| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 2411002721683 |
| Дугаар | 2026/ДШМ/734 |
| Огноо | 2026-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2026/ДШМ/734
2026 6 04 2026/ДШМ/734
М.Х-, Ж.Ц-, М.Ч- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
хохирогч Ц.Н-,
өсвөр насны шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч А.Ариунаа,
өсвөр насны шүүгдэгч Б.Л-, түүний хууль ёсны төлөөлөгч С.У-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Чимэддорж
өсвөр насны шүүгдэгч Б.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Ө-, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
өсвөр насны шүүгдэгч М.Х-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Л-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
шүүгдэгч Ж.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ж-,
өсвөр насны шүүгдэгч М.Ч-ий өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/1075 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч А.Ариунаа, өсвөр насны шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Д-, Б.Л-, Б.М-, М.Х-, Ж.Ц-, М.Ч- нарт холбогдох эрүүгийн 2411002721683 дугаартай хэргийг 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн М-ын Д-, Монгол Улсын иргэн, 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Технологийн дээд сургуулийн оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
2.Г- овгийн Б-н Л-, Монгол Улсын иргэн, 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнс технологийн политехникийн коллежийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
3.А- овгийн Б-ын М-, Монгол Улсын иргэн, 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дундговь аймгийн Политехникийн коллежийн оюутан, ам бүл 2, эхийн хамт ................ оршин суух, ял шийтгэлгүй,
4.Х- овгийн М-ын Х-, Монгол Улсын иргэн, 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оюутан, ам бүл 7, эцэг, эх, өвөө, эгч, дүү нарын хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
5.Б- овгийн Ж-ын Ц-, Монгол Улсын иргэн, 2008 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнс технологийн политехникийн коллежийн оюутан, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
6.Б- овгийн М-ийн Ч-, Монгол Улсын иргэн, 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын М- сургуулийн 11б бүлгийн сурагч, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
1.М.Д- нь М.Х-, М.Ч-, Б.Л- нартай гэмт хэрэг .................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/1075 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч А.Ариунаа, өсвөр насны шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Д-, Б.М- нарын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Өсвөр насны шүүгдэгч М.Х-, М.Ч-, Б.Л-, шүүгдэгч М.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ