Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох 1834005760286 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаан бүрээс ХХК-д хамгаалагчаар ажилладаг ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант Өлөнт 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г. Г гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Хар хошуу” гэх газарт Тоёото Приус-10 маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дах хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаа, насанд хүрээгүй Х.Мишээл, хохирогч Р.Хишигжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч А.Эрдэнэцэцэг, насанд хүрээгүй хохирогч А.Маралмаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Хар хошуу” гэх газарт Тоёото Приус-10 маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаа, насанд хүрээгүй Х.Мишээл, хохирогч Р.Хишигжаргал нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч А.Эрдэнэцэцэг, насанд хүрээгүй хохирогч А.Маралмаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Хишигжаргал: “....Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Эрдэнэцэцэг болон 3 хүүхдийн хамт, эхнэрийн төрсөн дүү Г.Гантулгийн эзэмшлийн приүс 10 маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Г машинаа бариад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Хар хошуу гэх газарт байх асфальтан замаар Зүүнхараа руу явж байсан.  Хотоос гарахад би арын суудалд 3 охинтойгоо сууж яваад унтчихсан байсан чинь нэг мэдсэн чинь осол болж би сэрсэн юм. Машин замын хажуу руу унасан байсан. Тухайн үед Г нь архи согтууруулах ундааны төрлийн зүл хэрэглээгүй байсан. Би унтаж явж болохоор мэдэхгүй байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байгаа... Зам тээврийн ослын улмаас эхнэр Эрдээнцэцэг, охин Маралмаа нарын биед хөнгөн, миний биед болон Мичидмаа, Мишээл хоёрын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байгаа. Эмчилгээний зардал нийлээд 1.300.000 орчим төгрөг болсон байгаа. Гэхдээ бид нар дүүгээсээ эмчилгээний зардал нэхэмжлэхгүй учраас хохирлын баримтыг цуглуулаагүй...  ” гэх мэдүүлэг /хх 22-24 тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэцэцэг мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би төрсөн дүү Г.Гантулгийн хамт түүний эзэмшлийн приүс 10 маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нөхөр Хишигжаргал, хоёр ихэр охин болох Маралмаа, Мичидмаа болон бага охин Мишээл нарын хамт Төв аймгийн Баянчадмань сумын нутаг Хар хошуу гэх газарт байх асфальтан замаар Зүүнхараа руу явж байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан бөгөөд би машины урд талд ганцаараа арын суудалд нөхөр маань 3 хүүхэдтэйгээ суугаад явж байхад урд талд нэг машин, мотоцикл хоёр явж байсан ба дүү маань нөгөө машин мотоцикл хоёрыг гүйцэж төрүүлэх гээд машинтай зэрэгцсэн чинь мотоцикль урд талд гарч ирснээ тоормослосон чинь дүү Г маань дагаж тооромсолоод рулээ баруун тийш дарж замын хажуу руу бидний сууж явсан машин унасан. Тухайн үед Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Би хэдэн километр цагийн хурдтай явсныг нь хараагүй бөгөөд миний багцаагаар 80 орчим километр цагийн хурдтай явж байсан юм. Тухайн осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй  байсан Засмал зам эвдрэлгүй байсан ба ослын хэсэгт засмалаас салсан шороон замууд баруун, зүүн талруугаа байсан.  Манай охид болох А.Маралмаа, А.Мичидмаа нар нь 8 настай, Х.Мишээл нь 2 настай хүүхдүүд хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөх чадваргүй жаахан хүүхдүүд байгаа юм. А.Маралмаа, А.Мичидмаа нар нь миний хуучин нөхөр Алтансүхийн хүүхдүүд учраас Алтансүхээр овоглодог юм. Миний зүгээс болон манай нөхрийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Яагаад гэвэл Г нь миний төрсөн дүү учраас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй. ..” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би төрсөн дүү Г.Гантулгийн хамт түүний эзэмшлийн приүс 10 маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нөхөр Хишигжаргал, хоёр ихар охин болох Маралмаа, Мичидмаа болон бага охин Мишээл нарын хамт Төв аймгийн Баянчадмань сумын нутаг Хар хошуу гэх газарт байх асфальтан замаар Зүүнхараа руу явж байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан бөгөөд би машины урд талд ганцаараа арын суудалд нөхөр маань 3 хүүхэдтэйгээ суугаад явж байхад урд талд нэг машин, мотоцикл хоёр явж байсан ба дүү маань нөгөө машин мотоцикл хоёрыг гүйцэж төрүүлэх гээд  машинтай зэрэгцсэн чинь мотоцикль урд талд гарч ирснээ тоормослосон чинь дүү Г маань дагаж тооромсолоод рулээ баруун тийш дарж замын хажуу руу бидний сууж явсан машин унасан юм. Тухайн үед Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Гантулгийг хэдэн километр цагийн хурдтай явсныг хараагүй бөгөөд  миний багцаагаар 80 километр цагийн хурдтай явж байсан. Тухайн осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй байсан Засмал зам эвдрэлгүй байсан ба ослын хэсэгт засмалаас салсан шороон замууд баруун зүүн талруугаа байсан. Надад гомдол санал байхгүй. Г нь миний төрсөн дүү юм. гэх мэдүүлэг /хх- 29 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Х.Жигжид мэдүүлсэн:  “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Мөнхчулуун гэх залууд өөрийн эзэмшлийн 96-34 УНЦ улсын дугаартай приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг 3.200.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед бид хоёр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй шууд Сүхбаатар дүүргийн нотариатаар орж итгэмжлэл хийлгэж Мөнхчулуун нь итгэмжлэлээрээ надаас авсан тээврийн хэрэгсэлээ бусдад зарсан юм шиг байна лээ. Одоо бол уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлд байхгүй хэрнээ улсын бүртгэлээрээ миний нэр дээр бүртгэлтэй боловч би аль хэдийд Мөнхчулуунд зарсан. Миний тээврийн хэрэгсэл биш. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Яагаад гэвэл тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч би аль хэдийн Мөнхчулуунд зарсан” гэх мэдүүлэг /хх-31 тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Эрдэнэцэцэгийн: “..2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би төрсөн дүү Г.Гантулгийн хамт түүни эзэмшлийн приүс 10 марзийн 96-34 УНЦ улсын удаартай тээврийн хэрэгсэлд нөхөр Хишигжаргал, хоёр ихэр охин болох Маралмаа, Чичидмаа болон бага охин Мшиээл нарын хамт Төв аймгийн Баянчадмань сумын нутаг Хар хошуу гэх газарт байх асфальтан замаар Зүүнхараа руу явж байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан бөгөөд би машины урд талд ганцаараа арын суудалд нөхөр маань 3 хүүхэдтэйгээ суугаад явж байхад урд талд нэг машин, мотоцикл хоёр явж байсан ба дүү маань нөгөө машин мотоцикл хоёрыг гүйцэж төрүүлэх гээд  машинтай зэрэгцсэн чинь мотоцикль урд талд гарч ирсэнээ тормослосон чинь дүү Г маандагаж тоормослоод рулээ баруун тийш дарж замын хажуу руу бидний сууж явсан машин унасан. Тухайн үед Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Би хэдэн километр цагийн хурдтай явсныг нь хараагүй бөгөөд миний багцаагаар 80 орчим километр цагийн хурдтай явж байсан юм. Тухайн осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй  байсан Засмал зам эвдрэлгүй байсан ба ослын хэсэгт засмалаас салсан шороон замууд баруун, зүүн талруугаа байсан.  Манай охид болох А.Маралмаа, А.Мичидмаа нар нь 9 настай мэдүүлэг өгчих байх. Х.Мишээл нь 2 настай болохоор мэдүүлэг өгч чадахгүй. Миний хүүхдүүдийн болон нөхрийн маань эмчилгээний зардал 1.300.000 орчим мянган төгрөг болсон. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй тул баримт цуглуулаагүй. Миний зүгээс болон манай нөхрийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Яагаад гэвэл Г нь миний төрсөн дүү учраас нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч А.Маралмаа: “..2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед ээжийн дүү Г ахын машины арын суудалд аав болон хоёр дүүгийн хамт суугаад Зүүнхараа руу явж байсан. Тухайн үед би унтаад явж байхад осол гарч машин унасан юм. Миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Надаа гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-36 тал/,

                мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч А.Мичидмаа: “..2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед ээжийн дүү Г ахын машины арын суудалд аав болон ихэр Маралмаа, 2 настай жаахан дүү Мишээл нарын хамт суугаад ээж урд суугаад Зүүнхараа руу явж байсан. Тухайн үед би унтаад явж байхад осол гарч машин унасан юм. Миний биед хүндэвтэр зэргийн хохирол учирсан. Надаа гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9610 дугаартай дүгнэлт: 1. А.Маралмаагийн биед баруун өвдөгний шарх, зөөлөн эдийн няцралт, тархины доргилт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх- 44 тал /

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9614 дугаартай дүгнэлт: 1. А.Эрдэнэцэцэгийн биед тархины доргилт, зүүн далны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх- 46 тал /

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9612  дугаартай дүгнэлт: 1. Х.Мишээлийн биед доод эрүү, гаймарын доторын ханын хугарал, тархины доргилт, доод уруул, цээжний баруун ар дээд хэсгийн зулгаралт гэмтэл учирсан нь  тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх- 48 тал /

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9612  дугаартай дүгнэлт: 1. А.Мичидмаагийн биед баруун атгаалын далд хугарал  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх- 50 тал /

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9612  дугаартай дүгнэлт: 1. Р.Хишигжаргалын биед зүүн гарын шуу ясны хугарал, мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх- 50 тал /

                мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Гантулгын: “...Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 21 цаг өнгөрөөд өөрийн эзэмшлийн тоёота приүс маркийн 96-34 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Зүүнхараа орох гээд төрсөн эгч Эрдэнэцэцэг хүргэн ах Хишигжаргал, тэдний хүүхдүүд болон Маралмаа, Мичидмаа, Мишээл нарын хамт Улаанбаатар хотоос гарсан. Тухайн үед 14 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Хар хошуу гэх газар явж байсан чинь миний урд талд хоёр машин нэг мотоцикл байхаар нь тэдгээрийг гүйцэж түрүүлэх гээд хоёр машинаа гүйцэж түрүүлсэн чинь мотоцикл нь урдуур дараад ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормослоод үлдсэн ба дахиад гүйцэж түрүүлэх гэсэн чинь дахиад урдуур ороод ирэхээр нь би замын баруун гар талруугаа дарсан чинь машин замаас гарч унасан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-74-75 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

                Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-д сануулав.

Шүүгдэгч Г.Г-д холбогдох  хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №1228412 тоот жолоочийн үнэмлэх, №01891598 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Г-д буцаан олгох болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Г.Г-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500/таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар бичгийн баримтаар хураагдаж ирсэн №1228412 тоот жолоочийн үнэмлэх, №01891598 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Г-д буцаан олгосугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ