| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/18423/И |
| Дугаар | 197/ШШ2026/09957 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот хаягт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Бугат овогт /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, , лол,, өөрийн байр хаягт оршин байрлах, Нийслэлийн ТБАГ /Регистрийн дугаар: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Нэхэмжлэгч Ч. нь Нийслэлийн ТБАГ-т холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
3.2.Хариуцагч татгалзах эрхийн үндэслэлээ Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн3/ШШ2022/00873 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага9,580,456 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Ч., С.Оюунтуяа нар төлөхөөр, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ,,,, тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий хувийн орон сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Тоёота клугер маркийн 80-04 улсын бүртгэлийн дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 43-45/
Хариуцагч байгууллага гүйцэтгэх бичиг баримтыг /шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр/ үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр*******360597 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 47/
4.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ,,,, тоот хаягт байрлах 56.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолоор битүүмжилж, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн*******360597/04 тоот тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр, мөн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий хувийн орон сууцыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн*******360597/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн*******360597/03 тоот тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус баталгаажуулжээ.
/хх 54-55, 60-62, 64-65, 67-69/
4.3.Улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч, төлбөр авагч нар зөрүүтэй санал ирүүлсэн тул харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/35 дугаар тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцнэ. /хх 69-74/
Нэхэмжлэгч битүүмжилсэн, хураасан, үнийн санал өгсөн үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, дээрх ажиллагаанууд хуульд нийцжээ.
4.4.Томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээч Б.Батзаяагаас Баянгол дүүрэг, ,, тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 200,089,325 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, *******,*******,******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 174,234,491 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Ч., С.Оюунтуяа нарт 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 3-7/3152 тоот мэдэгдлүүдээр мэдэгдэж, Ч.т тухайн өдөртөө гардуулсан талаар тэмдэглэлээр баталгаажуулсан байна. /хх 106/
5.Нэхэмжлэгч Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн хэмээн маргаж байна.
5.1.Нэхэмжлэгч талаас барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж боловч тайлбараа дэмжин unegui.mn сайтаас хэвлэсэн зурагаас өөр баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.2.Шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй гэж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан талаар тайлбарлах боловч энэ талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад шүүхэд аливаа санал хүсэлтийг гаргаагүй тул мөн нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
6.Дээрхийг нэгтгээд хариуцагчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
6.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч 7 хоногийн дотор гомдлоо гаргаагүй нь эрүүл мэндийн шалтгаантай гэж тайлбарлан 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлох баримтыг ирүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзсэн болно.
7.Иймд эдгээрийг нэгтгэн дүгнэж, Нийслэлийн т холбогдох эрхийн улсын бүртгэлийн дугаарт, дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн т холбогдох эрхийн улсын бүртгэлийн дугаарт, дугаарт тус тус бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ