Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/69

 

 

Б.Б******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Содномиший

Шүүгдэгч Б.Б*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.Б******* холбогдох эрүүгийн 2531004120021 дугаартай, 316/2026/0110/Э/208/2026/0048 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Шүүгдэгч ******* ургийн овогт Б******* Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 /нэг/ жил 03 сарын хорих ял шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б******* оногдуулсан 01 жил 03 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил, 06 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

12.1

 

                            

              ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.ДАВААРЕНЧИН                         

                        ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

         

                        ШҮҮГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ