2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/02671

 

 

 

 

 

 

 

 

2026 03 09

 192/ШШ2026/02671

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Д даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийноолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжтоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Тн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дгт оршин суух,  регистрийн дугаартай, Холбогдох

 

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, үр дагавар буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч П.Н тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, уг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Тэр ч утгаараа тухайн тээврийн хэрэгсэл Н.Омчлөлд байгаа ба эзэмшиж, ашиглаж байгаа. Яагаад талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, П.Н 85,000,000 төгрөгийг шилжүүлээд байна вэ гэхээр П.Н бизнесийн үйл ажиллагаа хамтарч хийдэг. Өөрийн үеэл дүү Н.Оорон сууцыг худалдахаар болж, Н.Оээлийг бүтээж өгөхийн тулд өөрөө урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн. Үүний дагуу баримт шаарддаг учраас Р.Ц өөрөө шилжүүлж болохгүй учраас П.Н дамжуулан 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн. П.Нээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 85,000,000 төгрөгийг Н.Онь өөрийн нөхөр Ч.Сруу төлбөрийг шилжүүлсэн. Ингээд тухайн орон сууцны ипотекийн зээл бүтсэн. Ипотекийн зээлийн гэрээнд урьдчилгаа төлбөрийг эхнэр Н.О өмчлөлийн автомашиныг худалдан борлуулж бүрдүүлсэн гэсэн тайлбар өгсөн байдаг. Р.Ц нэхэмж холбогдох иргэний хэргийг тус шүүх шийдвэрлэсэн ба урьдчилгаа төлбөрт Р.Ц П.Няр дамжуулж, мөнгийг бүрдүүлсэн байна, буцааж авах байсан ч талууд үл ойлголцож гэрээнээс татгалзах асуудал үүсч, орон сууцыг буцаан шаардсан боловч шүүх нэгэнт хэргийг шийдвэрлэсэн. Р.Ц нэхэмжлэлтэй Ч.С холбогдох хэрэгт нэхэмжлэгч П.Нгэрчийн мэдүүлэг өгч, тухайн үйл баримтын талаар гэрчилсэн. Дансны хуулга болон бусад үйл баримтаар тогтоогдсон ч шүүхээс хэргийн оролцогч биш этгээдүүдийн харилцааг энэ хэрэгт хамааруулан дүгнэхгүй гэж үзсэн. Мөн Давж заалдах шатны шүүхээс ч П.Нарын хооронд хийгдсэн харилцаа гэж үзсэн учраас П.Няшүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Иймд П.Н нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, өгсөн авснаа буцаах буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.О2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч П.Н тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 10-60 УНЕ улсын дугаартай автомашиныг худалдсан, уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг машиныг хүлээж аваагүй шалтгаан нь шүүхэд гаргаж буй тайлбараар гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, өөр хэлцлийг нуун далдлах зорилгоор хийсэн гэх үндэслэлгүй тайлбар хэлдэг. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр учраас тээврийн хэрэгслээ хүлээж ав, нэр дээрээ шилжүүлж ав гэсэн шаардлагыг тавьдаг ч авахгүй байгаа шалтгаан нь өөр хэрэг маргаан буюу Р.Ц нэхэмжлэлтэй Ч.Схолбогдох орон сууцны маргаанд холбогдуулж, гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр тайлбар хэлж байна. П.Нямдаваа Автотээврийн Үндэсний төв дээр очиж, хүсэлтээ илэрхийлснээр тээврийн хэрэгсэл шилжиж очих ёстой, тээврийн хэрэгслээ ав гэх шаардлагыг тавьдаг ч авдаггүй. Тухайн үед машинаа авахгүй байгаа шалтгаанаа хэлдэггүй, сурагладаггүй, машинаа авах шаардлага тавьдаггүй байсан. Н.О тээврийн хэрэгслийг 85,000,000 төгрөгөөр зарсан, мөнгийг хүлээн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3491 дүгээр тээврийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээ, техникийн тодорхойлолт, дансны хуулга, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл, Р.Цй өргөдөл зэргийг,

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2025/00761 дугаар магадлал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Нхолбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул өгсөн авснаа буцаах буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... Н.О 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр П.Нтээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 10-60 УНЕ улсын дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдсан, мөнгийг хүлээн авсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг машиныг хүлээж аваагүй шалтгаан нь шүүхэд гаргаж буй тайлбараар гэрээ хүчин төгөлдөр бус, өөр хэлцлийг нуун далдлах зорилгоор хийсэн гэж үндэслэлгүй тайлбар хэлдэг. П.Н Автотээврийн Үндэсний төв дээр очиж, хүсэлтээ илэрхийлснээр тээврийн хэрэгсэл шилжиж очих ёстой, тээврийн хэрэгслээ ав гэх шаардлагыг тавьдаг ч авдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбар мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.П.Ннарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3491 дугаар бүхий тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Н.О10-60 УНЕ улсын дугаартай, Lexus RX450h загварын шаргал өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг худалдан авагч П.Н 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээний 3.2-т төлбөр дууссан гэж, гэрээний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлнэ, төлбөр бүрэн төлөгдсөн гэж дурджээ. /х.х 4 дүгээр тал/

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

7.Зохигчийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч тал уг хэлцлийг дүр үзүүлэн хийсэн гэж, хариуцагч гэрээ бодитоор хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан.

 

8.П.Нбизнесийн хамтрагч Р.Ц нарт орон сууцаа худалдахаар тохирч, тэд Хаан банкнаас авах зээлийн урьдчилгаа төлбөрийн 85,000,000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд П.Н дамжуулан мөнгийг шилжүүлсэн, өөрөөр хэлбэл П.Нн хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 85,000,000 төгрөгийг Н.О, нөхөр Ч.Сруу төлбөрийг шилжүүлснээр орон сууцны ипотекийн зээл бүтсэн, тэдний хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.

 

9.Харин хариуцагч Н.О өөрийн өмчлөлийн 10-60 УНЕ улсын дугаартай, Lexus RX450h загварын шаргал өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг П.Н 85,000,000 төгрөгөөр худалдаж, түүний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 56004000435002047 тоот дансанд Н.Оы 5302988309 тоот данснаас RX машины үнэ, Норовчулуун О гэсэн гүйлгээний утгаар 80,000,000 төгрөг, өмнө шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн хамт 85,000,000 төгрөг шилжүүлж, /х.х 6 дугаар тал/ гэрээний үүргээ биелүүлсэн, уг гэрээ бодитоор хийгдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, нэхэмжлэгч П.Н уг мөнгийг хүлээн авсанд маргаагүй.

 

10.Хариуцагч Н.О, нэхэмжлэгч П.Нн бизнесийн хамтрагч Р.Цнарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Р.Цон сууцаа шилжүүлэх, Ч.Санждорж, Н.Оюун нар төлбөрийг банкнаас зээл авч төлөх, зээл авахын тулд урьдчилгаа төлбөрийг хэрхэн төлөх зэргээр тухайн үед тохиролцоо хийж байсан гэх бөгөөд улмаар дээрх гэрээний үүрэг биелэгдсэн эсэхтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан гарч, Р.Ц холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу хохиролд 4,888,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хянан хэлэлцэж 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1356 дугаар бүхий шийдвэрийг гаргажээ.

 

11.Дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

-Шүүх нэхэмжлэгч Р.Ц нарын хооронд хоёр төрлийн үүргийн харилцаа үүссэн, нэг нь орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх худалдах-худалдан авах гэрээний үүрэг, нөгөө нь 86,610,500 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй хөрөнгийг буцаан өгөх үүрэг байна.

-Хэргийн баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Ч.Снэхэмжлэгч Р.Ц 80,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байна. Үүнд:

-Н.Оа нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж 10-60 УНЕ улсын дугаартай, Lexus RX450h загварын шаргал өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, П.Н эзэмшлийн 560004000435002047 тоот данснаас Н.О Хаан банкны 5602988309 дугаартай дансанд RX машины үнэ гэсэн утгаар 80,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн, хэрэгт авагдсан Хаан банкны албан бичиг болон бусад баримтуудаар нэхэмжлэгч Р.Цэс гаргасан санхүүжилтийг ашиглан хариуцагч, түүний эхнэр Н.О нар Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлсэн байна, хариуцагч Ч.С үндэслэлгүйгээр олж авсан 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Ц төлөх үүрэг үүссэн байна гэж тус тус дүгнэж, Р.Ций Ч.Схолбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

12.Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, 210/МА2025/00761 дугаар магадлалд ... Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагчийг 86,610,500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн орон сууцны үнэд тооцон төлснийг гэрээний үүрэг биелүүлсэн хэмээн үйл баримтыг буруу тогтоож дүгнэсний зэрэгцээ хэргийн оролцогч этгээдийн хоорондын харилцааг зохигчид хамааруулсныг залруулах нь зүйтэй гэж дүгнэсэн, тодруулбал П.Н нар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийж, хэлцлийн үнэ 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Ц, П.Ндамжуулан хариуцагч Ч.Сэхнэр Н.Ошилжүүлснээр хариуцагч орон сууцны урьдчилгааг нэхэмжлэгчийн мөнгөөр бүрдүүлж, баримтаа банкинд гаргаж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, үйл явдлыг энэ хэрэгт дүгнэхгүй. П.Ннар энэхүү хэргийн оролцогч биш бөгөөд хэргийн баримтаас үзвэл тэдгээрийн хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцэл хийгдэж гэрээний үнэ төлөгдсөн гэж үзэхээр байна.

Хэргийн оролцогч биш П.Н нарын хооронд үүссэн хэлцлийн хүчин төгөлдөр байдал болон тухайн хэлцлийн үр дагаврыг энэ хэргийн зохигч хариуцах мэтээр дүгнэж шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-11 гэж дугаарласан дүгнэлтийг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамруулан дүгнэж, үр дагаврыг шийдвэрлэх үндэслэлгүй, хариуцагч Ч.С 80,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг залруулж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

13.Дээрх шүүхийн шийдвэр, магадлал гарсны дараа П.Нолбогдуулан талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан тул шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийнэ.

 

14.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т ...Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ... гэж заажээ.

 

15.Хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчингүйд тооцоход хүргэсэн үндэслэл хожим арилсан хэдий боловч зарчмын хувьд хүчин төгөлдөр бус хэвээр байна. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулахын тулд тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийг гэрчилж нотлох шаардлагатай. Харин энэ нь зөвхөн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан тохиолдолд л боломжтой юм.

 

16.Нэхэмжлэгч П.Ннарт Хаан банкнаас олгох зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхийн тулд уг гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаж байгаа ч Н.Ой тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцлийг хийж, хэлцлийн үнэ 80,000,000 төгрөгийг Н.О дансанд шилжүүлсэн, орон сууцны урьдчилгаа төлбөрийн баримтыг банкинд гарган өгсөн, зээл олгогдсон зэргийг дээрх шүүхийн шийдвэр магадлалд дүгнэсэн ба мөн хуулийн 56.3-т зааснаар хэлцлийг гэрчилж нотолсон нь тухайн хэлцлийг шинээр үйлдсэн хэрэг болох бөгөөд орлуулан хийсэн хэлцэл хэлбэрээр тайлбарлан ойлгуулах үйлдэл биш, өөрөөр хэлбэл хэлцлийг дахин нотлоход хэлцлийг шинээр хийх хүсэл зориг шаардлагагүй, нотлох хүсэл зориг илэрхий байх нь хангалттай, нөгөө талаар уг гэрээг байгуулахыг дэмжиж зөвшөөрснөөр хэлцэл хүчин төгөлдөр болох юм.

 

Иймд талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж үр дагавар буюу машины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагч Н.О гаргуулах тухай П.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

17.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэлцлийн үр дагавар буюу автомашины төлбөрт шилжүүлсэн 85,000,000 төгрөгийг хариуцагч Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Нямдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,950 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН