Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,  

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Э/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

Хохирогч З.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баттөмөрийн Энхбатад холбогдох эрүүгийн 1811019940731 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Э, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 4 тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.......................

/Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зуслан дээр З.Номинг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зуслан дээр О.Буянхишигийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.  

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч З.Номин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай найз Буянхишиг манай лагер дээр ирсэн. Тэгээд байж байтал Б.Энь Буянхишигийн машинаар хот руу явчхаад ирье гээд явсан. Тэр хооронд нь би Б.Энхбатаас асууж пиво уусан. Хэсэг хугацааны дараа Буянхишиг нь машинаа бариулах гээд хүн дуудсан талаар хэлсэн. Тэгэхээр нь тэр талаар Б.Энхбатад хэлсэн. Тэр үед Б.Энхбатын мөн найз нь ирсэн. Тэгээд бид нар архи хувааж уусан. Удалгүй Буянхишиг бид хоёр юм авахаар машин руу явах үед Б.Эараас дуудсан. Тэгээд бага зэрэг маргалдах үед би Б.Энхбатын өөдөөс гар чийдэн шидсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрт ороож байж байхад дахин маргалдаж Б.Э нь намайг цохисон. Тэгээд би унахдаа зурагтын доор байх тавиурыг мөргөж гараа гэмтээсэн буюу хугалсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч З.Номин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд Буянхишиг зуслангийн байшингаасаа гарч машинаасаа гар утасныхаа цэнэглэгчийг авахдаа намайг хөтлөөд авч гарахдаа Шарга морьтын амралтын газар баахан таньдаг хүмүүс байгаа гэж яриад гарахад Б.Энадад “хачин юмнууд” гэсэн утгатай зүйл хэлэхэд нь би уурлан гартаа байсан гар чийдэнг Б.Эруу шидчихсэн. Тэгсэн Б.Эуурлаад “над руу яагаад юм шидэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Энхбат руу түрүүлээд гараараа цохих гэсэн чинь Энхбат хөлөөрөө жийсэн чинь би газарт уначихсан. Тэгээд би муухай орилоход хөлөөрөө нүүр хаасан гар, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн найз Буянхишиг цаанаас Б.Эруу аяга аваад шидэхэд Б.Эгараараа нүүр хэсэгт нь цохчихсон. Тэгээд нэг мэдсэн би зуслангийн байшиндаа ганцаараар үлдсэн, Буянхишиг цагдаа дуудсан байсан...’’ гэжээ /хх-7-8/. 

Хохирогч О.Буянхишиг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд би машинаасаа гар утасны цэнэглэгч авах гээд Номинг дагуулаад гарахад Б.Эараас хараалын үг хэлээд байсан. Одоо сайн санахгүй байна. Тэгсэн Номин уурлаад гартаа барьж байсан гар чийдэнг Б.Эруу шидсэн. Тэгсэн Б.Эуурлаад Номинг алгадаж унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед нь би дундуур нь орж салгахад Б.Энамайг нүүр хэсэг рүү гараараа цохиж унагаасан. Тэр үед миний зүүн талын хөмсөг задарч цус гараад нүд рүү цус урсаж, юм харж болохгүй байсан. ...Зүүн хөмсөг задарч оёдол тавиулсан юм. Оёогоо авхуулахад цаана нь сорви тогтсон байсан. Иймээс сорви арилгах арга хэмжээ авч өгнө үү. Миний бие гомдолтой байна...” гэжээ /хх-12-14/.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8717 дугаар дүгнэлтэд: 

“1. З.Номингийн биед зүүн бугалга ясны хүзүү хэсгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ /хх-23/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8697 дугаар дүгнэлтэд: 

 “1. О.Буянхишигийн биед тархи доргил, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхинд няцарсан шарх, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой байна.” гэжээ /хх-28/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягиын тодорхойлолт /хх-39-40/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Энь 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун мод зуслан дээр З.Номинтой маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, тухайн үед хамт байсан О.Буянхишигийг зодож, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч З.Номингийн “...Б.Энадад “хачин юмнууд” гэсэн утгатай зүйл хэлэхэд нь би уурлан гартаа байсан гар чийдэнг Б.Эруу шидчихсэн. Тэгсэн Б.Эуурлаад “над руу яагаад юм шидэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би Энхбат руу түрүүлээд гараараа цохих гэсэн чинь Энхбат хөлөөрөө жийсэн чинь би газарт уначихсан. Намайг муухай орилоход хөлөөрөө нүүр хаасан гар, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн найз Буянхишиг цаанаас Б.Эруу аяга аваад шидэхэд Б.Эгараараа нүүр хэсэгт нь цохчихсон. Нэг мэдсэн би зуслангийн байшиндаа ганцаараар үлдсэн, Буянхишиг цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Буянхишигийн “...Номин уурлаад гартаа барьж байсан гар чийдэнг Б.Эруу шидсэн. Тэгсэн Б.Эуурлаад Номинг алгадаж унагаагаад 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед нь би дундуур нь орж салгахад Б.Энамайг нүүр хэсэг рүү гараараа цохиж унагаасан. Тэр үед миний зүүн талын хөмсөг задарч цус гараад нүд рүү цус урсаж, юм харж болохгүй байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8717 дугаар, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8697 дугаар дүгнэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Энхбатыг нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбатад мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.  

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хохирогч З.Номин, О.Буянхишиг нар нь шүүгдэгч Б.Энхбатаас баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энь “би Нарантуул зах дээр найзынхаа хивс зардаг ажилд тусалдаг, иймд надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч түүний дээрх байдал нь баримтаар нотлогдохгүй бөгөөд шүүгдэгч Б.Энхбатын хөрөнгө орлого, цалин хөлс, бусад орлогын талаар баримтгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б овогт Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН