| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/28349/И |
| Дугаар | 197/ШШ2026/09956 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2026/09956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******-Уул, *******,*******,*******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт оршинлах, ******* ББСБ ХХК /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, ,,,,,,,, подвал хаягт оршин суух, Өндөр цогт овогт /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,338,047 төгрөг гаргуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,338,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: А. манай компанитай цахим зээлийн эрхийн гэрээ байгуулсан. Гэрээг үндэслэн зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон тул буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
3.2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Зээлийн гэрээг би байгуулсан ч мөнгөн хөрөнгийг бодитоор би аваагүй, манай найз авсан тул би төлөх үндэслэлгүй гэж тодорхойлсон.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас ******* ББСБ ХХК, нөгөө талаас А. нар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 52763 дугаар цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулсан. Уг гэрээг үндэслэн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлдүүлэгч 1,658,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч сарын 5.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.17 хувийн, сарын 5 хувийн хүүтэйгээр худалдан авалтын зээлийн нөхцлөөр хариуцагчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэж олгосон гэж тайлбарласан, хариуцагч тухайн зээлийн гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй. /хх 13-15/
Иргэний хуулийн1 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангажээ.
4.2.Гэрээний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,558,520 төгрөгийг нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн Хаан банкны тоот данснаас Мелодикүйн холдинг ХХК-ийн Голомт банкны тоот дансанд Money-T-C 098 18-24 хүртэлх лизинг өглөг гэсэн утгаар шилжүүлснээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлсэн. Хариуцагч Мелодикүйн холдинг ХХК-аас гар утас хүлээн авсан болох нь мөнгө шилжүүлгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх 53/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгч төлөгдөөгүй зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
5.Хариуцагч зээлийн гэрээг байгуулсан талаарх үл баримтад маргаагүй ч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй, манай найз тухайн гар утсыг авсан гэж маргасан.
5.1.Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 552,751 төгрөг төлсөн ба түүнээс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрт тохиролцсон хугацаа, графикийн дагуу нэг ч төлөлт хийгээгүй хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 1,105,249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,221,298 төгрөг, нийт 2,326,547 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч шүүх хуралдааны явцад ...зээлийг найздаа авч өгсөн, найз маань тухайн гар утсыг хүлээн авсан ба нэг удаагийн төлөлт хийсэн, одоо үндсэн зээлийн мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж зөвшөөрсөн тайлбар гаргасан.
5.2.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч үндсэн тооцоогүй хирнээ нэмэгдүүлсэн хүү 1,221,298 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хангахгүй орхив.
5.3.Нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотойгоор гарсан зардалд 11,500 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нотариатын зардалд 11,500 төгрөг төлсөн баримт авагдсан тул шүүх дээрх зардлыг гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцнэ гэж үзэв.
6.Эдгээрийг нэгтгэн хариуцагч А.өөс 1,116,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан А.өөс 1,116,749 /Хоёр сая гурван зуун гучин найман мянга дөчин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,221,298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 31,352 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ