2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01289

 

 

2026  01  21  191/ШШ2026/01289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.М нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТХ банк холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* банк ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* ******* банкинд анх 2018 онд ******* ******* газарт ахлах аудиторын албан тушаалд ажилд орсон бөгөөд тухайн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь гүйцэтгэж ирсэн. Иймээс албан тушаал ахиж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №89-07 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ******* ******* банкны ******* газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 89-09 Хөдөлмөрийн гэрээг байгуулан эл албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ.

******* ******* банкны ******* газрын захирлын ажилд томилогдон ажиллаж эхэлсэн үеэс эхлэн миний бие хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ чин шударгаар, хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний 2.4-т Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журам, удирдлагын шийдвэр, бусад баримт бичиг, ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан заасан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд миний бие өөрийн ажлын байрны тодорхойлолтод ажил үүрэгтэй холбоотой удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биуелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь тайлагнаагүй зэрэг зөрчил гаргасан удаа байхгүй болно.

Гэтэл хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ******* намайг ******* газрын захирлын албан тушаалаас бууруулахдаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.4.1 дэх заалт, ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 10.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаар тушаалд удирдлагаас хэзээ өгсөн, ямар хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар тодорхой тусгаагүй хэт ерөнхий байдлаар тусгасан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажил олгогч ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгахаар зохицуулсан.

Намайг хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгээгүй гэж буруутгаж байгаа боловч яг ямар үүрэг даалгаврыг ямар хугацаанд гүйцэтгэх байсан болох нь тодорхойгүй байхаас гадна удаа дараа зөрчил гаргасан болох нь тогтоогддоггүй. Удаа дараа гэдэгт 2 ба түүнээс дээш байхыг ойлгох бөгөөд үүнийг баримтаар тогтоосон байхыг Улсын дээд шүүхийн тайлбараар тайлбарласан. Удаа дараа гэх бол өмнө сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй байх тул байгууллагаас гаргасан шийдвэр үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байхад ажлаа орхин явсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу байна гэж тайлбарлаж байгаа боловч намайг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой шаардлага гаргаагүй, харин албан тушаал бууруулсан нь үндэслэлтэй байсан эсэх дээр маргаж байгаа. Бууруулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хариуцагчийн томилсон ажилд очиж ажиллах боломжгүй гэж үзэж, орхин явсан, ингээд урьд эрхэлж байсан ажил, албан тушаал дээрээ томилуулах гээд маргаж байгаа. Ажлаас чөлөөлсөн гэдгийг энэ хэргээс л харж байгаа, энэ тушаалын талаар мэдэхгүй, үүний улмаас нэхэмжлэл гаргаагүй. Надад шийтгэл оногдуулахдаа үндэслэл болгож журмын заалтыг ерөнхийлөн тавьсан буюу тухайн үед зөрчлийг илрүүлээгүй байж байгаад дараа нь нөхөн тайлбар хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Надад өгсөн үүрэг даалгаврууд дан цахимаар өгөгдөж, эргэн хариу хүргүүлж, буцаан надруу явуулах маягаар засвараа оруулж, ажлууд үргэлжлэн явагдаж байсан. Хугацаа хэтэрч, үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй гэх зүйл байдаггүй.

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаар тушаалын нэр болон хууль зүйн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн зэргээс үзвэл хариуцагч надад сахилгын шийтгэл ногдуулсан гэж харахаар байна. Гэвч тушаалын 1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь сахилгын шийтгэл ногдуулсан эсхүл Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн гэрээг цуцалж буй эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймээс өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд заасан 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/21288 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж заасан ба мөн хуулийн 154.2.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан асуудлаар урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх талаар хуульд заасан бөгөөд нэхэмжлэгч үүнийг зөрчсөн, нэхэмжлэлд дурдсан асуудлаар урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх боломжтой гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд гомдлыг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 181/ШТ2024/00010 дугаартай тогтоолоор Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн талаараа бичээгүй байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэх боломжтой гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2023/21288 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэвээр үлдээсэн тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан билээ.

Гомдлыг хороо 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцээд 2024 оны 02 сарын 09-ний өдөр хариуцагч талаас эвлэрэх боломжгүй гэсэн тул Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг гишүүдийн саналаар дуусгавар болгов. Гомдол гаргагч нь 3 талт хороонд гомдолоо гаргасан нь хуульд тогтоомж зөрчсөн зүйл алга байна. Талууд харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, харилцан тохиролцох боломжгүй байгаа тул Хөдөлмөрийн хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно гэсэн хариуг өгсөн учир нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэлийг хугацаандаа гаргаж, дээрх процессоор явсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тогтоосон журмын дагуу нэхэмжлэлээ гаргасан учир хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж намайг ******* ******* банкны ******* удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцож, нийт 575 хоногийн хугацаанд хамаарах бичилт хийлгэх, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 185,267 төгрөгөөр тооцож, нийт 106,528,525 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч ******* ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй ******* ******* банк ХК-д холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг тус тус үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэлд дурдсан Тус банкны гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийн хувьд:

******* нь тус банкны ******* удирдлагын газар /цаашид СанУГ гэх/-ын захирлааар ажиллаж байсан бөгөөд түүнтэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89-07 тоот Хөдөлмөрийн гэрээ /цаашид хөдөлмөрийн гэрээ гэх/-ний 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтад Ажил олгогчийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор талууд дараах зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

10.2.1. Удирдлагаас өгсөн ажлын байрын чиг үүрэгтэй холбоотой хугацаатай үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 болон түүнээс дээш удаа зохих ёсоор биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж заасан байдаг.

Ажил олгогч ******* ******* банкны зүгээс уг ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үүсгэсэн байхад ажлаас чөлөөлөх, халах шийдвэр гаргаагүй буюу тушаалын үндэслэлд энэ хэсгийг дурдсан нь нэхэмжлэгч *******ын эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл биш болно.

*******ын гаргасан зөрчлийг 2023.11.01-ний өдөр Хүний нөөцийн хорооны хурлаар авч хэлэлцсэн. Хурлын тэмдэглэлд /нотлох баримт /цаашид НБ гэх/ 1/ болон 2023.11.01-ний өдрийн 01_05/110-02 тоот Хүний нөөцийн хорооны шийдвэр /НБ 2/-ийн дагуу түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Ажилтан нь энэхүү гэрээг зөрчсөн, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ гэрээнд заасны дагуу Ажил олгогч дараах сахилгын шийтгэл ногдуулна гээд 8.1.4 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад сахилгын шийтгэл гэж заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гээд 123.2.4 дэх заалтад албан тушаал бууруулах гэсний дагуу албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг *******т ногдуулсан байдаг.

Нэхэмжлэгч ******* нь албан тушаал бууруулах Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг энэ өдөр гардаж хүлээж аваад танилцсан байдаг.

******* нь хөдөлмөрийн гэрээний хавсралтаар батлагдсан Ажлын байрны тодорхойлолт /цаашид АБТ гэх/-д заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлсэн ч хангалтгүй биелүүлсэн үйлдэл нь удаа дараа давтагдсанаас үүдэн байгууллагын эх үүсвэрийн зардлын төсвийн гүйцэтгэл цаг хугацаандаа гараагүй, төсвийн тодотгол цаг хугацаандаа хийгдээгүй, өдөр тутмын санхүүгийн тайлан хоцорч ирдэг зэрэг байгууллагын цаг хугацаатай ажлууд хойшлогдож, удирдлагын шийдвэр гаргалтанд шууд нөлөөлсөн, банкны хэрэгжүүлж байсан томоохон төслүүдийн үйл явц удааширсан зэрэг сөрөг үр дагавар үүссэн нь дараах үйл баримтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнд:

1. АБТ-ын 2 дугаар зүйлийн 2.2.4 дэх заалтад Батлагдсан төсөвт холбогдох чиглэлийн дагуу төсвийн тодотголын саналыг боловсруулах үндсэн үүрэгт ажлыг 24 хоногоор хугацаа хоцроосон, чанартай гүйцэтгээгүй болох нь:

2023.06.12-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн ажлын албанаас ирүүлсэн мэдээллийн дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан ******* удирдлагын газрын захирал /цаашид СанУГЗ гэх/-ын АБТ-д заасны дагуу түүний шууд удирдлага болох ******* хариуцсан захирал /цаашид СХЗ гэх/ төсвийн тодотгол хийх санал боловсруулахыг даалгасан /Цахим нотлох баримт /цаашид ЦНБ гэх/ 1/ байна.

ТУЗ-ын ажлын албанаас хуралд танилцуулах материалыг 2023.07.27-ны өдрийн дотор ирүүлэхийг хүссэн мэдэгдлийн /ЦНБ 2/ дагуу төсвийн тодотголын санал эцсийн байдлаар 2023.07.27-ны өдөр бэлэн болсон байх ёстой байсан.

Харин ******* нь 2023 оны төсвийн тодотголын саналыг эцэслэн ТУЗ-ийн ажлын албанд хүргүүлсэн хугацаа нь 2023.08.21-ний өдөр /ЦНБ 19/ байна. Энэ төсвийн тодотголын санал боловсруулах ажлыг 24 хоногоор хугацаа хэтрүүлсэн болохыг харуулж байна.

ТУЗ-ийн ажлын албанаас ирүүлсэн цахим шуудан /ЦНБ 9/ болон ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тусгаснаар ТУЗ-ийн хурал 2023.08.10-ны өдөр болсон.

ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд тусгагдсан гишүүдийн санал дүгнэлтээс үзвэл ТУЗ-ийн хуралд танилцуулагдсан төсвийн тодотголын санал нь бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөтэй уялдаагүй, гүйцэтгэх удирдлагын багаар эцэслэн хянагдаагүй, СанУГазар төсөв дээр хангалттай анхаарч ажиллаагүй зэргээр 2023 оны төсвийн тодотголын санал боловсруулах ажлыг чанартай гүйцэтгээгүй болох нь тогтоогддог.

2. АБТ-ын 2 дугаар зүйлийн 2.2.7 дахь заалтад заасан мэдээллийн системийг боловсронгуй болгох, санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад шаардлагатай тайлан, тоон мэдээллийг бэлтгэж тайлагнах, удирдлагын санхүүгийн тайлагналын тасралтгүй, үнэн зөв байдлыг хангах үүргээ хангалттай биелүүлээгүй болох нь:

2.1. тайланд оруулах мэдээлэл бэлтгэх ажлыг гүйцэтгэх хугацааг 11 хоногоор хугацаа хэтрүүлсэн.

2023.07.17-ны өдрийг хүртэл энэ ажлыг шинжээч Э.Анар-Эрдэнэ хариуцан гүйцэтгэж байсан бөгөөд тайлангаа бэлтгэж дуусгаагүй байхад ******* нь ээлжийн амралтыг олгож, өөрөө орлон ажиллахыг зөвшөөрсөн /ЦНБ 23 болон ЦНБ 24/.

тайланг ТУЗ-ийн хуралд танилцуулах учир ажлыг 2023.07.27-ны өдөр хийж дуусгах ёстой байсан нь ТУЗ-ын ажлын албанаас хуралд танилцуулах материал ирүүлэх хугацааг мэдэгдсэн цахим шуудангаар /ЦНБ 9/ тогтоогдож байна.

2023.08.08-ны өдөр буюу ТУЗ-ийн хурлаас 2 хоногийн өмнө удирдлагын тайланг бэлтгэж хүргүүлсэн болох нь *******ын илгээсэн цахим шуудангаар /ЦНБ 32/ тогтоогддог.

2.2. Бизнес нэгжүүд санхүүгийн гүйцэтгэлийн тайланг /Банкны салбарын тайлан, бусад бүх газар нэгжүүдийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлтэй холбоотой тоо мэдээлэл бэлтгэх ажил/ чанартай гүйцэтгээгүй, хугацааг 1 сараар хоцроосон.

Уг ажлыг 2023.05.31-ний өдөр хүртэл шинжээч хариуцаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийн гэрээг уг өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон тул ажлыг нэхэмжлэгч ******* хүлээн авсан /НБ 3/ байна.

СХЗ ын 2023.05.22-ны өдөр *******, нартай биечлэн уулзаж шинжээчийн ажлыг хүлээж авахдаа Бизнес нэгжүүдийн санхүүгийн гүйцэтгэлийн улирлын тайланг Гүйцэтгэх захирлын орлогч /цаашид ГЗО гэх/ , Салбарын удирдлагын газрын захирал /цаашид СалУГЗ гэх/ нарт илгээсэн /ЦНБ 33/ байх боловч энэ тайлан нь тогтоогдсон форматаас өөр, ойлгомжгүй, нэгжүүдийн үр дүнг харах боломжгүй тун хангалтгүй хийгдсэн тайлан байсан тул СалУГЗ дээрх тайланг тогтоогдсон форматаар гаргаж илгээхийг /ЦНБ 34 болон 35/ шаардаж байсан.

Түүнчлэн хорооны 2023.08.16-ны өдрийн хурлын тэмдэглэлд /НБ 4/ болон Хүний нөөцийн хорооны 2023.11.01-ний өдрийн хурлын тэмдэглэл /НБ1/-ээс үзвэл ГЗО Бизнес нэгжүүдийн гүйцэтгэлийн тайланг 1 сараар хоцроосон асуудлыг дурьдаж СанУГЗ *******аар зогсохгүй шууд удирдлага болох СХЗ нарт хариуцлага тооцох асуудал дэвшүүлсэн байна.

2023.08.16-наас 2023.08.28-ны өдөр хүртэл СХЗ Бизнес нэгжүүдийн гүйцэтгэлийн тайлан гаргах ажлыг ерөнхийд нь хянаж нэгтгэн Л.Мөнхбярт чиглэл зөвөлгөө өгч гүйцэтгүүлсэн /ЦНБ 37-оос 42/ байдаг.

******* нь 2023.08.28-ны өдөр Бизнес нэгжүүдийн санхүүгийн гүйцэтгэлийн улирлын тайланг эцэслэн хүргүүлсэн нь түүний ГЗО , СалУГЗ нарт илгээсэн цахим шуудан /ЦНБ-43/-аар тогтоогддог.

3. АБТ-ын 2 дугаар зүйлийн 2.2.11 дэх заалтад заасан Хариуцсан захирал, нэгжийн удирдлгаас өгсөн бусад үүрэг, даалгавар, хариуцуулсан ажлыг тухай бүр шуурхай гүйцэтгэн ажиллах үүрэг, АБТ-ын 2 дугаар зүйлийн 2.2.13 дахь заалтад Ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг болон тайлан мэдээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, хугацаа хоцроосон болох нь:

3.1. *******гийн гүйцэтгэлийн тайланд банкны хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг дүгнэж тусад нь оруулах ажил

2023.04.04-ний өдөр шууд удирдлага СХЗ 2 ажил /ЦНБ 44/ даалгасан. Үүнд: -Корр /корреспондент банкуудын/ данснуудын үр ашигт байдалд бяцхан шинжилгээ хийх, санал танилцуулах, нэгжүүдийн гүйцэтгэлийн тайланд тусгах,

-Сар, улирлын санхүүгийн гүйцэтгэлийн тайланд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг дүгнэж тусад оруулах, -Министер тауэр барилгад шинээр нээх салбарын төсөл, Картын процессингийн төвийн төсөл г.м

Дээрхээс эхний ажлыг гүйцэтгэсэн /ЦНБ 45/ боловч 2 дахь ажлыг огт хийж гүйцэтгээгүй.

*******гийн гүйцэтгэлийн тайланд банкны хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг тусгах нь төслүүдийн явцыг дүгнэх, үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, удирдлагын шийдвэр гаргалтын түргэн шуурхай байдлыг хангах түүнчлэн төслүүдтэй холбоотой төсвийн тодотгол хийлгэх зэрэг өндөр ач холбогдолтой ажил байсан.

Дээрх ажлыг хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалан 2023 оны төсвийн тодотголын санал боловсруулах үед бэлэн татаж ашиглах түүхчилсэн мэдээлэл байхгүй байсан бөгөөд банкны хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг болох Картын процессингийн төв байгуулах төслийн гүйцэтгэлийг гаргах дахин ажил /ЦНБ 46/ хийгдсэн. Мөн банкны шинэ салбар нээх төсөлд төсвийн гүйцэтгэлийн хяналт хийгдээгүйгээс үүдэн Министер тауэр барилга ашиглалтанд ороогүй байхад зарцуулагдаагүй төсөл үүссэн зэрэг банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйл явц бий болсон.

3.2. Гадаад эх үүсвэрийн шинжилгээ, мэдээллийг сар, улирлын тайланд оруулах ажил хийж гүйцэтгээгүй.

СХЗ 2022.11.16-ны өдөр мэйлээр /ЦНБ 47/ чиглэл өгч даалгасан СанУГазарт даалгасан байдаг. Хэдийгээр *******т тухайлан даалгаагүй боловч АБТ-ын 2 дугаар зүйлийн 2.2.8 дахь заалтад Газрын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулж, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх гэж заасан тул газрын захирлын хувьд газрынхаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажилтнууддаа даалган гүйцэтгүүлж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

Үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэсэн тохиолдолд гадаад эх үүсвэрийн шинжилгээ, мэдээлэл 2022 оны 11-р сараас эхлэн сарын тайланд, 2022 оны жилийн эцсийн тайлангаас эхлэн улирлын тайланд тусгагдах байсан боловч 2023 оны 8 сарын 28-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд огт хийгдээгүй тул СХЗ өөрөө тооцоолол жишээг гаргаж шинжээч даалган /ЦНБ 48/ гүйцэтгүүлсэн байна.

2023 оны 03 дугаар улирлын тайлангаас эхлэн гадаад эх үүсвэрийн мэдээлэл, дүн шинжилгээ тайланд тусгагдаж байгаа болно.

3.3. Өдөр тутмын тайланд сайжруулалт оруулах /МБ-ны банкны үнэлгээний систем Camels үнэлгээг өдөр бүрийн Дэйли тайланд тайлагнадаг байхаар тусгах/ ажлыг гүйцэтгээгүй.

СХЗ 2022.10.28-ны өдөр мэйлээр /ЦНБ 49/ чиглэл өгч даалгасан. Өдөр тутмын энэ тайланг ажлын өдөр бүрийн дараагийн өдөр гаргаж илгээдэг учир 2022.11.01-ний өдрийн тайлангаас эхлэн дээрх үнэлгээ тусгагдаж явах ёстой байсан. Гэвч 2023.04.14-ний өдөр хүртэл өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул СХЗ өөрөө загварыг гаргаж, тооцооллыг тайланд оруулахыг шинжээч үүрэг болгосон /ЦНБ 50/. Шинжээч Э.Анар-Эрдэнэ 2023.04.17-ны өдрийн тайланг гаргахдаа өдөр тутмын тайлангийн ажлын файлд дээрх нэмэлт өөрчлөлтийг оруулж гүйцэтгэн 2023.04.18-ны өдөр удирдлагуудад хүргүүлсэн /ЦНБ 51/ байна.

4. АБТ-ийн 2 дугаар зүйлийн 2.2.8 дахь заалтад заасан Газрын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулж, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх, мөн 2.2.10 дахь заалтад заасан Шаардлагатай тохиолдолд /ажилтан ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй гэх мэт/ нэгжийн удирдлага, ажилтнуудыг орлон ажиллах зэрэг үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь.

******* нь газрын захирлын хувьд газрынхаа ажлыг үр ашигтай зохион байгуулж чадаагүй болох нь ажлаас гарч байгаа ажилтны ажлыг хүлээн авахдаа бүтэн хүлээн аваагүй, улмаар 2023 оны 07 дугаар сард ТУЗ-ийн хурал ойртсон, хагас жилийн тайлан гүйцэтгэл гаргаж байгаа мэдээ тайлан бэлтгэх чухал үед шинжээч ээлжийн амралт олгосон, орлон ажиллахыг зөвшөөрсөн атлаа гүйцэтгэж байсан ажил үүргийг нь бүрэн гүйцэтгээгүй, чухал тайлан мэдээнүүд гаргах хугацааг 11 хоног, 1 сарын хугацаагаар тус тус хоцроосон, төсвийн тодотголын санал боловсруулах ажлыг хугацаа хэтрүүлж, хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зэрэг үйлдлээр тогтоогддог.

 

Хоёр. *******т түүний гаргасан зөрчлийг үндэслэн Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4 дэх заалтад заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнийг ажлын байраа хаяж явах үндэслэл болохгүй тухайд.

Нэг талаас ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7 дахь заалтад ажил олгогчийн төлөөлөгчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, мөн зүйлийн 42.2.9 дэх заалтад ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах зэрэг үүрэгтэй гэж заасан байдаг.

Нөгөө талаас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Ажил олгогч дараах үндсэн эрхтэй гээд 43.1.2 дахь заалтад ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, мөн зүйлийн 43.1.4 дэх заалтад хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах үндсэн эрхтэй гэж хуульчилсан байдаг.

Гэтэл ******* нь Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу салбарын ахлах менежер албан тушаалд томилогдсон хугацаандаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж, ажилдаа огт ирээгүй.

Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгалах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд ажлын байрыг орхиж явах эрх ажилтанд байхгүй бөгөөд ажил олгогчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэгтэй.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд түүний хуулиар хамгаалуулах, ажил албан тушаал бууруулсан сахилгын шийтгэлд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Харин ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяж явах, ажил олгогчоос баталсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байх, ажил олгогчийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрхгүй гэж үзэж байна.

Гэвч нэхэмжлэгч *******ын хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 37 хоног томилогдсон ажилдаа ирээгүйг Банкны суурь бүртгэлийн NES цахим системд бүртгэгдсэн цагийн бүртгэл /ЦНБ 52/-ээс харж болно.

Дээрх нөхцөл байдлын улмаас түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-Б-666 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гарч *******ыг ажлаас чөлөөлсөн болно.

 

Гурав. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо хугацаа хэтрүүлсэн гомдлыг хүлээн авсан тухайд.

******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 тоот Гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрсөн талаар гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу тушаалыг гардан авснаас хойш 2 сар 16 хоногийн дараа гаргасан байтал гомдлыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлсэн. Үүний үр дүнд *******ыг хөдөлмөрийн маргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр аижл шилжүүлсэн,... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор... дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд... хандах эрхтэй болон 157 дугаар зүйлийн 157.1-т Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ. Иймээс ******* нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдгээ шүүхийн захирамжаар баталгаажуулахаас бусад тохиолдолд, гурван талт хороо түүний гомдлыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлэх үндэслэлгүй байсан.

Манай банкны зүгээс энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдолд хариу хүргүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09/50 тоот албан бичигт ...хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодод хөдөлмөрийн маргаан зохицуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөв хэрэглэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн болно гэсэн нь тус хороо хуулийг буруу хэрэглэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Дээр дурдсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, мөн уг маргаантай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдаагүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3х/, ******* ******* банкны гүйцэтгэх захирлын 2023.11.08-ны өдрийн 01/1-Б-588 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 4,5х/, 2022.10.03-ны өдрийн №89-07 Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-10х/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 11,12х/, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01 сараас 2023 оны 11 сарыг дуусталх тодорхойлолт /хх-ийн 13х/, 2023.12.22-ны өдөр *******д олгосон итгэмжлэл /хх-ийн 14х/, 2024.02.08-ны өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх-ийн 15-17х/, гэх баримтууд,

 

Хариуцагч талаас 2024.02.20-ны өдрийн 01/2-160 дугаартай тус банкны ахлах хуульч Ю.Дөлгөөн, хуулийн мэргэжилтэн ******* нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 19х/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 21,22х/, 2024.03.06-ны өдрийн 01/2-223 дугаартай М.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл /хх-ийн 27х/, хариу тайлбар /хх-ийн 28-34х/, ******* ******* банкны гүйцэтгэх захирлын 2023.02.28-ны өдрийн 01/1-В-38 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 35-65х/, ажил хүлээлцэх акт /хх-ийн 66, 67х/, Хөрөнгө тооллогын баримт /хх-ийн 68х/, 2023.11.01-ний өдрийн №01_05/110 дугаар Хүний нөөцийн хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудал, хурлын тэмдэглэл /хх-ийн 70-81х/, 2023.08.16-ны өдрийн 01_01/27 дугаар хорооны хурлын тэмдэглэл /хх-ийн 82-85х/, 2023.11.01-ний 01_05/110-02 Хүний нөөцийн хурлын хорооны шийдвэр /хх-ийн 86х/, ******* ******* банкны 2024.02.08-ны өдрийн 01/2-111 дугаартай Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд гаргасан гомдол /хх-ийн 87-89х/, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны 2024.02.26-ны өдрийн 09/50 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 90х/ гэх баримтууд,

 

Шүүхийн журмаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.04.03-ны өдрийн 181/ШЗ2024/07038, 2024.09.17-ны өдрийн 181/ШЗ2024/17365 дугаартай захирамжийн дагуу Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 165-166х/, тус шүүхийн шүүгчийн 2025.09.02-ны өдрийн 191/ШЗ2025/36138 дугаартай захирамжийн дагуу Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 178-185х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие ******* ******* банканд 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* удирдлагын газрын захирлын ажилд томилогдон ажилласан. Ажиллах явцад аливаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж хэрэгжүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан гэж буруутган албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй бөгөөд ямар ажлыг ямар хугацаанд хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөнг миний бие зөрчсөн болох нь тодорхойгүй, мөн удаа дараа зөрчил гаргасан гэх тайлбар нь тогтоогддоггүй. Цахимаар ирсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэн, эргэн холбогдож ажиллаж байсан. Миний бие албан тушаал бууруулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд урьд эрхэлж байсан ажилдаа томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба ажлаас чөлөөлсөн болохыг хэргийн баримтаас олж мэдсэн. Энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй болно. Мөн намайг ажлаа зохион байгуулж, ажилтнуудаа удирдан чиглүүлээгүй ажилтанд ээлжийн амралтыг өгч, өөрөө тухайн ажилтны ажлыг хүлээн авч ажил цалгардуулсан гэж буруутгаж байх боловч зөвхөн миний шийдвэрээр ажилтан ээлжийн амралтаа эдэлдэггүй болно. Мөн түүнчлэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тодорхой процессын улмаас зохих байгууллагуудад хандсан, иймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Иймд намайг ******* ******* банкны ******* удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцож, нийт 575 хоногийн хугацаанд хамаарах бичилт хийлгэх, 1 өдрийн дундаж цалин хөлсийг 185,267 төгрөгөөр тооцож, нийт 106,528,525 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлууд болох тайлан мэдээ, санхүүгийн тооцоолол гаргах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх материал бэлтгэх зэрэг ажлыг удирдлагаас тодорхой хугацаа заан үүрэг болгосонг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээгүй, ажлаа зөв удирдан зохион байгуулаагүй буюу ажилтанд ээлжийн амралтыг олгосноос болж, өөрөө ажлыг нь хүлээн авч, хийж чадалгүй ажил цалгардуулсан, мөн ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны ажлыг бүрэн хүлээлцэж аваагүй зэргээс болж байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн үйлдлүүдийг гаргасан. Нэхэмжлэгчийг дээрх зөрчлийг гаргасанд байгууллагын зүгээс хөнгөн шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан бөгөөд ажлаас халаагүй байтал нэхэмжлэгч ажлын байраа орхин явах үндэслэлгүй бөгөөд ажлын байраа орхин явсан тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1-Б-666 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гарч *******ыг ажлаас чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байх ба түүний нэхэмжлэл үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн, ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 тоот Гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрсөн талаар гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу тушаалыг гардан авснаас хойш 2 сар 16 хоногийн дараа гаргасан байтал гомдлыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдолд хариу хүргүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09/50 тоот албан бичигт ...хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодод хөдөлмөрийн маргаан зохицуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөв хэрэглэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн болно гэсэн нь тус хороо хуулийг буруу хэрэглэсэн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Талууд нэхэмжлэгч ******* удирдлагаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байсан эсэхэд, ажилтнуудаа зөв удирдан чиглүүлж, ажлаа зохион байгуулж чадаж байсан эсэхэд, албан тушаал бууруулсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа нь ажлын байрыг орхин явах үндэслэл болох эсэхэд, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэхэд маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1     ******* ******* банкны зүгээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 89-07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-г нэхэмжлэгч *******тай байгуулж, ******* ******* банкны *******, удирдлагын газарт Газрын захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажил, албан тушаал дээр томилж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлын байрны тодорхойлолтыг гарган, тус албан тушаалд ажилуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс *******, удирдлагын газарт Газрын захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан болохоо нэхэмжлэлд дурдсан бөгөөд энэ талаар хариуцагч талаас маргаагүй, талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* тус албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

5.2     Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хариуцагч ******* ******* банкнаас 2023 оны 11 дүгээр сарыг дуустал цалин авч, шимтгэл төлөлт хийгдэж байсан болох нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.

5.3     Гэвч ******* ******* банкны хүний нөөцийн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаар ******* удирдлагын газрын захирал *******т сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гарган 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй ба энэхүү үйлдэл нь ******* ******* банкны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.5 дахь заалт, 14 дэх зүйлийн 14.4.1 дэх заалт мөн түүний ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, түүнтэй байгуулсан 89-09 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 10.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулжээ.

5.4     ******* ******* банкны Гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/1-В-38 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4-т ажилтны хүлээх үүргийг заасан байх ба 6.4.1-т Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журам болон ажил олгогчоос баталсан дүрэм, заавар, журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горимыг баримтлах гэж, 6.4.5-д өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж, гүйцэтгэлийг нь эргэн мэдэгддэг байх гэж, журмын 14 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажил хүлээлцэхтэй холбоотой асуудлыг зохицуулж, 14.4-т Ажилтан нь дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцална гээд 14.4.1-т Удирдлагаас өгсөн ажлын байрны чиг үүрэгтэй холбоотой хугацаатай үүрэг даалгавар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 болон түүнээс дээш удаа зохих ёсоор биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж тус тус заасан байх ба эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч *******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

5.5     Нэхэмжлэгч *******ыг удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар болох 2023 оны төсвийн тодотголын саналыг боловсруулах, ТУЗ-ын хуралд танилцуулах банкны хагас жилийн тайлан бэлтгэж, хүргүүлэх, банкны салбарын тайлан, бусад бүх газар нэгжүүдийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлтэй холбоотой тоо мэдээлэл бэлтгэх, банкны хэрэгжүүлж буй төслүүдийн төсвийн гүйцэтгэл, биелэлтийг дүгнэх, гадаад эх үүсвэрийн шинжилгээ мэдээллийг сар, улирлын тайланд оруулах, өдөр тутмын тайланд сайжруулалт оруулах үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, эргэж хариу мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй гэж хариуцагч байгууллагаас сахилгын шийтгэл оногдуулсан байх боловч нэхэмжлэгч болон банкны удирдлагуудын хооронд ажил үүргээ өгч, биелэлтийг буцаан хүргүүлж байгаа харилцсан имэйлд хийсэн үзлэгээр дараах байдал тогтоогдож байна.

5.5.1            оос 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ТУЗ-ын хурлын тухай гэх гарчигтайгаар явуулсан имэйлд оны төсөвт тодотгол хийж, ТУЗ-р шийдвэрлүүлэх саналыг бэлтгэх талаар үүрэг өгөхдөө ТУЗ-ын ээлжит хурлыг 7 дугаар сарын эхээр төлөвлөж байгаа талаар, мөн цаашид ТУЗ-р хэлэлцүүлэх асуудлыг ТУЗ-ын дарга гишүүдэд хурлаас 5 хоногийн өмнө хүргүүлэх тул хугацаанд нь бэлтгэн ажиллах талаар үүрэг өгсөн байна.

5.5.2            Үүний дараагаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ТУЗ-ын хурлын тухай гэх гарчигтайгаар явуулсан имэйлд ТУЗ-ын хурал 8 сарын эхний долоо хоногт хуралдахаар төлөвлөж байгаа тул хэлэлцүүлэх асуудлыг энэ сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг хүссэн байна. Харин үүний хүрээнд нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төсвийн тодотголын саналын нэгтгэл гэх хавсралттайгаар саналыг нэгтгэн хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5.5.3            оос 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өмнөх жилд ТУЗ-д хүргүүлж байсан жишгийн дагуу, нэмэлт мэдээлэл нэмж шинэчлэн ТУЗ-д хүргүүлэх талаар үүрэг өгч, үүний хариуд нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төсвийн тодотголд ирсэн саналыг тусган шинэчлээд хүргүүлж байгаагаа дурдаж, имэйл хүргүүлсэн байгаагаас талууд харилцан санал солилцож ажил явагдаж байсан болох нь тогтоогдож байна.

5.5.4            2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 13 минутанд ирүүлсэн ТУЗ-аар хэлэлцсэн орон тооны өөрчлөлт болон төсвийн тодотголын асуудлуудыг эцэслэн ирүүлж өгнө үү гэсэн имэйлд нэхэмжлэгч нь тус өдрөө 15 цаг 44 минутанд хариу өгч, холбогдох мэдээллээ хүргүүлсэн, мөн тус өдөр оос 18 цаг 01 минутанд мэдээлэл эцэслэн ирүүлэх тухай имэйлд 19 цаг 57 минутанд нэхэмжлэгч нь мэдээллээ шинэчлэн хүргүүлсэн байна.

5.5.5            Мөн оос 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 9 цаг 41 минутанд мэдээлэл эцэслэн ирүүлэх тухай имэйлд нэхэмжлэгч тухайн өдрийн 10 цаг 00 минутанд ажлаа хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр баримтуудаас дүгнэхэд, хариуцагч байгууллагын удирдлагуудаас нэхэмжлэгчид үүрэг даалгаврыг өгөхдөө тодорхой, нарийн заасан хугацаагүй байхаас гадна нэхэмжлэгч хариу ирүүлээгүй, эргэн ажлын талаар тайлагнаагүй гэдэг нь хангалттай тогтоогдохгүй байна.

5.5.6            Хэдийгээр гэх нэртэй хаягаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 06 дугаар сарын 29-ний дотор газар нэгжүүд удирдлагын тайланд мэдээллээ маш хангалтгүй ирүүлсэн байна. Одоогийн байдлаар МТГ, маркетинг, хүний нөөц, цахим банк л ирүүлсэн байна. Бусад газар нэгжүүд яагаад ирүүлэхгүй байна, өнөөдөр буюу 7 сарын 7-ны 15 цагт ирүүлээгүй газар нэгжүүдтэй хариуцлага тооцох болохыг анхааруулж байна гэж тэмдэглэгдсэн байгаа боловч нэхэмжлэгч ******* ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, гарган өгөөгүй, хариу мэдэгдээгүй гэж үзэх хангалттай баримт болж чадахгүй байна. Хэрэгт авагдсан бусад имэйлээр харилцсан харилцан зурвасуудаар мөн нэхэмжлэгч ******* ажлыг хангалттай гүйцэтгээгүй, цаг хугацаанд нь өгөөгүй, мөн энэ талаараа хариу мэдэгдэж ажиллаагүй гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна.

 

5.6     Харин нэхэмжлэгч ******* нь тухайн ажилд шинээр томилогдон ажиллаж байсан хүний хувьд ажлын гүйцэтгэлийг засан сайжруулах шаардлага хэрэгцээ байсан болох нь түүний хүний нөөцийн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хурал дээрх өөрийнх нь би энэ ажлыг анх удаа хийж байгаа учраас гэсэн агуулгатайгаар өгсөн тайлбараас харагдаж байгаа боловч энэ нь ажилтан үүрэгт ажлыг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, эсвэл эргэн хариу өгч ажиллаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 

5.7     Хэрэгт авагдсан ажил хүлээлцэх акт, дундын фолдерт байршуулсан файл, хөрөнгө тооллогын баримтаар ******* удирдлагын газрын Ахлах санхүүгийн шинжээч ас ******* нь хүлээлцэх эд зүйлийн жагсаалт үйлдэж, ажлыг хүлээн авч, комиссын дарга, гишүүд болон ажил хүлээн авч, хүлээлгэн өгч байгаа этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтнаас ажлыг дутуу хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй байхаас гадна улмаар үүнээс шалтгаалж ажилд сөргөөр нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

6.    Хэдийгээр хариуцагч талаас нэхэмжлэгчийн албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь сахилгын шийтгэл бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үйлдэл биш гэж тайлбарладаг боловч тухайн албан тушаал бууруулсан шийдвэрийг үндэслэлтэй эсэхэд нэхэмжлэгч маргасан, нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулснаар түүнийг өөр ажил албанд томилж байгаа бөгөөд энэ шийдвэр нь үндэслэлгүйгээр гарсан бол ажилтны эрх ашгийг өмнөх байдалд сэргээх эрх зүйн үр дагавартай.

 

7.    Иймд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1-Б-588 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан удирдах албан тушаалтанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь эргэн тайлагнаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр, ажил албан тушаалд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8.    Хариуцагчаас нэхэмжлэгч *******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулж, Сидар салбарын Ахлах менежерийн албан тушаалд томилсон болох нь хэрэгт авагдсан хорооны хурлын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд талууд ******* удирдлагын газрын захирлын цалин хөлсийг 4 сая орчим төгрөг, Сидар салбарын Ахлах менежерийн албан тушаалын цалинг 2 сая орчим төгрөг гэдэгт маргаагүй.

 

9.    Нэхэмжлэгч нь өөрт нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, өөр ажилд томилсонтой холбоотой шаардлагаа гаргахдаа бууруулж томилсон албан тушаалын ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ шүүхэд нэхэмжлэл гарган, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлөөгүй, нэхэмжлэгч ******* ажил үүргээ гүйцэтгээгүй нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагыг зохицуулснаар, 127.2-т Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж заасны дагуу түүнийг Сидар салбарын Ахлах менежерийн албан тушаалын цалин болох сарын 2 сая төгрөгийг авах боломжтой байсан гэж үзэж, *******, удирдлагын газрын захирлын цалин 4 сая төгрөг болон ахлахын 2 сая төгрөгийн цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэв.

 

10. Иймээс Сидар салбарын ахлах менежерийн ажлын цалин болон газрын захирлын цалингийн зөрүү 2 сая төгрөгийг сар тутмын цалингийн зөрүү гэж үзэж, ажлын нэг өдрийн цалингийн зөрүүг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход 2,000,000/21,5 хоногт хуваахад 1 өдрийн цалингийн зөрүү төлбөр 93,023 төгрөг, үүнийг ажилгүй байсан 575 хоногт үржүүлж тооцон, нийт дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 53,488,372 төгрөгийг хариуцагч ******* ******* банкнаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв.

 

11. Иймд нэхэмжлэгч *******ыг ******* ******* банкны ******* удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 53,488,372 төгрөгийг хариуцагч ******* ******* банкнаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,040,153 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч ******* нь ажил албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй талаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авахаас татгалзсан талаар шийдвэрлэсэн байгаагаас нэхэмжлэгчийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалд холбогдуулан гомдлоо хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд гаргасан гэж үзэхээр байна. Улмаар тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гомдлын хуралдаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, хорооны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг гардан авснаар шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь мөн хуулийн хугацаанд шаардлагаа гаргасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой процесс ажиллагаа хийгдэж байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ хуулийн хугацаанд гаргасан гэж үзнэ.

13. Харин хариуцагчаас дээрх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 01/2-111 дугаартай албан бичгээр гомдол гаргасан байх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* ******* яамнаас ирүүлсэн хариу албан бичигт ийм асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан гурван талт хороодын гишүүдийг чадавхижуулж байгаа талаар, хууль тогтоомжийг зөв хэрэглэхийг зөвлөмж, чиглэл байдлаар хүргүүлсэн талаар дурдсан байхаас бус нэхэмжлэгч *******ыг хуульд заасан хугацааг хэтрүүлж хороонд хандсан болох талаар дурдаагүй байна. Иймээс хариуцагчийн гурван талт хороо хугацаа хэтрүүлэн, авах ёсгүй гомдлыг авч шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан ******* ******* банкны ******* удирдлагын газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ******* банкнаас нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 53,488,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53,040,153 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ******* банканд даалгасугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 425,391 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ