| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2533001020002 |
| Дугаар | 2026/ДШМ/61 |
| Огноо | 2026-06-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2026/ДШМ/61
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/,
Хохирогч И.Т*******,
Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*******,
Иргэний хариуцагч П.У******* /цахим/,
Шүүгдэгч Э.Б******* /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Р.Атарбямба нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Э.Б******* холбогдох эрүүгийн 2533001020002 дугаартай, 150/2026/0038/Э/208/2026/0043 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Э******* Б*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Х******* аймгийн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, С дүүрэг, * дүгээр хороо, толгойт ** дугаар гудамж ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД: )
Шүүгдэгч Э.Б******* нь Сэлэнгэ аймгийн сумын * дугаар багийн нутаг Д аймгаас чиглэлийн төв асфальтан замын 35-36 дахь километрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны 06 цагийн үед форд экпловер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас тоёота сай загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам руу буюу эсрэг урсгалд орсны улмаас мөргөлдөж, “Тоёота сай” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.П эрүүл мэндэд хүнд гэмтэл, И. Т******* гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Т.Н ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас: Э.Б*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:
******* овогт Э******* Б******* г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний биед хүнд, нэг хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Б******* н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3.Б******* д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б******* д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолон,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зааснаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 510 дугаар зүйлийн 510.3-д зааснаар шүүгдэгч Э.Б******* гаас хохирогч Т.Н д 11,666,400 төгрөг, хохирогч И.Т******* д 8,432,902 төгрөг, хохирогч С.П д 3,168,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.А д машины үнэ 16,615,000 төгрөг гаргуулан тус тус олгон,
Шүүгдэгч Э.Б******* гаас П.Б эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан 4,682,505 төгрөг, И.Т*******гийн 1,616,100 төгрөг, Т.Н ийн 7,862,224 төгрөг, С.П гийн 4,169,710 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгон,
Хохирогч Т.Н, С.П нар нь цаашид гаргах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Хохирогч П.Бурмаа нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдан,
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б******* д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б******* давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тус шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн асуудалд маргаан байхгүй. Хохирогч нарын хохирлыг төлөх талаар хичээсэн боловч анхан шатны шүүх хурал болох үед амжаагүй хохирол төлөх талаараа илэрхийлж байсан. Харин одоо бусдаас мөнгө зээлж намайг хоригдсоноос хойш гэр бүлийнхэн хохирогч И.Т*******, түүний хүү Т.Н нарт хохирол төлсөн. Машины хохирол 16,000,000 гаруй төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Би өөрөө бригад ахлаад Д аймагт барилгын ажил авснаа гүйцэт хийгээд өр төлбөр, зээлээ барагдуулаад бригадынхаа хүмүүст тус дэм болоод 4 хүүхэд гэр бүлээ авч явах боломжтой байгаа юм. Намайг байхгүй болохоор барилгын ажлыг эхнэр, бригадын хүмүүсийг зөв зохион байгуулж чиглүүлэхэд учир дутагдалтай байгаа юм. ... Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлөхөө илэрхийлээд байгаа байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Э.Б******* болон өмгөөлөгч би гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа болно. Шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогч Т.Н д 11,666,400 төгрөг, хохирогч И.Т******* д 8,432,902 төгрөг иргэний нэхэмжлэгч Г.А д машины үнэ 16,615,000 төгрөг, хохирогч С.П д 3,168,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний И.Т******* гийн дансаар 20,000,000 төгрөг бэлнээр 16,714,302 төгрөгийг И.Т******* д өгсөн болно. С.П д 3,168,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд төлөх 18,330,539 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа болно.
Э.Б******* нь “ ” ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Т барилгын угсралтын арматурчлалын ажил гүйцэтгэх /5632 м.кв тайлбайг/ гэрээ байгуулсан ба барилгын угсралтын ажлын төсөвт өртөг нь 253,440,00 төгрөгийн хөлс авахаар тохирчээ. Ажлын гүйцэтгэл нь “ трэйд” ХХК-наас шалтгаалан 35 хувьтай явж байгаа юм байна. Э.Б******* нь гэрээний дагуу ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжтой бол үлдэгдэл хохирлыг даруй төлж барагдуулж болохоор байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
2. Э.Б******* нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. /9 наснаа -19 насны/ хүүхдүүд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ба том хүү У.Ууганбаяр нь оюутан болно. Эхнэр Х.У******* нь одоогоор ажилгүй хүүхдүүдээ асарч байдаг. Ээж Б.Э нь түүний асрамжинд өвчний учир байнга асрамжинд байдаг болно. Э.Б******* нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах шатны шүүхэд хэлснээрээ хохирлоо барагдуулчихъя гэх үүднээс хандсан. Иргэний нэхэмжлэгчээс бусад шууд учирсан хохирлыг төлсөн гэдэг нь шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар харагдаж байна. Иймд хохироос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулбал хохирол бүрэн төлөгдөх боломжтой” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Төлбөр барагдчих учир гомдолгүй. Гэхдээ нөхөр, хүү хоёр маань дахин хагалгаанд орох учраас иргэний нэхэмжлэлийг маань нээлттэй үлдээж өгнө үү. Ялыг нь хуулийн заалтын дагуу хөнгөлж, ажил хийх боломжоор нь хангаж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч У.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай гэр бүлд хүнд нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Б******* гийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим болон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод үндэслэж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Б******* д холбогдох эрүүгийн 2533001020002 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч Э.Б******* нь Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн нутаг Д аймгаас чиглэлийн төв асфальтан замын 35-36 дахь километрт 2025 оны 05 дугаар сарын 12-ны 06 цагийн үед “форд экпловер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас “тоёота сай” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам руу буюу эсрэг урсгалд орсны улмаас мөргөлдөж, “Тоёота сай” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.П эрүүл мэндэд хүнд гэмтэл, И.Т*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Т.Нийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учирч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь
-Хохирогч И.Т******* гийн шүүх хуралдаанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 03 цагийн орчим аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хүүхэдтэйгээ хамт явсан. ...Сэлэнгэ аймгийн сумын тосгон өнгөрөөд явж байхад урдаас ирж явсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл замын нөхөөсөнд дугуй нь цохигдоод миний урсгал руу ороод ирэхэд би замаа чөлөөлөөд замын хөвөө хэсэг рүү шахахад яг чанх урдаас ирж мөргөсөн. Ослын улмаас хөлдөө хоёр төмөр хийлгэсэн, хавирга хугарсан, манай хүү болон машинд явсан хүмүүс хүнд бэртэл авсан. Ослын улмаас миний бие 3 сар ажилдаа явж чадаагүй, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авч нийтдээ 4 сар гаран ажилдаа яваагүй. Сая хөлийнхөө төмөр болон хадаасыг авхуулах гээд эмнэлэг орж эмчид үзүүлэхэд 2 хадаасыг нь авч, үлдэгдэл төмөр, хадаасыг авах болоогүй байна гэж хэлсэн.... эрүүл мэндийн болон Сэтгэцэд учирсан хохиролоо гаргуулна...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч С.П гийн шүүх хуралдаанд өгсөн: “Эмчилгээний зардлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр шөнийн 3 цаг өнгөрч байхад аавтай хамт Улаанбаатар хот руу Эрдэнэтээс гараад явж байсан. Би аавын хажууд буюу жолоочийн хажууд машины зорчиж байсан. Унтаад явж байсан. ...Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн. Хэвлийний хагалгаанд орсон, Гэдэс дотор зүсэлт бий болсон. Тэгээд шингэнийг соруулах хагалгаанд орсон. Баруун гарын бугалга гэмтээд шөрмөс нь овоож гарч ирсэн. Тэгээд эгэм хугарсан мөн нурууны хугаралтай гэсэн онош гарсан...” гэсэн мэдүүлэг,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухай зам тээрийн осол болоход Т.Н 17 нас 4 сар 8 хоногтой байсан. ...12 дугаар анги буюу төгсөх ангийн суралцагч байсан. Т.Н ийн хувьд төгсөх анги элсэлтийн ерөнхий шалгалт хугацаа дөхчихсөн, хүний амьдралд ганц тохиох мөнгөн хонхны баяраа тэмдэглэх ёстой байсан. Гэтэл ийм хариуцлагатай үед зам тээврийн осолд орж, хүнд хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл хэвлийн хөндийн нээлттэй хагалгаанд орсон. Нарийн гэдэсний язрал, чацархайн угийн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралттай, нарийн гэдэсний наалдац салгах, шингэн хуралтыг авах зэрэг хагалгаанд орсон. ...Нуруундаа төмөр суулгуулсан. Бэхэлгээ төмрийг авах хагалгаа 01 жил 06 сарын дараа дахин орох шаардлагатай. ..эмчилгээний зардлаа гаргуулахаар нэхэмжилж байгаа.”гэсэн мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өдрийн санахгүй байна 2025 оны 05 дугаар сарын эхээр манай хадам аав миний Эзэмшлийн ***** улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэлтэй хадам дүү Н ийн хамтаар Улаанбаатар хот руу явахаар болж миний тээврийн хэрэгслийг авч явсан. Өглөө Хөтөлийн цаана зам тээврийн осолд орсон талаар мэдсэн. Харин би хэний буруу яагаад гэдгийг мэдэхгүй би гомдолтой байна буруутай хүнээс тээврийн хэрэгслийн хохирлын нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,
-Д аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 019 дугаартай “... 1.П.Бурмаа гийн биед баруун дунд чөмөгт ясны бяцарсан зөрөөтэй далд хугарал, хоншоор ясны хугарал, баруун зулай хэсгийн хуйх, баруун тохойд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх баруун дунд чөмөгт ясны бяцарсан зөрөөтэй далд хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, хоншоор ясны хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, баруун зулай хэсгийн хуйх, баруун тохойд няцарсан шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт,
-2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, ослын схем зураг, хэргийн газрын үзлэг,
-Шүүх шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ОРХО725/644 дугаартай “...1.Т.Н ийн биед нарийн гэдэсний язрал, чацархайн угийн няцрал, шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт 60-70гр, хэвлийг нээж шалгах, нарийн гэдэсний наалдац салгах серозон бүрхүүлийг оёж битүүлэх, хэвлийг угаах гуурс тавих мэс заслын дараах байдал, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 10, 11, 12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн тал сэлтэрхий бүхий хугарал, хэвлий, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх нарийн гэдэсний язрал, чацархайн угийн няцрал, шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт 60-70гр, хэвлийг нээж шалгах, нарийн гэдэсний наалдац салгах серозон бүрхүүлийг оёж битүүлэх, хэвлийг угаах гуурс тавих мэс заслын дараах байдал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 10, 11, 12-р нугалмын арын сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн тал сэлтэрхий бүхий хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хэвлий, баруун шуу. баруун сарвуунд цус хуралт гэмтэл нь эрүүл үүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар 4 хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 154 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Шүүх шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ОРХО725/645 дугаартай “...1.И. Т******* гийн биед баруун шаант, тахилзуур яс, баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга, зүүн 4-р хавирганы хугарал, доод уруул, баруун өвдөг, баруун шилбэ, баруун сарвуунд шарх, цээж, зүүн тавхайн 1, 5-р хуруу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх баруун шаант, тахилзуур яс, баруун 2, 3, 4, 5, 6-р хавирга, зүүн 4-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, доод уруул, баруун өвдөг, баруун шилбэ, баруун сарвуунд шарх гэмтэл нь дан дангаараа, цээж, зүүн тавхайн 1, 5-р хуруу, нуруунд цус хуралт гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Д аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 459 дугаартай “...1.С.П гийн биед 2 дунд чөмөг ясны далд хугарал, зүүн атгаал ясны хүзүү хэсгийн хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх 2 дунд чөмөг ясны далд хугарал, зүүн атгаал ясны хүзүү хэсгийн хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.26-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 52-95/258 дугаартай “...1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэгтэй танилцахад “Ford Explorer” маркийн улсын дугаартай автомашины жолооч Э.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Toyota Sai” маркийн улсын дугаартай автомашины жолооч И.Т******* г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Хэргийн материалд авагдсан нотлох баримтад “Ford Explorer” маркийн улсын дугаартай автомашины зүүн арын дугуйнаас асфальтан зам дээр тээврийн хэрэгслийн дугуйны мөр гарсан байсныг тухайн мөрийг 1 тоогоор тэмдэглэж хэмжилт хийхэд 21.40 метр байв” гэж тэмдэглэсэн байх ба тухайн мөр нь чөлөөт явалтаас Үүдэн гарсан мөр биш, уг тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд зогссон байх тул уг мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 4. Нэмж тусгах саналгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Д аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ДАР0825/085 дугаартай ...С.П сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Д аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ДАР0825/084 дугаартай “...И.Т******* сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
-Д аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ДАР0825/086 дугаартай “...Т.Н сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (
-Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №910 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирлын талаарх баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус заасантай нийцсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэвч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн, бага насны хүүхдүүдтэй, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б******* н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.Б******* н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч С.П, Т.Н, И.Т******* нарт төлөхөөр тогтоосон хохирлын төлбөрийг давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Э.Б******* гаас бүрэн төлсөн болохыг дурьдсугай.
3.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Э.Б******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН