Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

иргэдийн төлөөлөгч М.Нямсүрэн,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овгийн Намхайн Энхтөрд холбогдох эрүүгийн 1811001870048 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Н.Э, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33-547 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар..............

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах Дуулга баарны гадаа хохирогч Б.Чулуунхүүг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хайрын сайхан дүүгээ алдсан. Энэ хүүхдийг хараад өрөвдөөд байх юм. Ял шийтгэлийг нь бага өгнө үү. 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр талийгаач дүүгийн минь оршуулгын зардалд 10.219.070 төгрөг өгсөн. Мөн одоо болдог бол талийгаачийн цалингийн зээлийг хааж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаачийн эхнэрийг Ариумаа гэдэг охин Номин нь одоо 12 настай. Эхнэр хүүхэд нь одоо тусдаа байдаг. Дүү маань эхнэр хүүхэдтэйгээ цагаан хуаранд байранд тусдаа амьдардаг байсан. 1 жил гарангийн өмнөөс эхнэрээсээ салж тусдаа амьдарч байсан. Бараг бүтэн жил эхнэртэйгээ уулзаагүй байсан байх, гэхдээ албан ёсны гэр бүлийн баталгаатай хэвээрээ байгаа. Нас барахаасаа өмнөхөн Баянзүрх дүүргийн шүүх дээр эхнэр салах өргөдөл өгчихсөн байна, тийшээ явж ирнэ гэж ажиллаасаа чөлөө авч байсан гэж ажлынх нь хүмүүс хэлж байна лээ. Эхнэрээсээ салснаас хойш Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 49-0780 тоотод ээж Янжинсүрэн, эгч Нямчулуун, ах Чулуунбат, Нямчулууны охин Нямдалай нарын хамт амьдарч байсан. Нямчулуун нь хэлгүй, сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, Чулуунбат нь ээрч ярьдаг юм. Нямдалай нь хөгжпийн бэрхшээлтэй. Ээж маань 70 гаран насны хүн байгаа. Ээж маань дүүг бусдын гарт үрэгдсэн гэдгийг саяхан мэдсэн, өндөр настай болохоор нь айгаад хэлэхгүй байсан юм. Талийгаач маань их хөөрхөн ааштай, ажилсаг, хүнд тусархуу, гарын дүйтэй, гоё дуулдаг, маш алиа хошин зантай, их сэргэлэн хүүхэд байсан юм. Талийгаач маань тамхи татдаг, архийг бол хааяа уудаг, тэгж их уугаад байдаггүй. Хүнтэй ууж идсэн нь ч инээж ханиаж ярьж хөөрч байдаг, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй байсан. Талийгаач маань эхнэрээсээ салснаас хойш их гундуухан байх болсон. ... Ер нь бол оршуулгын зардалд барагцаагаар 10 сая төгрөг зарцуулсан, ажиллаж байсан Төмөр замын цагдаагийн газар, найз нөхөд нь их тусалж дэмжсэн. Оршуулгын зардалтай холбоотой баримтууд байгаа гэхдээ тухайн үедээ нэг бүрчлэн баримтуудыг цуглуулж чадаагүй, байгаа баримтуудаа бүрдүүлээд өгье. Нарийн тооцоо гаргаагүй болохоор одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлж мэдэхгүй байна. Уг нь бол хүнд цохиулаад өнгөрөөгүй бол ажиллаа хийгээд л явж л байх байсан. Зодсон 2 хүнд нь гомдолтой байгаа. Ар гэрээс нь нэг ч хүн ирж уулзаагүй байгаа…” гэжээ /1х-131-132/.

Гэрч Д.Янжинсүрэн мэдүүлэхдээ: “... Талийгаач маань 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн үед боссон байх. Тэр шөнө манай хүү Чулуунбат, эгч Нямчулуу, Нямчулууны охин Оюундалай, талийгаач бид нар хоносон юм. ...Тэгж байгаад 17 цагийн үед “би нэг гараад ирье” гэхээр нь би “хаачих гэж байгаа юм бэ" гэхэд талийгаач удахгүй гэж хэлээд гэрээсээ хар өнгийн өмд, хар хөх урт пелник куртик, хар ноосон малгайтай гарсан. Талийгаач гарч яваад 1 цаг гаран болчихоод орж ирэхдээ 1 шар цавуу, 2 ширхэг алим авчирсан. ...Талийгаач хоолоо идчихээд 21 цагийн үед би тамхиа мартчихсан байна тамхинд гараад ирье гэж хэлээд өдөр гарсан хувцастайгаа гараад явсан. Би түргэн ирээрэй гэж хэлсэн боловч талийгаач дуугараагүй гараад явсан. Би талийгаачийг гарч явснаас хойш би утас руу нь залгаагүй, талийгаач өөрөө ч залгаагүй. Би 22 цагийн үед нойрны эм бүтнээр нь уугаад унтсан. ...Тэгсэн шөнө 03 цагийн үед талийгаач ганцаараа орж ирээд шууд миний орны хөлд суугаад баарны пизда намайг унагаагаад өшиглөдөг байна ш дээ, пиздаг ална аа гэсэн би согтуу болохоор нь унтаач чи гэж хэлэхэд талийгаач жаахан сууж байснаа цаашаа яваад газар зассан орон дээр өмд цамцтайгаа хэвтээд унтсан. Талийгаачийг орж ирснээс хойш би харин нам унтсан байсан. 05 цаг өнгөрч байхад талийгаач гал тогооны өрөө рүү орж байхыг харсан. Талийгаач цай ууж байх шиг чимээ гаргаж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байсан. Нэг сэрэхэд гадаа гэгээ орчихсон байсан. Талийгаачийн унтаж байсан газар луу харахад орон дээрээ байхгүй болохоор нь босоод гал тогоонд ороход талийгаач дээшээ харчихсан унтаж байгаа бололтой байсан. Би даардаггүй юм уу босч унтаач чи гэж хэлчихээд харахад нэг л биш байсан. Тэгэхээр нь би духан дээр нь гараа тавьж үзэхэд хүйтэн байсан. Тэгэхээр нь цамцны дотор хэсэг гараа оруулаад зүрхний орчим гараа тавихад бүлээн ч юм шиг байсан. Цамц нь дээш нь сөхөгдсөн байхаар нь гэдэс нь дээр нь гараа тавьж үзэхэд хүйтэн байсан. Яах учираа олохгүй нөгөө 2 хүүхдээ дуудаад Чулуунхүү нэг л бишээ гэж хэлсэн. Нөгөө хоёр маань юу ч мэдэхгүй хараад л зогсоод байхаар нь би түргэн дуудах уу гэж хэлээд түргэн дуудсан. Түргэн ирээд эмч харчихаад наад хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. Түргэний эмч цагдаа дуудсан. ...17 цагт гараад эргэж ирэхдээ архи уусан байсан эсэхийг сайн мэдэхгүй. Би бол зүгээр байна гэж бодсон. Тэр үед нэг ч их удаагүй 1 цаг гаран л болсон. Шөнө ирэхдээ жаахан согтуу л байсан юм байлгүй дээ...” гэжээ /1-р хх-152-154, 155-156/.

Гэрч Б.Чулуунбат мэдүүлэхдээ: “...Миний бодлоор 15 цаг өнгөрч байхад талийгаач банк орчихоод ирье, Далайхүү төв ороод ирье гэж хэлээд гарсан. Талийгаач нөгөө өмсөж байсан хувцастайгаа явсан. Талийгаач бас удаагүй 16 цаг өнгөрөөгөөд ирсэн. Талийгаачийг ирснээс хойш би 17 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Би орой 22 цаг өнгөртөл унтсан. Би унтаж байгаад өөрөө сэрсэн, намайг сэрэхэд ээж, эгч, дүү Оюундалай нар гэрт байсан. Талийгаач гэрт байхгүй байсан. Би эгчээс Чулуунхүү хаачсан юм бэ гэж асуухад эгч мэдэхгүй хаачсан юм гэж хэлж байсан. Ээж орондоо ороод хэвтэж байсан болохоор би ээжээс асуугаагүй. Би босоод жаахан хоол идээд утсаараа тоглоод хэвтсэн. Би 03 цаг хүртэл сэрүүн байсан. Энэ хооронд талийгаач ирээгүй, би утас руу ч залгаагүй. Талийгаач яг 03 цагт ганцаараа орж ирсэн. Би талийгаачийг орж ирэхэд нь утасныхаа цагийг харсан. Тэгэхэд 03 цаг 5-10 минутын орчим болж байсан. Цаг 03 цагаас нэг их өнгөрөөгүй байсан. Би одоо яг 3 цаг 5 минут уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Талийгаачийг орж ирэх үед гал тогооны гэрэл асаалттай байсан. Талийгаач орж ирээд ээжийн өрөөнд ороод гутлаа тайлж байсан. Талийгаач ээжид мөнгө авах уу гэж хэлж байхыг нь сонссон өөр үгийг сонсоогүй, ямар ч байсан юм хэлсэн. Тэгсэн ээж явж унт гэж хэлж байсан. Тэгээд талийгаач удаагүй ээжийн орны хажуунаас боссон. Талийгаач ээжийн орны хажуугаар газар хэвтэх гээд байхад нь ээж явж унт гэж хэлсэн. Талийгаач босоод манай өрөөнд орж ирээд өөрийнхөө унтдаг газар газраар зассан орон дээр өмд, цамцтайгаа хэвтээд л шууд унтсан. Талийгаач унтаж байхдаа ёолоод байсан. Нилээн олон удаа ёолсон. Тэгээд унтаж байхад талийгаач босоод гал тогооны өрөө рүү ороод хүйтэн цай ууж байгаа юм шиг ус залгилах чимээ гараад байсан. Би талийгаачийг юм ууж байна гэж бодоод тэгээд эргээд нам унтчихсан байсан. Би 09 цаг өнгөрч байхад сэрсэн. Ээж намайг сэрээсэн. Ээж энэ Чулуунхуу нэг л сонин болчихсон байна аа гэж хэлсэн. Гал тогооны өрөөнд ороход талийгаач газар хажуугаараа харчихсан хэвтэж байсан. Талийгаач сонин болчихсон нүүр нь хөхөрчихсөн юм шиг болчихсон байсан, ээж түргэн дуудсан. Түргэн ирж үзээд талийгаачийг нас барсан талаар хэлсэн. Тэгээд дараа нь цагдаа ирсэн. Талийгаачийн бие нь бүлээн байсан болохоор бид нар түргэн ирэхээс өмнө ухаан алдчихсан байна гэж бодож байсан. ...Талийгаач 2 удаа гарчихаад ирсэн. Эхлээд дэлгүүр орсон, дараа нь банк орсон. Тэгэхдээ хүнд зодуулсан гэж хэлээгүй. Унасан гэж хэлээгүй. Хувцас хунар нь зүгээр байсан. Өдөр 2 удаа гарчихаад ирэхэд архи уугаагүй байсан. 2 удаа гарахдаа их удаагүй дэлгүүр рүү 20 орчим, банк руу гарахад 30 орчим минут болсон байх. Хэн рүү мөнгө шилжүүлсэн талаар мэдээгүй…” гэжээ /1-р ХХ-ийн 159-161/.

Гэрч Д.Гэрэлтуул мэдүүлэхдээ “... Би уржигдар буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед байхаа Цэцгээ бид хоёр гэрээс нь гараад Хайлаастын 15-ын буудал дээр байдаг "Аяз" караоке бааранд ороод Цэцгээ бид хоёр тус бүр гуван шил пиво уусан. ... 40 орчим насны махлагдуу залуу орж ирээд бид хоёрын харалдаа ширээнд суугаад нэг шил Сэнгүр пиво, 100 грамм архи захиалж уусан. ... нөгөө хүмүүс нь яваад анх орж ирсэн залуу ганцаараа үлдээд байтал Аяз караокег ажиллуулдаг эгч ирээд тэр залууг сайн залуу байгаа юм аа, эхнэр нь өнгөрчихсөн юм. Та нар хамт суучих гэж хэлээд нөгөө залууг Цэцгээ бид хоёртой нэг ширээнд суулгасан. Тэр залуу Цэцгээ бид хоёрт нэг нэг шил пиво авч өгөөд мөн өөртөө нэг шил пиво захиалаад түүнийгээ уугаад байж байтал Цэцгээгийн хүүхдүүд нь ирээд бид нар тэр баарнаас гараад Цэцгээ хүүхдүүдээ явуулаад бид хоёр нөгөө залуутай хамт такси бариад 17-ын буудал дээр ирж Дуулга гэдэг бааранд орсон. Тэр бааранд ороод бид гурав 3 шил пиво захиалж уусан. ... Тэгж байгаад Цэцгээ харина гээд явсан ба би Чулуунхүүтэй үлдээд үлдсэн пивоо уугаад сууж байтал баар нь хаах болоод зөөгч нар нь ирээд ширээ цэвэрлэсэн. Тэгээд Чулуунхүү бид хоёр гарахаар болоод би хувцасаа өмсөөд түрүүлж алхаад Чулуунхүү миний араас алхаад гарч ирсэн. Намайг шатаар буугаад баарны хаалгаар гараад эргээд харахад л баарны хаалганы шатны яг хажуу талд нэг залуу Чулуунхүүгийн хөл лүү нь өшиглөөд унагаасан ба унасан байхад нь мөн тэнд байсан нэг залуу нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Чулуунхүүг босоод ирэхэд нь анх цохьсон залуу дахин нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Чулуунхүү газар унаад хөдөлгөөнгүй 1-2 минут хэвтсэн. Тэр залуучууд баар луу цувраад орохдоо нэг залуу нь битгий давраад байгаарай билүү дахиж тэгэхгүй шүү гэлүү нэг үг хэлчихээд орсон. Тэгэхээр нь би өөрийн утсаар 102 руу залгаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэгтэл Чулуунхүү босоод ирэхээр нь би зүгээр үү? гэж асуухад Чулуунхүү зүгээрээ гэж хэлээд алхахаар нь би цагдаа дуудчихсан ш дээ гэхэд Чулуунхүү дуудлагаа буцаачих гэхээр нь дуудлагаа буцаачихсан юм. Тэгээд Чулуунхүү надад би гэртээ харимаар байна гэхээр нь 17-ын автобусны буудлаас такси бариад Чулуунхүүг гэрт нь хүргэж өгсөн. Чулуунхүү таксины жолоочид гэрээ өөрөө зааж өгсөн ба Хайлаастад нэг ногоон хаалгатай хашаа л байсан санагдаж байна. Тэгээд би Чулуунхүүг гэрийнх нь үүдэнд буулгачихаад тэр такситайгаа буцаад явсан. Ийм л асуудал болсон юм. ... Баарнаас гарахад талийгаачийн нүүр рүү эхэлж цохиж унагаасан залуу бол дунд зэргийн өндөртэй дунд зэргийн махтай залуу байх шиг байсан. Харин унасан байхад нь өшиглөсөн залууг нь харж тогтоож чадаагүй. Ямар ч байсан нэг залуу нь саарал хөх өнгө алгалсан дөрвөлжин хээтэй срочкон цамцтай байсан шиг санагдаж байна. Би тэр залуучуудыг дахин харвал таньж магадгүй. ... Талийгаач бааранд байхдаа ямар ч байсан миний хажууд л хүн амьтантай маргалдаж муудалцаагүй...” гэжээ /1-р хх 167-168/.

Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “... Би өчигдөр шөнийн 01 цаг өнгөрч байхад өөрийн ажилладаг Дуулга бааранд ирсэн. Тэгээд шөнийн 03 цаг 30 миниутын үед гэртэй харьсан. ...Би дээгүүрээ хөх алаг өнгийн цагаан уяатай юүдэнтэй цамцтай, доогуураа цагаан эмжээртэй шар өргөн канттай бэлтгэлийн өмдтэй хөлдөө хар өнгийн ботенктой явж байсан. ... Тэр залуу бааран дотор үйлчлүүлж байхдаа намайг хэл амаар доромжлоод "хоёулаа үзье, зодолдоё" гээд байсан. Тухайн үед нь би тэр эрэгтэй хүнтэй маргалдаагүй, манайх хааж байна, одоо гарцгаа гэж хэлж байсан. Тэгээд би өчигдөр шөнө 02 цаг өнгөрч байхад баарныхаа гадаа гараад зогсож байхад намайг хэл амаар доромжпоод байсан залуу баарнаас гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан "Та дотор яагаад байгаа юм бэ?" гэсэн чинь тэр залуу "Чамайг яасан ч яадаг юм бэ гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би уур хүрээд маргалдсан. Тэгээд баарны гадаа байж байхад надтай хамт ажилладаг Мягмар ахын найз Хадбаатар ах эхлээд нэг өшгилсөн. Тэр үед тэр залуу газар унасан. Тэгээд босоод ирэхээр нь би тэр залуугийн баруун шанаа орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. Тэгээд би баарны гадаа хаалган дээрээ хэсэг хугацаанд зогсож байгаад буцаад баар руу орсон. ... Баруун гараараа зүүн шанаа орчимд нь 1 удаа цохьсон. Хадаа ах тэр залууг нэг удаа цээж хавьцааруу нь өшиглөсөн. ...Би, Хадбаатар ах болон өөр танихгүй 2 залуу байсан. Автобусны буудлын орчимд таксины жолооч нар байсан. Өөр хүн байгаагүй. Намайг бааран дотор тэр залуу хэл амаар доромжлоод зодолдоё гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед бааран дотор зодолдож маргалдаагүй. Харин гараад явахаар нь үүдэнд таараад нэг удаа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. Тэр залуу нэг хүүхэнтэй хамт явж байсан. Тэр хүүхнийг нь би танихгүй...” гэжээ /1-р хх 162-163/.

Ч.Хадбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: "... Би өчигдөр найз Мягмарын ажиллуулдаг 17-д байрлалтай Дуулга бааранд шөнийн 23 цаг өнгөрч байхад ирээд хаатал нь байсан. ... Би яг одоо өмсөж яваа хувцастайгаа явж байсан. Дээгүүрээ хар богино куртиктэй, доогуураа хар хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй, хөлдөө хар өнгийн ботинктой явж байсан. ... Би шөнө цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна баар бараг хааж байсан. Гадаа үүдэнд тамхи татчихаад орох гэтэл нэг үл таних залуу баарны гадаа байсан Төрөөг мөрлөөд хажуугаар нь үүдэнд зөрсөн. Тэгсэн чинь Төрөө тэр залууг баарны үүдэнд эхлээд 1 удаа хөлөөрөө хавсарч унагасан. Тэгэхэд тэр залуу "Та нар амжихгүй шүү" гээд босоод ирсэн. Тэгэхээр нь Төрөө тэр залууг дахиад 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. ...Би Төрөөгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Би Төрөө л гэж дууддаг. Манай найз Мягмартай хамт Дуулга бааранд ажилладаг залуу байгаа юм. ... Төрөө тэр залууг эхлээд 1 хавсарч газарт унагаагаад дараа нь тэр залуу босоод ирэхээр нь гараараа баруун гараараа тэр залуугийн шанааруу нь 1 удаа цохьсон. Тэр залуу Төрөөд эхлээд хавсаруулаад газарт унахдаа 4 хөллөөд биеийнхээ урд хэсгээр газарт унасан. Босоод ирэхээр нь Төрөө тэр залууг баруун гараараа зүүн шанааруу нь цохиход тэр залуу арагшаа саваад тэрийгээд дээшээ хараад унасан…” гэжээ /1-р хх164-165/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн №414 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 274 дугаартай дүгнэлтийн 2-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч М.Энхбаяр, Т.Сэлэнгэ, М.Золжаргал нарын 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 259 дугаартай дүгнэлтийн 2-р хариултын учирсан гэмтлүүд нь эд эсийн шинжилгээр 6-12, 12-18 цагийн өмнө үүссэн байж болох нь тогтоогдож байна гэсэн нь, мөн 5, 7-р хариултууд үндэслэлгүй байна.

2. Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн талын дагз, зулай, чамархай, суурь ясны ташуу шугаман хугарал, тархины зүүн дагз, зулай, чамархай, чамархайн суурийн хатуу хальсан доорхи цусан хураа /170гр/, зүүн чамархайн суурийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн чамархай, духны суурийн тархины эдийн няцрал, гүүрийн тархины эдийн цус харвалт гэмтэл тогтоогдож байна. Тухайн гэмтэл үүссэн даруйд түр зуур ухаан балартах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гуйвж дайван тэнцвэр алдагдах зэрэг зовиур шаналгаа, шинж тэмдэг үүсэх бөгөөд хэсэг хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Үүнийг саруул үе гэнэ. Үүний дараа тархинд үүссэн цусан хураа тархи дарж хүндрэл үүссэнээр нас барна.

3. Талийгаачид гавлын зүүн талын дагз, зулай, чамархай, суурь ясны ташуу шугаман хугарал, тархины зүүн дагз, зулай, чамархай, чамархайн суурийн хатуу хальсан доорхи цусан хураа/170гр/, зүүн чамархайн суурийн аалзан хальсан доорхи цус харвалт, зүүн чамархай, духны суурийн тархины эдийн няцрал, гүүрийн тархины эдийн цус харвалтын улмаас тархи дарагдаж хоёрдогч тархины гүүрний хэсэгт цус харвасан гэмтлүүд нь нэг механизмаар үүсч үхэлд хүргэсэн байна. Үхэлд хүргэсэн гэмтлийг тухайн хэрэг гарсан гэх 2018 оны 01 дүгээр сарын 13-ны 02 цаг 50 минутын үед авсан байх боломжтой байна.

4. Амь хохирогч Б.Чулуунхүү нь тархины зүүн талын дагз, зулай, чамархай, суурь ясны ташуу шугаман хугарал, тархины зүүн дагз, зулай, чамархай, чамархайн суурийн хатуу хальсан доорхи цусан хураа/170гр/ гэмтэл нь нэг механизмаар зэрэг үүссэн байх боломжтой.

5.6. Нүүр орчим цохигдоод газар савж унах үед дээрх гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой.

7. Талийгаач Б.Чулуунхүү 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт тархины хүнд зэргийн няцрал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн доторх цус хуралт оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн нь нас барах шалтгаан болоогүй байна” гэжээ /2-р хх 17-21/.

Шинжээч эмч Б.Ариунзул мэдүүлэхдээ: “... Энэ дүгнэлтийг гаргасан 5 шинжээч эмч нь санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан. Өмнөх дүгнэлтүүдэд талийгаач Б.Чулуунхүүгийн тархинд үүссэн цусан хурааны үүссэн хугацааг тогтоох эд эсийн шинжилгээн дээр цагийн зөрүү үүссэн. Эхний шинжилгээн дээр 12-18 цаг, 2 дахь шинжилгээн дээр 6-12, 12-18 цаг гэж зөрүүтэй дүгнээд байгаа. Амартүвшин эмчийн дүгнэлт гарах үед эд эсийн шинжээч Наранбямба уг цусан хурааны үүссэн хугацааг 12-18 цагийн настай гэж дүгнэсэн. Дараагийн бүрэлдэхүүнтэй шинжилгээнд эд эсийн шинжээч Д.Долгормаа уг цусан хурааг 6-12, 12-18 цагийн настай гэж дүгнэсэн бөгөөд үүнийг үндэслэж өмнө шинжээч нар дүгнэлтүүдээ гаргасан. Манай бүрэлдэхүүн шинжилгээг хийхдээ уг цусан хурааг дахин шинжилсэн ба ингэхдээ би өөрийн биеэр шинжлэн үзээд шинэ цусан хураа байна гэж үзээд дүгнэлтээ гаргасан. Дүгнэлт гаргахдаа өмнө 2 шинжилгээний эд эсийн материалуудыг бүгдийг нь шинжилж, уг цусан хураанд нас тодорхойлдог гол хүчин зүйл болох фибрин гэдэг зүйл ерөөсөө үүсээгүй. Ийм тохиолдолд цусан хурааг 6 цаг орчим, түүнээс хэтрээгүй гэж дүгнэдэг. Өмнөх шинжээч нарыг дүгнэлт хийх үед фибриний хуурамч будагдалт үүссэн нь цусан хураа үүсээд 6 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. Фибриний хуурамч будагдалт үүссэн шалтгаан нь хийж байгаа лаборантын хийцээс хамаардаг. Угаасаа энэ шинжилгээ өнгөний өөрчлөлтийг нүдээр харж үнэлгээ өгдөг шинжилгээ тул лаборант будах цагаа бага зэрэг алдахад л хуурамч будагдалт үүснэ. Тиймээс манай бүрэлдэхүүн өмнө 2 шинжилгээг харьцуулж үзээд дүгнэлтээ гаргасан. Хэргийн материалаар ирүүлсэн камерын бичлэг дээр талийгаачийн тархины гэмтэл авсан байж болох цаг хугацаатай эд эсийн шинжилгээний хариу тохирч байсан. Ийм учраас уг гэмтлийг шинэ цусан хураа байна гэж дүгнэсэн. ...Эхлээд түрүүн хэлсэн шиг цусан хураа үүссэн цаг хугацааг тодорхойлох эд эсийн шинжилгээг хийж, цусан хураа үүссэн цаг хугацааг тодорхойлсон, хавтаст хэрэг байсан гэрч нарын мэдүүлгүүдээс талийгаачид үүссэн гавал тархины эмнэл зүйн явцыг үнэлсэн, мөн хавтас хэрэгтэй ирсэн камерын бичлэгийг үзэж дээрх хариултыг өгсөн. ... Камерын бичлэгийг шинжээч нар бүгд үзсэн. Камерын бичлэг дээр хамгийн сүүлд талийгаачийн нүүр орчим гараараа цохисны улмаас талийгаач хойшоо савж унаад хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэн байдаг. Энэ нь цохилт аваад хэсэг зуур ухаан балартах шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Хамгийн сүүлд талийгаачийн нүүрэнд цохиж унагасан хүний үйлдлээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд үүссэн байх боломжтой. Камерын бичлэгээс харахад анх нэг эрэгтэй хүн нь хавирч унагаж байсан, дараа нь өөр нэг хүн биеийн цээж хэсэг рүү өшиглөж байсан. Энэ хоёр үйлдлээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл учраагүй гэж үзэж байна. Энэ хоёр үйлдлийн үед талийгаачийн толгой газар хүрсэн, мөн толгойд цохилт үйлчилсэн зүйл харагдахгүй байсан. ... Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гэмтэл авсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Камерын бичлэгийг үзэхэд талийгаачийг хамгийн сүүлд цохисон хүний цохилтоос зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт гэмтлүүд мөн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Цохилтын хүч талийгаачийн зүүн завьж орчим үйлчилж хойш савж унаснаар талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл учирсан гэж үзэж байна. Нэг механизмаар зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт, үхэлд хүргэсэн гэмтэл учирч байгаа болохоор зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт гэсэн гэмтлийг тусад нь гэмтлийн зэрэг хамааруулах шаардлагагүй гэж үзэж байна. Талийгаачийн нүүр орчим цохисноос цохилтын хүч үйлчилж талийгаач хойшоо савж унаж байгаа. Энэ нь өөрөө нэг үйлчлэл юм, нэг үйлчлэлийн 2 шат гэсэн үг. Талийгаачийн нүүр орчим цохиж байгаа энэ үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэж байна...” гэжээ /2-р хх 22-24/.

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 “1. Н.Э /РД:УБ95122211/ нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

  2. Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

  3. Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

  4. 2017 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Н.Э нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчлөөгүй байна.

  5. Н.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.

  6. Н.Э нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд эмчлүүлж байсан тухай болон эмнэлгийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

  7. Н.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.” гэжээ /2-р хх 65-67/.

Хохирлын талаарх баримтыг хэрэгт хавсаргасан тогтоол, баримтууд /1-р хх 133-148/.

  Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх 233/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх 4-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх 16-19/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 87-102/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах Дуулга баарны гадаа хохирогч Б.Чулуунхүүг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.Эийн гэрчээр өгсөн “...Би өчигдөр шөнийн 01 цаг өнгөрч байхад өөрийн ажилладаг Дуулга бааранд ирсэн. Тэгээд шөнийн 03 цаг 30 миниутын үед гэртэй харьсан. ...Би дээгүүрээ хөх алаг өнгийн цагаан уяатай юүдэнтэй цамцтай, доогуураа цагаан эмжээртэй шар өргөн канттай бэлтгэлийн өмдтэй хөлдөө хар өнгийн ботенктой явж байсан. ... Тэр залуу бааран дотор үйлчлүүлж байхдаа намайг хэл амаар доромжлоод "хоёулаа үзье, зодолдоё" гээд байсан. Тухайн үед нь би тэр эрэгтэй хүнтэй маргалдаагүй, манайх хааж байна, одоо гарцгаа гэж хэлж байсан. Тэгээд би өчигдөр шөнө 02 цаг өнгөрч байхад баарныхаа гадаа гараад зогсож байхад намайг хэл амаар доромжпоод байсан залуу баарнаас гарч ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан "Та дотор яагаад байгаа юм бэ?" гэсэн чинь тэр залуу "Чамайг яасан ч яадаг юм бэ гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би уур хүрээд маргалдсан. Тэгээд баарны гадаа байж байхад надтай хамт ажилладаг Мягмар ахын найз Хадбаатар ах эхлээд нэг өшгилсөн. Тэр үед тэр залуу газар унасан. Тэгээд босоод ирэхээр нь би тэр залуугийн баруун шанаа орчимд нь гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. Тэгээд би баарны гадаа хаалган дээрээ хэсэг хугацаанд зогсож байгаад буцаад баар руу орсон. ... Баруун гараараа зүүн шанаа орчимд нь 1 удаа цохьсон. Хадаа ах тэр залууг нэг удаа цээж хавьцааруу нь өшиглөсөн. ...Би, Хадбаатар ах болон өөр танихгүй 2 залуу байсан. Автобусны буудлын орчимд таксины жолооч нар байсан. Өөр хүн байгаагүй. Намайг бааран дотор тэр залуу хэл амаар доромжлоод зодолдоё гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед бааран дотор зодолдож маргалдаагүй. Харин гараад явахаар нь үүдэнд таараад нэг удаа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. Тэр залуу нэг хүүхэнтэй хамт явж байсан. Тэр хүүхнийг нь би танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 162-163/, Ч.Хадбаатарын гэрчээр өгсөн  "... Би өчигдөр найз Мягмарын ажиллуулдаг 17-д байрлалтай Дуулга бааранд шөнийн 23 цаг өнгөрч байхад ирээд хаатал нь байсан. ... Би яг одоо өмсөж яваа хувцастайгаа явж байсан. Дээгүүрээ хар богино куртиктэй, доогуураа хар хөх өнгийн бэлтгэлийн өмдтэй, хөлдөө хар өнгийн ботинктой явж байсан. ... Би шөнө цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна баар бараг хааж байсан. Гадаа үүдэнд тамхи татчихаад орох гэтэл нэг үл таних залуу баарны гадаа байсан Төрөөг мөрлөөд хажуугаар нь үүдэнд зөрсөн. Тэгсэн чинь Төрөө тэр залууг баарны үүдэнд эхлээд 1 удаа хөлөөрөө хавсарч унагасан. Тэгэхэд тэр залуу "Та нар амжихгүй шүү" гээд босоод ирсэн. Тэгэхээр нь Төрөө тэр залууг дахиад 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь тэр залуу газарт унасан. ...Би Төрөөгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Би Төрөө л гэж дууддаг. Манай найз Мягмартай хамт Дуулга бааранд ажилладаг залуу байгаа юм. ... Төрөө тэр залууг эхлээд 1 хавсарч газарт унагаагаад дараа нь тэр залуу босоод ирэхээр нь гараараа баруун гараараа тэр залуугийн шанааруу нь 1 удаа цохьсон. Тэр залуу Төрөөд эхлээд хавсаруулаад газарт унахдаа 4 хөллөөд биеийнхээ урд хэсгээр газарт унасан. Босоод ирэхээр нь Төрөө тэр залууг баруун гараараа зүүн шанааруу нь цохиход тэр залуу арагшаа саваад тэрийгээд дээшээ хараад унасан…” гэх мэдүүлэг /1-р хх164-165/, гэрч Д.Гэрэлтуулын “...Чулуунхүү бид хоёр гарахаар болоод би хувцасаа өмсөөд түрүүлж алхаад Чулуунхүү миний араас алхаад гарч ирсэн. Намайг шатаар буугаад баарны хаалгаар гараад эргээд харахад л баарны хаалганы шатны яг хажуу талд нэг залуу Чулуунхүүгийн хөл лүү нь өшиглөөд унагаасан ба унасан байхад нь мөн тэнд байсан нэг залуу нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд Чулуунхүүг босоод ирэхэд нь анх цохьсон залуу дахин нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Чулуунхүү газар унаад хөдөлгөөнгүй 1-2 минут хэвтсэн. Тэр залуучууд баар луу цувраад орохдоо нэг залуу нь битгий давраад байгаарай билүү дахиж тэгэхгүй шүү гэлүү нэг үг хэлчихээд орсон. Тэгэхээр нь би өөрийн утсаар 102 руу залгаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэгтэл Чулуунхүү босоод ирэхээр нь би зүгээр үү? гэж асуухад Чулуунхүү зүгээрээ гэж хэлээд алхахаар нь би цагдаа дуудчихсан ш дээ гэхэд Чулуунхүү дуудлагаа буцаачих гэхээр нь дуудлагаа буцаачихсан юм...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн №414 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн эмчийн “...Энэ дүгнэлтийг гаргасан 5 шинжээч эмч нь санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан. Өмнөх дүгнэлтүүдэд талийгаач Б.Чулуунхүүгийн тархинд үүссэн цусан хурааны үүссэн хугацааг тогтоох эд эсийн шинжилгээн дээр цагийн зөрүү үүссэн. Эхний шинжилгээн дээр 12-18 цаг, 2 дахь шинжилгээн дээр 6-12, 12-18 цаг гэж зөрүүтэй дүгнээд байгаа. Амартүвшин эмчийн дүгнэлт гарах үед эд эсийн шинжээч Наранбямба уг цусан хурааны үүссэн хугацааг 12-18 цагийн настай гэж дүгнэсэн. Дараагийн бүрэлдэхүүнтэй шинжилгээнд эд эсийн шинжээч Д.Долгормаа уг цусан хурааг 6-12, 12-18 цагийн настай гэж дүгнэсэн бөгөөд үүнийг үндэслэж өмнө шинжээч нар дүгнэлтүүдээ гаргасан. Манай бүрэлдэхүүн шинжилгээг хийхдээ уг цусан хурааг дахин шинжилсэн ба ингэхдээ би өөрийн биеэр шинжлэн үзээд шинэ цусан хураа байна гэж үзээд дүгнэлтээ гаргасан. Дүгнэлт гаргахдаа өмнө 2 шинжилгээний эд эсийн материалуудыг бүгдийг нь шинжилж, уг цусан хураанд нас тодорхойлдог гол хүчин зүйл болох фибрин гэдэг зүйл ерөөсөө үүсээгүй. Ийм тохиолдолд цусан хурааг 6 цаг орчим, түүнээс хэтрээгүй гэж дүгнэдэг. Өмнөх шинжээч нарыг дүгнэлт хийх үед фибриний хуурамч будагдалт үүссэн нь цусан хураа үүсээд 6 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж дүгнэлт өгөх үндэслэл болсон байна. Фибриний хуурамч будагдалт үүссэн шалтгаан нь хийж байгаа лаборантын хийцээс хамаардаг. Угаасаа энэ шинжилгээ өнгөний өөрчлөлтийг нүдээр харж үнэлгээ өгдөг шинжилгээ тул лаборант будах цагаа бага зэрэг алдахад л хуурамч будагдалт үүснэ. Тиймээс манай бүрэлдэхүүн өмнө 2 шинжилгээг харьцуулж үзээд дүгнэлтээ гаргасан. Хэргийн материалаар ирүүлсэн камерын бичлэг дээр талийгаачийн тархины гэмтэл авсан байж болох цаг хугацаатай эд эсийн шинжилгээний хариу тохирч байсан. Ийм учраас уг гэмтлийг шинэ цусан хураа байна гэж дүгнэсэн. ...Эхлээд түрүүн хэлсэн шиг цусан хураа үүссэн цаг хугацааг тодорхойлох эд эсийн шинжилгээг хийж, цусан хураа үүссэн цаг хугацааг тодорхойлсон, хавтаст хэрэг байсан гэрч нарын мэдүүлгүүдээс талийгаачид үүссэн гавал тархины эмнэл зүйн явцыг үнэлсэн, мөн хавтас хэрэгтэй ирсэн камерын бичлэгийг үзэж дээрх хариултыг өгсөн. ... Камерын бичлэгийг шинжээч нар бүгд үзсэн. Камерын бичлэг дээр хамгийн сүүлд талийгаачийн нүүр орчим гараараа цохисны улмаас талийгаач хойшоо савж унаад хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэн байдаг. Энэ нь цохилт аваад хэсэг зуур ухаан балартах шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Хамгийн сүүлд талийгаачийн нүүрэнд цохиж унагасан хүний үйлдлээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд үүссэн байх боломжтой. Камерын бичлэгээс харахад анх нэг эрэгтэй хүн нь хавирч унагаж байсан, дараа нь өөр нэг хүн биеийн цээж хэсэг рүү өшиглөж байсан. Энэ хоёр үйлдлээс талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл учраагүй гэж үзэж байна. Энэ хоёр үйлдлийн үед талийгаачийн толгой газар хүрсэн, мөн толгойд цохилт үйлчилсэн зүйл харагдахгүй байсан. ...Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн гэмтэл авсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Камерын бичлэгийг үзэхэд талийгаачийг хамгийн сүүлд цохисон хүний цохилтоос зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт гэмтлүүд мөн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Цохилтын хүч талийгаачийн зүүн завьж орчим үйлчилж хойш савж унаснаар талийгаачийг үхэлд хүргэх гэмтэл учирсан гэж үзэж байна. Нэг механизмаар зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт, үхэлд хүргэсэн гэмтэл учирч байгаа болохоор зүүн завьж, уруул, эрүүний хэсгийн цус хуралт гэсэн гэмтлийг тусад нь гэмтлийн зэрэг хамааруулах шаардлагагүй гэж үзэж байна. Талийгаачийн нүүр орчим цохисноос цохилтын хүч үйлчилж талийгаач хойшоо савж унаж байгаа. Энэ нь өөрөө нэг үйлчлэл юм, нэг үйлчлэлийн 2 шат гэсэн үг. Талийгаачийн нүүр орчим цохиж байгаа энэ үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 22-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Эийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Н.Эд ял шийтгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учирсан хор уршгийг нөхөн төлсөн буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун нь гомдол, саналгүй гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.  

Шүүгдэгч Н.Э нь хохиролд нийт 10.219.070 төгрөг төлсөн бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун нэмж амь хохирогч Б.Чулуунхүүгийн цалингийн зээл гэх 14.150.704 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Энхтөрд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 2617002294 дугаарын тусгай дансанд байршуулсан 2.000.000 төгрөгийг Н.Эд буцаан олгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсаргав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Н.Э нь хохиролд нийт 10.219.070 төгрөг төлснийг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мягмарчулуун 14.150.704 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтөрд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкин дахь 2617002294 дугаарын тусгай дансанд байршуулсан 2.000.000 төгрөгийг Н.Эд буцаан олгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Г.БУЯННЭМЭХ

                                                                               Н.НАРАНТУЯА