Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

-улсын яллагч Б.Энхболд,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О ,

-хохирогч Л.Б ,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 1834003940199дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1972 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Н овогт Г-н Б /РД:....../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь "Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Молцог элс гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Митцубиши Эл-200 маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.А гийн амь насыг хохироож, Л.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.Б : “..Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О : “Би хохирогчийн ар гэрийг төлөөлж оролцож байна. Төрсөн дүү нь байгаа юм. Талийгаач нь ам бүл зэргээ нөхөр дөрвөн хүүхдийн хамтаар Архангай аймгийн Цахир суманд амьдардаг байсан. Ерөнхийдөө хавдар судлалын ерөнхий газар хяналтад байдаг байсан. Хяналтандаа орчихоод буцах замдаа манай төрсөн эгч Б , хүргэн Б  нартаа хамт нэг машинд явж байгаад санаандгүй ослоор амь нас нь хохирсон байгаа. Ходоодны хорт хавдартай хяналтад байдаг хүн байсан. Ар гэрийнхэнтэй нь ярилцаад орж ирж байгаа. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ах дүү хүмүүс явж байсан. Золгүй байдлаар энэ осол болсон. Бүгдээрээ золгүй осол гэдгээр хүлээн авч байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж, өгнө үү?” гэв.

Хохирогч Л.Б : “ Миний бие 2018 оны 06 сарын 10-ны өдөр нөхөр, эгч, хүүхдүүд, хадам дүүгийн хүүхдүүдийн хамтаар явж байгаад машин унаж миний бие бэртсэн. Одоогийн байдлаар биеийн байдал маань засарсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Энэ хүнийг ялгүйгээр шийтгэж өгнө үү. Ийм л юм хүсэж байна.” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О : “Миний хувьд осол болох үед байгаагүй тул хэлэх зүйл алга. Миний төрсөн эгч А  нь 2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймагруу өөрийн хүргэн Б , төрсөн дүү Б ийн хамт явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт Мицубуши Эл-200 маркийн .... улсын дугаартай автомашинтай зам тээврийн осолд орж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 06 сарын 12-ны орой нас барсан юм. Өөр зүйл болоогүй.Миний хувьд осол болох үед байгаагүй тул мэдэх зүйлалга. Талийгаачийн хувьд ослын үед толгойдоо гэмтэл авсан байсан. Харин хамт явсан хүүхдүүд ямар ч гэмтэлгүй байгаа. Манай эгч Б  нуруундаа гэмтэл авсан байсан. Бидний хувьд гомдол санал байхгүй, энэ ямар санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа биш, хамт явсан хүмүүс нь ямар нэгэн гэмтэл аваагүй, ар гэрийнх нь бид ажил явдалд нь оролцох үеэр ярилцсан бүгд гомдол санал байхгүй байгаа. Талийгаачийн хувьд ер нь ч бие, муутай эмнэлгээр явдаг хүн байсан. Б  бол манай хүргэн байгаа юм. Түүний эхнэр Б  нь талийгаач А гийн төрсөн дүү нь байгаа юм....Миний төрсөн эгч Л.А  нь 1972 оны 02 сарын 09-ний өдөр Завхан аймгийн Их уул суманд айлын 4 дэх хүүхэд болон төрсөн. Дээрээ 3 эгч, доороо 6 дүүтэй. Өөрийн нөхөр Г ийн хамт Архангай аймгийн Цахир суманд мал маллаж амьдардаг байсан. Талийгаач 5 хүүхэдтэй бөгөөд 1 хүүхэд нь тусдаа амьдралтай, 1хүүхдээнөхрийнхөө дүүд үрчлүүлсэн, 3 бандийн хамт амьдардаг байсан юм. Нөхөр болон хүүхдүүд нь хөдөө ганц гэр хол байдаг, бүл цөөнтэй тул энэ хэрэгт намайг оролцуулж хурдан шийдүүлэхээр болсон юм. Мөн сэтгэл санааны хувьд энэ хэрэгт оролцох сонирхолгүй байгаа. Өөр хэлэх зүйл алга....” гэхмэдүүлэг /хх-32-33тал/,

               Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Б : “Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу гэрлүүгээ харих гээд өглөө 08:00 цагийн үед гарсан юм. Тухайн үед манайэзэмшлийн Мицубуши Эл-200 маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодоод Аргалант сумын нутгаар дайран өнгөрч явах үед нэг мэдэхэд осол болсон.Тэгээд ослоос хойш эмнэлэгт байж байгаад өнөөдөр өглөө эмнэлгээс гарч байна. Одообиеийн байдал хэвийн сайн байна. Ослын үед хойд талд сууж явсан миний төрсөн эгч А  гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй2018 оны 06 сарын 12-ныөдөр нас барсан. Харин хамт явсан хүүхдүүдийн хувьд тэнгэр ивээсэн юм байлгүй бүгдэрүүл саруул, гэмтэж бэртээгүй юм. Өөр зүйл болоогүй. Уул нь зүв зүгээр явж байгаад нэг мэдэхэд осол болчихсон байсан. Намайг суудал дээрээс манай нөхөр гаргаж татсан.Манай нөхөр Б  Солонгос улсад ажиллаж байгаад 2018 оны 06 сарын 07-ны өдөр 16.500.000 төгрөгөөр худалдан авсан автомашин байсан.Бид нарын хувьд суудлын бүстэй байсан. Би хэрэглээгүй байсан бол  шидэгдэж магадгүй байсан.Миний биеийн байдал сайжирсан, өөрийн нөхрөөсөө юугаа нэхэмжлэхбилээ. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү. Манай хүүхэд Жавзандуламын хувьд гэмтэж бэртсэн зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...”гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Баттогтох: “Миний хувьд осол болох үед байгаагүй тул мэдэх зүйл алга. Тухайн үед манай 11 настай хүү Дөлгөөнтамир хойд талын суудалд суугаад явж байсан. Ослын үед Дөлгөөнтамир унтаж явж байсан тул юу болсон талаар мэдээгүй байсан.Дөлгөөнтамир ослын үед гэмтэж бэртээгүй байсан. Бид нартухайнүедээ Гэмтлийн эмнэлэгт үзүүлж харуулсан, хэвийн байгаа, гэмтээгүй тул га алга, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С : “2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймагявахаар авга ах Б  өөрийн эзэмшлийн Мицубуши Эл-200 маркийн ав жолоодоод хажуу талд нь бэр эгч, хойд талын суудалд бэр эгч А , болон 3 бага насны хүүхэд суугаад өглөө 08:00 цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Тэгээд явж байтал хүүхдүүд унтаад өгсөн. Би бас унтаад өгсөн. Нэг сэрэхэд зам тээврийн осол болчихсон байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна.Авга ах Б  уг автомашиныг шинээр нь худалдаж аваад удаагүй гэжярьж байсан. Уг автомашин нь шинэ сайн машин шиг байсан.Намайг унтахын өмнө 50-60 орчим км цагийн хурдтай явж бабайсан..” гэх мэдүүлэг /хх-52 тал/,

            Монгол улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 06 сарын 22-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт: “..Талийгаач Л.А гийн биед гавал ясны хугарал, тархинд цус харвалт эдийн няцрал, уушгины няцрал, зүүн сарвуу шуунд шарх зөөлөн эдийн няцрал цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны  өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.Талийгаач Л.А  нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно....” гэх дүгнэлт /хх-55-56 тал/,

Монгол улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 06 сарын 19-ний өдрийн  №358 дугаартай дүгнэлт: 1. Л.Б ийн биед сээрний Th12 бүсэлхийн L1 нугаламуудын хугарал, баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтойшинэ гэмтэл байна үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүлмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс шалтгаална.” гэх дүгнэлт /хх-58 тал/,

Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад Б.Үнэнбатын №52 дугаартай дүгнэлт: “Хэргийн материалтай танилцахад Мицубиши Эл-200 маркийн .... улсындугаартай тээврийнхэрэгслийнжолооч Г.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дугаар бүлгийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн.”байна гэж үзэв.Мицубиши Эл-200 маркийн .... улсын дугаартай хурдыг тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дугаар бүлгийн 9.2"Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн  заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон. 3aмтээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. “ гэх дүгнэлт /хх-60 тал/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн дүгнэлт: “ Толгойн томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Нүдний ухархайнуудын бүтэц хэвийн. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. Бубарахниодал хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй.” Гэх дүгнэлт /хх- 62 тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 06 сарын 14-ний өдрийн дүгнэлт: “ Б.С  19 нас эм Толгойнытомограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. Нүдний ухархайнуудын бүтэц хэвийн. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. Ховдлуудын хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Зүүн зулайн хуйх хаван хавдартай.С1-Тh1-н түвшинд буюу хүзүүний түвшинд хийгдсэн томограммууд дээр нугалам ясанд хугарал гэмтлийн өөрчлөлтгүй. Нугасны сувгийн хэлбэр хэмжээ хэвийн.Нугаламих биеийн байрлал хэлбэр хэмжээ хэвийн.Нугалам хоорондох үе болон арын компонентүүд өөрчлөлтгүй. Нугалам орчмын булчин зөөлөн эдэд эмгэг өөрчлөлтгүй.Хүзүүний лордоз тэгширсэн.Th10-Sl-н түвшинд буюу бүсэлхийн түвшинд хийгдсэн томограммууд дээр нугалам ясанд хугарал гэмтлийн өөрчлөлтгүй.

Бүсэлхийд 6ш нугалам тодорхойлогдох буюу люмбализацийн өөрчлөлттэй.Нугасны сувгийн хэлбэр хэмжээ хэвийн.Нугалмын их биеийн байрлал хэлбэр хэмжээ хэвийн.Нугалам хоорондох үе болон арын компонентүүд өөрчлөлтгүй.Нугалам орчмын булчин зөөлөн эдэд эмгэг өөрчлөлтгүй.Бүсэлхийн лордоз тэгширсэн.” гэх дүгнэлт хх-68 тал/

            Шүүгдэгч Г.Б  мөрдөн байцаалтын шатанд: “Би 2018 оны 03 дугаар сард Солонгос улсруу аяллын журмаар яваад2018 оны 06 сарын 04 ний өдөр Монгол улсад ирсэн. Тэгээд Улаанбаатар хотын Даа хүрээ захаас 2018 оны 06 сарын 07 ны өдөр MITSUBISHI  L200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл худалдаж аваад тэр өдөртөө .... улсын дугаар авсан. Тэгээд 2018 оны 06 сарын 10-ны өдрийн өглөө 08 цагт Улаанбаатар хотоос өөрийнхудалдаж авсан .... улсын дугаарт MITSUBISHI L200 маркийнтээврийн хэрэгсэлтэй эхнэр Лхагвагын Б , охин Б.Жавзандулам, хадам эгч Лхагвын А , дүү нарын хүүхэд болох Б.Сэрсэндэмэд, Б.Дөлгөөнтамир, мөн хамаатны дүүгийн нэрийг нь сайн мэдэхгүй эрэгтэй, эмэгтэй 2 дүүгийн хүүхдийн хамт аймгийн Их уул сумруу гарсан. Тэгээд замдаа явж байтал яасан нь мэдэхгүй гэнэт машины руль зүүн талруугаа булаагаад засмал замын урд талруу гараад 100 орчим метр яваад онхолдож нэг бүтэн өнхрөөд гулгаад баруун талаараа харж зогссон. Би хэсэг зуур шоконд ороод сэргэтэл хүүхдүүд машинаас босоод гарсан байдалтай би машин дотроо жолоочийн сандал дээр баруун талаараа хараад хэвтэж байсан. Тэгээд би босоод хартал манай эхнэр Л.Б  бид хоёр машин дотроо байхаар нь эхнэрийгээ татаж машинаас гаргахад машины гадаа хүүхдүүд уйлаад зогсож байсан. Мөн машины хамарнаас баруун талд эхнэрийн эгч Л.А  газар зүүн талаараа хараад хэвтэж байсан. Тэгтэл засмал замаар явж байсан машинууд зогсож эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн.Уг миний жолоодож явсан .... улсын дугаартай MITSUBISHI Эл-200 маркийнтээврийн хэрэгслийн би Солонгос улсаас Монголд ирээд 2018 оны 06 сарын 07-ны өдөр Да хүрээ захаас өөрөө худалдаж авсан. Миний эзэмшлийн машин байгаа юм.Осол болох үед би машинаа жолоодоод миний хажууд урд талд манай эхнэр Л.Б , арын суудалд манай эхнэр Л.Б ийн харалдаа эгч Л.А , тэгээд 5 хүүхэд сууж явсан хүүхдүүдийг бол хэн нь хаана сууж явсан болЗамын нөхцөл байдал хэвийн тэгш шулуун, үзэгдэх орчин чөлөөтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйлгүй засмал зам байсан. Уг машин нь бол 2017 оны 09 сарын 05 ны өдөр Монгол улсад орж ирсэн. Хувь хүн унаж байсан машиныг худалдаж авсан. 2017 оны 11 сард оношилгоондорсон байсан учир би оношилгоонд оруулалгүй авсан. Худалдаж авсан хүн нь Шинээ гэж байсан. 21-06 ДУА улсын дугаартай байсан байхаа.Би сүүлд машинаа тойрч үзэхэд жолоочийн эсрэг талын урд талын дугуй ганцаараа хийтэй, бусад гурван дугуй нь хийгүй болсон байсан. Юунаас болсонг бол мэдэхгүй. Гэнэт зүүн гар талруу руль булаагдаад замаас гараад явчихсан......Би уг ослыг миний буруугаас болсон гэж үзэж байна. Тухайн 2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос өглөө 08:00 цагт гарсан юм. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байх үед жолоочийн үрүүл баруун тийшээ булаах шиг болохоор нь цочсондоо зүүн тийш огцом дарсан юм. Тэгээд автомашин онхолдох болсон, түүнээс мөргөлдсөн зүйл байхгүй. Өөр зүйл болоогүй.Би тухайн үед 60-70 орчим км/ цагийн хурдтай явсан.Би жолоо бариад, миний хажуу талд эхнэр Б , зүүн хойд талд буюу эхнэрийн хойд талд амь хохирогч А , баруун хойд талд Сэрсэндэмэд, хойд талын голын суудал дээр хүүхдүүд сууж явсан юм. Бид нарын суудлын бүс зүүсэн байсан.Би амь хохирогч А гийн ажил явдалд 4 сая төгрөг өгсөн, тухайн машинд явсан хүмүүс бүгдээрээ төрөл садны холбоотой хүмүүс байсан юм.” гэх мэдүүлэг / хх-44-45,  тал/, 

                -хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,

                -Зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 04-05 тал/,

                -Хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг /хх- 06-10 тал/,

                -Осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-12 тал/,

                -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/,

                -Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-29 тал/,

                -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-88 тал/,

                -Гэрлэлтийн лавлагаа  /хх-89 тал/,

                -Төрсний гэрчилгээний хуулбар  / хх-90 тал/,

    -Шүүгдэгч Г.Б гийн ял шийтгэлийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

   Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь "Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Молцог элс гэх газарт 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Митцубиши Эл-200 маркийн 50-783АА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.А гийн амь насыг хохироож, Л.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутайболохнь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О ийн: 2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймагруу өөрийн хүргэн Б , төрсөн дүү Б ийн хамт явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт Мицубуши Эл-200 маркийн .... улсын дугаартай автомашинтай зам тээврийн осолд орж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 06 сарын 12-ны орой нас барсан юм. Өөр зүйл болоогүй”....” гэхмэдүүлэг /хх-32-33тал/,

хохирогч Л.Б ийн: “Би 2018 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймаг руу гэрлүүгээ харих гээд өглөө 08:00 цагийн үед гарсан юм. Тухайн үед манайэзэмшлийн Мицубуши Эл-200 маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодоод Аргалант сумын нутгаар дайран өнгөрч явах үед нэг мэдэхэд осол болсон.Тэгээд ослоос хойш эмнэлэгт байж байгаад өнөөдөр өглөө эмнэлгээс гарч байна. Одообиеийн байдал хэвийн сайн байна. Ослын үед хойд талд сууж явсан миний төрсөн эгч А  гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй2018 оны 06 сарын 12-ныөдөр нас барсан. Харин хамт явсан хүүхдүүдийн хувьд тэнгэр ивээсэн юм байлгүй бүгдэрүүл саруул, гэмтэж бэртээгүй юм. Өөр зүйл болоогүй... ” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

Гэрч Б.С ийн: “2018 оны 06 сарын 10-ны өдөр  Улаанбаатар хотоос Завхан аймагявахаар авга ах Б  өөрийн эзэмшлийн Мицубуши Эл-200 маркийн ав жолоодоод хажуу талд нь бэр эгч, хойд талын суудалд бэр эгч А , болон 3 бага насны хүүхэд суугаад өглөө 08:00 цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн юм. Тэгээд явж байтал хүүхдүүд унтаад өгсөн. Би бас унтаад өгсөн. Нэг сэрэхэд зам тээврийн осол болчихсон байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-52 тал/,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Монгол улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 06 сарын 22-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт: “..Талийгаач Л.А гийн биед гавал ясны хугарал, тархинд цус харвалт эдийн няцрал, уушгины няцрал, зүүн сарвуу шуунд шарх зөөлөн эдийн няцрал цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны  өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.Талийгаач Л.А  нь гавал ясны хугарал, тархины эдийн няцрал харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.” гэх дүгнэлт /хх-55-56 тал/,

Хохирогч Л.Б ийн биед учирсан гэмтлийг тогтоосон Монгол улсын Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2018 оны 06 сарын 19-ний өдрийн  №358 дугаартай дүгнэлт: 1. Л.Б ийн биед сээрний Th12 бүсэлхийн L1 нугаламуудын хугарал, баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх 2018.06.10-ны өдөр үүссэн байх боломжтойшинэ гэмтэл байна үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүлмэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-58 тал/,

Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн цагдаагийн ахмад Б.Үнэнбатын №52 дугаартай дүгнэлт:

 “Хэргийн материалтай танилцахад Мицубиши Эл-200 маркийн .... улсындугаартай тээврийнхэрэгслийнжолооч Г.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дугаар бүлгийн 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн.” байна гэж үзэв.Мицубиши Эл-200 маркийн .... улсын дугаартай хурдыг тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол гарах болсон шууд шалтгаан нь маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дугаар бүлгийн 9.2"Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэг слийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн  заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон. “ гэх дүгнэлт /хх-60 тал/-ээрнотлогдонтогтоогдожбайна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийнхуулийнтусгайангийн27.10 дугаар зүйлийн3 дахь хэсэгтзааснаарэрүүгийнхэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллахдүгнэлтүйлдэжирүүлсэнхуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Б г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутайдтооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

             Шүүхшүүгдэгч Г.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Б дял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Б г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн/гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал төлсөн/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхзүйтэй байна гэж шүүх үзлээ.

               

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахадЭрүүгийн хариуцулага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дөрөв: Бусад зүйлийн талаар.

            Шүүх шүүгдэгч Г.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Б гийн №084523 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Б д даалгав.

              хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

МонголулсынШүүхийнтухайхуулийн 31 дүгээрзүйлийн31.1, 31.3.1,Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухайхуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээрзүйлийн 2, 38.2 дугаарзүйлийн 1 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Г-н Б г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутайдтооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б гийн тээврийнхэрэгсэлжолоодохэрхийг4жилийнхугацаагаархасаж,4 жилийн хугацаагаархорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийнхуулийнерөнхийангийн5.7 дугаар зүйлийн3 дахьхэсэгтзааснаар шүүгдэгч Г.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдсугай.

  5.Эрүүгийнхуулийнерөнхийангийн 6.7 дугаарзүйлийн 1 дэххэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Г.Б  тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөн зорчин явахдаа эрх бүхий байгууллага буюу Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэншүүгдэгч Г.Б  №084523 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Б д даалгасугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Г.Б  нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийнхуулийнерөнхийангийн7.3дугаарзүйлийн5,6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  үүрэг хүлээлгэх, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус сануулсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ