| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2533001720144 |
| Дугаар | 2026/ДШМ/59 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 16.8.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/59
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М******* /цахим/
Шүүгдэгч Б.М*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ж******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.М******* холбогдох эрүүгийн 2533001720144 дугаартай, 150/2026/0027/Э/208/2026/0030 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Б.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.М******* оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.1, 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 1 жилийн хугацаанд бага насны хохирогчтой цахим болон бусад хэлбэрээр харилцахыг хязгаарлаж, уг хязгаарлалтыг зөрчсөн болон уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн гомдлыг хангаж, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ