Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01273

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01273

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01378 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Т ХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг 98 380 834 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч С.Г, өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд тайлбарлахдаа: Г ХХК болон Т ХК-ийн хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/49 дугаартай төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан болно. Т ХК нь 21 683 333 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Г ХХК-д төлж барагдуулсан байна. Төлбөр барагдуулах гэрээний 1.4-т заасны дагуу Т ХК нь cap бүр 4 583 333 төгрөгийг мөн гэрээний 1.5-д заасны дагуу Г ХХК-ийн Хаан банкны ********** тоот дансанд төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэвч Т ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш гэрээнд заасны дагуу нэг ч төгрөгийн төлбөр барагдуулахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэгч Г ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд Т ХК-иас төлбөр барагдуулах гэрээний дагуу төлж барагдуулаагүй 98 316 333 төгрөг, алданги 64 167 төгрөг нийт 98 380 834 төгрөгийг Г ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн захирал С.Г шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд мөнгө зээлсэн, өгсөн авсан зүйл болоогүй, харин манай компанийн өмчлөлийн 591 мкв байранд Г ХХК одоо ч эзэмшиж байгаа юм. Г ХХК компанийг бид гурвуулаа анх 2010 онд байгуулсан юм. Ингэхдээ Б ХХК, Т ХХК, иргэн Ц.Х нар тус тус 33,3 хувийн оролцоотойгоор байгуулсан. Манай Т ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 591м2 байранд махны чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулахаар Б компаний хүсэл санаачлагаар хийгдсэн ба тyc компани нь олон жил махны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагатай гэж итгэн үйл ажиллагаа явуулахад нь өөрийн компани байраа тодорхой хугацаагаар ашиглуулсан. Б ХХК нь махны бүхий л үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан шулааны тоног төхөөрөмж гаргах, Ц.Х нь хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, би өөрийн байраар хангах зэргээр 7 жил бизнесийн үйл ажиллагаа явуулсан. Анх тус компанийг байгуулж захирлаар нь Ц.Х ажиллаж байсан ба олсон орлого нь Г компанид үлдэж байсан. Б компани 4 жил үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Энэ хугацаанд захирал Б-д байр суллаж өгөхийг амаар санал тавьж байсан боловч байр суллаж өгөөгүй. Г компаний үйл ажиллагаанд 3 гишүүн бүгд өөрийн эрх үүрэгтэй оролцож байсан юм. Өөрийн компанийн үйл ажиллагаанаас хамаарч бололцоогоороо 21 683 333 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэгэн байдлаар М.Б-ээс мөнгө авсан, түүний өгөх ёстой өрийг төлөөгүй юм. Харин олон жил байраа ашиглуулсны хувьд би нэхэмжлэл гаргах байтал, ямар шалтгаанаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй мөнгийг гэрээнд гарын үсэг зурсан гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох 98 380 834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 854.17 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Төлбөр барагдуулах гэрээ гэх гэрээний агуулгыг тодорхойлох бопомжгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №1/49 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ээр төлбөр төлөгч "Т" ХК нь төлбөр авагч Г ХХК-д 120 000 000 төгрөгийг төлбөр барагдуулах үүрэгтэй бөгөөд 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 110 000 0000 төгрөгийг сар бүр 4 583 333 төгрөгийг сарын 15-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Тус гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын эрх, үүрэг тодорхой тусгагдаж агуулгыг ойлгомжтой тодорхойлон хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулан Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан. Гэтэл хариуцагчаас дараах тайлбаруудыг гаргадаг. Үүнд: ... найзын хувьд ширээний ард сууж байгаад л тус болох зорилгоор хүн чанар гаргаад. эхнэр нь уурлаж бухимдаад байна гэхээр нь гэрээ хийсэн...... хөрөнгө оруулсан найз нөхдийн харилцаатай байсан, ярилцаж сууж байгаад тус болж бизнесийг нь дэмжих зорилгоор хийсэн юм гэжээ. Үүнээс харахад хүн чанар гаргаад гэрээ хийсэн ч юм шиг, эсхүл бизнесийг нь дэмжих зорилгоор гэрээ хийсэн гэж тайлбарлаад байгаа нь зөвхөн түүний тайлбар бөгөөд энэ нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Хэрвээ туслах зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийсэн бол яагаад 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 8 удаагийн үйлдлээр 21 683 333 төгрөгийг төлөөд байгаа вэ, хэрвээ бизнесийг дэмжих зорилгоор мөнгө төлөх үүрэг хүлээсэн бол гэрээний үүргээ биелүүлж мөнгөө төлө.ч үүргийн харилцаа үүссэн байхад иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх заалтыг зөрчөөд байна. Зохигчдийн хооронд Төлбөр барагдуулах глрт) байгуулах болсон гол үндэслэл талаар "В ХХК. "Т" ХК. иргэн Ц.Х нар мах махан бүтээгдэхүүк үйлдвэрлэж худалдаалах зорилгоор хуулийн этгээд байгуулахаар харилцан тохиролцон Г' ХХКомпанийг 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б "ХХК, Т" ХК, иргэн Ц.Х нар тус тус 33.3 хувийн оролцоотойгоор байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. * 2 Хариуцагчаар татагдсан "Т" ХК нь 591 м.кв талбайтай байрыг гаргаж, гэрчээр оролцсон Ц.Х хөргөлтийн мотор гаргасан. Харин Т" ХК буюу хариуцагчаас гаргасан гээд байгаа 510 м.кв талбай бүхий барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй хөлдүү, харанхуй балгас болсон барилгын гадна дотор заслыг бүгдийг нь /тухайлбал: бохир цэвэр усны инженерийн шугам сүлжээ болон бүх цонхыг вакум цонхоор солих, дээвэр, хэрмэн хашаа, блокон хашаа зэргийг/ өөрийн зардлаар засаж тохижуулан мах шулаа, савалгааны цехийг ашиглалтанд оруулж, чөргөлтийн тоног төхөөрөмж авч суурилуулан нийтдээ 146 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулж тус бүрдээ 10 сая болон 3 сая гөгрөгийн ашгийг тус бүрдээ авч байсан. Энэ нь гэрч Ц. Х-гийн шүүх хуралдаан дээр ... С.Г барилга буюу обеъктыг гаргаж, н.Б барилгад засвар хийж, хөргөлтийн тоног төхөөрөмжийг урдаас авсан, би хөргөлтийн гөхөөрөмжийг суурилуулсан, Б ойролцоогоор 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн... талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогддог."Т"ХК нь хөрөнгө оруулалт хийж засварлан тоног төхөөрөмж суурилуулсан барилгыг комианийн өмч хөрөнгөнд бүртгүүлнэ гэж тохирсондоо хүрэлгүй үүргээ зөрчсөнөөс хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болж хэн аль нь орхисон. Харин бүрэн засвар хийж тоноглогдсон цех болон тоног төхөөрөмжийг хариуцагч компани 2017 он хүртэл Хүнс хангамж гэдэг компанид түрээслүүлэн ашиг олсон. Гэтэл тайлбартаа үнэгүй ашиглуулж байсан бусдад түрээслүүлсэн бол ашиг олох байсан гэх мэтээр худал тайлбар өгсөн. Нэгэнт хариуцагч компани барилгаас гарахыг шаардсан тул барилгад хийсэн засварын зардал болон хөргөлтийн тоног төхөөромжүүдийг авах галаар ярилцаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээг байгуулж үнэ төлбөргүй 3 жил түрээслүүлэн засвар үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалгаа олоод гарахдаа тоног төхөөрөмжөө аваад явахаар тохиролцон дахин засвар үйлчилгээ хийж ашиглаад байж байтал хариуцагчаас хятад компанид түрээслүүлээд түрээсийн орлогоос 120 сая төгрөгийг өгье гээд эхлээд 10 сая төгрөг, сар бүрийн 15-ны дотор 4 583 333 төгрөгийг өгч байхаар тохиролцон 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №149тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан мөртлөө цээжний пангаар гэрээнд бичсэн, тус болох зорилгоор хүн чанар гаргаад хийсэн мэтээр тайлбарласан нь бас л худал. Ийнхүү хариуцагч нь тохирсон гэрээнээсээ 3 удаа буцсаны эцэст шүүх түүний худал хэлсэн ганцхан тайлбарыг гарцаагүй үнэн гэж бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хамтран ажиллахаар компани байгуулсан 2 хувьцаа эзэмшигч гэрээнээс гарч оруулсан зүйлээ буцаан авсан учир компанид үлдсэн тоног төхөөрөмжөө юмуу түүний үнийг шаардах нь хууль ёсны шаардлага тул Т" ХК-тай тохиролцож байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ бол хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Хариуцагч нь одоо хүртэл байрыг тоног төхөөрөмжийн хамт Хятад компанид түрээслэн ашиг орлого олсоор байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн шүүх хуралдаан дээр хариуцагч нь 70 сая төгрөг өгье гэж эвлэрэх санал гаргаж байсан нь Төлбөр төлөх үүрэгтэй гэдгээ хангалттай илэрхийлсэн байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй. Мөнгө төлөх ёсгүй байсан бол 70 сая төгрөг төлөх санал хэзээ ч гаргахгүй байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 'Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний хүчин төгөлдөр байдлын галаар маргаагүй гэж үзсэн мөртлөө гэрээ нь иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -т заасан хэлцлээс үүссэн үр дагаврыг арилгах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаагүй байхад шүүх гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцон ингэж дүгнэх эрхгүй тул шүүхийн шийдвэр хууль бус гэж үзэж байна. Манай компани хариуцагчаас ямарч ү ндэслэлгүйгээр мөнгө нэ.хэмжлээгүй компанид оруулсан хөрөнгө оруулалт болон хөргөлтийн тоног төхөөрөмжийн үнийг 120 000 000 төгрөг гэж тохиролцон төлөхөөр гэрээ байгуулсан учир гэрээний дагуу хууль ёсны шаардлага гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулж төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 98 380 834 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч төлбөр төлөх үүрэг үүсээгүй, тус болох үүднээс гэрээ хийсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 1/49 дугаартай Төлбөр барагдуулах нэртэй гэрээний 1.1-д Энэхүү гэрээ нь махны хөргүүрийн гэрээг цуцалж, төлбөр барагдуулахаар тохиролцон хамтран ажиллах гэрээг цуцалж байна гэж , мөн гэрээний 1.4-д Т ХХК нь сар бүр 4 583 333 төгрөгийг хүлээн авагчийн дансанд шилжүүлнэ гэж тус тус заажээ. /хэргийн 4 дүгээр тал/ Энэ заалтуудаас үзвэл зохигчдын хооронд өмнө ямар гэрээний харилцаа үүссэн болох нь тодорхойгүй байна.

 

Уг гэрээний заалтуудтай холбоотойгоор зохигчид мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа явуулахаар амаар тохиролцсон хэлцлийн үндсэн дээр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлажээ. Гэтэл анхан шатны шүүх талууд амаар ямар хэлцэл хийхээр тохиролцож, хэн нь ямар эрх, үүрэг хүлээсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд хэн нь ямар хэмжээний хураамж төлсөн, гэрээний талууд ашиг, алдагдалтай ажилласан эсэх, үйл ажиллагаа үргэлжилж байгаа эсэх үйл баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан төлбөр тооцоо барагдуулах гэрээ нь зохигчид гэрээнээс татгалзсаны төлбөр, хамтран ажиллах гэрээнээс гарсны ногдох хувь, гэрээнээс олсон ашиг эсэхийг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлсэний үндсэн дээр шүүхийн зүгээс тухайн харилцаанд дүгнэлт өгч, Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/01378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХТӨР