Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2022/00022

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 225/МА2022/00022

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00531 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Амартүвшинд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах*******гийн*******гөөс өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн*******т сумын 3 багийн нутагт ё гэх газрын Сум бандийн Хуурай гэх газар өвөг дээдсээс үе дамжин нутаглаж ирсэн бөгөөд уг газраа хууль ёсоор эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргасаны үндсэн дээр надад Хөвсгөл аймгийн*******т сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай захирамжаар нэгж талбарын 210603070 дугаартай 500 м2 газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг юм.

Гэтэл миний эзэмшил газар дээр тус сумын иргэн******* овогтой******* нь хууль бусаар эзэмшин сууж, миний өвөлжөөг нурааж устгасан байсан. Газраа чөлөөлүүлэх талаар өөртэй нь уулзаж шаардлага тавьсан боловч газрыг минь чөлөөлж өгөхгүй байсан тул сумын Засаг дарга болон газрын даамалд газраа чөлөөлүүлэх талаар өргөдөл гаргасаныг минь 2021 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн 1/183 тоот албан бичгээр хариу өгсөн ч шаардлагыг биелүүлэхгүй өдийг хүрлээ.

Иймд би хуульд заасан шаардах эрхийнхээ хүрээнд иргэн******* овогтой*******гийн хууль бус эзэмшлээс өөрийн газраа чөлөөлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.******* анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өвөлжөөний гэрээ, гэрчилгээ бүх зүйл нь надад байгаа... 2001 онд манай аав нас барснаас хойш 2012 он хүртэл тэр өвөлжөө нийтийн шахуу дуртай нэг нь буудаг байсан. 2012 онд*******гийн******* нь Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн Засаг дарга болж миний өвөлжөөг нурааж дээр нь хашаа барьж миний өвөлжөөг сэлбээд нутаглаж эхэлсэн. 22 жил нутагласан юм байхгүй. Одоо 10 жил л нутаглаж байгаа. Тэр хугацаанд өвөлжөө өтгийн татвар төлсөн зүйлгүй мөн худалдаж наймаа хийсэн явдал ч байхгүй болно. Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах*******гийн*******гийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч Д.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний аав Д.Дашцэдэн нь тухайн өвөлжөөний газар болон хашааг С.*******гээс мал болон мөнгөөр худалдан авсан байдаг ба би 2000 оноос хойш одоог хүртэл тухайн газарт нутаглаж ирсэн. Миний аав Д.Дашцэдэнг уг газрыг худалдан авч, намайг оршин сууж нутаглаж ирснийг нутгийн ард түмэн бүгд мэднэ. Гэтэл С.******* нь намайг уг газар дээр хууль бусаар эзэмшин сууж, миний өвөлжөөг нурааж устгасан байсан гэжээ. Багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрээр тухайн газар болон өвөлжөөг С.*******, С.Ганзориг, Д.Амартүвшин надад эзэмшүүлэхээр болсон байдаг ба би ч өөрөө тухайн газрын хууль ёсны эзэмшигч юм. Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийг нэхэмжлэгч С.*******гийн охин С.Ганзул сумын ЗДТГазрын бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байхдаа сумын газрын даамалтай үгсэн хуйвалдаж Д.Амартүвшин гэсэн байсныг С.Амартүвшин гэж өөрчилсөн байдаг юм. Дээрх хууль бус шийдвэрийг үндэслэн С.******* нь өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Мөн түүнчлэн *******гийн аав Сандагжав, миний төрсөн эцэг*******гийн ээж Догсмаа нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд бөгөөд миний эцэг нэхэмжлэгч хоёр нь ойрхон төрөл бүл, бүлэнцэр хүмүүс тул бид хэн хэн нь тухайн нутагт нутаглаж оршин суух эрхтэй хүмүүс юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашцэдэн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******гийн аав Сандагжаваас би 2000 онд уг өвөлжөөг худалдаж авсан. 15 хонь, 1 сувиа үнээ, 100,000 төгрөгөөр бэлнээр өгч худалдаж авсан. 15 хонийг нь хадам дүү н.Оюунбаатар нь идэш дөхүүлээд явган ирж туугаад явсан. 1 үнээг нь С.******* өөрөө хүрч ирээд авсан. 100,000 төгрөгийг С.*******д өгсөн. Газрын даамал С.Амартүвшин гэдгийг Д.Амартүвшин болгож бичсэн байсан. Манай багийн иргэдийн хурлаар С.*******, С.Самбаллүндэв, Д.Амартүвшин, С.Ганзориг гэсэн 4 хүний нэр батлагдсан байгаа. ...С.Амартүвшин гэдэг хүний хувьд нэхэмжлэгчийн охин тамгын газрын бичиг хэрэгт олон жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа багаас ирсэн бичгийг санаатайгаар Д.Амартүвшин гэж бичихийг С.Амартүвшин болгож манай хүү Д.Амартүвшинг гэрчилгээнээс нь хассан байгаа юм. Би С.******* болон С.Амартүвшин нарыг тэнд байхыг хориглоогүй. Д.Амартүвшингийн 1 том хашаа, 10 гаруй байр, өвсний хашаа байгаа. Хүний өвөлжөө авсан хүн хуучин буурин дээр нь хашаа барихгүй шүү дээ. Хажуу талд нь 20, 30 метр зайлуулж барьсан гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00531 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах*******гийн*******гийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Амартүвшингөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Түвшинтөгс би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 00531 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах өвөлжөөний хашааг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн*******т сумын Засаг даргын 2009 оны 74 дугаартай захирамжийг гаргахдаа хариуцагч Д.Амартүвшингийн овгийн эхний үсгийг С болгон хуурамчаар С.Амартүвшин болгож өөрчилсөн талаар хариуцагч нь тайлбарлаж, зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч үүнийг анхаарч үзсэнгүй.

Тус шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Иймд Хөвгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00531 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 116.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Д.Амартүвшинд холбогдуулан Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Амартүвшин нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн нутаг******* газрын Сум бандийн хуурай гэх газар байрлах*******гийн*******гийн өвөлжөөний хашааны газрыг албадан чөлөөлүүлэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаж буй үйл баримттай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байхад хариуцагч Д.Амартүвшин нь бусдын эзэмшил газарт өвөлжөөний хашаа барьж эзэмшиж ашиглан хууль зөрчсөн байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь:

Хариуцагч Д.Амартүвшин ...миний аав Д.Дашцэдэн нь тухайн өвөлжөөний газар болон хашааг С.*******гээс мал болон мөнгөөр худалдан авсан байдаг ба миний бие 2000 оноос хойш одоог хүртэл тухайн газарт нутаглаж ирсэн, 2009 онд уг өвөлжөөний газрыг С.*******, С.Ганзориг,*******гийн******* нар хамтран эзэмшихээр Хөвсгөл аймгийн*******т сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаас шийдвэрлэсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн*******т сумын Засаг даргын 2009 оны 74 дугаартай захирамжийг гаргахдаа Д.Амартүвшингийн овгийн эхний үсгийг С болгон хуурамчаар С.Амартүвшин болгож өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, өөрөө гаргах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийг үндэслэн шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх бөгөөд хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн*******т сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмших бэлчээрийн газрыг хот айлаар дундаа хамтран ашиглах зөвшөөрөл олгох тухай захирамжаар Сум бандийн хуурай гэх газрыг иргэн С.*******, С.Ганзориг, С.Амартүвшин нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн иргэн С.*******тэй Малчид, хот айлуудад өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх, түүний бэлчээрийн газрыг хуваарьтай ашиглуулах гэрээ байгуулж 210603070 нэгж талбарын дугаартай, 5000 м.кв талбайтай газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна /хх-н 06-13 тал/.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...хариуцагч Д.Амартүвшингийн овгийн эхний үсгийг С болгон хуурамчаар С.Амартүвшин болгож өөрчилсөн талаар хариуцагч нь тайлбарлаж, зарим нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч үүнийг анхаарч үзсэнгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ    

Л.ЭРДЭНЭБАТ