Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогт Ц-ийн О-д холбогдох 1835002260170 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 3-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОР89070900 дугаарын регистртэй, С овогт Ц-ийн О.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хяргас сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж /итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахуун/, 2018 оны 5 дугаар сар, 6 дугаар саруудын борлуулалтын орлогоос нийт 3.210.262 төгрөгийг хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Ц.О-ыг албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.О нь Ник ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хяргас сумын шатахуун түгээх станцад эрхлэгч, борлуулагчаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 5, 6 дугаар сард шатахууны борлуулалтын орлогоос нийт 3.210.262 төгрөгийг бэлнээр авч өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Э-ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Иргэн Ц.О нь 2017 оноос эхлэн манай Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байгаа. Ингэхдээ Ц.О нь 2018 оны 05 дугаар сард 6.000.000 гаруй төгрөг хувьдаа завшсан, 2018 оны 6 дугаар сард уг ашиглалтын хэмжээ нэмэгдэж нийт 9.089.509 төгрөгийг хувьдаа завшсан байсан. Би 2018 оны 6 дугаар сарын эхээр Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын аюулгүй ажиллагааны инженер Ч.Б-ын хамт Хяргас суманд очиж уг шатахуун түгээх станцын санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгасан. Уг шалгалтаар борлуулалтын орлогоос дээрх мөнгө дутсан байсан. Тухайн үед санхүүгийн баримтаар тулгалт хийх гэхэд ямар ч баримт байхгүй, түгээгүүрийн заалтыг харж тулгалт хийсэн. Ц.О нь 20.500.000 төгрөгний борлуулалт хийж 10.700.000 төгрөг төлсөн бөгөөд 9.089.509 төгрөгийн ашиглал үүсэж манай Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарт 9.089.509 төгрөгний хохирол бий болсон. Ц.О нь борлуулалтын орлогыг өдөр бүр манай Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хаан банкин дахь 5800043051 тоот дансанд тушааж баримтыг архивлан хадгалах ёстой байсан боловч шалгалтаар очиход ямар ч санхүүгийн баримт байгаагүй. Шатахуун түгээх станцын хөтлөх ёстой 4 төрлийн бүртгэлийг огт хөтлөөгүй байсан. Сав дахь шатахууны хөдөлгөөний бүртгэл, тосны бүртгэл, борлуулалтын орлогын өдөр тутмын тооцооны бүртгэл, Кассын тайлан зэрэг бүртгэлүүдийг огт хөтлөөгүй байсан нь ашиглал үйлдсэн байдлыг харуулж байгаа юм. Уг 9.085.509 төгрөгөөс 490.000 төгрөгийн Хяргас сумын Засаг даргын Тамын газраас төлж барагдуулсан. Өөр албан байгуулага, иргэд уг дутагдуулсан мөнгөнөөс төлсөн зүйл байхгүй. Харин Ц.О нь өөрөө 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4.752.160 /дөрвөн сая долоон зуун тавин хоёр мянга нэг зуун жар/ төгрөг төлсөн, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг, 509.420 /таван есөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөг төлж, нийт 8.951.970 /найман сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун дал/ төгрөг төлж барагдуулсан. Ц.О өөрөө хүмүүст зээлдүүлсэн гэж ярьж байсан боловч ямар нэгэн зээлдүүлсэн талаар бичиг, баримт харуулаагүй юм. Хэрэв тухайн үед хэн нэгэнд зээл олгосон талаар баримт үзүүлсэн бол газар дээр нь зээлдсэн хүнтэй нь ярилцаж тулгалт хийгээд Ц.О-ын дутагдуулсан орлогоос хасаж бодох боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр 9.095.771.67 төгрөгний дутагдал учирсан гэж тооцож гаргасан зөв байсан бөгөөд манай байгууллагаас 10.262 төгрөгийг тооцоонд оруулахгүй дутуу бодсон байсан юм. Манай байгууллагад учирсан хохирлоос дутуу бодогдсон гэх 10.262 төгрөг Ц.О нь төлж барагдуулсан болно. Манай байгууллагад нийт 9.095.771.67 төгрөгийн хохирол учирсан ба учирсан хохирлыг Ц.О нь бүрэн гүйцэт төлж барагдуулсан юм. Одоо манай байгууллагаас Ц.О-аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болно” /хх-ийн 07-11, 147 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Ц.О нь санхүүгийн хувьд мэргэжлийн бус хүн байсан бөгөөд санхүүгийн анхан шатны баримтуудыг буруу гаргаж олон удаа дахин залруулж байсан. Анх 2017 онд ажилд орсноос хойш орлогоос дутагдуулахгүй байсан бөгөөд 2018 оны 5 дугаар сар, 2018 оны 06 дугаар сард борлуулалтын орлогоос дутагдуулсан байсан. Манай Хяргас сумын Шатахуун түгээх станц нь эрхлэгч-түгээгч гэсэн нэг хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.” /хх-ийн 12 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ж.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын Шатахуун түгээх станцад хяналтын тооллого хийж очсон. Тухайн үед Ц.О нь борлуулалтын орлогоос 9.089.509 төгрөгийг дутагдуулж тоолуулсан. Ихэнх мөнгийг иргэдэд зээл олгосон, сумын байгууллагуудад зээл олгосон байсан боловч хөтлөх ёстой баримтуудыг бүрэн гүйцэт хөтлөж бүртгээгүй байсан. Ц.О нь борлуулатын орлогоос хэдэн төгрөгийг хувьдаа завшиж, хэдэн төгрөгийг бусдад зээлдүүлснийг мэдэхгүй учраас манай байгууллага цагдаагийн газарт хандсан юм. Хамгийн анх борлуулалтын менежер Б.Э анх хяналт шалгалт хийж, дараа нь би 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хяргас суманд очиж тос, тосолгооны материалыг газар дээр нь нүдээр үзэж тоолсон бөгөөд сүмбэн метр, бортого, дэнсиметр зэрэг багажаар хэмжилт хийж борлуулсан шатахууныг түгээгүүрийн заалтын хэмжилтийг харах зэргээр шалгалт хийсэн. Уг шалгалтын үеэр савны үлдэгдэлд ямар нэгэн зөрүү дутагдал гараагүй болно. Манай Хяргас сумын Шатахуун түгээх станц нь эрхлэгч-түгээгч гэсэн нэг хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг” /хх-ийн 13 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ы хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай эхнэр Ц.О нь Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сарын байдлаар борлуулалтын орлогоос 9.089.509 төгрөгийг дутагдуулсан. Ингэхдээ 5.889.509 төгрөгийн шатахуун, шатах, тослох материалыг 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд албан байгууллага, иргэдэд зээлдүүлсэн, 3.200.000 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Манай эхнэр Ц.О нь Хяргас сумын Засаг даргын Тамгын газарт 445.530, Хяргас сумын Байгаль орчины байцаагчид 90.500 төгрөг, сургуулийн захиргаанд 168.400 төгрөг, Хурдан морины комисст 153.850 төгрөг, иргэдэд 5.031.229 төгрөгийг зээлдүүлсэн. Харин 3.200.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний Хаан банкны цалингийн зээлийг 2017 оны 10 дугаар сард О овогтой Н гэх хүнээс 1.000.000 төгрөг зээлдэн авч хаасан. Уг 1.000.000 төгрөгийг О.Н нь 2018 сарын 5 дугаар сард надаас нэхээд байхаар нь уг шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос аваад өгчихсөн юм. Үлдсэн 2.200.000 төгрөгийг гэр бүлийн ахуйн хэрэгцээний зүйл худалдаж авах, урьд нь хүмүүсээс авсан зээлийг төлөх гэх мэтээр зарцуулсан. Булганхангай дэлгүүрийн худалдагч Ц овогтой Ц гэх хүнд өрөнд 320.000 төгрөгийг төлсөн. Дэлгүүрийн худалдагч О гэх хүнд 133.000 төгрөгний шатахууныг өрөндөө өгсөн. Мөн өөрийн хүүхдийн даахийг үргээхэд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 350.000 төгрөг зарцуулсан. Бусад борлуулалтын орлогыг өдөр тутмын ахуйн хэрэгцээний зүйлд зарцуулсан. Дээрх мөнгийг 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ашигласан. Би Ц.О-тай 2016 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм. Ц.О бид хоёр 2016 оноос хойш одоог хүртэл Увс аймгийн Хяргас сумын 4-р баг Дэлгэр багт амьдарч байна. Бид 1 хүүхэдтэй бөгөөд одоо Ц.О нь жирэмсэн 7 сартай юм. Манай хүү Б.Б нь одоо 2 нас 4 сартай бөгөөд гэртээ байдаг юм. Ц.О нь зан аашийн хувьд аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг, даруу төлөв зантай, нийтэч, найз нөхөд ихтэй хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэгэн архаг хууч өвчингүй, бие эрүүл мэндийн хувьд эрүүл юм. Одоогоор жирэмсэн учраас бие нь ядрангуй байгаа бөгөөд зүрх жаахан өвдөөд байгаа юм. Ц.О нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, гэр бүлдээ анхаарал халамж байнга тавьдаг, үр хүүхэддээ халамжтай, цайлган сэтгэлтэй хүн юм. Ц.О нь боловсрол мэдлэгийн хувьд дээд боловсролтой, 2015 онд хөгжим бүжгийн коллежийн уртын дуулаачийн ангийг төгссөн дуучин мэргэжилтэй юм. Одоогоор манай эхнэр Ц.О бид хоёр хоёулаа тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд бид хоёрт ажилд олдохгүй хэцүү байна.” /хх-ийн 15-16 тал/ гэх мэдүүлэг,

гэрч О.Н-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Ц.О нь надаас 2017 оны 10 дугаар сард манай нөхөр Б.Батсайханы цалингийн зээл төлөх хэрэгцээ шаардлага гараад байна та надад 1.000.000 /нэг сая/ төгрөг зээлдээч гэж гуйсан юм. Тэгээд би тухайн үед нь Сумын төрийн банкнаас малчны зээлд хамрагдаж 3.000.000 төгрөгийн зээл авч, 1.000.000 төгрөгийг нь Ц.О-д зээлдүүлсэн юм. Би 2018 оны 05 дугаар сард зээлдсэн мөнгөө өг гэж нэхсэн юм. Тэгээд тухайн үед Ц.О надад 1.000.000 /нэг сая/ төгрөг өгсөн. Ц.О нь 20.000-ын 50 ширхэг дэвсгэрт бэлнээр надад өгсөн. Би Ц.О-аас шатахуун, шатах тослох материал зээлээр авч байсан удаа байхгүй” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ж.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 05 дугаар сарын дундуур өөрийн 40-90 УБР улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машиндаа Хяргас сумын шатахуун түгээх станцын түгээгч Ц.О-аас А-80 маркийн бензин 62400 /жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгт зээлдэж аваад малынхаа айлыг нүүлгэсэн. Би шатахуун түгээх станцын түгээгч Ц.О-аас зээлдэж авсан бензинийхээ үнэ болох 62400 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын эхээр төлж барагдуулсан одоо бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй болно.” /хх-ийн 18 тал/ гэх мэдүүлэг,

гэрч П.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сар, 6 дугаар сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 155.200 төгрөгний үнэ бүхий дизелийн түлш, А-80 бензин, тослох материал /масло, кропны тос/ зээлдэж авсан. Би уг зээлдэж авсан шатахуун болон тослох материалын үнийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 155.200 төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад иргэн Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно.” /хх-ийн 19 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 2018 оны 5 дугаар сард 300.000 төгрөгний үнэ бүхий 143 литр дизелийн түлш зээлдэн авч хувиараа тээвэрт явсан юм. Би уг зээлдэж авсан дизелийн түлшний үнийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 180.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 120.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад иргэн Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно” /хх-ийн 20 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сарын дундуур Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 73600 /далан гурван мянга зургаан зуу/ төгрөгний үнэ бүхий 40 литр А-80 бензинийг зээлээр авч хавар Модот гэх газраас Чулуут гэх газарт нүүсэн. Би 2018 оны 06 дугаар сарын дундуур уг 73600 /далан гурван мянга зургаан зуу/ төгрөгийн өрийг Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч- түгээгч Ц.О-д бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Одоо надад Ц.Отай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй гэж хэлсэн.” /хх-ийн 21 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.П-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ төгрөгний үнэ бүхий 722 литр дизелийн түлш зээлдэн авч 32-22 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийж ноолуур худалдан авч тээвэрлэсэн юм. Тухайн үед худалдаж авсан ноолуурын борлуулалт хийж чадахгүй байсан учраас зээлдэж авсан шатахууны үнийг төлж чадаагүй юм. Би уг зээлдэж авсан дизель түлшний үнийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эхний 700.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 800.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй” /хх-ийн 22-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч С.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 2018 оны 05 сараас 06-р сард өөрийн 67-34 УВА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд 130.000 төгрөгний шатахуун зээлдэж авч тээвэрт явсан. Дандаа шатахуун зээлдэж авч байсан бөгөөд би зээлдэж авсан шатахууны үнийг хэд хоногийн дараа төлчихдөг юм. Би дээрх 130.000 төгрөгийг Ц.О бэлнээр өгч өр бүрэн барагдуулсан. Одоо уг шатахуун түгээх станцад ямар нэгэн өр зээл байхгүй.” /хх-ийн 23 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Я.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 50000 /тавин мянган төгрөг/ төгрөгний үнэ бүхий 28 литр А-80 зээлдэн авч Хяргас Сурам гэх газраас Зээр гэх газарт гэрээ нүүлгэн буулгахад ашигласан юм. Тухайн үед нэг сар орчмын хугацаанд мөнгөгүй байсан учраас уг зээлийг төлж чадахгүй байсан юм. Би уг зээлдэж авсан бензины үнэ 50.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр Ц.О-д төлж барагдуулсан. Одоо надад иргэн Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно.” /хх-ийн 24 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 05 дугаар сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 152625 /нэг зуун тавин хоёр мянга зургаан зуун хорин тав/ төгрөгний үнэ бүхий 84 литр А-80 бензинийг зээлээр авч Бэлэг овогтой Бд саванд хийж Хяргас сумын Бугат баг руу явуулсан. Уг зээлийг 2018 оны 6 дугаар сарын эхээр Б.Б нь Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.Од бэлэн мөнгөөр төлж барагдуулсан гэж надад хэлсэн. Одоо Б.Б нь Ц.Отай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй гэж хэлсэн.” /хх-ийн 25 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Цэндхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би өөрийн нөхөр Б.Төртогтохын хамт Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.Оаас 2018 оны 5 дугаар сард 500000 /таван зуун мянган төгрөг/ төгрөгний үнэ бүхий дизелийн түлш зээлдэн авч 15-21 УВХ улсын дугаартай Серис маркийн ачааны машинд хийж Бугат багийн 10 гаруй айлуудыг хөлсөөр нүүлгэсэн. Тухайн үед мөнгөгүй байсан учраас уг зээлийг төлж чадахгүй байсан юм. Би уг зээлдэж авсан бензины үнэ 500000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн нөхөр Б.Төртогтохтой хамт  бэлнээр Ц.Од төлж өрөө барагдуулж дууссан.” /хх-ийн 26-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч А.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 20000 /хорин мянга/ төгрөгний үнэ бүхий 10,9 литр А-80 бензинийг зээлээр авч 73-17 УВЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклд хийж ашигласан. Тухайн зээлийг төлөхгүйгээр нилээд хэд хоног өнгөрүүлсэн. Би уг зээлдэж авсан А-80 бензиний үнийг 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-д бэлнээр төлсөн. Одоо надад Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно.” /хх-ийн 27 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.Н-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Нөхөр Л.Н-гийн хамт 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгний үнэ бүхий 168 литр дизелийн түлшийг зээлээр авч "Ач буян" ХХК-ийн 99-89 УВХ улсын дугаартай автобусанд хийж Улаанбаатар хот руу явсан. 2018 оны 05 дугаар сарын сүүлчээр манай нөхөр Л.Н уг 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн өрийг Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-д төлж барагдуулсан. Мөн би 2018 оны 5 дугаар сард 50000 /тавин мянга/ төгрөгний үнэ бүхий 28 литр А-80 бензинийг зээлээр авч өөрийн төрсөн ах Ч.М-ын 86-67 УВА улсын дугаартай машинд хийж "Наран бие" гэх газраас "Тагийн булаг" гэх газарт өөрийн отрын гэрийг нүүлгэж ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр уг 50000 төгрөгийг Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-д төлж барагдуулсан. Одоо надад Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй.” /хх-ийн 28, 31 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Ц-ний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 2 сард хүртэлх хугацаанд 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөгний үнэтэй 2 ширхэг булган малгайг зээлдэж аваад нилээн удаан мөнгөө өгөхгүй байсан юм. Тэгээд би нилээд нэхсэний дараа 2018 оны 05 дугаар сард уг өрийг надад бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. Ц.О нь өөр ямар нэгэн өр зээл тавьж байгаагүй. Манай Булганхангай дэлгүүрээс бэлэн мөнгөөр ахуйн хэрэгцээний зүйл, хүнсний зүйл, хүүхдийн хувцас гэх мэт зүйлсийг худалдаж авч байсан. Би Ц.О-аас огт шатахуун болон шатах тослох материал зээлээр авч байгаагүй болно.” /хх-ийн 29 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Х-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сарын дундуур өөрийн 17-54 УВХ улсын дугаартай Маяти маркийн авто машиндаа Хяргас сумын шатахуун түгээх станцын түгээгч Ц.О-аас 155.000 /нэг зуун тавин таван мянган төгрөгт/ дизель түлш зээлдэж аваад гэрээ нүүлгэсэн. Би шатахуун түгээх станцын түгээгч Ц.О-аас зээлдэж авсан түлшний үнэ болох 155.000 /нэг зуун тавин таван мянган төгрөг/-ийг 2018 оны 06 дугаар сарын эхээр төлж барагдуулсан одоо бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй болно.” /хх-ийн 30 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 52625 /Тавин хоёр мянга зургаан зуун хорин тав/ төгрөгний үнэ бүхий 28 литр А-80 бензинийг зээлээр авч 38-93 УВХ улсын дугаартай Нуndai Ехсеl маркийн тээврийн хэрэгсэлд хийж хувийн хэрэгцээнд хийж ашигласан. Тухайн зээлийг төлөхгүйгээр нилээд хэд хоног өнгөрүүлсэн. Би уг зээлдэж авсан А-80 бензиний үнийг 2018 оны 05 дугаар сарын 27- ны өдөр Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-д бэлэн мөнгөөр 52625 төгрөг төлсөн.” /хх-ийн 32 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ Би Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 2018 оны 05 дугаар сард 190000 /нэг зуун мянга/ төгрөгний үнэ бүхий дизелийн түлш болон А-80 бензин зээлдэн авч хавар Хайрхан багийн "Наран бие" гэх газраас Хайрханы шил гэх газар руу нүүсэн, мөн уг газраас Дэлийн худаг гэх газарт нүүхэд зарцуулсан, мотоциклд А-80 бензин зээлдэн авч байсан. Тухайн үед мөнгийг нь өгч чадаагүй юм. Би уг зээлдэж авсан дизелийн түлшний үнийг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 190000 төгрөгний үнийг төлж барагдуулсан. Одоо надад иргэн Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно.” /хх-ийн 33 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны үеэр зохион байгуулалтын ажилд Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 153850 /нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин/ төгрөгний үнэ бүхий 85 литр А-80 бензинийг зээлээр авч үйл ажиллагаанд зарцуулсан. Би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг 153850 /нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин/ төгрөгний үнэ бүхий 85 литр А-80 бензиний үнийг 5800043051 тоот дансанд тушаасан бөгөөд банкны хуулбарыг Ц.О-д гаргаж өгсөн. Одоо надад Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй гэж хэлсэн.” /хх-ийн 34 тал/ гэх мэдүүлэг,

гэрч О.Ц-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манай Хяргас сумын Засаг даргын тамгын газар нь албан хэрэгцээнд 2018 оны 05, 06-р сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 1.899.710 төгрөгний дизель түлш, А80 бензин зээлдэж авсан. Шатахуун зээлээр авах бүрт нэхэмжлэх, зарлагын баримтын хамт ирүүлдэг байсан. Санхүүжилт хийгдсэн үед тухайн сардаа, санхүүжилт тасарсан тохиолдолд дараа сард нь уг шатахууны үнийг бүрэн төлж барагдуулсан. Одоо манай Засаг даргын тамгын газарт Ц.Отай холбоотой ямар нэгэн шатахууны өр байхгүй болно.” /хх-ийн 35 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 5 дугаар сард Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч Ц.О-аас 90.500 төгрөгний үнэ бүхий 50 литр А-80 бензинийг зээлээр авч Малчин сумын ойн ангийн ажилтнуудтай хамт 2018 оны мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын ажил хийсэн. Би уг зээлдэж авсан А-80 бензиний үнийг 2018 оны 5 дугаар сарын сүүлчээр уг 90.500 төгрөгийн өрийг орон нутгийн хөгжлийн сангаас Хяргас сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Б.О төлсөн. Одоо манай Байгаль орчны тогтвортой хөгжлийн тасагт Ц.О-тай холбоотой ямар нэгэн шатахуун, шатах тослох материалын өр байхгүй болно.” /хх-ийн 36 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын Хяргас сумын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгч албан тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан юм. Би ажиллаж байх хугацаандаа 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд борлуулалтын орлогоос 5.885.509 төгрөгийн шатахуун материалыг албан байгууллага, хувь хүмүүст зээлдүүлж зээлээр олгосон юм. Би уг мөнгөнөөс Ж.Б гэх хүнд 62.400 төгрөг, П.С 155.200 төгрөг, Ц.Б 300.000 төгрөг, П.Г 73.600 төгрөг, Ц.П 1.500.000 төгрөг, С.Б 130.000 төгрөг, Я.Ц 50.000 төгрөг, Б.Б-д 152.625 төгрөг, Б.Т 500.000 төгрөг, П.Ц 20.000 төгрөг, Л.Н 350.000, Ч.М 50.000 төгрөг, Д.Х 155.000 төгрөг, Д.Б 52.625 төгрөг, Ц.Б 190.000 төгрөг, Н.Б 153.850 төгрөг, Засаг даргын Тамгын газарт 1.899.710 төгрөг, байгаль орчинд 90.500 төгрөг нийт 5.885.509 төгрөгний шатахуун бараа бүтээгдэхүүнийг хувь хүн, байгууллагад зээлүүлсэн юм. Харин үлдсэн 3.210.262 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Энэ зөрчлийг Увс аймаг дахь Нефть хангамжийн салбараас хяналтын тооллогоор ирж илрүүлж намайг 2018 оны 06-р сарын 03-ны өдөр ажлаас халсан юм. Тэгээд би хүмүүс болон байгууллагад зээлээр өгсөн шатахуун, шатах тослох материал зарсан мөнгийг хүн бүрээс нэг бүрчлэн авч нефть хангамжийн Увс аймаг дахь салбарын дансанд тушаасан. Мөн би өөрийн хэрэгцээнд мөнгийг мөн адил Нефть хангамжийн Увс аймаг дахь салбарын дансанд тушааж хохирлыг барагдуулсан. Тухайн үед манай нөхөр Б.Б нь Хяргас сумын Засаг даргын Тамгын газарт халамжийн байцаагчаар ажиллаж байгаад 1.000.000 төгрөгний цалингийн зээлттэй халагдсан байсан тул манай гэр бүлд мөнгөний шаардлага хэрэгцээ тулгарч би шатахуун түгээх станцын борлуулалтын орлогоос 3.210.262 төгрөгийг хувьдаа ашигласан юм. Шатахуун түгээгүүрийн өдөрт орсон орлогыг маргааш өдөрт нь Увс аймаг дахь Нефть хангамжийн данс руу банкаар дамжуулан тушаах ёстой байдаг юм. Би ажиллаж байх хугацаандаа 05 дугаар сар, 06 дугаар саруудын орлогыг өдөрт дансанд нь тушааж байсан бөгөөд би мөнгө тушаахдаа хүмүүст зээлсэн мөнгө болон өөрийн борлуулалтын орлогоос ашигласан мөнгөнүүдийг тушаадаггүй байсан юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Учирсан хохирлыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн барагдуулсан. Шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. Би нөхөр 1 хүүхдийн хамт Хяргас суманд амьдардаг ба манай хүү Баярсайхан нь 2 нас 5 сартай, харин манай нөхөр Б нь хөл муутай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ямар нэгэн хүнд хүчир ажил хийж болдоггүй юм. Мөн би одоогоор 7 сартай жирэмсэн бөгөөд 2018 оны 11-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд төрнө. Манай гэр бүлийн хөрөнгө гэвэл 67 тооны бог мал, 4 тооны үхэр, 2 адуу тоолуулсан. Нэг мотоцикль байгаа. Прокурорын шатанд 10.000.000 төгрөгийн торгох ялыг зөвшөөрч, прокурортой тохиролцож хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан. Нөхөр бид хоёр хоёулаа одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,

Увс Финанс Аудит ХХК-ийн аудитор С.Цэрэнминжингийн 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “2018 оны 5, 6 саруудад дутагдал гаргасан. 2018 оны 5, 6 саруудад нийт 9095771,7 төгрөгний дутагдал гаргасан. Хувь хүний сахилга болон өөрийн ажлын онцлог, үүргээ ухамсарлаагүй өдөр өдрийн орлогоо цаг тухайд нь тушаагаагүй дутуу тушааж байсан байна” гэх 37 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 142-144 тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

 

Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина шүүгдэгч Ц.О-ыг албан тушаалын байдлаа ашиглан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахууны борлуулалтын орлогоос нийт 3.210.262 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.О нь Ник ХХК-ийн Увс аймаг, Хяргас суманд үйл ажиллагаа явуулах шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байхдаа 2018 оны 5, 6 дугаар саруудад ямар ч санхүүгийн баримт бүртгэл хөтлөхгүйгээр бусдад шатахуун, шатах, тослох материалыг зээл хэлбэрээр өгч компанийн борлуулалтын орлогоос 5.889.509 төгрөгийг дутагдуулсан, мөн өөрийн өр төлбөрийг бусад өгөх, гэр бүлийн хувийн хэрэгцээндээ зарцуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр 3.210.262 төгрөгийг хувьдаа авч ашигласан болох нь тогтоогдсон байна.

   

Мөн шүүгдэгч Ц.О нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Ник ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын шатахуун түгээх станцын эрхлэгч-түгээгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69-75 тал/-оор нотлогдсон.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.О нь Ник ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбар, Хяргас сумын Шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчийн ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цалин хөлс авч гүйцэтгэж байсан тул өөрт хариуцуулсан ажил үүрэг, эд хөрөнгө, орлого, гүйлгээг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу гүйцэтгэх бөгөөд тус Шатахуун түгээх станцын шатахуун, бараа материалыг ямар ч хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг.

 

 Шүүгдэгч Ц.О-ын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчийн ажил эрхэлдэг байдлаа далимдуулан компаний борлуулалтын орлогоос өөрийн хувийн хэрэгцээнд бэлэн мөнгө авч зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ц.О-ыг албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Мөн шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Болормаа нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцснийг дурдах нь зүйтэй.

 

             

Шүүгдэгчид Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О нь албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ник ХХК-ийн Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 103 тоот “Хяргас ШТС-д ажиллаж байсан Ц.О манай байгууллагад үүсгэсэн өр төлбөрөө бүрэн барагдуулж дууссан болно” гэх тодорхойлолт, хууль ёсны төлөөлөгч Б.Э-ын “...Манай байгууллагад нийт 9.095.771.67 төгрөгийн хохирол учирсан ба учирсан хохирлыг Ц.О нь бүрэн гүйцэт төлж барагдуулсан юм. Одоо манай байгууллагаас Ц.О-аас нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй болно” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-ын мэдүүлсэн “Учруулсан хохирлыг тэр дариуд нь буюу 2018 оны 6 сард багтаан бүрэн төлж барагдуулсан” гэсэн нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгч Ц.О-аас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Б, Б.Т, Л.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 229 дүгээр тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О нь Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багт ам бүл 3, нөхөр, 2 нас 4 сартай хүүгийн хамт амьдардаг, одоо 8 сартай жирэмсэн бөгөөд нөхөр Б.Б нь хөгжлийн бэрхшээлтэй буюу төрөлхийн түнхний мултралтай, хувьдаа тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх эд хөрөнгө үгүй, гэр бүлийн хэрэгцээнд 8 ханатай монгол гэр 1 ширхэг, хуучин хятад мотоцикль 1 ширхэг, бог, бод нийлсэн 73 тооны малтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Анх удаагаа гэмт хэрэгт холбогдохдоо хүнд ангиллын хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд 8 сартай жирэмсэн хорих ял эдлэх боломжгүй, одоо гэр бүлд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн байхгүй болон эд хөрөнгийн байдлыг харгалзан 10.000.000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жил 4 сарын хугацаанд буюу сард 357.143 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв. 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.О-д шүүхээс тогтоосон 2 жил 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.О нь ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. 

 

            Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт Ц-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч С овогт Ц-ийн О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жил 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА