| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0254/Э |
| Дугаар | 266 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
хохирогч В.Алтанцэцэг,
шүүгдэгч О.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-т холбогдох 1834003560216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар нээлттэй шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Төв аймаг Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял хойшлуулж 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж байсан, хэрэг харицах чадвартай, Х овгийн О.Н гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-7 тоот хашаан дотор байсан 18-32СЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан 50 ширхэг шуудай төмсийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01:00-04:00 цагийн хооронд 84-82ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж В.Алтанцэцэгт 1885750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Н-ын“гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч В.Алтанцэцэгийн: “Хохирлыг барагдуулсан. Би адилхан хүүхэдтэй тул Н-т хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсч байна.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Доржнямбуугийн: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад манай Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчдийн тэмцээн сумын спорт зааланд болоод дуусах гэж байхад манай хадам дүү О.Н надтай утсаар яриад агаа уулзах хэрэг байна гэхээр нь би зааланд хүрээд ир гэсэн тэгээд О.Н ирчихлээ гээд намайг дуудахаар нь би гарч уулзтал О.Н надаас агаа машинаа өгч байгаач би ойрхон хүнтэй уулзаад ирье гэсэн тэгэхээр нь би хадам дүүдээ машинаа өгөөд явуулсан Манай хадам дүү О.Н шөнө манай гэрийнхэн унтаж байхад ирсэн байсан ба би өглөө 10 цагийн үед гэрээс гараад граж ороод машинаа хартал машин гражинд хийчихсэн 40-50орчим шуудайтай төмс буулгачихсан байсан. Тэгэхээр нь би гэрт ороод ямар учиртай төмс болохыг нь асуутал надад хүн өгсөн юм гэж хэлсэн. Би тэр талаар нь мэдээгүй. Надад хүнээс авсан юм гэж хэлсэн. Миний 84-82 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн Хьюндай Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Миний тээврийн хэрэгсэл 2001 онд үйлдвэрлэгдэж 2011 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан. Будаг халцарсан буруу талын урд болон хойд хаалга хонхойсон багана хэсгээрээ хонхойсон эвдрэлтэй байсан. Би тээврийн хэрэгслээ 2015 онд 5300000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Би тээврийн хэрэгслээ эвдрэл гэмтлийг нь тооцоод одоо 2500000 төгрөгөөр үнэлнэ. Би тэр талаар сүүлд мэдсэн. Тухайн үедээ би мэдээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.Алтанцэцэгийн: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн нөхөр Цэнджавын хамтаар 18-32 СЭА улсын дугаартай Х.Пронтер маркийн машинтай 17 цагийн орчимд Ц.Сүхбаатар гэх хүнээс төмс авахаар тохирч Төв аймгийн Жаргалант суманд ирсэн. Тэгээд кг-н 950 төгрөгөөр бодож дундажаар нэг шуудайндаа 42-43 кг жинтэй 60 шуудай 2тн 419 кг төмс 2300000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд ачаад орой гарах гэхэд машины кузов өргөгч эвдрээд явж чадахгүй нөгөө хашаандаа буцаж очоод шөнийн 1 цагийн орчимд унтаад өглөө 04 цаг өнгөрч байхад сэрээд үзэхэд 50 шуудай төмс нь алга болсон байсан. Би хотоос төмс авахаар ирэхэд Сүхбаатар эхнэртэйгээ бас нэг истана машинтай 2 залуу төмс ачихаар ирсэн. Мөн тэр айлын хашаанд эхнэр, нөхөр хоёр, Сүхбаатарын дүү, 2 ачигч, үхэр саадаг эмэгтэй нөхрийн хамт байсан. Тэгээд үхэр саадаг эхнэр, нөхөр хоёр 18 цагийн орчимд яваад орой төмсөө ачиж дуусаад хоёр ачигч хийж байсан хүн яваад дараа нь истана машинтай 2 хүн Сүхбаатар өөрийнхөө машинтай эхнэрээ аваад 22 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явцгаасан. Тэгээд хашаанд хашааны манаач хийдэг айлын эхнэр, нөхөр Сүхбаатарын дүү гурав нэг гэрт нөгөө гэрт нь би нөхрийн хамт бас тэр айлын хоёр хүүхдийн хамт хоносон. Надад ямар нэгэн сэжиглэх хүн байхгүй. Сүхбаатар бол анх надад ногоо нийлүүлж танилцаж байсан. Би өнгөрсөн өвөл Сүхбаатарынхаас ирж 4 удаа ногоо авч байсан. Би уг нь Улаанбаатар оруулж кг лангуун дээр 1200 төгрөгөөр зарах байсан. Гэхдээ одоо нэг уутандаа 43 кг гэж бодоод 50 шуудай авсан үнээрэй буюу 950 төгрөгөөр бодоход 2042500 төгрөг болж байна. Уг үнээр байна. Би Улаанбаатар хотоос ирж төмс худалдаж авчихаад хулгайд алдсандаа гомдолтой байна. Хулгай хийсэн хүнийг олуулж хохирлоо барагдуулан авмаар байна. Мөн уг хүмүүсийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг / хх-22-23 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэнджавын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эхнэр В.Алтанцэцэгийн хамтаар Сүхбаатар гэдэг хүнээс төмс авахаар ирсэн. Тэгээд манай эхнэр 60 шуудай төмс худалдан аваад буцаж явах гэж гараад гудамжны үзүүрт машины кузов өргөгч тасарч машин явах боломжгүй болсон тул буцаад 23 цагийн орчимд төмс авсан айлынхаа хашаанд машинаа оруулж тавиад хоол унд идээд, үхэр мал төмс идчихэж магадгүй гэж бодоод хучаад татлага татчихаад 1 цагийн орчимд хойд гэрт нь тэр хоёр айлын хүүхэд болон эхнэрийн хамтаар хоноод өглөө 04 цаг өнгөрч байхад гарч ирэхэд төмснөөс 50 шуудай нь алга болсон байсан. Би машины хаалгаа цоожлоогүй хоносон бөгөөд машинаас эд зүйл алдагдаагүй зөвхөн дээр ачаатай байгаа төмснөөс 50 шуудай алга болсон байсан. Тэгээд манай эхнэр өглөө цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ариунтуяагийн: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатараас төмс ачихаар манай хамаатны ах Сүхбаатар, эхнэр Энхсайханы хамт өөрийнхөө жийп машинтай Истана машинтай Өнөрбаяр, Нэргүй, мөн төмс худалдан авахаар Алтай эгч нөхрийн хамт Пронтер машинтай ирцгээсэн. Тэгээд тэд нар төмсөө ачиж дуусгаад явцгаасан. Тэгээд Алтай эгчийн төмс ачсан машин эвдрээд манай хашаанд буцаж ирээд манай гэрт хоол унд идээд машинаа гэрийн гадаа тавиад манай хойд гэрт манай хоёр хүүхэдтэй хамт хоносон. Тэгтэл өглөө 04 цаг өнгөрч байхад Алтай эгч манай гэрт орж ирээд төмс алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гарч үзэхэд 50 шуудай төмс нь хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Сүхбатын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай босс Сүхбаатар эхнэрийн хамтаар өөрийнхөө жийп машинтай ирсэн. Тэгээд нэг Истана болон Пронтер машин дагуулж ирээд тэр хоёр машинд тус бүрт нь 60 шуудай төмс ачуулсан. Мөн өөрийнхөө жийп машинд 10 шуудай төмс ачаад бүрэнхий болж байхад явцгаасан. Тэгээд 23 цагийн орчимд пронтер машинтай төмс авсан хоёр хүн буцаж ирээд машин эвдэрчихлээ хонохоор болсон. Тэгээд тэр хоёр хүн манайд хоол идээд, цай уугаад бид нар ярилцаад манай үхэр төмс иддэг гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гарч машинаа хучаад дээр нь хана энэ тэр тавиад манай хойд гэрт орж манай хоёр хүүхэдтэй хоносон. Би урд гэрт эхнэр болон Сүхээ захирлын дүү Зоригоотой хамт хоносон. Тэгээд өглөө 04 цаг өнгөрч байхад Алтанцэцэг эгч манай гэрт гүйж орж ирээд төмс алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гарч үзэхэд 10 шуудай төмс үлдсэн бусад нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Өнөрбаярын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хамт төмс тарьдаг Сүхбаатар гэдэг хүний эзэмшлийн С.Эрэнболд гэдэг хүний нэр дээр байдаг 74-96 УБР улсын дугаартай саарал өнгийн Х.Истана маркийн машиныг унаж Нэргүй гэх хүний хамтаар Төв аймгийн Жаргалант сумаас ирж 60 шуудай төмс ачсан. Тэр үед Улаанбаатар хотоос Алтанцэцэг гэх эмэгтэй нөхрийн хамт пронтер машинтай ирж 60 шуудай төмс Сүхбаатараас худалдан авсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Алтанцэцэг нөхрийнхөө хамтаар түрүүлж гараад би араас нь гарахад Алтанцэцэгийн машин эвдэрсэн байсан. Тэгэхээр нь би машин доогуур нь орж хараад машин нь явахааргүй болсон байхаар нь та хашаанд байгаа Маяти машинаар төмсөө ачаад зооринд хийчих гэж түлхүүр өгөөд Улаанбаатар хот руу яваад шөнийн 03 цагийн орчимд Улаанбаатар орж 21 дүгээр хороололд гэртээ очиж хоноод маргааш нь ажил дээрээ очиж өмнө нь аваачсан байсан төмснөөс гадуур дэлгүүр, цайны газруудаар тарааж өгчихөөд өдөр 16 цагийн орчимд барс зах дээр эндээс аваачсан 60 шуудай төмсөө ченжид килограммын 1050 төгрөгөөр бодож зарсан. Бид хоёр салаагүй хамт явсан. Би Сүхбаатар гэх хүнтэй хамтарч 2013 оноос хойш төмс тарьж тарьсан төмсөө Улаанбаатар хот руу оруулж зардаг ажил хийдэг. Сүхбаатар ах Улаанбаатар хотод Ирлакс нэртэй ресторон ажиллуулдаг бөгөөд тэндээ төмсний агуулахтай. Өмнө нь тэр агуулахад аваачиж буулгасан төмснөөс Хорооллын эцэст байдаг өргөө цайны газарт 1 шуудай, хүнсний 4-т байдаг Заяа дэлгүүрт 1 шуудай, 3 дугаар дэлгүүрт 1 шуудай, Нарантуулын хойд талд байдаг олон үндэстэн хоолны газарт 2 шуудай зарсан. Өчигдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө ажид дээр очиход Жаргалант сумын цагдаа ирчихсэн төмс алга болсон байна гэж асуусан тэгж Алтанцэцэгийн төмс алга болсныг мэдсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл алга. Сүхбаатар гэдэг хүнээс 60 шуудай төмс кг нь 950 төгрөгөөр худалдан авсан. Сүхбаатарын зоорийг хардаг эхнэр, нөхөр хоёр, Сүхбаатарын дүү Зоригтбаатар, ачигч хийсэн Ариунболд, Отгонбаатар нар байсан. Би Улаанбаатар хот ороод гэртээ очиж эхнэр, хүүхэд, хамт явсан Нэргүй нартай хоносон. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн алга. Би засмал замаар Улаанбаатар хот ороод Драгоны наад талын уулзвараар хойшоо 21 дүгээр хороолол руу эргэж гэртээ очсон. Тэр шөнөө дахиж гараагүй. Надад өөр тээврийн хэрэгсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх30-31 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Нэргүйгийн: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өнөрбаяр гэдэг ахын хамтаар 74-96 УБР улсын дугаартай саарал өнгийн Х.Истана маркийн машинтай төмс ачихаар Жаргалант суманд ирсэн. Тэгээд байж байхад араас Алтанцэцэг гэдэг хүн нөхрийн хамтаар төмс ачихаар ирсэн. Тэгээд Алтанцэцэг гэдэг хүнд түрүүлж 60 шуудай төмс ачиж өгөөд дараа нь Нэргүй ах бид хоёр төмсөө ачсан. Тэгээд манай захирал Сүхбаатар өөрийнхөө жийпэнд 10 шуудай төмс ачсан. Тэгээд Алтанцэцэг эгч түрүүлж яваад араас нь Сүхбаатар захирал яваад араас нь Нэргүй ах бид хоёр хоёр хөдөлсөн. Тэгтэл гудамжны үзүүрт Алтанцэцэгийн машин эвдэрчихсэн зогсож байсан. Тэгээд Сүхбаатар дарга бид нар тэнд зогсоод машин эвдэрсэн гэхээр нь хашаанд байсан маяти машины түлхүүрийг өгөөд явцгаасан. Тэгээд Өнөрбаяр ах бид хоёр Улаанбаатар хот руу шөнийн 02 цаг өнгөрч бараг 03 цаг болох гэж байхад Өнөрбаярын гэрт очиж хоносон. Бид хоёр засмал замаар Улаанбаатар хот ороод Драгоны наад талын уулзвараар хойшоо 21 дүгээр хороолол руу эргэж Өнөрбаярын гэрт очиж хоносон. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өглөө Сүхбаатар захирал залгаад ажил дээр хүрээд ир гэхээр нь очиход цагдаа ирсэн байсан бөгөөд цагдаагаас төмс алга болсон талаар мэдсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-32 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ариунболдын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай нутгийн Сүхээ ирээд гражны ажил хийлгэхээр намайг дуудахаар нь би Отгонбаатарыг дагуулж очсон. Тэгээд бид хоёр граж хийх үнэ мөнгөө тохирсон. Тэгтэл Сүхээ ах төмс ачаад өгөөч гэхээр нь Истана машинд 60 шуудай , Х.Пронтер машинд 60 шуудай, Сүхээ ахын өөрийнх нь машинд 10 шуудай төмс ачиж өгөөд Отгонбаатар бид хоёр явсан. Би гэртээ очиж хоносон бөгөөд манай эхнэр хүүхдүүд хамт байсан. Тэр шөнө Отгонбаатар манай гэрт очиж хоносон бөгөөд бид хоёр манай гэрээс гараагүй Сүхээгийн хашаанд буцаж очоогүй. Бид хоёрт ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Отгонбаатарын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Жаргалант сумын Сүхээ гэх айлын хашаанд Ариунболдын хамтаар очиж Истана машинд 60 шуудай Х.Пронтер машинд 60, захирал Сүхээгийн машинд 10 шуудай төмс ачиж өгөөд орой Ариунболд гэрт очиж хоносон. Би орой Ариунболдын гэрт хоносон эргэж гараагүй. Ариунболдын гэрт эхнэр хүүхдүүд нь байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёрт ямар нэгэн тээврийн хэрэгсэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-35 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Зоригтбаатарын: “2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай ах Сүхбаатар болон манай дүү нар Улаанбаатар хотоос ирээд зооринд байсан төмс ногоогоо тооллого хийгээд хурааж янзлаад ачихыг нь ачаад буцаж явцгаасан. Тэр өдөр Улаанбаатар хотоос төмс ирсэн Алтанцэцэг гэдэг хүн 60 шуудай төмс нэг кг нь 950 төгрөгөөр бодож худалдан авсан. Тэгээд орой Алтанцэцэгийн машин эвдэрч явж чадахгүй миний байгаа айлын хашаанд оруулж ирээд хоол унд идээд машин дээр байгаа төмсийг нь үхэр идчихэж магадгүй гээд хучиж татаад дээр нь хана тавьж даруулсан. Тэгээд өглөө 04 цаг өнгөрч байхад төмс алга болсон байна гэж хэлэхээр нь Сүхээ, Ариунаа бид нар гарч үзэхэд 10 шуудайг үлдээж 50 шуудайг нь аваад явсан байсан. Тэгээд хулгайд төмс алдсан машины дэргэд болон хашаа үүдний хэсэгт израль гуталны гэмээр нэг хүний гутлын тод мөр, мөн бүдэг гарсан дан дугуйтай машин хашааны гадаа ирж эргэж зогссоон мөр үүссэн байсан. Өөр ямар нэгэн ул мөр байгаагүй. Өөр ямар нэгэн ул мөр байгаагүй. Манай ах Сүхбаатар, эхнэрийн хамт мөн ачигчаар Ариунболд, Отгонбаатар хотоос Истана машинтай Өнөрбаяр, Нэргүй тэгээд тэр хашааны манаач Сүхээ, эхнэрийн хамт байсан. Тэр шөнө хүн ирээгүй. Би ямар нэгэн дуу чимээ сонсоогүй. Бид нараас гадагшаа гарсан гарсан хүн байхгүй. Улаанбаатар хотод Ниссан тида машин байгаа. Одоо энд машингүй байна. Би пүүзтэй байсан. Тухайн өдөр Өнөрбаяр хром гутал надтай ажил хийсэн бусдынх нь гутлыг би сайн хараагүй. Хашааны том хаалга эвдэрчихсэн онгорхой байсан. Миний унтаж байсан гэрээс 2-3 метр зайтай ойрхон байсан. Би урд гэрт Сүхээ, Ариунтуяа нартай хамт хоносон бөгөөд бид нар 23 цаг өнгөрч байхад унтсан. Би шөнө утсаар яриагүй. Харин хойд гэрт Алтанцэцэг нөхрийн хамт болон Сүхээгийн хоёр хүүхэдтэй хоносон” гэх мэдүүлэг /хх-36-37 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Төрбатын: “2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд О.Н миний 88133336 дугаар луу залгаж төмс авч байна уу гэхээр нь би авч байна гэсэн. Тэгтэл Н сумын баруун талд ирээд үзчих гэхээр нь очиж үзээд хэний төмс юм бэ гэж асуухад манай эгчийн төмс гэж хэлсэн. Тэгээд би орой 21 цаг өнгөрч байхад Нын хүргэн ах Доржоо гэж дууддаг залуугийн хашаанд байрлах гражнаас 50 шуудай төмсийг шуудай бүрээр нь хиллэн худалдаж авсан. Тэгээд Ныг надад төмс ачаад өгөөч гэж гуйгаад өөр газар очиж бас төмс аваад Улаанбаатар хот руу төмсөө оруулж зарах гээд явах гэхэд О.Н би таныг дагаж яваад мөнгөө авъя гэж хэлээд хамт явсан. Доржоо гэх хүргэн ах нь гарч ирээд төмс ачихад төмсний жинг цаасан дээр тэмдэглэж өгсөн. Тэр тэмдэглэл надад байгаа. Доржоогийн хашаанд өөр хүн байгаагүй гэрт нь ямар хүмүүс байсныг мэдэхгүй. Надад төмс ачуулсан гражид өөр төмс байгаагүй. Надад ногоон саарал өнгийн 40 киллограммын шуудайнд хийсэн төмс зарсан бөгөөд дунджаар 38-42 кг нэг уутандаа байсан. Нийт 50 шуудай буюу 1985 кг төмс байсан бөгөөд 950 төгрөгөөр бодож аваад 1885000 төгрөг өгсөн. Би мэдээгүй бөгөөд О.Н манай эгчийн хамгийн сүүлийн төмс байгаа юм гэж надад зарсан. Уг гражид өөр төмс байгаагүй. Уг машин бол миний эзэмшлийн машин бөгөөд би худалдаж аваад нэрээ шилжүүлж чадаагүй одоо Эрдэнэбилэг гэх хүний нэр дээр байдаг 60-17 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер машинаар Улаанбаатар хот руу Наас авсан 50 шуудай төмс дээр 8 шуудай төмс нэмж ачаад нийт 58 шуудай төмс ачиж оруулан Нарантуул захын өргөтгөл дээр ченж хийдэг Анар гэдэг хүнд нэг кг нь 1080 төгрөгөөр бодож зарсан. Би ганцаараа очсон” гэх мэдүүлэг /хх-38тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Нын:”Би 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хүргэн ах Доржнямбуу руу утсаараа яриад хоёулаа уулзая гээд 22 цагийн үед Жаргалант сумын төв уулзаад надад машинаа өгч байгаач би хүнтэй уулзаад ирье гээд гуйсан тэгтэл хүргэн ах болгоомжтой яваарай гээд машинаа өгсөн би ахын машиныг гуйж аваад Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 3-7 тоот хашааны ойролцоо зогсоод хөл хөдөлгөөн тасартал хүлээж байгаад шөнө 01 цагийн үед хашааны үүдэнд машинаа аваачиж тавиад хашаа руу ортол гэрийн ард ачаатай пронтер байсан тэгэхээр нь би хучлагыг нь аваад ачаа нь дээр байсан шуудайтай төмснүүдийг өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл рүүгээ зөөж 50 шуудайг ачаад явсан. Би өөрийн унаж явсан машинаа хүргэн ахын гражинд аваачиж аваачиж тавьчихаад унтсан. Маргааш нь хүргэн ах надаас ямар учиртай төмс юм гэхээр нь би хүнд юм хийж өгөөд хөлсөндөө авсан юм гэж хэлсэн. Тэгээд би төмсөө микроноос буулгаад төмс авдаг хүн дуудаад хулгайлсан төмсөө ачаад хот ороод 09 цагийн үед Өгөөмөр зах дээр төмсөө буулгаад 1880000 төгрөгөөр зараад буцаж яваад 22 товчоон дээр хэсгийн цагдаа ахлах ахлагч М.Баттулга цагдаад баригдсан. Би мөнгө олох зорилгоор л хулгай хийсэн юм. Хашаандаа юм хийдэг юм уу гэж бодсон юм мөнгөний асуудалтйа байсан юм. Тийм хүн байхгүй би ганцаараа энэ гэмт хэргийг үйлдсэн. Би бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/,
-Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 3-7 тоот хашаанаас 2018 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө В.Алтанцэцэг нь 50 шуудай төмс хулгайд алдсан гэх материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-08 тал/,
-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-09-10 тал/,
-эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-12 тал/,
-эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-13 тал/,
-эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-14 тал/,
-нас тоолсон тэмдэглэл /хх-15-16 тал/,
-тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-20 тал/,
-эд зүйлийн үнэлгээ /хх-43 тал/,
-эд хөрөнгийн үнэлгээ /хх-47-50 тал/,
-Төв аймаг дахь Цагдаагийн газарт /хх-79 тал/,
-Шүүгдэгч О.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний 339 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан” гэх лавлагаа /хх-69 тал/,
Шүүгдэгч О.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч О.Н нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3-7 тоот хашаан дотор байсан 18-32СЭА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан 50 ширхэг шуудай төмсийг 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01:00-04:00 цагийн хооронд 84-82ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж В.Алтанцэцэгт 1885750 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Н.Доржнямбуугийн: “...би өглөө 10 цагийн үед гэрээс гараад граж ороод машинаа хартал машин гражинд хийчихсэн 40-50 орчим шуудайтай төмс буулгачихсан байсан. Тэгэхээр нь би гэрт ороод ямар учиртай төмс болохыг нь асуутал надад хүн өгсөн юм гэж хэлсэн. Би тэр талаар нь мэдээгүй. Надад хүнээс авсан юм гэж хэлсэн. Миний 84-82 ТӨВ улсын дугаартай саарал өнгийн Хьюндай Грейс маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
хохирогч В.Алтанцэцэгийн: “...Тэгээд ачаад орой гарах гэхэд машины кузов өргөгч эвдрээд явж чадахгүй нөгөө хашаандаа буцаж очоод шөнийн 1 цагийн орчимд унтаад өглөө 04 цаг өнгөрч байхад сэрээд үзэхэд 50 шуудай төмс нь алга болсон байсан” гэх мэдүүлэг / хх-22-23 тал/,
гэрч Б.Цэнджавын: “..23 цагийн орчимд төмс авсан айлынхаа хашаанд машинаа оруулж тавиад хоол унд идээд, үхэр мал төмс идчихэж магадгүй гэж бодоод хучаад татлага татчихаад 1 цагийн орчимд хойд гэрт нь тэр хоёр айлын хүүхэд болон эхнэрийн хамтаар хоноод өглөө 04 цаг өнгөрч байхад гарч ирэхэд төмснөөс 50 шуудай нь алга болсон байсан. Би машины хаалгаа цоожлоогүй хоносон бөгөөд машинаас эд зүйл алдагдаагүй зөвхөн дээр ачаатай байгаа төмснөөс 50 шуудай алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
гэрч Д.Ариунтуяагийн: “..Тэгтэл өглөө 04 цаг өнгөрч байхад Алтай эгч манай гэрт орж ирээд төмс алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гарч үзэхэд 50 шуудай төмс нь хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,
гэрч П.Сүхбатын: “Тэгээд өглөө 04 цаг өнгөрч байхад Алтанцэцэг эгч манай гэрт гүйж орж ирээд төмс алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гарч үзэхэд 10 шуудай төмс үлдсэн бусад нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,
гэрч Г.Төрбатын: “2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд О.Н миний 88133336 дугаар луу залгаж төмс авч байна уу гэхээр нь би авч байна гэсэн. Тэгтэл Н сумын баруун талд ирээд үзчих гэхээр нь очиж үзээд хэний төмс юм бэ гэж асуухад манай эгчийн төмс гэж хэлсэн. Тэгээд би орой 21 цаг өнгөрч байхад Нын хүргэн ах Доржоо гэж дууддаг залуугийн хашаанд байрлах гражнаас 50 шуудай төмсийг шуудай бүрээр нь хиллэн худалдаж авсан. Тэгээд Ныг надад төмс ачаад өгөөч гэж гуйгаад өөр газар очиж бас төмс аваад Улаанбаатар хот руу төмсөө оруулж зарах гээд явах гэхэд О.Н би таныг дагаж яваад мөнгөө авъя гэж хэлээд хамт явсан. ...Нийт 50 шуудай буюу 1985 кг төмс байсан бөгөөд 950 төгрөгөөр бодож аваад 1885000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-38 тал/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-04 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг 3-7 тоот хашаанаас 2018 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө В.Алтанцэцэг нь 50 шуудай төмс хулгайд алдсан гэх материалд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-08 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-09-10 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-43 тал/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-47-50 тал/ нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч О.Нын үйлдэлд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйдэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч О.Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Дөрөв.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Ныг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар машин механизм ашиглаж, хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршиг арилсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журмлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдууллаа.
Харин О.Н нь Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд буюу 2018 оны 5 сарын 27-ны өдөр дахин гэмт хэрэ үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журмлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял ял дээр 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоолоо.
Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нйит ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлээгүй болно.
Шүүгдэгч Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тав. Бусад асуудлаар:
Хохирогч В.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Хэрэгт битүүмжилсэн Хьюндай грейс маркийн KMFFD37BP1K503002 арлын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Н.Доржнямбуу болох нь иргэний нэхэнмжлэгч, гэрч шүүгдэгч нарын мэдүүлэг тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч Н.Доржсамбуу гэж бичигдсэнээр нотлогдож байх тул шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 84-82 ТӨВ улсын дугаартай Хьюндай грейс маркийн тээврийн хэрэгсэл бимтүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Н.Доржсамбууд буцаан олгох нь зүйтэй.
Харин шүүгдэгч О.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ хулгайн эд зүйлийг зөөвөрлөх, түргэвчлэх зорилгоо ашигласан Хьюндай грейс маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2469000 /хоёр сая дөрвөн зуун жаран ёсөн мянга/ төгрөгийг О.Наас гаргуулан Улсын орлого болговол зохино.
Шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн О.Н-ыг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж О.Н-ын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар О.Н-т оногдуулсан 1/нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Шүүгдэгч О.Н-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж О.Н-ын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хьюндай грейс маркийн 84-82 ТӨВ улсын, KMFFD37BP1K503002 арлын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 84-82 ТӨВ улсын дугаартай Хьюндай грейс маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Н.Доржнямбууд буцаан олгож, 84-82 ТӨВ улсын дугаартай Хьюндай грейс маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2469000 төгрөгийг О.Н-аас гаргуулан Улсын орлого болгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ