| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 1741000140031 |
| Дугаар | 2026/ДШМ/753 |
| Огноо | 2026-06-08 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/753
2026 6 08 2026/ДШМ/753
Р.А-, С.Б-, Н.Н-, Ш.С-,
Д.С-, М.Т-, П.Т-, Г.Э-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Онолт,
шүүгдэгч Р.А-, М.Т- нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,
шүүгдэгч Н.Н-гийн өмгөөлөгч Н.Одонтуяа,
шүүгдэгч Ш.С-гийн өмгөөлөгч С.Чинзориг,
шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Цэрэндолгор,
шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Н.Н-, шүүгдэгч Р.А- нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Р.А-, С.Б-, Н.Н-, Ш.С-, Д.С-, М.Т-, П.Т-, Г.Э- нарт холбогдох 1741000140031 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.Х- овгийн С-ийн Б-, Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
3.М овгийн Н-ын Н-, Монгол Улсын иргэн, 1964 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Н- томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Н-ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 2023 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
4.З- овгийн Ш-ийн С-, Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
5.Б- овгийн Д-ын С-, Монгол Улсын иргэн, 1954 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Б-” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй;
6.Ц- овгийн М-ын Т-, Монгол Улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 1, .......... тоотод оршин суудаг байсан, ял шийтгэлгүй, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан;
7.А- овгийн П-ын Т-, Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н-ээр ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар Н-ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ...........тоотод оршин суудаг байсан, ял шийтгэлгүй, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан;
8.Т- овгийн Г-ийн Э-, Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, урьд:
Нийслэлийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар захирамжаар 1 жил 3 сарын хугацааны хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож байсан;
1.Шүүгдэгч Р.А- нь Д.С-тай ......................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1748 дугаар шийтгэх тогтоолын
1.1 Тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овгийн М-ын Т-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн,
1.2 “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газрын прокуророос А- овгийн П-ын Т-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, А- овгийн П-ын Т-ыг цагаатгасугай. ...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
1.3 Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
1.4 Тогтоох хэсгийн заалтуудаас М.Т-, П.Т- нарт холбогдох хэсгийг тус тус хасаж, хүчингүй болгосугай.
2. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Монгол овогт Н-ын Н-г нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусадтай төлөвлөн зохион байгуулагчаар оролцож хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, мөн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...М овогт Н-ын Н-г нийтийн албан тушаалтан гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
2.2 Тогтоох хэсгийн 4 дэх заалтын шүүгдэгч М овогт Н-ын Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч М овогт Н-ын Н-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж,
2.3 Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-, Н.Н-, Г.Э- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н-, шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Р.А-, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Р.А-, С.Б-, Д.С-, Ш.С-, Н.Н-, Г.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
Н- Н.БААСАНБАТ
Н- П.ГАНДОЛГОР
Н- Л.ОДОНЧИМЭГ