Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 213

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

-улсын яллагч Ц.Отгонсүрэн

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгор

-шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Ц-д холбогдох эрүүгийн 1834001570133 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн. 1969 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, Төв аймгийн Борнуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг Малчдын хороо 1 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух хаягтай ч одоогоор Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн Голын задгайд оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ц овгийн Р.Ц

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч  Р.Ц нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг “Голын задгайд” байрлах 5 ханатай монгол гэрт химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар алт угаахад буюу зориулалтын бусаар ашигласан,

2016 оны хавар 05 сарын орчим Төв аймгийн Борнуур суманд Э.Энхболдоос 300 000 төгрөгөөр 2 пенициллины шилтэй 300 орчим грамм жинтэй химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар худалдан авсан,

Мөн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын

задгайд байрлах өөрийн 2 давхар байшинд химийн хорт бодис мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт :

Шүүгдэгч Р.Ц Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад холбогдуулж байгаа энэ хэргийг би хүлээн зөвшөөрч байна. Хэргийг маань хөнгөнөөр шийдэж өгнө үү гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

 мөрдөн байцаалтад шүүгдэгч Р.Ц-ын мэдүүлсэн: 2016 оны 04 дүгээр сард Борнуур сумын иргэн Э.Энхболдоос 2 ширхэг пенициллины шилтэй мөнгөн усыг 300.000 төгрөгөөр худалдаж аваад энэ өдрөөс хойш гэртээ хадгалж байсан. Мөнгөн ус гэртээ хадгалж байсан талаар надаас өөр мэдэх хүн байгаагүй. Би гэрээрээ алт угаах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж хувь хүмүүсээс баяжмалтай шороо, чулуу худалдаж аваад гар аргаар өөрөө бүтээсэн төхөөрөмжөөр алт угаах үедээ худалдаж авсан мөнгөө усаа хэнд ч мэдэгдэлгүйгээр бага багаар ашиглаж байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 13-нд манай гэрт цагдаагийн ажилтнууд нэгжлэг хийж байшин дотор байсан нам даралтын зууханд нуусан 2 ш хуванцар савтай мөнгөн усыг олж илрүүлсэн байсан. Би мөнгөн усыг ашиглах нь  хориотой гэдгийг мэддэг ч худалдан авах, хадгалах нь хориотой байдаг гэдгийг хэрэгт шалгагдах явцдаа ойлгож мэдсэн. Надад гэрээрээ алт угаах тоног төхөөрөмж ажиллуулах зөвшөөрөл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 71-72, 113-114 хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Э.Түвшинтөрийн мэдүүлсэн: Би Ц ахыг өөрийн гэртээ гар аргаар хийсэн махик терм ажиллуулж алт олборлодог талаар нь мэднэ. Энэ төхөөрөмжийг ажиллуулахад заавал мөнгөн ус ашигладаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

мөрдөн байцаалтанд гэрч Ш.Амраагийн мэдүүлсэн: манай гэрт цагдаа нар нэгжлэг хийж жижиг угаалгын өрөөнд байдаг нам даралтын ажилладаггүй зуухнаас 500 граммын 2 ундааны савны ёроол хэсэгт мөнгөн устай зүйлийг олж илрүүлээд хураан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэгжлэг хийсэн тухай....”байшингийн 1 давхарын угаалгын өрөөнд байх нам даралтын зуух дотор панда гэсэн цайвар шар өнгийн тагтай 0,5 литрийн  Кока кола гэсэн ундааны савны 3/1 хэсэгт бор өнгийн шингэн зүйл, үүний ёроол хэсэгт мөнгөлөг саарал өнгийн шингэн зүйл  байх бөгөөд өргөж үзэхэд хүнд байв. Мөн 0,5 литрийн ундааны савны ёроол хэсэгт шингэн зүйл ёроол хэсэгт мөнгөлөг шингэн зүйл тунгалаг, өргөж үзэхэд хүнд байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 5-7 хуудас/,

 

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 хуудас/,

            2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ... “2 ширхэг хуванцар савны ёроол хэсгээр мөнгөн устай зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан” тухай мөрдөгчийн тогтоол " /хх-ийн 19 хуудас/,

 

Геологийн төв Лабораторийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн  шинжилгээний дүн /хх-ийн 29-30, 38-39, 41-42 хуудас/,

 

Геологийн төв Лабораторийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  шинжилгээний дүн /хх-ийн 32-33, 35-36, 44-45, 47-48 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3275, 3277, 3279 тоот дүгнэлт/ хх-ийн 49-5 хуудас/,

 

“Эм жэй жэй” ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 79-83 хуудас/,

 

Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 9/74тоот:

-шинжилгээнд "Кола" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, "Мульт" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн эд зүйл нь ус болон мөнгөн усны 2 үеэс тогтож байна.

-шинжилгээнд ирүүлсэн "Кола" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, "Мульт" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн эд зүйлийн мөнгөлөг өнгийн үе үүсгэсэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

-мөнгөн ус гэх бодис нь Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон.

-мөнгөн ус гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 658 дугаарт бичигдсэн ба химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ, Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай бодисын ангилалд хамаардаг байна.

-мөнгөн ус нь мөнгөлөг өнгийн цэвэр мөнгөн ус байв гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95 хуудас/

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Гурав. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Ц нь 2016 оны 4-5 дугаар сарын орчим Төв аймгийн Борнуур суманд иргэн Э.Энхболдоос 300 000 төгрөгөөр 2 пенициллины шилтэй 300 орчим грамм жинтэй химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар худалдан авсан,

2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын задгайд байрлах 5 ханатай монгол гэрт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг зориулалтын бусаар ашигласан,

2017 оны 12 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлхи хугацаанд Төв аймгийн Борнуур сумын Мандал 2 дугаар багийн нутаг Голын задгайд байрлах өөрийн 2 давхар байшинд химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-шүүгдэгч Р.Ц-ын... 2016 оны 04 дүгээр сард Борнуур сумын иргэн Э.Энхболдоос 2 ширхэг пенциллиний шилтэй мөнгөн усыг 300.000 төгрөгөөр худалдаж аваад энэ өдрөөс хойш гэртээ хадгалж байсан. 2018 оны 03 дугаар сарын 13-нд манай гэрт нэгжлэг хийж байшин дотор байсан нам даралтын зууханд нуусан 2 ш хуванцар савтай мөнгөн усыг олж илрүүлсэн. Би гэрээрээ алт угаах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж хувь хүмүүсээс баяжмалтай шороо, чулуу худалдаж аваад гар аргаар өөрөө бүтээсэн төхөөрөмжөөр алт угаах үедээ худалдаж авсан мөнгөө усаа хэнд ч мэдэгдэлгүйгээр бага багаар ашиглаж байсан юм гэх мэдүүлэг/ хх-ийн 20-21, 71-72, 113-114 хуудас/,

 

-гэрч Э.Түвшинтөрийн ... Би Ц ахыг өөрийн гэртээ гар аргаар хийсэн махик терм ажиллуулж алт олборлодог талаар нь мэднэ. Энэ төхөөрөмжийг ажиллуулахад заавал мөнгөн ус ашигладаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

 

-гэрч Ш.Амраагийн ... манай гэрт нэгжлэг хийж нам даралтын ажилладаггүй зуухнаас 500 граммын 2 ундааны савны ёроол хэсэгт мөнгөн устай зүйлийг олж илрүүлээд хураан авсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

-нэгжлэг хийсэн тухай....”байшингийн 1 давхарт байх нам даралтын зуух дотор 0,5 литрийн Кока кола гэсэн ундааны савны ёроол хэсэгт мөнгөлөг саарал өнгийн шингэн зүйл өргөж үзэхэд хүнд байв. Мөн 0,5 литрийн ундааны савны ёроол хэсэгт мөнгөлөг шингэн зүйл тунгалаг зүйл байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 5-7 хуудас/,

-хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 хуудас/,

            “2 ширхэг хуванцар савтай савны ёроол хэсгээр мөнгөн устай зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан” тухай мөрдөгчийн тогтоол " /хх-ийн 19 хуудас/,

Геологийн төв Лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 29-30, 38-39, 41-42 32-33, 35-36, 44-45, 47-48 хуудас/,

Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 9/74 тоот:

Шинжилгээнд "Кола" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, "Мульт" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн эд зүйл нь ус болон мөнгөн усны 2 үеэс тогтож байна.

-шинжилгээнд ирүүлсэн "Кола" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, "Мульт" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн эд зүйлийн мөнгөлөг өнгийн үе үүсгэсэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо.

-мөнгөн ус гэх бодис нь Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон.

-мөнгөн ус гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 658 дугаарт бичигдсэн ба химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ, Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай бодисын ангилалд хамаардаг байна.

-мөнгөн ус нь мөнгөлөг өнгийн цэвэр мөнгөн ус байв гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-95 хуудас/,

Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Р.Ц-ын мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

            

                Иймд шүүгдэгч Р.Ц-ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй байна.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Р.Ц-ын химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч Р.Ц-ын үйлдэлд холбогдуулан Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Р.Ц-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин шүүгдэгч Р.Ц-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  

                Шүүгдэгч Р.Ц-ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэгтээ шланк суулгасан 200 литрийн багтаамжтай төмөр поошиг 1 ширхэг, цагаан өнгийн тогоо хэлбэртэй алт хайлуулагч аяга 1 ширхэг, модон арамтай шигшүүр 1 ширхэг, төмөр сэнжтэй харалсан таваг 1 ширхэг, төмөр аяга 1 ширхэг, 2 ширхэг хуванцар савтай мөнгөн ус, хөх өнгийн шингэнтэй зүйл 5 ширхэг, азотын хүчил гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, 300 граммын хоосон шил 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ёроол хэсэгт бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, улаан эрээн өнгийн ууттай цагаан нунтаг бодис, 2 литрийн ундааны саванд хийсэн дээж 1 ширхэг, хар өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн дээж 1 ширхэг, 920 граммын  тагтай шилэнд хийсэн шавар дээж,  цайвар өнгийн савнаас авсан 920 грамм савтай дээж 1 ширхэг, шуудайтай чулууны дээж 2 ширхэг, № 1 дугаартай шилэн савтай 250мл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №2 дугаартай ЗООмл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн, №3 дугаартай шилэн савтай ЗООмл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №4 дугаартай шилэн савтай 100 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн шингэн, №5 гэж дугаартай шилэн савтай 120 мл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт хавсаргагдсан СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Р.Ц-ын өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

                

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овгийн Р.Ц-ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-ыг 01/нэг/ жилийн хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэгтээ шланк суулгасан 200 литрийн багтаамжтай төмөр поошиг 1 ширхэг, цагаан өнгийн тогоо хэлбэртэй алт хайлуулагч аяга 1 ширхэг, модон арамтай шигшүүр 1 ширхэг, төмөр сэнжтэй харалсан таваг 1 ширхэг, төмөр аяга 1 ширхэг, 2 ширхэг хуванцар савтай мөнгөн ус, хөх өнгийн шингэнтэй зүйл 5 ширхэг, азотын хүчил гэсэн бичигтэй хоосон шил 1 ширхэг, 300 граммын хоосон шил 1 ширхэг, цагаан өнгийн тагтай ёроол хэсэгт бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, улаан эрээн өнгийн ууттай цагаан нунтаг бодис, 2 литрийн ундааны саванд хийсэн дээж 1 ширхэг, хар өнгийн тагтай цагаан өнгийн саванд хийсэн дээж 1 ширхэг, 920 граммын  тагтай шилэнд хийсэн шавар дээж,  цайвар өнгийн савнаас авсан 920 грамм савтай дээж 1 ширхэг, шуудайтай чулууны дээж 2 ширхэг, № 1 дугаартай шилэн савтай 250мл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №2 дугаартай ЗООмл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн, №3 дугаартай шилэн савтай ЗООмл хэмжээтэй ногоон өнгийн шингэн, №4 дугаартай шилэн савтай 100 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн шингэн, №5 дугаартай шилэн савтай 120 мл хэмжээтэй, ногоон өнгийн шингэн зэргийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Ц-ын өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хавсаргагдсан бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Р.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ