Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 721

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.Д,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Барга овгийн Болдын Даваа, Буянаа овгийн Цэрэндоржийн Мөнхбаатар нарт холбогдох эрүүгийн 1811002480799 дугаартай хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овгийн Б.Д, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Татар ньюс сайтын эрхлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 66-12 тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, регистрийн дугаар ........................

2. Б овгийн Ц.М, 1979 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, сэтгүүлч мэргэжилтэй, НИТХ-ын хэвлэлийн албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 61-9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.........................

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Д, Ц.М нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Их Монгол караокены гадна Э.Содмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Хохирогч Э.Содмагнай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Даваа над руу хандан чи юундаа далчигнаад байгаа юм бэ гэхээр нь би юу гэсэн үг юм бэ гээд бид хоёр маргалдаж байгаад барьцалдаад авсан ба над руу дайраад намайг унагаах гэхээр нь би зөрүүлж хавсраад Давааг унагаасан. Тэгтэл хамт явсан нэг найз нь араас боогоод газар унагаасан. Тэгээд өндийх гэтэл нэг нь нүүр рүү шууд өшиглөсөн ба миний нүдэнд оч манараад би буцаж хэвтэхэд намайг энд тэндээс нүүр нүдгүй л өшиглөөд байсан. Тэгж байгаад тэр хэд цохихоо болихоор нь босоход миний хамраас цус гарсан, нүд ам таглараад хавдсан байсан. ...Хэн нь хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг хүн бол цохиогүй, толгойны энд тэндээс л зэрэг цохиж өшиглөөд байсан...” гэжээ /хх-16-17/.

Гэрч Х.Энхмаа мэдүүлэхдээ: “...Даваа хүрч ирээд явах гээд байгаа юм уу, жаахан байж байгаад явахгүй юм уу гэхээр нь би явлаа, Содоо ах дөхүүлж өгөх гэж байна гэтэл Содмагнай би хүргэж өгөх гэж байна, чи яах гээд байгаан гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн ба барилцаж авч байснаа яасныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан Давааг унагаасан. Даваа босч ирээд тэр хоёр нэг нэгнийгээ цохиод байх шиг байсан ба тэр үед нь Мөнхбаатар хүрч ирээд тэд нар барилцаад ноцолдож байгаад Содмагнайг газар унагаагаад Мөнхбаатар, Даваа хоёр нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан. ...Содмагнай ямар ч байсан Даваа, Мөнхбаатар хоёртой ноцолдож байгаад газар унасан ба тэр үед нь Даваа, Мөнхбаатар хоёулаа нийлээд толгой хэсэгт нь өшиглөж байсан. Хэн нь яг хаана нь өшиглөснийг бол мэдэхгүй байна. Миний харснаар хоёулаа хоёр талаас нь толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би болио ч ээ, хүн аллаа ш дээ гээд татаж чангааж байсан...” гэжээ /хх 27-28/.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1470 дугаар дүгнэлтэд: 

“1. Э.Содмагнайгийн биед тархи доргилт, хамрын яс, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, этмойд болон баруун гайморын хөндий дэх цус хуралдалт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, дагз, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-32/. 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46, 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47, 70/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д, Ц.М нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Их Монгол караокены гадна Э.Содмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Содмагнайн “...Тэгээд өндийх гэтэл нэг нь нүүр рүү шууд өшиглөсөн ба миний нүдэнд оч манараад би буцаж хэвтэхэд намайг энд тэндээс нүүр нүдгүй л өшиглөөд байсан. Тэгж байгаад тэр хэд цохихоо болихоор нь босоход миний хамраас цус гарсан, нүд ам таглараад хавдсан байсан. ...Хэн нь хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг хүн бол цохиогүй, толгойны энд тэндээс л зэрэг цохиж өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Энхмаагийн “...Содмагнайг газар унагаагаад Мөнхбаатар, Даваа хоёр нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан. ...Содмагнай ямар ч байсан Даваа, Мөнхбаатар хоёртой ноцолдож байгаад газар унасан ба тэр үед нь Даваа, Мөнхбаатар хоёулаа нийлээд толгой хэсэгт нь өшиглөж байсан. Хэн нь яг хаана нь өшиглөснийг бол мэдэхгүй байна. Миний харснаар хоёулаа хоёр талаас нь толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би болио ч ээ, хүн аллаа ш дээ гээд татаж чангааж байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1470 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Ц.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Д, Ц.М нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг харгалзав. 

Шүүгдэгч нар оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Э.Содмагнай нь прокурорт гаргасан хүсэлтдээ “...Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Даваа, Мөнхбаатар хоёр надаас уучлалт гуйгаад миний эмчилгээ хийлгэсэн зардал болон тухайн үед алга болсон гар утас, нүдний шилийг төлж өгсөн. Одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Д, Ц.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д, Ц.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Д, Б овгийн Ц.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б.Д, Б овгийн Ц.М нар тус бүрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ц.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Д, Ц.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ц.М нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН