Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 41

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би иргэн Б.Б*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “*******” хотхонд байрлах 44А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн 000107214, ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Б*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Б.Б*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д заасан төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “*******” хотхонд байрлах 44А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн 000107214, ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Б*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Б.Б*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэрийн “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “*******” хотхонд байрлах 44А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн 000107214, ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Б*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн Б.Б*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 ШҮҮГЧ                 Н.ДОЛГОРСҮРЭН