Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00595

 

Ч.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмоннарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642дугаар шийдвэр,           

Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

Ч.Болдбаатарыннэхэмжлэлтэй,

“Саади трейд” ХХК-дхолбогдох,

Үйлдвэрийн ослын улмаас учирсан эмчилгээний зардал 25.315.381 төгрөг, онгоцны тийзны зардал 2.400.000 төгрөг, нөхөн төлбөр 1.512.000 төгрөг, орчуулгын төлбөр 28.000 нийт 29.255.381 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, Д.Пүрэвдорж,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргалнар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Саади трейд ХХК-д 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон ба 2004 оны 12 дугаар сарын 19-нд үйлдвэрлэлийн осолд орж нуруу болон хөлдөө хүнд гэмтэл авсан. Улсын Мэргэжлийн хяналтын газраас уг ослыг 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн осол гэж дүгнэлт гаргасан. 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 22-р шийтгэх тогтоолоор хариуцагчийн гэм буруутайг  тогтоосон. Дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, группт орсон. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 22-р шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1773 дугаар шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн 05 тоот магадлалаар  “Саади трейд” ХХК-аас тухайн үеийн эмчилгээний зардал авсан боловч нөхөн төлбөр аваагүй. Сүүлийн жилүүдэд нуруу болон хөл дагаж өвдөх, улмаар явж чадахгүй хүндрэл, бэрхшээл үүсч, БНСУ-д нуруундаа мэс засал хийлгэсэн. Эмчилгээний зардал 14.549.070 вон х 1,74 =25.315.381 төгрөг, тийзний зардал 2.400.000 төгрөг нийт 28.588.326 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан учраас нэг сарын 168.000 төгрөг = 1.512.000 төгрөг, орчуулгын төлбөр 28.000 төгрөг нийт 29.255.381 төгрөгийг “Саади трейд” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид шүүхэдгаргасан тайлбартаа: 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Бороо гоулд” ХХК-ийн  талбайд “Саади трейд” ХХК-ны ажилтан байсан Ч.Болдбаатар нь ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээт ажлаас өөр  ажил гүйцэтгэж байхдаа осолдсон. Энэ нь “Саади трейд” ХХК-ны ажилтан С.Баярмаад ял оногдуулсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэвч хүний эрүүл  мэнд нэн чухал, мөн  манай ажилтан гэдэг үүднээс ажил олгогчийн хувьд хариуцлагаа ухамсарлан Ч.Болдбаатарт тусламж, нөхөн төлбөр, эмчилгээний зардлууд өгсөн.Нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг судлан үзэхэд 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Бороо гоулд” ХХК-ийн талбайд болсон ослоос хойш “Саади трейд” ХХК нь иргэн Ч.Болдбаатарт 5.041.000 төгрөг, үүнээс 1.743.260 төгрөг өгсөн нь  баримтаар нотлогдсон эмчилгээний төлбөрт үлдэгдэл 3.294.740 төгрөг нь тусламж байдаг. 2006 онд тусламж болгон 5.000.000 төгрөг, 2009 оны шүүхийн шийдвэрийн дагуу 7.832.877 төгрөг нийт 17.873.877 төгрөгийг эмчилгээний зардал, тусламж, цалингийн зөрүүнд олгосон мөн 2011 онд Ч.Болдбаатарын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний санал болгосон зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулан түүнд эмчилгээний зардал, цалингийн зөрүүд 8.000.000 төгрөгийг олгосон бөгөөд энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байна.2012 онд эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү гэрээгээ шүүхээр баталгаажуулаагүй. Гэрээний дагуу “Саади трейд” ХХК нь Ч.Болдбаатарт 8.000.000 төгрөг төлсөн бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл юм. “Саади трейд” ХХК нь эмчилгээний зардлыг төлсөн байтал дахин 5 жилийн дараа эмчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2011 онд байгуулсан эвлэрлийн гэрээгээр Ч.Болдбаатар нь өөрөө сайн дураараа цаашид шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээсээ татгалзсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Саади трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:эвлэрлийн гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Саади трейд” ХХК-аас 21.255.381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болдбаатарт олгож, 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нь 8.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Болдбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264.226 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаармагадлалаар:Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “21.255.381 төгрөг” гэснийг “19.743.381 төгрөг” гэж, “8.000.000 төгрөг” гэснийг “9.512.000 төгрөг” гэж, 3 дахь заалтыг “хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг түүнд буцаан олгож,...хариуцагчаас 256.667 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтыг хүчингүй болгож тогтоох хэсэгт,“Энэ хэрэгт нотлох баримтаар гаргуулж авсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолтой С.Баярмаад холбогдох 20514224 тоот эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаасугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264.226 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нархяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сум дундын шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.Миний биө нь “Саади Трейд” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрийн осолд орж ослын улмаас 2005 оноос хойш хөдөлмөрийн чадвараа 60-70% алдаж 2016 онд БНСУ-ын “На наори” эмнэлэгт мэс заслын эмчилгээ хийлгэсэн. 2005 оноос 2011 он хүртэл 6-7 жил хариуцагчаас цалингийн зөрүү болон эмчилгээний зардал, тэтгэмж авч байсан нь үнэн.“Саади-Трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжидийн хүсэлтээр шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1431 дугаартай дүгнэлт гарсан Уг дүгнэлтэд холбогч эдийн үрэвсэл Т10-11 МLP 1,5-S1L гэж оношилсон оношлогоо үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан. Үйлдвэрлэлийн осолд орсноос хойш нөхөн төлбөр нэг ч удаа авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар нөхөн төлбөр 1.512.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй. Аймгийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хэргийг буруу шийдвэрлэсэн. Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх хуульд заасан эрхийг хязгаарласан Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх, шүүхээр хамгаалуулах зарчмуудыг ноцтой зөрчиж, эмчилгээний зардлаас 8.000.000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буруу шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан гэм хор, эмчилгээний зардал, хохирол нийт 29.255.381 төгрөгийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэвжид хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Бодит байдалд дүгнэлт хийхэд ажил олгогч “Саади трейд” ХХК, ажилтан Ч.Болдбаатар нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажилтан уг харилцааны явцад буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлоо шаардаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байтал анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч гэм буруутай эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осол гарсан нөхцөлд ажилтанд учирсан гэм хорыг арилгана гэх зохицуулалт Иргэний хуульд заагдаагүй учир Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг төсөөтэй хэрэглэн хариуцлагыг “Саади трейд” ХХК-д ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, дээрх хуулийн 497.1, 505.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.Талуудын хооронд 2011 оны 2-р сарын 25-ны өдөр шүүхийн бус замаар “хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ” байгуулагдсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрлийн гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөгийг хасч тооцсон нь Эвлэрлийн гэрээг үгүйсгээгүй, гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрсөн атал талууд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн эсэх (Иргэний хуулийн 204 дүгээр зүйл) зэргийг огт үнэлж шалгалгүйгээр, хууль хэрэглэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн.Мөн анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгон үнэлэхдээ гэм хор үйлдвэрлэлийн осолтой шууд шалтгаант холбоотойг тогтоож дүгнээгүй байтал гэмтлээс үүсэх боломжтой гэснийг үйлдвэрлэлийн осолтой шууд хамааруулан үнэлсэн, уг дүгнэлтүүдэд нэхэмжлэгчийн хийгдсэн эмчилгээ “бие даасан өвчин” “янз бүрийн шалтгаанаар үүсдэг” тухай дурдсаныг огт үнэлээгүй, энэ талаар огт авч үзэлгүйгээр хэт нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдол, үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн гэм хорын шууд шалтгаант холбоог хянан үзээгүй буюу үнэхээр үйлдвэрлэлийн ослоос үүдсэн гэмтлээс үүдэлтэй өвчлөл үү эсвэл шүүхийн шинжилгээний дүгнэлтэд дурдсаны дагуу бие даасан өвчин гэдгийг харгалзан үзээгүй, огт үнэлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж дордуулсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судлаагүй, гэм хорын шууд шалтгаант холбоог нотлоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч “Саади трейд” ХХК-аас 19.743.381 төгрөгийг шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анханболон давж заалдахшатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Болдбаатар нь хариуцагч “Саади трейд” ХХК-с 29.255.381төгрөг шаардахдаа нэхэмжлэлийг үндэслэлийг үйлдвэрлэлийнослоос учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  эмчилгээний зардал, тусламж, цалинд  17.873.877 төгрөг төлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Болдбаатар нь “Саади трейд” ХХК-д ажиллаж байхдаа 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж, хөлөндөөхүнд гэмтэл авч хөдөлмөрийнчадвараа 60 хувь алдсаннь тогтоогджээ /хэргийн 4-5 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаарзүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйлбаримтыг дахин нотлохгүй бөгөөд зохигч ба хэргийн бусад оролцогчшүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаармаргах эрхгүйтул хариуцагчийн “...Ч.Болдбаатар ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээт ажлаас өөр ажил гүйцэтгэж байхдаа осолд орсон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хэрэгтавагдсанбаримтаас үзвэл осол гарснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид эмчилгээний зардал, цалингийн зөрүү, тусламжид 20.680.892 төгрөг төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сард БНСУ-д хагалгаа, эмчилгээ хийлгэхтэй холбогдох зардал, үйлдвэрлэлийн ослоосучирсан нөхөн төлбөр шаардсан ба хариуцагч уг  төлбөрийг хариуцах  эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хоручруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстүүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарчсувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэгзайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Түүнчлэн мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-дажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр зохицуулсан тул хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь БНСУ-д 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрөөс 7 дугаар сарын 5-ний хооронд эмчлүүлж, сээрний 10-11 дүгээр нугалмын холбоос булчингийн хатуурсан хэсгийг хусах, дарагдсан мэдрэлийг нугасныдаралтшахалтаасчөлөөлөх, бүсэлхийн 5 дугаар, ууцны 1 дүгээр нугалмын жийргэвчийн цүлхийсэн хэсгийг авах мэс засал хийлгэсэн, замын зардал болон эмчилгээнд 27.715.381 төгрөг зарцуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. 

Анхан шатнышүүх хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч нь нэхэмжлэгчид эмчилгээний зардал, нөхөн төлбөр төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв боловчхариуцагчийн өмнө төлсөн 8.000.000 төгрөгийг нэхэмжлэлээсхассан нь учир дутагдалтай болсны зэрэгцээ сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн хэрэгт хавсаргасан бичмэл баримтыг хэрхэхийгшийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дуугар зүйлийн 118.5-т заасантай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа “...нөхөн төлбөрийн 1.512.000 төгрөг нь 8.000.000 төгрөгийн дүнд орж тооцогдоогүй болохыг нотлоогүй” гэж үзсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй  байна.

Ч.Болдбаатар нь 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 1-ний хоорондох цалингийн зөрүүд 1.673.400 төгрөг, мөн эмчилгээний зардал 6.326.600 төгрөг хүссэн, хариуцагч дээрх төлбөрт8.000.000 төгрөг төлөхөөрхарилцантохирч 2011 оны 2 дугаар сарын 25-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан ба  төлбөрийг төлжбарагдуулжээ /хэргийн 43 дугаар тал/. Үүнээс үзвэл, дээрхтөлбөр нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байгааг  хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Хариуцагч эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлсөн нь түүний хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх, эсхүл уг үүргийг багасгахүндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн “....8.000.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй байхад анхан шатны шүүх хүлээн авч, улмаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэсэн ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасантай нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүх дүгнэлт зөв болжээ.          

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар магадлалын нэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасныг  баримтлан хариуцагч “Саади трейд” ХХК-аас 29.255.381 /хорин есөн сая хоёр зуун тавин таван мянга гурван зуун наян нэгэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Болдбаатарт олгосугай.” гэж, 2 дах заалтыг “Энэ хэрэгт хавсаргасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэхтогтоолтой С.Баярмаад холбогдох 20514224 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай” гэж, 3 дах заалтын “...хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 264.226...” гэснийг“...хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгон, хариуцагчаас 304.227...“ гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 256.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ