| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/10786/И |
| Дугаар | 197/ШШ2026/09955 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******, *******лол,*******, өөрийн байр хаягт оршин байрлах, Нийслэлийн ТБАГ /Регистрийн дугаар: /-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 4, *******лол,,, дугаар давхар хаягт оршин байрлах, ББСБ ГХОХХК /Регистрийн дугаар: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт /Регистрийн дугаар: /,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Харчу овогт /Регистрийн дугаар: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., гуравдагч этгээд ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Нэхэмжлэгч Т. нь Нийслэлийн ТБАГ-т холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрээр хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосон байдаг. Уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхэд Г., Т., Т. нарыг нэмж бүртгүүлэхтэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд яваа. Иймд Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
3.2.Хариуцагч татгалзах эрхийн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.
3.3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гуравдагч этгээд ББСБ ГХОХХК нь шүүхэд хариуцагчийн татгалзлыг дэмжиж гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.
3.4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гуравдагч этгээд Г., Т. нар ямар нэгэн тайлбар гаргаагүй болно.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/00489 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор Д.гээс67,666,666 төгрөгийг гаргуулж, ББСБ ХХК-д олгож, төлөөгүй тохиолдолд Д.гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *******, Их тойруу73/1 байрны*******б-ын 2,, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 53/
4.2.Дээрх шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн *******, Их тойруу73/1 байрны*******б-ын 2,, 4 дүгээр давхарын 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/23 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ. /хх 75-77
Уг хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01304 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2025/00495 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 71-77/
4.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Г., Т., Т. нарыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.д даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 8-14/
Дээрх 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 930 тоот ...маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г., Т., Т. нарыг бүртгэх боломжгүй гэх албан бичгийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24/12-765 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх 50/
4.5.Өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхтэй холбоотой Г., Т., Т. нарын гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0552 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Г., Т., Т. нар дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/774 тоот албан бичгээр тодорхойлжээ. /хх 82-88, 92/
4.7.Хариуцагч байгууллага гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэж 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/9 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар төлбөр төлөгч Д.д 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-224/9214 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хх 15-16/
5.Нэхэмжлэгч ...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г., Т., Т. нарыг нэмж бүртгүүлэхтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул энэ хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийх нь бидний эрхийг зөрчиж байна гэж маргасан.
5.1.Нэхэмжлэгч Т., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г., Т. нарыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул гомдол гаргах эрхтэй байна.
Гэвч уг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, түүнчлэн өмчлөгчөөр нэмж бүртгүүлэхтэй холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.
5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.
Нэхэмжлэгч нэг үндэслэлээр хоёр дахь удаагаа гомдол гаргасан нь үндэслэлгүй байх ба хариуцагчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй байна.
6.Дээрхийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Нийслэлийн т холбогдуулан гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/9 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Т.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 197/ШЗ2025/22593 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ