| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэнсамбуугийн Өнөржаргал |
| Хэргийн индекс | 197/2025/39254/И |
| Дугаар | 197/ШШ2026/09151 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/09151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өнөржаргал даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах, ******* ББСБ ХХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, *******,*******,,,,,, тоот хаягт оршин суух, Боржигон овогт /Регистрийн дугаар: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,654,097.10 төгрөг гаргуулах тухай хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,654,097.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Зохигчид дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Б.тай манай байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн L19300072 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,241,000 төгрөгийг хариуцагчид олгосон тул зээлийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
3.2.Хариуцагч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр цахимаар гардан авч, 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 35-36/
3.3.Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн, мөн дугаарт утсаар мэдэгдсэн тул нэхэмжлэгч талын хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв. /хх 42-43/
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас ******* ББСБ ХХК, нөгөө талаас Б. нар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харилцан тохиролцож, L19300072 тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулжээ. /хх 12-14/
Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
Зохигчдын хоорондох дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангажээ.
4.2.Гэрээний дагуу Б.ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2,241,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй ******* ББСБ ХХК-аас Б.ын тоот дансанд / 21020 кодтой зээл олгов гэсэн утгаар шилжүүлснээр зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг олгох үүргээ биелүүлжээ. /хх 16/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгч төлөгдөөгүй зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
4.3.Хариуцагч зээл олгосноос хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тохиролцсон хугацаа, графикийн дагуу төлөлтийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчиж төлөлт хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 2,016,899.10 төгрөг, хүү 495,991.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,284.12 төгрөг, нийт 2,596,174.62 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаан үүсгээгүй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5.Нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотойгоор гарсан бусад зардалд 57,922.48 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нотариатын зардалд 7,500 төгрөг төлсөн баримт авагдсан байх тул шүүх дээрх зардлыг гаргуулах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцнэ гэж үзэв.
Харин шимтгэл 50,422.48 төгрөгийг гэрээнд зааж тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул хангахгүй орхив.
6.Эдгээрийг нэгтгэн хариуцагч Б.аас 2,603,374.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,422.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б.аас 2,603,674.62 /Хоёр сая зургаан зуун гурван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг, жаран хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 50,422.48 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 56,609 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨНӨРЖАРГАЛ