2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2026/01545

 

 

 

 

 

 

 

 

 

202 01 2

191/ШШ202/01545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот өөрийн байранд байрлан үйл ажиллагаа явуулах ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, Э овогт ******* /РД:*******/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* нарт холбогдох, иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 330 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 310 дугаартай магадлалаар эцэслэн шийдвэрлэж, *******, дугаартай үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэр гарсан.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн дээрх 2 орон сууц буюу *******, дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2025.04.03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай *******ны нэр дээр шилжүүлж өгөх тухай өөрийн гараар бичсэн бичгийн хүсэлтийг гаргасан. Үүний дагуу 2025.04.21-ний өдөр *******, дугаартай үл хөдлөх ******* буюу 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ны нэр дээр шилжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Тодруулбал, дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 2 гэрчилгээ бүхий, 4 өрөө орон сууц бөгөөд нэхэмжлэгч *******ны өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл уг орон сууцнуудад хариуцагч ******* амьдарч хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд уг *******нүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өмчлөгч нь барьцаа *******өр 1 200 000 000 төгрөгийн төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд хариуцагч өөрт ногдох хэсэг болох 135 000 000 төгрөгт барьцаа хөрөнгийг үнэлж, шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт өгсөн байдаг. Шүүхийн шийдвэр 2021 онд гарснаас хойш 5 жил болоход хариуцагч төлбөрийг төлнө гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хангалттай хугацаа, боломж олгосон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд орон сууцнуудын өмчлөх эрх нэхэмжлэгч *******ны нэр дээр шилжсэн учраас үүнээс өөр ажиллагаа хийх боломжгүй гээд ажиллагаа зогсонги байдалд орсон. Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байх тул өмчлөлийн 2 орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоор...итгэмжлэл авсан...Хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү. Талуудын эвлэрэн хэлэлцэх байр суурь хэвээрээ байгаа гэж бодоод хэргийн материалтай бүрэн танилцаагүй, баримтуудад гарын үсэг зураад явсан. Мөн ******* албадан чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэшсэн өмгөөлөгчтэй оролцох хүсэлт байна... Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх саналтай байна... гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоот 53,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 8 дугаар байрны тоот 53,12 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд, улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 330 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 310 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021.04.30-ны өдрийн 84 дүгээр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.17-ний өдрийн 1904 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1338 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2025.04.03-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт *******аас гаргасан хүсэлт, 2025.04.10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 4, 7-11, 41-43,54-71/ зэргийг шүүхэд гаргасан.

 

4.Хариуцагч талаас төлөөлөгчид олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52/-ыг нотлох баримтаар гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан өөрийн өмчлөлийн 2 орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч бүрэн зөвшөөрөөгүй бөгөөд эвлэрэн хэлэлцэх тухай хүсэлт гаргаж тайлбарласан.

 

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, шүүхийн шийдвэрийн дагуу барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоот 53,4 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууц, мөн байрны тоот 53,12 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ******* ******* ******* ******* ХХК нэр дээр бүртгэгдэж олгогдсон бөгөөд уг хөрөнгүүдийг хариуцагч ******* одоог хүртэл эзэмшин ашиглаж манай эд *******ө ашиглах, өмчлөх эрх зөрчигдөж байх тул чөлөөлж өгөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

 

2.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1 12 224 910 төгрөг гаргуулах, барьцаа *******өр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 330 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээний үүрэгт 1 12 224 910 төгрөг гаргуулах шаардлагыг болон барьцаа *******өр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зарим шаардлагыг хангаж, харин Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1., 5.1.8., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан ******* нарын 7 барьцаалагч /гуравдагч этгээд/ нарын өмчлөлийн эд *******өр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.2.Уг шийдвэрийг ******* ******* ******* ******* ХХК эс зөвшөөрч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж, барьцааны зүйл болох нийт 7 гуравдагч этгээдийн өмчлөлийн эд *******өр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд хариуцагч *******ын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоот 53,4 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууц, мөн байрны тоот 53,12 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууц тус тус хамрагдсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 310 дугаартай магадлалаар нотлогдсон.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.3.Хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр, магадлалын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.17-ний өдрийн 1904 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1338 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ ажиллагааны явцад барьцаалуулагч *******аас өөрийн өмчлөлийн 2 ширхэг орон сууцыг төлбөрт тооцуулахаар төлбөр авагч ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлтийг 2025.04.03-нд гаргажээ.

3.4.Үүний дагуу маргааны зүйл болох Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоот 53,4 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө, мөн байрны тоот 53,12 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцнууд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2025.04.03-ны өдөр *******аас гаргасан хүсэлт, 2025.04.10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанууд, 00132, 001327 тоот үл хөдлөх эд ******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд зэрэг баримтаар нотлогдсон.

 

4.Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч *******аас 2025.04.03-ны өдөр гаргасан хүсэлтэд ... ХХК-ийн ******* ******* ******* ******* ХХК-д төлөх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* миний өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, 8 дугаар байр, тоот 53,4 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдааны доод үнэ болох 133 500 000 төгрөгт, мөн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, 8 дугаар байр, тоот 53,4 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдааны доод үнэ болох 131 500 000 төгрөгт тооцон төлбөр авагч ******* ******* ******* ******* ХХК-д тодорхой нөхцөлийг харилцан тохиролцож өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан өөрийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд ******* болох орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, өөрийн хүсэл зоригийн дагуу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар үл хөдлөх эд ******* өмчлөх эрхээ бусдад шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан нь *******ын шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан дээрх хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг зэргээр нотлогдсон байна.

 

.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д 2025.04.21-ний өдөр 2 орон сууцны 00132, 001327 тоот үл хөдлөх эд ******* өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд олгогдсоноор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэж, хариуцагч *******ын өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

7.Хариуцагч *******ын иргэний үнэмлэхэд түүний оршин суух хаягийг Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Бага , 8 дугаар байр, тоот гэж бичигдсэн, тэрээр хариуцагч 2025.11.04-нд шүүхэд хүрэлцэн ирж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа оршин суух газраа дээрх хаягаар тодорхойлсон.

Нэхэмжлэгчээс ******* дугаарт бүртгэлтэй, тоот 53,4 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй, тоот 53,4 м.кв талбайтай орон сууцнууд нь орц гарц нэг, нэг хаалгатай, 4 өрөө орон сууц бөгөөд хариуцагч ******* өөрөө оршин суудаг гэж тайлбарласныг үгүйсгэх буюу маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдэд хариуцагч оршин суудаггүй талаарх, мөн хууль ёсоор орон сууцыг эзэмшиж байгаа талаарх ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийг нотлох үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна.

 

8.Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д Өмчлөгч нь *******ө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаар нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн хөрөнгийг эзэмших эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа эзэмшигчээс шаардаж болохгүй бөгөөд хариуцагчийн эзэмшил хууль ёсны байх эсэхээс шалтгаалж нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдоно.

Үүнээс үзэхэд хариуцагч *******ын маргааны зүйл болох 2 бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болсноор одоог хүртэл хугацаанд түүний дээрх орон сууцнуудыг эзэмшин ашиглаж байгааг хууль ёсны эзэмшил гэж үзэх үндэслэлгүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 9 дугаар зүйлийн 9.3.-т зааснаар өмчлөгч нь үндэслэл бүхий шаардлагыг эд ******* эзэмшигчид гаргаснаар эд ******* эзэмшигчийн эзэмшил дуусгавар болох тул маргаан бүхий 2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шаардсанаар хариуцагч *******ын эзэмшил дуусгавар болох буюу энэ үеэс түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй юм.

 

9.Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******, дугаартай 2 орон сууцыг өмчлөгч ******* ******* ******* ******* ХХК шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, хариуцагчийн эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлж шийдвэрлэлээ.

 

10.Хариуцагч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 202.01.2-ны өдрийн 191/ШЗ202/043 дугаартай захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлйин 5.1., 58 дугаар зүйлийн 58.1., 0 дугаар зүйлийн 0.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 33 740 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 11., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Чингэлтэй дүүргийн дугаар хороо, , 8 дугаар байрны тоот 53,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, тоот 53,4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 58 дугаар зүйлийн 58.1., 0 дугаар зүйлийн 0.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 33 740 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА