шинэчлэх ёстой байсан боловч бичгээр гэрээг шинэчлээгүй бөгөөд цаашид үргэлжлүүлэн ажиллуулж цалин хөлсийг дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу олгож байсан.
2024..02-ны өдөр ТӨБЗГ-аас *******-т 2022.05.18-ны өдрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4.-д заасны дагуу сунгагдаж, хугацаагүй гэрээнд шилжсэн бөгөөд гэрээний бусад нөхцөл хүчин төгөлдөр гэх агуулга бүхий албан бичгийг өгсөн.
Намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед хариуцагч ТӨБЗГ-аас 2024.08.23-ны өдөр 399 тоот тогтоол гаргаж ажлаас чөлөөлсөн бөгөөд үндэслэлээ *******монгол ХХК-иас санал ирүүлсэн, Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн гэх агуулгаар тайлбарласан. Хөдөлмөрийн контрактаар тохирсон байсан 4 өрөө орон сууц олгох, 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авах шаардлагыг ажил олгогч ТӨБЗГ-т хүргүүлснээр 2024.09.13-ны өдөр 4 тоот тогтоол гаргаж, *******тай байгуулсан 2022 оны 2020/17/К онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор уг гэрээний салшгүй нэг хэсэг болох 29.06.07-ны өдрийн нэмэлтийн 2, 3 дугаар зүйлд заасны дагуу хангаж, тэтгэмжийг олгох талаар шийдвэр гаргаж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг *******-т даалгасан. Энэ тогтоолын дагуу тооцоолол тодорхойгүй байна гэсэн тул өөрөө тооцооллыг гаргаж өсгөн боловч энэ нь *******-т хамааралгүй, *******монгол ХХК-тай гэрээ байгуулсан тул тус компаниас авах шаардлагатай гэж татгалзсан. Гэтэл *******монгол ХХК-иас байгуулсан гэрээнд хангамж, тэтгэмжтэй холбоотой заалт байхгүй тул олгох боломжгүй гэх байдлаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй, миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.
Хариуцагч *******монгол ХХК-ийн 2 гэрээг үндэслэн хариуцагч ******* болон *******монгол ХХК нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч бодит байдалд 2023.05.18-ны өдрийн болог 2024..02-ны өдрийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нүүд тухайн үедээ байгуулагдаагүй бөгөөд эдгээр гэрээгээр талууд ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Нэхэмжлэгч эдгээр гэрээний дагуу ажиллаж, цалин хөлс авч байгаагүй. Эдгээр гэрээг 2024 оны 03 дугаар сард дүр үзүүлсэн байдлаар хийж, талууд гарын үсэг зурсан гэдгийг нотлох баримтууд буюу шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасны дагуу дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
Хариуцагч тал тайлбартаа хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэж байх боловч, үүссэн асуудлыг хариуцагч 3 байгууллага харилцан бие бие рүүгээ түлхсэн байдалтай хэн нь хариуцах нь тодорхой болсон учраас тус 3 байгууллагыг хариуцагчаар тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч нь ******* ******* ******* бөгөөд ******* болон орон нутгийн ******* тухай хуулийн 18 дугаар зүйлд төрийн ******* ******* газрын харьяаны ажилтныг хэн хэрхэн томилох талаар заасан. *******-ын хувьд хуулийн 13, 15 дугаар зүйлд заасны дагуу төрийн өмчит компани, тэр дундаа аж, ахуйн тооцоот үйлдвэрийн юм.
******* болон орон нутгийн ******* тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д ...Захирлыг төрийн ******* *******, асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө. гэж заасан. Өөрөөр хэлбэл, захирлыг хэн томилж, чөлөөлөх талаар заасан хуулийн тодорхой заалттай бөгөөд үүнийг Засгийн тогтоол, журам гаргаж өөрчлөх боломжгүй. Гол маргааны зүйл бол ТӨБЗГ-ын 29 оны 260 дугаар тогтоол, 2022 оны 184 дүгээр тогтоолуудын 4.8-д Захиралд олгох урамшууллыг ******* ******* *******, , Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн санхүүгийн зохих эх үүсвэрээс гаргана. гэж заасан. Иймээс тэтгэмжийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал бол санхүүгийн асуудал хаана шийдвэрлэгдэж байна вэ гэдгээс хамаарч үүсэж байгаа юм.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд хариуцагч нарын тайлбарласнаар өмнө байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болж *******монгол ХХК-тай байгуулсан гэрээний харилцаа явагдаж байсан учраас шаардах эрхгүй гэдэг. Гэтэл 29 оны гэрээ болон 2022 оны гэрээнүүд хариуцагч нарын тайлбарласнаар дуусгавар болсон байсан ч эрх зүйн үйлчлэлгүй гэсэн үг биш бөгөөд өөрөөр хэлбэл, тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. *******монгол ХХК-тай гэрээ байгуулсан асуудал нь дараагийн асуудал юм.
Учир нь 29 оны гэрээ болон 2022 оны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тэтгэмж, урамшууллаа өгөхийг шаардаж байгаа юм. Нэхэмжлэгч *******монгол ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тэтгэмж, урамшуулал шаардаагүй. *******монгол ХХК тайлбарлахдаа аудитын дүгнэлтээр тодорхой дүгнэсэн гэдэг. Аудитын дүгнэлтээр ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж, урамшуулал олгохоор болсон байна гэж 2024.03.25-ны өдрийн болон 2025.03.25-ны өдрийн аудитын дүгнэлтүүдэд дүгнэсэн. Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн аудитын дүгнэлт өөрөө *******монгол ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй гэдгийг нотолж байна.
Гэрээг талууд нөхөж байгуулж болно гэх тайлбарыг хариуцагч тал гаргадаг бөгөөд хэрэв *******монгол ХХК-тай гэрээ байгуулсан бол тухайн гэрээний харилцаа үргэлжилж, тус гэрээнд заасан цалин, хөлс авч, *******монгол ХХК нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар удирдлага, зохион байгуулалтаар хангах ёстой байсан боловч тус харилцаанууд байгаагүй учраас дүр үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм. ТӨБЗГ-аас удаа дараа бичгээр тогтоол, мэдэгдэл гаргаж, тайлбар өгсөн тухай баримтууд хэрэгт авагдсан. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй болсон гэх агуулга бүхий албан бичиг гаргасан. Мөн шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа буюу 2024.12.03-ны өдөр *******тай байгуулсан өмнөх гэрээний хэрэгжилтийг хангах талаар *******-д хүргүүлж байсан. Үүнээс харахад гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ.
Мөн ******* цаашид гэрээ сунгах байсан бол сунгалтын маягтын дагуу гэрээ хийх ёстой байсан гэх боловч гэрээг бичгээр байгуулах, сунгах үүрэг нь ажил олгогчийн үүрэг юм. ******* өөрөө сайн дураараа өөртэйгөө гэрээ байгуулах үүрэг байхгүй, түүний үүрэг биш юм. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийг захирлын ажил хүлээж авах үед тус *******-ын төмрийн хүдрийн бүтээгдэхүүн 300 000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол 2024 онд ажлаас чөлөөлөгдөхөд 985 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон.
Мөн 2024 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх үед эхний хагас жилийн балансаар *******-ын нийт орлогын хэмжээг 87 000 000 000 төгрөг байсныг 312 000 000 000 төгрөгт хүрсэн, цэвэр ашгийг 17 500 000 000 төгрөгөөс дээш гардаггүй байсныг 85 800 000 000 төгрөг болгосон, түүнчлэн 2024 оны 09 дүгээр сарын ажил бол мөн нэхэмжлэгчийн ажлын үр дүн байдаг. Энэ үеийн байдлаар гэхэд 25 000 000 000 төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 2025 оны байдлаар 2 500 000 000 төгрөгийн ашигтай ажилласан байдаг.
Төсөвт төлөх татвар шимтгэлийн хувьд 2023 онд *******-ын 50 жилийн ойн баяр болоход уг байгууллага нийтдээ 278 000 000 000 төгрөгийн татвар, шимтгэл улсад төлсөн байсан. Үүний 212 000 000 000 төгрөгийн татвар, шимтгэл төлөлт нь нэхэмжлэгчийн ажиллаж байх үед төлөгдсөн, ажил хүлээлгэн өгөх үед улсын төсөвт 387 400 000 000 төгрөгийн татвар төлсөн бөгөөд 200 000 000 000 төгрөгийн ашигтай ажиллуулсан. Анх ажиллаж эхлэхэд хуримтлагдсан ашиг нь 17 600 000 000 төгрөг байсныг ажлаа хүлээлгэж өгөхдөө 161 000 000 000 төгрөг болгосон. Ийм үр дүнтэй ажилласан нь байгууллагын тайлан балансаар нотлогдоно. 2024 оны 09 дүгээр сараас хойш 2025..-ний өдөр хүртэл хугацаанд ******* нь үндсэн ашиг хийж чадаагүй.
Нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар эдийн засгийн үр дүн гаргаагүй байж өмнө нь урамшуулал, хангамж, тэтгэмж авч байгаагүй. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа хангамж, өөрийн баталгаа болгож гэрээнд оруулсан 3 жилийн цалинтай тэнцэх тэтгэмжийг тус байгууллагын ашигтай харьцуулбал 1 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа юм. ТӨБЗГ ч үүнийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж байгаа. 2022 оны гэрээний хугацаа дууссан гэж хариуцагч нар тайлбарласан боловч гэрээний хугацаа дуусгавар болсон гээд үүргийг шаардах эрхгүй болно гэж үзэхгүй. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар маргаагүй хэр нь өөр гэрээ байгуулснаар өмнөх гэрээ дуусгавар болсон гэх эрх зүйн үндэслэл байж болохгүй. *******монгол ХХК-тай гэрээ байгуулснаар нэхэмжлэгчийн ажил олгогч солигдсон гэж байна. Гэвч үүнээс үл хамааран өмнөх гэрээний үүрэг, шинэ гэрээ байгуулснаар дуусгавар болох хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй.
Тийм учраас ******* ******* ******* нь өмнө байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцах ёстой. Мөн *******монгол ХХК-тай байгуулсан 2023 оны гэрээг эрх зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрөөд 2024 онд нөхөж байгуулж болно гэж тайлбарласан. Гэхдээ гэрээний дагуу бодит үр дагавар гарч, гэрээний харилцаа явагдсан бол боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл *******монгол ХХК нь 1 жилийн хугацаанд *******тай холбоотой ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаж, гэрээг нь үнэлж, журамд заасны дагуу хөдөлмөрийн харилцааны талаар ямар шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаа бодитоор явагдаагүй, гэрээнд гарын зурсан байгаагаар хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг харуулах дүр эсгэсэн зорилготой. Зөвхөн хөдөлмөрийн харилцааны гадаад хэлбэрийг харуулах зорилготой учраас эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Үүний зорилго нь аудитын дүгнэлттэй холбоотой асуудал яригдсан учраас дээрх нөхцөл байдал үүсэн болох нь харагдаж байна.
Нэхэмжлэгчийн гэрээ дүгнээгүй шалтгаантай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан бичиг байдаг. Талуудын тайлбарлаж байгаачлан нэхэмжлэгч илүү цалин хөлс авсан гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байвал энэ асуудлыг тусад нь шүүхээр маргаанаа шийдүүлэх боломжтой.
Хангамжтай холбоотой зохицуулалтад ямар нэгэн нөхцөл шаардлага тавиагүй, 4 өрөө орон сууцаар хангаж, өмчлөлд шилжүүлнэ гэсэн гэрээний заалт байдаг бөгөөд зөвхөн ажиллаж байх хугацаанд хангана гэсэн үг үсэг байхгүй. Ажиллах боломж нөхцөлөөр хангаж өмчлөлд нь шилжүүлж өгнө гэсэн эрх зүйн үр дагавар байгаа, ямар ч үр дүн гаргасан хамаагүй гэрээнд тодорхойлсон хувь байхгүй тул 4 өрөө орон сууцыг үр дүнгийн урамшуулал ажиллах баталгаа болгож өгнө гэсэн агуулгатай зохицуулалт байгаа. Хугацаанаас нь өмнө гэрээг цуцалсан тохиолдолд 3 жилийн тэтгэмж олгоно гэдэг заалтын хувьд нэхэмжлэгч өмнө нь уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай, бусад компанид ажиллах бүрэн боломжтой, хангалттай цалин хөлс авах мэргэжил, ур чадварын хувьд бүрэн боломжтой байсан. Энэ утгаараа төрийн байгууллагад ажиллах болсноор хугацаа тохирч ажлаас чөлөөлөхгүй байх эрх зүйн баталгаа болгож тэтгэмжийг талууд заасан.
Тиймээс ******* ******* ******* нь 3 жил ажиллуулсан, дахин 1 жил үр дүнтэй байна гэж сунгасан, гэрээгээ цаашид бичгээр байгуулаагүй ч ажил олгогч 2024..03-ны өдөр албан бичиг өгч энэ гэрээг хугацаагүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Хугацаагүй хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаас бусад үндэслэлээр цуцлах үндэслэлгүй. Ажил олгогчийн гэрээг цуцалсан хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын шийдвэр, *******монгол ХХК-ийн санал гэдэг, гэтэл энэ нь хууль зүйн үндэслэл биш, улс төрийн шийдвэр. Гэвч үүнтэй холбоотой нэхэмжлэгч маргаагүй.
Иймд 2022.05.18-ны өдрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзнэ. *******монгол ХХК-тай байгуулсан гэх 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзвэл, 2024..02-ны өдрийн гэрээнд 2024.03.19-нд гарын үсэг зурсан. Гэтэл 2024.08.23-нд дуусгавар болсон нь мөн хугацаанаасаа өмнө ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэдэг үндэслэл болно.
Тиймээс аль аль гэрээ нь хугацаанаас нь өмнө цуцлагдаж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр халж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн хувь хүний мэдлэг, ур чадварыг нь ашиглаж, төр өөртөө давуу байдал, ашиг, орлого, хуримтлал, менежментийн болон удирдлагын маш том реформ хийсэн. Алдагдалтай ажиллаж байсан байгууллагыг нэхэмжлэгч удирдаж ажиллаад улсын төсөвт их хэмжээний орлого төгрөг төвлөрүүлсэн. Хэрэгтэй үед нь хүнийг ажиллуулаад ажлыг нь булааж авсны дараа түүнд өгөх ёстой зүйл цалин, урамшууллыг, тэтгэмжийг өгөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.
Нэхэмжлэгч 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд харьцуулан тооцож 639 684 500 төгрөг болсон бөгөөд 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанд үндэслэн 1 735 204 595 төгрөг гэж тооцоолж гаргасан. Энэ талаар үнийн дүнд хариуцагч нар маргаагүй.
Иймд нийт 2 374 889 095 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-ын шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 29 оны 103 дугаар тогтоолоор ХХК-г ******* болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн дагуу Монголросвцетмет *******-ын захирал нь ТӨБЗГ-тай контракт болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******- ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, уг дүрмийн 6.6-д *******монгол ХХК нь төрийн ******* ******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилсон захиралтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ дүгнэх, урамшуулал олгох асуудлыг төрийн ******* ******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулна. гэж заасан.
ТӨБЗГ-ын 2024 оны 399 дугаар тогтоолоор *******-ын захирал *******ыг үүрэгт ажлаас 2024.08.26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд *******ад тэтгэмж олгох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг *******монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгасан байна.
ТӨБЗГ-тай байгуулсан 2020X17/к дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлтийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд *******ыг *******-ын захирлаас чөлөөлөөгүй болно.
******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 2024..02-ны- өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г *******монгол ХХК-тай байгуулж ажиллаж байсан.
*******ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2020 оны дугаар бүхий онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлтийн үйлчлэл нь *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орж *******монгол ХХК-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023.05.18-ны өдрөөс зогсож хүчин төгөлдөр биш болсон.
ТӨБЗГ-ын 2024 оны 4 дүгээр тогтоолд *******-ын захирлын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаатай холбогдуулан *******тай байгуулсан дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний салшгүй хэсэг болох 29/17/к контрактын нэмэлтийн 2, 3-т заасны дагуу холбогдох тооцоог хийж, гэрээний хэрэгжилтийг хангахыг үйлдвэрийн газрын Захирал Д.Тогтохсүрэнд зөвшөөрсүгэй. гэж заасан.
Дээрх гэрээнүүдийн нь үйлчлэл нь зогссон, хүчин төгөлдөр бус, түүнчлэн тодорхой үнийн дүн заагаагүй, зөвшөөрөл олгосон байх тул биелүүлэх боломжгүй юм.
******* ******* ******* газрын 2024 оны 399 дүгээр тогтоолын дагуу *******ын ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн асуудлыг ЭМГЛ/ГЗ-/202402 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон *******монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 07 дугаар тогтоолоор баталсан Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам-д заасны дагуу *******монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаас дүгнэж шийдвэрлэх нь зүйтэй байна. 2023.05.18-ны болон 2024..02-ны өдөр *******монгол ХХК-тай байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн 2 гэрээ хэрэгт авагдсан. Иймд ******* ******* ******* нь ******* ******* ******* тай байгуулсан контрак болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэх эрх зүйн үндэслэлгүй. ******* ******* ******* нь хөдөлмөрийн гэрээний нэг тал болно. Контракт гэрээг дүгнэх журамд гэрээний хэрэгжилт биш, тухайн захиралтай байгуулсан гэрээг урамшуулал буюу гэрээний үүргийн биелэлт хангах асуудлыг зохицуулсан, энэ утгаараа тухайн аж, ахуй нэгжээс гаргуулна гэж заасан боловч журамд тэтгэмжийн асуудлыг зохицуулаагүй. ******* ******* ******* газрын 4 тоот тогтоолд үнийн дүн заагаагүй, тодорхойгүй заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн энэ тогтоол нь гэрээний үүргийн хэрэгжилтийг хангах тухай гэсэн байгаа учраас гэрээ байгуулсан талууд гэрээгээ дүгнэж, үүргээ хангах ёстой. 184 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.8-д захиралд олгох урамшууллыг санхүүгийн эх үүсвэрээс гаргана гэсэн нь гэрээгээ дүгнэж, гэрээний харилцааны дагуу олгох ёстой зүйлийг өгөх тухай ойлголт биш юм. 2022.05.18-ны өдрийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээ ******* ******* ******* газрын 399 дүгээр тогтоол гарахад хугацаа нь дуусгавар болсон байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ******* ******* ******* газрын 184 тогтоолоор баталсан журмаар урамшууллын асуудлыг зохицуулж, эрх олгосон байх бөгөөд харин тэтгэмж, хангамжийг зохицуулсан зүйл энэ журамд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ТӨБЗГ-аас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* болон орон нутгийн ******* тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн ******* *******, асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө. гэж заасан.
Үүний дагуу ТӨБЗГ нь *******ыг тус үйлдвэрийн газрын захирлаар 29.04.02-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор томилж, түүнтэй 29/17/к тоот контракт гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээнд 29.07.17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, захиралд борлуулалтын орлогын өсөлт, давсан ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахисан үр дүнг харгалзан сар бүр 6 000 ам долларын нэмэлт цалин олгох, захирлыг албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох гэж заасан.
Засгийн газрын 29.03.21-ний өдрийн 103 дугаар тогтоолоор баталсан *******-ын дүрмийн 6.2-т зааснаар захирлыг томилж, чөлөөлөх, 6.6-д зааснаар контракт байгуулах, дүгнэх, урамшуулал олгох асуудлыг ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 онд батлагдаж *******тай байгуулсан гэрээг 2022.05.18-ны өдрөөс 2023.05.18-ны өдрийг дуустал хугацаагаар шинэчлэн гэрээг байгуулж, захирлын албан тушаалын сарын үндсэн цалинг 12 096 000 төгрөг байх, 29.06.07-ны өдрийн 29/17/к гэрээний нэмэлт нь энэ гэрээний салшгүй хэсэг гэж тохиролцсон.
Гэтэл Засгийн газрын 2022.06.08-ны өдрийн 225 дугаар тогтоолоор *******-ыг *******монгол нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэж, 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд үйлдвэрийн нь *******монгол ХХК-ийн нэгдлийн харьяанд байна гэсэн 4.3 дахь заалтыг нэмж, 6.2-т зааснаар ТӨБЗГ нь үйлдвэрийн газрын захирлыг *******монгол ХХК-ийн саналыг авч Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр томилж, чөлөөлөх, 6.3-т зааснаар *******монгол ХХК нь ТӨБЗГ-аас томилсон захиралтай гэрээ байгуулан ажиллах чиг үүрэгтэй байхаар өөрчлөлт оруулсан. Ингээд ******* *******монгол ХХК-ийн удирдлага дор ажиллаж эхэлсэн.
*******монгол ХХК-ийн 2024.08.21-ний өдрийн /836 тоот албан бичгээр *******монгол ХХК нь *******-ын захирал *******тай 2024..02-ны өдөр ЭМГЛ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г 1 жилийн хугацаагаар байгуулан ажиллаж байгаа, *******монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс захирал *******тай байгуулсан энэхүү гэрээг дуусгавар болгох чиглэл өгсний үндсэн дээр холбогдох хууль, тогтоомжийн дагуу түүнтэй уулзалт хийж, ажил олгогчийн саналыг танилцуулсан, иймд *******-ын захирлыг холбогдох чиглэл, өөрт нь танилцуулсны дагуу үүрэгт ажлаас чөлөөлж, хууль тогтоомжид заасан тэтгэмж олгон, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох санал хүргүүлж байна гэсэн санал ирүүлсэн.
Үүний дагуу 2024.08.23-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор *******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан.
******* нь 28 оны хагас жилийн байдлаар нийт 66,2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 13,9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, хасах 482,8 сая төгрөгийн эздийн өмчтэй байсан бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 487,9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 152,6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр ашигтай, 209,1 тэрбум төгрөгийн эздийн өмчтэй болгосон зэрэг байдлыг харгалзан ТӨБЗГ-аас 2024.09.13-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг гаргаж *******ад 29/17/к контрактын нэмэлтийн 2, 3 дугаар зүйлд заасан орон сууц болон мөнгөн тэтгэмжийн холбогдох тооцоог хийж олгохыг шинээр томилогдсон үйлдвэрийн газрын захиралд зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. ТӨБЗГ-ын 2024.12.03-ны өдрийн А-1/2102 тоот албан бичгээр ...холбогдох тооцооллыг хийж харилцан тохиролцон тэтгэмжийн асуудлын талаар *******-т мөн мэдэгдэж байсан.
Нэхэмжлэгч ******* нь ТӨБЗГ-аас 2 374 889 095 төгрөгийг төгрөг гаргуулахаар гэрээний хэрэгжилтийг шаардсан нь үндэслэлгүй. Контракт буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд заасан түүнд олгох цалин, хөлс, тэтгэмжийн асуудлыг тухайн аж ахуйн нэгжээс нь гарган олгодог. Өөрөөр хэлбэл, ******* ТӨБЗГ-ын ажилтан биш, манай байгууллагаас цалин хөлс олгож байгаагүй. 29/17/к контрактын нэмэлтийн 1 дэх хэсэгт заасан 6 000 ам.долларыг *******-аас авч байсан атал 2, 3 дахь хэсэгт заасныг ТӨБЗГ-аас шаардах үндэслэлгүй юм. Учир нь ТӨБЗГ-ын 29 оны 260 дугаар тогтоолоор баталсан ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 4.8-д тухайн хуулийн этгээд нь олгохоор заасан. Нэмэлт гэрээ байгуулах үндэслэл болсон 260 дугаар тогтоолын 5.1-д Захиралд олгох урамшууллыг ТӨБЗГ нь ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн санхүүгийн зохих эх үүсвэрээс гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл болон ажилтны эдлэх бусад эрх, үүргийг *******-аас авч байсан.
ТӨБЗГ нь ******* болон орон нутгийн ******* тухай хууль, *******-ын дүрмийн дагуу зөвхөн гүйцэтгэх удирдлагыг томилох эрхтэй бөгөөд энэ нь санхүүгийн эрх, үүргийг хүлээж авсан гэсэн ойлголт биш юм.
29 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар гэрээний маягт, сунгалтын маягтыг баталсан. 2022.05.03-ны өдрийн 142 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тогтоолд мөн сунгалт хийх талаар заагаагүй, гэрээ сунгалтын маягтаар хийдээгүй. Гэрээг дандаа шинэчилж байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50 дугаар зүйлийн 50.4.-д заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа, нэмэлт гэрээний хугацааны нийлбэр 2 жилээс дээш гарсан тохиолдолд хугацаагүй гэрээ байгуулна гэх заалт үйлчлэхгүй.
Учир нь 2022.05.18-ны өдөр байгуулсан гэрээ нь шинэ Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхэлснээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хуульд заасан 2 жилийн хугацаа болоогүй байсан. Тийм учраас хугацаагүй гэрээ байгуулагдсан гэх ойлголт байхгүй.
Засгийн газрын 2022 оны 225, 428 дугаар тогтоолуудаар ТӨБЗГ-ын хөдөлмөрийн гэрээ байгуулах чиг үүрэг дуусгавар болсон. Өмчийн эзэн буюу удирдлагын эрх нь шилжсэн тохиолдолд хуулийн этгээдийн өмнө үүссэн гэрээний үүрэг шинээр өмчлөгч буюу шинэ эзэмшигч байгууллага хүлээн авах ёстой. Тийм учраас 29 оны гэрээ болон түүний нэмэлттэй холбоотой асуудалд манайх хариуцагч биш тул захиралтай *******монгол ХХК-ийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах эрхгүй.
Энэ маргааны хувьд нь хэн ажилд томилж, чөлөөлсөн нь гол асуудал биш бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг олгох үүргийг хэн гэрээгээр хүлээсэн бэ гэдэг нь маргааны гол асуудал бөгөөд гэрээг байгуулахдаа тухайн *******-ын санхүүгээс олгоно гэсэн журмын заалтаар үүргийг хариуцан хүлээх этгээдийг тодорхой заасан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээ байгуулснаар, хөдөлмөрлөж эхэлснээр гэсэн 2 үндэслэлээр үүснэ гэж заасан. Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрлөж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал ач холбогдолтой биш бөгөөд *******монгол нэгдэлд Засгийн газрын тогтоолоор шилжиж очсон, тухайн ажилтан ажил хөдөлмөр эрхэлж байгаа л бол *******монгол ХХК-ийн ажилтан болж, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.
ТӨБЗГ-ын санаачилгаар буюу эрх, үүрэг нь *******монгол нэгдэлд шилжихээс өмнө, 428 дугаар тогтоол гарахаас өмнө ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахтай холбоотой асуудал яригдаагүй.
Өөрөөр хэлбэл, тус гэрээний эрх, үүрэг хангагдаагүй байхад манай эрх, үүрэг *******монгол нэгдэлд шилжсэн. Мөн гэрээний сунгалтыг ямар маягтаар хийх нь ТӨБЗГ-ын үүрэг байсан гэж тайлбарлаж байх боловч гэрээ бол 2 талын харилцан тохиролцоо байдаг учраас хэн аль нь өөрийн санал бодлыг илэрхийлж, харилцан тохирсноор гэрээ байгуулдаг. Тийм учраас өөрийнхөө хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд ТӨБЗГ-ын хариуцлага гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Гэрээгээ сунгалтын маягтаар сунгаагүй гэж шаардах эрх нь нэхэмжлэгчид байсан.
ТӨБЗГ нь энэ хэрэгт хариуцагч биш учир хариуцагчаас чөлөөлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагч *******монгол ХХК-иас шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор *******монгол ХХК-ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар тогтож, Эрдэнэт үйлдвэр, ******* зэргийг *******монгол нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд Засгийн газрын 2022 оны 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг дүрмийн 6.6-д заасан өөрчлөлтийн дагуу *******монгол ХХК нь нэхэмжлэгч *******тай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 2023.05.18-ны өдөр 2023.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар, мөн 2024..02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар тус тус байгуулсан.
Ийнхүү байгуулагдсан дээрх онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулах үндэслэлгүй юм. Учир нь дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх эрмэлзэлгүй байдаг ба хууль зүйн ямар нэг үр дагаварт хүрэхийг эрмэлздэггүй. Гэтэл нэхэмжлэгч ******* Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд заасан нөхцөл журмын дагуу *******-ын захирлын албан тушаалд ажиллаж байсан.
******* хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар ******* өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байна гэх агуулгын хүрээнд ТӨБЗГ-ын гэрээ 2022 онд 1 жилийн хугацаатай байгуулагдсан. дугаартай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлтийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд *******ыг *******-ын захирлаас чөлөөлөөгүй байна.
******* нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ- /202402 дугаартай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г *******монгол ХХК-тай байгуулж ажиллаж байсан. Тодруулбал, ******* нь Засгийн газрын тогтоолоор *******монгол ХХК-ийн харьяанд шилжсэнээс хойш нэхэмжлэгчийн ТӨБЗГ-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон.
Түүнчлэн Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлагаар 2022 оны гэрээг дүгнээгүй, урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй байхад хугацаа дууссан гэрээг үндэслэж *******-ын захиралд 141 998 739 төгрөг олгосон гэж дүгнэн зөрчлийг арилгахыг даалгасан байна. Үндэсний аудитын газрын энэхүү албан шаардлага нь төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны хууль зүйн дүгнэлт юм. Энэхүү дүгнэлтэд ТӨБЗГ болон нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан гэрээний харилцаа дууссан гэж дүгнэсэн байдаг. Аудитын дүгнэлтүүд нь 2024.03.25, 2025.03.25-ны өдөр тус тус гарсан буюу нэхэмжлэгчийн гэрээ байгуулсан гэх огнооноос хойно гарсан байхад аудитын дүгнэлт гарсны дараа дүр үзүүлж тус гэрээг хийсэн гэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2022 оны дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлтийн үйлчлэл нь *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орж *******монгол ХХК-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023.05.18-ны өдрөөр дуусгавар болж хариуцагч компанитай шинээр гэрээ байгуулсан. Засгийн газрын тогтоолоор батлагдсан *******-ын дүрмийн 4.3-т Үйлдвэрийн нь *******монгол нэгдлийн харьяанд байна гэж заасны дагуу *******монгол ХХК-ийг үйлдвэрийн газрын хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгчээр ажиллаж Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д заасан өөрийн харьяанд ажиллаж буй үйлдвэрийн газрын захиралтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх нь холбогдох хууль тогтоомж болон дүрмийн зохицуулалтаар *******монгол ХХК-д олгогдсон.
Гэрээг нөхөж байгуулах асуудлын хувьд тухайн этгээд гэрээг нөхөж байгуулахыг зөвшөөрч гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр байдлаа алдах боломжгүй. Хөдөлмөрийн гэрээ нь 1 жилийн хугацаатай гэрээ юм.
Нэхэмжлэгчийн маргаж байгаа ТӨБЗГ-тай байгуулсан гэрээ нь мөн тодорхой хугацаатай гэрээ юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2023.05.18-ны өдөр, эсхүл 2022 онд хугацаа нь дуусаж байгаа контрактын үед маргах байсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ болсон гэж үзэхгүй. 2023.05.18-ны өдөр хугацаа нь дууссан хөдөлмөрийн гэрээний 5.2.2-т энэ гэрээний хугацаа дуусаад цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд энэ гэрээ дуусгавар болно. гэж заасан тул хугацаа дуусгавар болоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс харахад *******монгол ХХК-тай байгуулсан гэрээний харилцаа бүхэлдээ үндэслэлтэй. Иймд ТӨБЗГ-ын 399 тоот тогтоолд *******монгол ХХК-тай байгуулсан гэрээг цаашид цуцлах асуудлыг тодорхой дурдсан. Аудитын дүгнэлтүүд, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, ТӨБЗГ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол зэргээс харвал нэхэмжлэгчийн *******монгол ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хөдөлмөрийн гэрээг цуцалснаас өөр асуудлаар буюу цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэх бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор маргаан үүсгэх боломжтой. Гэтэл 1 жил гаруй хугацааны дараа хөдөлмөрийн харилцаатай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Нэмэлт гэрээнд заасан урьдчилсан нөхцөл буюу байраар хангах ёстой ба хангасан байраа захирлын хүсэлтийг үндэслэн өмчлөлд нь шилжүүлж өгөх асуудал байсан. Бодит байдалд захирлыг байраар хангаагүй, гэрээний урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад байрыг өмчлөх эрх шилжүүлэх нөхцөл байх боломжгүй. Гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан боловч контрактын гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоогүй. 2022.05.18-ны өдөр буюу контрактын хугацаа дуусах хүртэл нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсэн. Үүний дараа байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд нэмэлт гэрээний заалт хамаарна гэж үзсэн ч нэхэмжлэгч уг гэрээний 1 жилийн хугацаанд, 2023.05.18-ны өдөр хүртэл мөн л ажил үүргээ гүйцэтгэсэн. Тийм учраас гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээний харилцааг дуусгавар болгоогүй тул нэмэлт гэрээний 3 дахь хэсэгт заасан шаардах эрх үүсээгүй. Гэрээнд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэл хангагдах боломжгүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-д бичгээр байгуулах хэлцлийг талууд гарын үсэг зурсан бол тухайн хэлцлийг байгуулагдсан буюу хэлцлийг харилцан тохирч хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх талаар зохицуулсан. Энэ агуулгаар ******* болон *******монгол ХХК нарын хооронд байгуулагдсан 2 гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан.
Мөн дүр үзүүлж хийсэн хэлцлийн хувьд аудитын дүгнэлт гаргахад зориулж тухайн гэрээг хийсэн, тухайн гэрээний дагуу цалин, хөлс авч байгаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
ТӨБЗГ-аас гарч байгаа шийдвэрийн хувьд шийдвэр гаргах эрхтэй байсан эсэх, хугацаа нь дууссан байсан гэрээний дагуу нэхэмжлэгчид урамшуулал, тэтгэмж олгох шийдвэр гарч байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нэмэлт гэрээний хугацаа дууссан, сунгагдаагүй бөгөөд гэрээнд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, *******-ын ТӨБЗГ-т явуулсан 2024.08.23-ны өдрийн 1/1779 тоот албан бичиг, 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт, 29.07.17-ны өдрийн тоот Мнголросцветмет *******-ын захиралтай байгуулах контракт-ын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, ТӨБЗГ-ын 2024.08.23-ны өдрийн 399 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай, 2024.09.13-ны өдрийн 4 тоот Гэрээний үүргийн хэрэгжилт хангах тухай тогтоолууд, *******-ын захирлын 2024.09.24-ний өдрийн 1/2002 тоот албан бичиг, 2021-2023 оны цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, орон сууцны үнийн судалгааны таларх баримтууд ТӨБЗГ-ын 29.04.02-ны өдрийн 90 тоот *******ыг ажилд томилох тухай тогтоол, ТӨБЗГ-ын *******-т явуулсан 2024..03-ны өдрийн А-1/02 тоот албан бичиг, Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны өдрийн Зөрчил арилгах тухай албан шаардлага, ТӨБЗГ-ын 2020.05.05-ны өдрийн 199 тоот, 2021.06.24-ний өдрийн 231 тоот, 2022.05.03-ны өдрийн 142 тоот *******-ын 2021 оны үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон контрактын биелэлтийн тухай тогтоолууд, Тэнхлэг зууч ХХК-ийн 2025.11.04-ний өдрийн 25/33 тоот албан бичиг , Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022.11.11-ний өдрийн ХЭГ/2721 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, *******ын уул, уурхайн ашиглалт технологийн инженерийн бакалаврын, техникийн ухааны магистрийн дипломуудын хуулбар, зөвлөх инженерийн батламж зэрэг хувийн баримтууд/ 1хх-ийн 7-36, 80-81, 106, 2 хх-ийн 52-54, 77, 2 хх-ийн 165, 167-173 / зэргийг,
6.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-аас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-ын дүрэм, хариуцагчийн тайлбар, *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 2023.05.18-ны өдрийн тоот, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-нүүд, *******монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.11.30-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам, Монгол Улсын Засгийн газрын 2025.02.19-ний өдрийн *******-ын талаар авах зарим арга хэмжээний тухай 95 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан ******* ******* *******-ын дүрэм, Үндэсний аудитын газрын 2025.03.25-ны өдрийн 747/1250458, Снгэг-2025/050/НА-ЁТА-******* тоот Зөрчил арилгах тухай албан шаардлага / 1 хх-ийн 40, 46, 49-50, 51-55, 57-64, 65-76, 2 хх-ийн 42-47, 57, 178-179 / зэргийг,
7.Хариуцагч ТӨБЗГ-аас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх-ийн 178, 192/ зэргийг,
8.Хариуцагч *******монгол ХХК-иас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх-ийн 7-8/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
9.Шүүхийн журмаар, нэхэмжлэгч талын хүсэлтээр, шүүгчийн 2025.05.30-ны өдрийн 23940 дугаартай захирамжийн дагуу Үндэсний Статистикийн хорооны 2025.06.24-ний өдрийн 05/556 тоот албан бичгээр ирүүлсэн шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнийн лавлагаа /2 хх-ийн 1-6/, 2025.04.25-ны өдрийн 18436, 2025.06.18-ны өдрийн 26720, 2025.10.22-ны өдрийн 44482, 2025.12.169-ний өдрийн 55599 дугаар захирамжуудын дагуу нэхэмжлэгч *******ын и-мэйл хаягаас и-мэйл хаягт явуулж байсан 2024.03.19-ний өдрийн цахим баримтанд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримтууд /2 хх-ийн 15-41/, хариуцагч ******* критикал мениралс ******* ААТҮГ-ын 28-2024 онуудын санхүүгийн байдлын тайлангууд, гэрч Г.Бадрах, В.Дарханбаатар, Б.Гэрлээ, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, ТӨБЗГ-ын 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоол, түүний хавсралт болох ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам, ТӨБЗГ-ын 2025.12.25-ны өдрийн А1/2618 тоот албан бичгээр ирүүлсэн, тус газрын 29.06.04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, тус газрын *******-т явуулсан 2024.12.03-ны өдрийн А-1/2102 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, /2 хх-ийн 85-132, 142-164, 180-186, 204-212/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар, нотлох баримтууд зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* /хуучин нэрээр *******/-т холбогдуулан 2024.09.13-ны өдрийн 4 тоот ******* ******* ******* газрын тогтоолын хэрэгжилтийн хангуулж, гэрээний 2 дахь заалт буюу 1 540 000 000 төгрөг, 3 дахь заалт буюу сүүлийн 3 жилийн цалин 1 735 204 595 төгрөг, нийт 3 275 204 595 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ******* ******* ******* , Эрдэнэмонгол ХХК-г тодорхойлон оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагаар нэмэгдүүлж,
мөн 2025.11.28-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөн тодруулж ******* болон ******* ******* ******* газрын хооронд байгуулагдсан 29.06.07-ны өдрийн тоот Контракт, 29.07.17-ны өдрийн Контрактын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөгийг гаргуулах, *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор 3 хариуцагчид холбогдуулан шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа 900 315 500 төгрөгөөр багасгажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1/ТӨБЗГ-тай байгуулсан 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт-д 27.07.17-ны өдөр тоот *******-ын захиралтай байгуулах контракт-ын нэмэлт гэрээг байгуулан нэмэлт оруулж, 3 нөхцөл хангамжийг тохиролцсон, үүний 2, 3 дахь заалтаар захирлын ажил, үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцөл боломжийг хангах үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууц олгож хүсэлтээр нь өмчлөлд шилжүүлэх, контрактыг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заасан, мөн 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээний 7.3-д зааснаар 27.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах контракт-ын нэмэлт нь энэ гэрээнд дагаж мөрдөгдөх салшгүй хэсэг байна.
2/ 2023.05.18-нд гэрээг байгуулаагүй боловч намайг үргэлжлүүлэн ажиллуулж цалин хөлсийг олгосон бөгөөд 2024..02-ны өдөр ТӨБЗГ-аас *******-т захиралтай байгуулсан 2022.05.18-ны өдрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4.-д заасны дагуу сунгагдаж, хугацаагүй гэрээнд шилжсэн, гэрээний бусад нөхцөл хүчин төгөлдөр болно гэсэн албан бичгийг өгсөн. Үүний дагуу ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байхад 2024.08.23-нд ТӨБЗГ-ын 399 дүгэр тогтоолоор ажлаас чөлөөлсөн.
3/Дээрх гэрээнүүдийн үүргийн дагуу болон ТӨБЗГ-ын 2024.09.13-ны өдөр 4 тоот тогтоолын дагуу хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй миний эрх ашиг сонирхлын зөрчиж байх тул 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцон 639 684 500 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 735 204 595 төгрөгөөр тооцон, нийт 2 374 889 095 төгрөгийн хариуцагч нар төлөх үүрэгтэй.
4/ Хариуцагч *******монгол ХХК-тай байгуулсан гэх 2023.05.18-ны өдрийн тоот, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-нүүд бодит байдалд байгуулагдаагүй бөгөөд Үндэсний аудитын газраас шалгалт орох болсонтой холбоотойгоор уг гэрээнүүдийг 2024.03.19-ний өдөр байгуулж, надаар гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл тул анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ болно гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч ******* ******* ******* нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, ТӨБЗГ-ын 2024 оны 399 дугаар тогтоолоор захирал *******ыг үүрэгт ажлаас 2024.08.26-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэгчтэй байгуулсан 2022 оны тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлт гэрээнүүдийн үйлчлэл нь *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт орж нэхэмжлэгч *******монгол ХХК-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023.05.18-ны өдрөөс зогсож дуусгавар болсон, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 2023, 2024 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-нүүд болон *******монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 07 дугаар тогтоолоор баталсан Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам-д заасны дагуу *******монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаас дүгнэж олгох ёстой, ******* ******* ******* нь ТӨБЗГ болон *******монгол ХХК-тай байгуулсан дүгнэх эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж,
3.Хариуцагч ТӨБЗГ-аас нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 29.04.02-ны өдрийн ТӨБЗГ-ын 90 дүгээр тогтоолоор *******ыг тус *******-ын захирлаар томилж, 29/17/к тоот гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан, 29.07.17-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж 3 нөхцөл тохирсон бөгөөд гэрээний хугацаа дуусахад 2022.05.18-нд 1 жилийн хугацаатай, тоот онцгой нөхцөл бүхий гэрээг шинэчлэн байгуулсан, захирлын албан тушаалын сарын үндсэн цалинг 12 096 000 төгрөг байхаар, 29.06.07-ны өдрийн 29/17/к гэрээний нэмэлт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан. 2024.08.23-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор *******ыг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсан. ТӨБЗГ-аас 2024.09.13-ны өдрийн 4 дүгээр тогтоол гаргаж, *******ад 29/17/к контрактын нэмэлтийн 2, 3 дугаар зүйлд заасан орон сууц болон мөнгөн тэтгэмжийн холбогдох тооцоог хийж олгохыг *******-т зөвшөөрсөн боловч хэрэгжүүлээгүй байна. Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч ******* нь ТӨБЗГ-ын ажилтан биш, манай байгууллагаас цалин хөлс олгодоггүй, 29/17/к контрактын нэмэлтийн 1 дэх хэсэгт заасан 6 000 ам долларыг ТӨБЗГ-аас бус, *******-аас авч байсан, 29 оны 260 дугаар тогтоолоор баталсан ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 4.8-д зааснаар тухайн хуулийн этгээд олгохоор зохицуулсан тул манай байгууллагаас урамшуулал, хөнгөлөлт, тэтгэмжийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж,
4.Хариуцагч *******монгол ХХК нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Засгийн газрын 2022 оны 225, 428 дугаар тогтоолуудаар ******* нь *******монгол ХХК-ийн нэгдлийн харьяанд ажиллах болсон бөгөөд тус газрын дүрмийн 6.6-д *******монгол ХХК нь ******* ******* *******, асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилсон захиралтай Хөдөлмөрийн тухай хуульд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээ дүгнэх, урамшуулал олгох асуудлыг төрийн ******* ******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журмаар зохицуулна. гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан, үүний дагуу 2023.05.18-ны өдрөөс 202.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тоот, мөн 2024..02-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, учир нь дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх эрмэлзэлгүй, хууль зүйн ямар нэг үр дагаварт хүрэхийг эрмэлздэггүй шинжтэй, нэхэмжлэгч ******* Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд заасан нөхцөл журмын дагуу *******-ын захирлын албан тушаалд ажиллаж байсан, дугаар бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 29.07.17-ны өдрийн дугаартай 29/17/к контрактын нэмэлт гэрээ нь *******монгол ХХК-тай Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс буюу 2023.05.18-ны өдрөөр дуусгавар болсон, гэрээний хугацаа дуусгавар болж сунгаагүй тул уг гэрээний дагуу цалин, хөлс, урамшуулал шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан тус тус маргажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.
5.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т хариуцагч ******* ******* ******* газрын 29.04.02-ны өдрийн 90 тоот *******ыг ажилд томилох тухай тогтоолоор тус газрын захирлаар томилогдон ажиллаж байгаад 2024.08.26-ны өдрөөр тасалбар болгон тус газрын 2024.08.23-ны өдрийн 399 тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын 2025.02.19-ний өдрийн 95 дугаартай тогтоолоор хариуцагч *******-ын оноосон нэрийг ******* ******* ******* гэж өөрчлөн тус газрын дүрмийг шинэчлэн баталж улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний эрх үүрэг, шаардах эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2., 123.5., 123.8., 123.9.-д заасны дагуу ******* ******* *******-т шилжсэн байна.
5.3.Нэхэмжлэгч ******* ******* /******* ******* *******/-ын захирлаар томилогдсоны дараа тус *******-ын үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээ, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг өмнөх онд төлөвлөснөөс дээшлүүлэх зорилгоор 28 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан 37 222 326 665 төгрөгийн үндсэн, 33 480 539 438 төгрөгийн эргэлтийн, нийт 70 702 866 104 төгрөгийн хөрөнгийг хүлээн авч, 29.06.07-ноос 2022.06.05-ныг дуустал 3 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч болон хариуцагч ******* ******* ******* газрын хооронд 29.06.07-ны өдөр 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт гэрээг байгуулагджээ.
5.4.Уг контракт гэрээний 3.1, 3.2-т захирлын эрх үүргийг, 2.1, 2.2-т ажил олгогч ******* ******* ******* газрын эрх үүргийг тус тус тодорхойлж, гэрээний 4.1-д зааснаар захирлын албан тушаалын сарын үндсэн цалин 10 940 000 төгрөг байхаар, 1.5-д зааснаар *******-ын тухайн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь гэрээний хэрэгжилтийг дүгнэх үндсэн үзүүлэлт байхаар, ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын дагуу контрактыг жил бүр дүгнэхээр харилцан тохиролцсон байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна гэж, 25 дугаар зүйлийн 25.3.-т Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна гэсэн хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контракт гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2., 25.3.-д заасантай нийцсэн байна.
5.5.Талуудын хооронд байгуулсан 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт гэрээнд нэмэлт оруулж *******-ын захиралд борлуулалтын орлогын өсөлт, давсан ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахисан үр дүнг харгалзан сар бүр 6 000 ам.долларын нэмэлт олгох, захирлын албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орлон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зааж 29.07.17-ны өдөр тоот *******-ын захиралтай байгуулах 29/17/к контрактын нэмэлт гэрээг байгуулжээ.
5.6.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021.07.02-ны өдөр батлагдсан, түүнчлэн ТӨБЗГ-ын 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоолоор ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам батлагдаж, уг журмын 2.1-д Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг ТӨБЗГ-аас баталсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний загвар-ын захиралтай 1 жил хүртэл хугацаагаар байгуулж болно гэсний дагуу талууд 2022.05.18-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан байна.
Энэ гэрээгээр шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1., 65.2 дугаар зүйлийн 65.2.1., 65.2.2.-т заасны дагуу ажил олгогчоос *******-ын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор 2021 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан нийт 283 947 849 794 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч *******ад шилжүүлэн, сарын үндсэн цалин 12 096 000 төгрөгөөр тогтоож, ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг хариуцлага, гэрээг дүгнэх журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж зэргийг тохиролцон, гэрээний 7.3-т Захиралтай байгуулсан 29.06.07-ны өдрийн 29/17/к дугаар бүхий нэмэлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн гэж заажээ.
5.7.Нэхэмжлэгч *******ыг *******-ын /хуучнаар/ захирлаар ажиллаж байх хугацаанд Засгийн газрын 2022.06.08-ны өдрийн 225 дугаартай *******монгол нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч *******-ыг *******монгол нэгдлийн харьяанд ажиллуулахаар шийдвэрлэж, Засгийн газрын 2022.11.30-ны өдрийн 428 дугаар тогтоолоор *******-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан, 6.2-т зааснаар ТӨБЗГ нь үйлдвэрийн газрын захирлыг *******монгол ХХК-иас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр томилж чөлөөлөх, 6.6-т зааснаар *******монгол ХХК нь томилсон захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээ дүгнэх урамшуулал олгох асуудлаар ТӨБЗГ-аас баталсан ******* өмчит үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-р зохицуулахаар заажээ.
Үүний дагуу 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-нүүдийг тус бүр 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээнүүдээр нэхэмжлэгч нь *******-ын дүрэм, журамд заасан эрх хэмжээний хүрээнд үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, эрсдэл, хяналт үнэлгээг зохистойгоор хангах, биенес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг *******монгол ХХК-ийн өмнө бүрэн хариуцаж, ажлын үр дүнгээ тогтсон хугацаанд тайлагнан гүйцэтгэлийн үнэлгээний журамд заасны дагуу дүгнүүлэх зэрэг эрх үүргийг, хариуцагч *******монгол ХХК нь үйлдвэрийн газрын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг хянаж батлах, үйлдвэрийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гэрээний үүргийн биелэлтийг ТУЗ-өөр хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх, захиралд олгох урамшууллын хэмжээ, хүлээлгэх хариуцлын талаар хэлэлцэн шийдвэрлэх зэрэг эрх үүргийг хүлээхээр заасан.
6.Дээрх үйл баримтууд шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож, нэхэмжлэгч нь ажил олгогчоос онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосонд маргаагүй бөгөөд харин 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт гэрээ, түүнд нэмэлт оруулсан 29.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах контрактын нэмэлт гэрээний нөхцөлүүдийн дагуу 4 өрөө орон сууцны үнэ, 3 жилийн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж шаардах эрхтэй эсэх, хариуцагч *******монгол ХХК-тай 2023, 2024 онд байгуулагдсан онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх зэрэг нь талуудын маргааны зүйл болсон байна.
7.Нэхэмжлэгч ******* нь 29.04.02-ны өдрөөс 2024.08.26-ны өдрийг хүртэл хугацаанд *******-ын захирлын албан тушаалыг эрхэлж байсан байх ба энэ хугацаанд ТӨБЗГ-ын 29.06.04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, ТӨБЗГ-ын 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоолоор баталсан ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам, *******монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.11.30-ны өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам зэрэг *******-ын газрын ерөнхий захирал, захирал, төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, дүгнэх, урамшуулал олгох болон бусад харилцааг зохицуулсан 3 журам мөрдөгдөн хэрэгжиж байсан байна.
8.Хэрэгт авагдсан 28 оноос 2024 онуудын *******-ын жилийн эцсийн санхүүгийн тайлангуудаас үзэхэд тус ******* нь 28 онд 70 702 866 104.72 төгрөгийн хөрөнгөтэй, 11 364 625 053.11 төгрөгийн алдагдалтай ажилласан байх бөгөөд нэхэмжлэгч ******* тус газрын захирлаар томилогдон ажилласан 29 оноос хойш 2024 онуудад байгууллагын нийт хөрөнгө 100 894 420 264.51 төгрөгөөс 494 946 599 305.28 төгрөг болж өссөн, ашгийн хэмжээ нэмэгдэж 25 832 350 253.95 төгрөгөөс 161 904 071 813.97 төгрөгийн ашигтай ажиллажээ.
Хариуцагч ТӨБЗГ-ын 29.06.04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 2.1, 3.1, 3.10-т заасны дагуу ТӨБЗГ-аас 29, 2020, 2021 онуудад захирал *******тай байгуулсан 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт гэрээг жил бүрээр дүгнэн, *******-ын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, гэрээний биелэлтийг дүгнэн Сайн гэж үнэлсэн болох нь ТӨБЗГ-ын 2020.05.05-ны өдрийн 199 тоот, 2021.06.24-ний өдрийн 231 тоот, 2022.05.03-ны өдрийн 142 тоот тогтоолуудаар нотлогдсон.
9.ТӨБЗГ-ын 29.06.04-ний өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 2.4-т ...*******-ын захиралтай байгуулах гэрээнд энэ журамд заасан нөхцөлийг нэмэгдүүлэн, эсхүл харилцан тохиролцсон өөр нөхцөл тусгаж нэмэлт гэрээ байгуулж болно гэж, 5.1-д Хоёр жил дараалан сайн үнэлгээ авсан захиралд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, цэвэр ашиг зэргийг харгалзан зах зээлийн дундаж үнээр тооцон 4 хүртэл өрөө байрны үнэтэй тэнцэх хэмжээний дэмжлэгийг ТӨБЗГ болон түүнээс өгсөн удирдамжийн дагуу гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн ажиллах хугацаанд нь нэг удаа орон сууцны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг контрактад тусгаж болно гэж тус тус заасан.
Үүний дагуу 29.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах контрактын нэмэлт гэрээгээр *******-ын захиралд борлуулалтын орлогын өсөлт, давсан ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахисан үр дүнг харгалзан сар бүр 6 000 ам.долларын нэмэлт олгох, захирлын албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангаж, хүсэлтийг нь үндэслэн өмчлөлд нь шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар контрактыг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд 3 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор зааж талууд тохиролцсон.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Ажилтан албан хаагчийн ажлын үр дүн эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн, цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд тодорхой нөхцөл, болзлыг хангасан үед мөнгөн болон биет, биет бус хэлбэрээр урамшуулал, хөнгөлөлт олгодог байна.
Нэхэмжлэгч *******ын тайлбараар, авч байсан цалин дээр нь үр дүнг харгалзан сар бүр 6 000 ам.долларын нэмэлтийг ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд *******-аас олгож байсан байх бөгөөд түүний нэхэмжлэлээр шаардсан 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөг гаргуулах тухай шаардлага нь *******-ын захирлаар ажиллаж байсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний харилцаатай холбоотойгоор талууд тохиролцсон, ажил олгогчоос ажилтанд үзүүлж байгаа урамшуулал байх тул хуульд заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарна.
Дээрхээс үзэхэд талууд тоот нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгч *******ыг захирлын албан үүргээ үр дүнтэй гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор түүнийг ажиллах хугацаанд нь Улаанбаатар хотод 4 өрөө орон сууцаар хангах, хүсэлт гаргасан тохиолдолд өмчлөлд нь шилжүүлэхээр тохирсон ба энэ шаардлага болон 3 жилийн хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгуулах тухай шаардлага нь нэхэмжлэгчийг 29 оноос хойш 2023.05.18-нд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох хүртэл хугацаанд хэрэгжихээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс энэ хугацаанд тоот нэмэлт гэрээгээр тохиролцсон нөхцөл, урамшууллыг ажил олгогчоос шаардаж байсан талаарх баримтгүй байна.
11. Хариуцагч ТӨБЗГ-ын 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоолоор 29 оны 260 дугаар Журам шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгож, ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ыг шинэчлэн баталсан.
Уг журмын 3.1-д Хуулийн этгээдийн захиралтай байгуулсан гэрээг жилийн эцсийн тайлан хэлэлцэх болон тус гэрээний хугацаа дуусгавар болох үед аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт, салбарын яам болон төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, ТУЗ-ийн шийдвэр, дүгнэлтийн авсны үндсэн дээр ТӨБЗГ дүгнэнэ гэж заасан байх ба хуулийн этгээд нь мөн журмын 3.2-т заасан материалыг бүрдүүлж дараа оны 03 дугаар сарын 20-ны дотор ТӨБЗГ-т ирүүлэхээр, 3.5, 3.6-д зааснаар ТӨБЗГ-ын даргын тушаалаар хуулийн этгээдээс ирүүлсэн баримт, материалын судалж, санал дүгнэлт боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах, уг ажлын хэсэг нь 3.7, 3.8-д зааснаар эдийн засаг санхүүгийн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн үзүүлэлт болон тухайн байгууллагын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, тайлангийн үр дүн, хууль тогтоомжийн биелэлт, харьяалах салбарын яам, төрийн захиргааны байгууллагын үнэлгээ зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр тооцон, мөн журмын 3.10-д заасны дагуу нийт дүнгээр 90-100 оноо авсан бол захирлын гэрээний биелэлтийг Сайн гэж, 75-89 оноо авсан бол Хангалттай гэж, 75-с доош оноо авсан бол Хангалтгүй гэж үнэлж дүгнэхээр зохицуулжээ.
12.Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ТӨБЗГ-ын хооронд байгуулагдсан 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 1.5-д *******-ын тухайн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь гэрээний хэрэгжилтийг дүгнэх үндсэн үзүүлэлт болно. Гэрээг жил бүр ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ын дагуу дүгнэнэ гэж, гэрээний 2.1.4-т Тус үйлдвэрийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, захирлын үйл ажиллагааны тайлан, гэрээний үүргийн биелэлтийг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх гэж, 2.1.5-д Захиралд олгох үндсэн цалин нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох гэж, 4.2-т Захиралд үйлдвэрийн газрын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, гэрээний биелэлтийг харгалзан холбогдох журмын дагуу урамшуулал олгох эсэх асуудлыг ТӨБЗГ шийдвэрлэнэ гэж тус тус талууд тохиролцон заасан.
13.Эдгээр үйл баримтаас үзэхэд *******-ын захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч *******тай байгуулсан тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт биелэлтийг 2022, 2023, 2024 онуудад дээр дурдсан гэрээний заалтууд болон ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ын дагуу жил бүр дүгнэсэн талаарх дүгнэлт, баримт хэрэгт авагдаагүй, энэ тухай талуудаас шүүхэд баримт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ын 3.1, 3.2-т заасны дагуу тухайн үйлдвэрийн газрын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл, гэрээний биелэлт, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт, захирлын ажлын тайлан, салбарын яам болон төрийн захиргааны байгууллагын үнэлгээ дүгнэлт, өгсөн албан даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлт хэрэгжилтийн тайлан, дүгнэлт зэргийг ТӨБЗГ-т хүргүүлсэн болон уг баримтуудыг үндэслэн журмын 3.10-д зааснаар дүгнэсэн тухай, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний 1.5-д заасны дагуу ТӨБЗГ-аас дээрх тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн тухай ямар нэгэн баримтгүйн дээр уг журмын 4.2, 4.3, 4.4-т зааснаар урамшуулал олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
14.Хэрэгт авагдсан ТӨБЗГ-ын 2024.09.13-ны өдрийн 4 тоот Гэрээний үүргийн хэрэгжилт хангах тухай тогтоол, 2024.12.03-ны өдрийн А-1/2102 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрч В.Дарханбаатарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь 2 374 889 095 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч эдгээр нь захиралд 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг тус тус урамшуулал болгон олгох талаарх эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэх хууль зүйн боломжгүй буюу хуульд заасан үндэслэл болохгүй байна.
15.Хэрэгт *******-ын 2023, 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар ТӨБЗГ-аас гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг дүгнэж, урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад 2022 онд жилийн эцсийн, сар, улирлын урамшуулалд 141 998 739 төгрөг, 2023 онд жилийн эцсийн, сар, улирлын, сар бүрийн урамшуулалд 292 728 579 төгрөг тус тус олгосон тухай зөрчил гаргасан талаарх Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны өдрийн 795/А50092, СНАГ-2024/30/НА-СТА-ТӨӨ дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага, 2025.03.25-ны өдрийн 747/1250458, СНГЭГ-2025/050/НА-СТА-******* дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлага тус тус баримтаар авагдсан.
16.Талуудын хооронд байгуулсан 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.1., 65.2.2.-т заасны дагуу өмчлөгчөөс өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэхдээ тухайн байгууллагын удирдлагын ажил үүргийг гүйцэтгүүлж, ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг, хариуцлага, ажилтанд урамшуулал, хангамж, хөнгөлөлт, ашгаас олгох хувь хэмжээг тогтоож, гэрээг жил бүрээр дүгнэх тодорхой журамтай онцгой нөхцөлтэй гэрээний төрөл юм.
Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ-ын 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоолоор баталсан ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ын 2.1-д заасны дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан дээрх гэрээ 2023.05.18-нд дуусгавар болсон бөгөөд энэ гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-д заасан хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээнд хамаарахгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* гэрээний хугацаа дууссанаас хойш *******-ын захирлаар ажиллаж байсан үйл баримтыг болон ТӨБЗГ-ын 2024..03-ны өдрийн А-1/02 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2., 50.4.-т заасны дагуу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдсан гэж үзэх, 50.3.-т заасны дагуу гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн 2022.05.18-ны өдрийн тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 1.6-д Гэрээг сунгахаар шийдвэрлэсэн нөхцөлд аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан үндсэн болон эргэлтийн хөрөнгийг сүүлийн байдлаар хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд үүний дагуу гэрээний хугацаа дуусах үед уг гэрээг сунгахаар шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Иймд 2022.05.18-ны өдрийн тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй юм.
17.Нэхэмжлэгч нь *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.
Хэрэгт авагдсан гэрч Г.Бадрах, Б.Гэрлээ, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгч *******ын и-мэйл хаягаас и-мэйл хаягт явуулж байсан 2024.03.19-ний өдрийн цахим баримтанд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч *******тай хариуцагч *******монгол ХХК-иас байгуулсан 2023.05.18-ны өдрийн тоот, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тухайн хугацаануудад байгуулаагүй байх боловч 2024.03.19-ний өдөр байгуулсан уг гэрээнүүдэд заасан ******* болон орон нутгийн ******* тухай хууль, *******-ын дүрэм журмаар тодорхойлсон эрх хэмжээний хүрээнд үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, эрсдэл, хяналт үнэлгээг зохистойгоор хангах, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг захирлын бүрэн эрх үүргийг хэрэгжүүлж, цалин хөлс авч байсан талаарх үйл баримт нэгэнт тогтоогджээ.
18.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:...56.1.2. дүр үзүүлэн хийсэн хэлцэл... гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг дүр үзүүлсэн хэлцлээр, хэлцлийн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй, эрх зүйн ямар нэг үр дагавар гаргах хүсэл зориггүй, зөвхөн гадна талдаа хэлцэл хийсэн мэт дүр үзүүлэх зорилготойгоор анхнаасаа хүсэж гэрээ байгуулдаг шинжтэй.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ТӨБЗГ-ын хооронд байгуулагдсан 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний хугацаа 2023.05.18-нд дуусгавар болоход талууд тус гэрээний 1.5, 1.6-д зааснаар ТӨБЗГ-ын 2022 оны 184 дүгээр тогтоолоор баталсан ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-ын дагуу хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, шийдвэр гаргаагүй буюу уг гэрээг сунгаагүй, эсхүл шинэчилж байгуулаагүй байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч ******* нь 2024.08.26-ны хүртэл буюу ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хугацаанд бодит байдлаар *******-ын захирлын эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан талаар талууд маргаагүй.
Үүнээс үзэхэд 2023.05.18-ны өдрийн тоот, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г 2024.03.19-нд нөхөн байгуулсан нь эдгээр гэрээг анхнаасаа хууль зүйн үр дагавар гаргах зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд 2023.05.18-ны өдрийн тоот, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
19. ТӨБЗГ-ын 29.06.04-ний өдрийн 260 дугаар тогтоол 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоол гарсантай холбоотойгоор хүчингүй болсон бөгөөд 260 дугаар тогтоолоор батлагдсан ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам-ын 5.1-д Хоёр жил дараалан сайн үнэлгээ авсан захиралд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, цэвэр ашиг зэргийг харгалзан зах зээлийн дундаж үнээр тооцон 4 хүртэл өрөө байрны үнэтэй тэнцэх хэмжээний дэмжлэгийг ТӨБЗГ болон түүнээс өгсөн удирдамжийн дагуу гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэн ажиллах хугацаанд нь нэг удаа орон сууцны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг контрактад тусгаж болно гэсэн заалт бүхий журмын 5 дах хэсэг 2022.05.03-ны өдрийн 184 тоот тогтоолоор батлагдсан ******* өмчит хуулийн этгээдийн захиралтай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх журам-д тусгагдаагүй хасагдсан хэдий ч талууд түүний дараа байгуулсан 2022.05.18-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний 7.3-т Захиралтай байгуулсан 29.06.07-ны өдрийн 29/17/к дугаар бүхий нэмэлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн гэж зааснаар 27.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулсан 29/17/к контрактын нэмэлт гэрээ нь тоот гэрээний хугацааг дуусах хүртэл хэрэгжихээр талууд тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, тоот онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ 2023.05.18-нд дуусахад 29/17/к контрактын нэмэлт гэрээний шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-т энэ хуулийн 154.2.1.-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор... гаргахаар заасан бөгөөд нэхэмжлэгчээс тоот контрактын нэмэлт гэрээний дагуу борлуулалтын орлогын өсөлт, давсан ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ахисан үр дүнг харгалзан сар бүр 6 000 ам.долларын нэмэлт урамшууллыг ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл хугацаанд хариуцагч ******* критикал менералс *******-аас олгосон талаарх үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр нотлогдсон.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдсан гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч ******* нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэн 2024.08.23-нд ажлаас чөлөөлөгдсөний дараа 2024.10.04-нд шүүхэд тоот контрактын нэмэлт гэрээний дагуу 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөгийг гаргуулах, 2023, 2024 оны онцгой нөхцөл бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тус тус шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 154 дүгээр зүйлийн 154.2.2., Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
20.Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, ******* болон ******* ******* ******* газрын хооронд байгуулагдсан 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт, 29.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулсан 29/17/к тоот контрактын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-ний дагуу 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль үндэслэл тогтоогдоогүй, *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул, хариуцагч ******* ******* ******* ААТҮГ, ******* ******* ******* , *******монгол ХХК-т холбогдох, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
21. Хэргийн 1 дэх хавтасны 200-228 дах талд авагдсан хариуцагч ТӨБЗГ-аас ирүүлсэн 29.06.04-ний өдрийн 260 тоот ТӨБЗГ-ын Журам шинэчлэн батлах тухай тогтоол, түүний хавсралт болох ******* ******* үйлдвэрийн , төрийн өмчит компанийн захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, ******* өмчит үйлдвэрийн болон төрийн өмчит компанийн захирал, гүйцэтгэх захирлын контрактын биелэлтийг дүгнэх үзүүлэлт, ******* өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын загвар, контрактын сунгалтын загвар, ******* өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар, 2024.08.21-ний өдрийн /836 тоот *******монгол ХХК-иас ТӨБЗГ-т явуулсан Санал хүргэх тухай албан бичиг зэрэг баримтууд, 2 дахь хавтасны 58-60, 78-84 талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн хэрэгт шаардлагагүй, хамааралгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
22.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 533 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1., 158 дугаар зүйлийн 158.2.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ААТҮГ, ******* ******* ******* , *******монгол ХХК нарт холбогдох, ******* болон ******* ******* ******* газрын хооронд байгуулагдсан 29.06.07-ны өдрийн 29/17/к тоот *******-ын захиралтай байгуулах контракт, 29.07.17-ны өдрийн тоот *******-ын захиралтай байгуулсан 29/17/к тоот контрактын нэмэлт, 2022.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-нд заасан 4 өрөө орон сууцны үнэ 639 684 500 төгрөг, 3 жилийн дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 1 735 204 595 төгрөг, нийт 2 374 889 095 төгрөгийг гаргуулах, *******монгол ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023.05.18-ны өдрийн тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ, 2024..02-ны өдрийн ЭМГЛ/ГЗ-/202402 тоот Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 533 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА