| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2614000000081 |
| Дугаар | 2026/ДШМ/31 |
| Огноо | 2026-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/31
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Мягмарсүрэн ,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20*******/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлээр ******* холбогдох эрүүгийн *******1*******000000081 дугаартай хэргийг 20******* оны 0******* дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, эцэг, эх, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь ******* дугаар багийн ******* дугаар гудамж, 1*******0******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт , РД: ВЮ9*********************01,
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 20******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******2-57 БНА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5,05 хувийн согтолттой жолоодсон /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1.Шүүгдэгч овогт г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.******* дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн 20******* оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 20******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон ******* хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж,
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолж,
7. Шүүгдэгч ******* хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ч.Батбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн ба хүрээ, хязгаарыг “Баянхонгор аймгийн Баянхонгор сум” зэргээр тогтоосон нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байх зарчмыг зөрчин тогтоосон байх ба шүүхийн шийдвэрт чиглэлийг тогтоогоогүй байна. Шийтгэх тогтоолыг 20******* оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Хэдийгээр шүүгдэгч ******* оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна. Учир нь шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын зорчих чиглэлийг тогтоогоогүй, зорчих хүрээ хязгаарыг “Баянхонгор аймгийн Баянхонгор сум” гэж тогтоосон нь ойлгомжгүй, тус сумын хамрах хүрээ нь хаана хязгаарлагдах нь тодорхойгүй, түүнчлэн шүүхээс тогтоосон хүрээн дотор зорчих чиглэлийг тогтоон, үүргийг хүлээлгээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үндэслэл журмын дагуу..” эрүүгийн хариуцлага оногдуулаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина...” гэж заасантай зөрчилдөж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан" Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчих, шүүхээс тогтоосон чиглэлээр бусад газраар хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаар, зорчих чиглэл тодорхойгүй, уг ялыг биелүүлж, биелэлтэд хэрхэн хяналт тавихыг тусгаагүй нь шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавих хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20*******/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу уг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газрын эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Прокурор Н.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20*******/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газрын эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж.. гэж өөрчлөлт оруулж өгнө үү...гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 20******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт *******2-57 БНА улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 5,05 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь 1. Хавтаст хэргийн **************-*******5 дугаар талд авагдсан “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, Би өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би согтуугаар тээврийн хэрэг жолоодож яваад цагдаагийн алба хаагчид шалгуулж эрхээ хасуулж байсан...” гэсэн шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
2. Хавтаст хэргийн 11-******* дугаар талд авагдсан “...20******* оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Баянхонгор суманд таньдаг гээд эгчтэйгээ уулзсан. Тэгээд эгчтэй бид 2 хэсэг юм ярьж байрны гадаа байж байтал Бадмаа эгч хоёулаа нэг хүн дээр очоодохъё гээд бид 2 "Уран дөш" буудлын гадаа очиж нэг эмэгтэй хүн авсан. Тэгээд бид "орд" гээд караоке орсон. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх, бид 3 "Орд" караокед хэсэг дуулангаа "Сэрүүн" гэх нэртэй 0.5 литрийн 12 ширхэг орчим лаазтай пивонуудыг хувааж ууж дуусгасан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад бид 3 "орд" караокеноос гараад ******* миний машиныг жолоодоод караокены үүднээс хөдөлсөн. Караокены баруун талын засмал зам руу ороод урагш яваад зүүн эргэж чигээрээ явж төв зам руу орох гээд явж байтал цагдаагийн алба хаагчид зогсоон шалгасан..” гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
3. Хавтаст хэргийн 15-1******* дугаар талд авагдсан “...20******* оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Баянхонгор суманд таньдаг гээд дүүтэйгээ уулзсан, жинхэнэ нэрийг нь гэдэг, гэж дууддаг юм. Би гоор гэртээ хүргүүлэх гэж байтал Оюунаа гээд найз маань над руу залгаад ярьж байтал хажуугаас нь ******* утсыг нь авч яриад намайг ажил дээр хүрээд ир гэсэн юм. Тэгээд би той хамт тай уулзах гээд "Уран дөш" буудал дээр очсон. Тэгээд бид 3 ярилцаж байгаад караоке орохоор болоод Дунд зах дээр байдаг "Орд" гээд караокед ороод дуулангаа лаазтай пивонуудыг хувааж уусан. Тэгээд бид гурав шөнийн 01 цаг өнгөрч байхад "Орд" караокеноос гараад ******* нь гийн машиныг жолоодож караокены үүднээс хөдлөөд караокены баруун талын засмал зам руу ороод урагш яваад зүүн эргэж чигээрээ явж төв зам руу орох гээд явж байтал цагдаагийн алба хаагчид зогсоон шалгасан...” гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
*******. Хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан “...20******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр замын цагдаагийн шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дунд захын урд талын засмал зам дээр *******2-57 БНА улсын дугаартай улаан өнгийн "тоёота приүс 20" маркийн тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийн бичиг баримтыг шалгахад байхгүй байсан тул регистрийн дугаараар нь е-Патрол багажаар шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч *******гийн жолоодох эрх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хар жагсаалтаар 1 жил эрх хасагдсан төлөвтэй байсан. *******гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж хэрэглэсэн байгаа нь илт мэдэгдэж байсан, 1102*******9 сериал дугаартай согтуурал шалгах драйгер багажаар үлээлгэн шалгахад 5.05 хувийн согтолттой байсан тул түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж, иргэн *******г Цагдаагийн газарт авч ирж хүлээлгэж өгсөн...” гэсэн гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,
5. Хавтаст хэргийн *******-******* дугаар талд авагдсан “...20******* оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай “... нь ...5,05% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов. ...гэх тэмдэглэл..”
*******. Хавтаст хэргийн 27-******* дугаар талд авагдсан “...Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн **************7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ...” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ “ шүүгдэгч *******г Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж ” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 3-т ” шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.*******-д заасныг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар бичиж, шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.1.9, 1*******7 дугаар зүйлийн 1*******7.3, 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1.1,1*******8.1.3, 170 дугаар зүйлийн 170.1.1, 170 дугаар зүйлийн 170.2.1, 173 дугаар зүйлийн 173.1.2, 173.1.5 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь техникийн хяналт тавих боломжгүй нөхцөл байдал үүсэх улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д " Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлага, зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод нийцээгүй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний үндсэн эрх, журамт үүрэг, амин чухал хэрэгцээ шаардлагуудыг харгалзан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хуульд нэрлэн заасан хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх, түүнчлэн чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн сум, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоох боломжтой юм.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш түр зорчих, эсхүл удаан хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүсвэл энэ талаарх хүсэлтээ хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд давж заалдах шатны шүүх “... нь шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн бүсийг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалалд нийцүүлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь ******* дугаар багийн ******* дугаар гудамж, 1*******0******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, харьяа өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэж...” , дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулж , шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 20******* оны 03 сарын 18-ны өдрийн 20*******/ШЦТ/81 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь ******* дугаар багийн ******* дугаар гудамж, 1*******0******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, харьяа өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД .ГАНЧИМЭГ
В.ЦЭЦЭНБИЛЭГ