Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/08137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өнөржаргал даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Цэрэндондогийнхон овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, *******, *******лол,, өөрийн байр хаягт оршин байрлах, Нийслэлийн ТБАГ /Регистрийн дугаар: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч Г.******* нь Нийслэлийн ТБАГ-т холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/13 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчин төгөлдөр болсноос 2 сарын хугацаа өнгөрснөөс хойш албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн тул уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.

3.2.Хариуцагч татгалзах эрхийн үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчин төгөлдөр болсноос хойш дахин гомдол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00576 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00149 дүгээр тогтоолоор Зээст ХХК-иас 807,850,145 төгрөг гаргуулан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... Г.*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028798 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 13 тоот, 115 м.кв талбай бүхий хувийн орон сууц, улсын бүртгэлийн Ү-2205028822 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхарын 3 тоот гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 12-20/

Хариуцагч байгууллага гүйцэтгэх бичиг баримтыг /шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр/ үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 22370606 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 21-24/

4.2.Нийслэлийн нь төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 13 тоот, 115 м.кв талбай бүхий хувийн орон сууц, 18 м.кв талбай бүхий орон сууцны зоорийн давхарын 3 тоот гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал авч тохиролцоогүй тул шинжээч томилон хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нийт 440,624,660 /орон сууцыг 406,624,660 төгрөг, гаражийг 34,000,000 төгрөг/ төгрөгөөр тогтоосон байна. /хх 26-28/

Уг үнэлгээтэй холбогдуулан гаргасан Г.*******ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03043 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2023/01908 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх 106-118/

4.3.Улмаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дүгээр тогтоол гарсан ба уг тогтоолд гаргасан Г.*******ийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04763 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/00184 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2025/00327 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

/хх 119-133/

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтад зохигчид маргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

4.4.Хариуцагч байгууллага дээрх үнэлгээний маргаан эцэслэсний дараа 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/13 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028798 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 284.637.262 төгрөгөөр, Ү-2205028822 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 23,800,000 төгрөгөөр 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. /хх 30 артал, 134/

Энэ талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4-219/9408 тоот мэдэгдлээр мэдэгджээ. /хх 30, 138/

5.Нэхэмжлэгч үндэслэлээ уг 5/13 тоот тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчин төгөлдөр болсноос 2 сарын хугацаа өнгөрснөөс хойш гаргасан, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаан шүүхэд хянагдах явцад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй байсан гэж тайлбарласан.

5.1.Нэхэмжлэгчийн гаргасан ...5/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 4/8 тоот тогтоолоор ...Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00056 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь тогтоолыг хүчингүй болгох, хөрөнгөнд дахин үнэлгээ тогтоох үндэслэл болохгүй гэж хангахгүй орхин шийдвэрлэжээ. /хх 143/

5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

Нэхэмжлэгч нэг үндэслэлээр хоёр дахь удаагаа гомдол гаргасан нь үндэслэлгүй байх ба хариуцагчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн, хууль зөрчөөгүй байна.

6.Урьдчилан шийдвэрлэх журмын тухайд:

6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан гэх тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Иймд урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

7.Иймд эдгээрийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Нийслэлийн т холбогдуулан гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5/13 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай И.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ӨНӨРЖАРГАЛ