Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Шүүгдэгч                                                 Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Од холбогдох 1832000000071 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.             

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1984 оны 10 дугаарсарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй *тоотод оршин суудаг, 5 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Болдын О /РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.БЭий эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: ... Би хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тийм болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.БЭ мэдүүлэхдээ: ...тэгээд би тэд нарыг явуулчихаад дэлгүүр лүү найз Жууны хочтой Батдоржтой хамт яваад дэлгүүрийн урд байж байтал Жоохноо хочтой Б.О мотоцикльтой ирснээ "Хангалыг чи зодсон байна” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг нэг удаа ам руу цохисон тэгсэн миний үүдэн 2 шүд хугарсан тэгэхээр нь би шүд хугарчихлаа гэж хэлээд шүдээ гар дээрээ тавиад харуултал хохьчино гэжхэлээд гар луу цохиод яваад өгсөн....” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7-р хуудас/

“...О ах дахиад араас ирээд Хангалыг хэн цохиж нүүр амыг нь гэмтээсэн юм бэ гэж асуусан. Тэгтэл Батдорж О ахтай барилцаж аваад хэрүүл хийсэн. Би хажуунаас нь Батдоржийг өмөөрч хэрүүл хийсэн О ах миний нүүр лүү нэг удаа гараараа цохичихсан. Тэгтэл миний урд үүдэн 2 шүд уначихсан.Би шүдээ гар дээрээ тавиад та миний шүдийг цохиод унагаачихлаа ш дээ гэхэд О ах мотоциклоо асаагаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч  Ө.Гц мэдүүлэхдээ: ...Б.О та нар пизданууд минь нэгийгээ яаж байгаа юм гээд уурласан чинь тэр 2 цор цор хийгээд Б.О, Жооний. Д.БЭ нар маргалдсан тэгсэн Жооний гэх залуу нь Б.О руу ойртохоор нь Жоонийг түлхсэн чинь Д.БЭ нь хүрээд ирсэн тэгсэн Б.О нүүр лүү нь нэг цохисон тэгсэн Д.БЭ гэх залуу нь ёо ёо миний шүд гээд орилсон. Тэгээд Б.О нь Жооний гэх залуутай хэд хэд цохилцсон тэгээд ер нь болохгүй байхаар нь би Б.Оыг явья гээд бид 2 явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/

Шинжээчийн  №89 дугаартай дүгнэлтэн дэх “...Д.БЭийн биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүд булгарсан, шүдний ором хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна..” гэх дүгнэлт /хх-ийн 17-рхуудас/

Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 18-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-50-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 54-р хуудас/, хохирогч БЭийн ...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:             

           

            Шүүгдэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.БЭтэй хувийн таарамжгүй харьцаанаас марган түүний эрх чөлөөнд нь халдан нүүр лүү нь нэг удаа цохиж 2 шүдийг булгаж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Д.БЭийн биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүд булгарсан, шүдний ором хэсэгт цус хуралт, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөөгүй шшүх хуралдаанд хохирогч Д.БЭий хиймэл шүд хийлгэхэд гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Од өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

 

            

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Болдын Оыг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Болдын Оыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж,шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Оыг зан үйлээ засах сургалтанд 03 сарын хугацаанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан  Б.О  нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Б.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

8.Б.Од авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

10..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ