Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 198

 

 

                                    

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагч Г.Энхмаа

-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н т холбогдох эрүүгийн 1834001880141 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Бугантын 1-4 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан гэх Б овогт Б-н  Н  /РД: НБ79081377/

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2018 оны 03 дугаар 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Э.Э тэй маргалдаж, сүхний ишээр нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н : Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:

 мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Н ын: Өдөр 2-3 цагийн үед би Э , Энхтөгс нартай тааралдаад дэлгүүрт орж 2 шил 0.75 литрийн архи аваад түүнийгээ ууж дуусгаад байж байтал Э  орилж чарлаад байхаар нь яагаад орилж чарлаад байдаг юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд миний хүзүү хацрыг самардаад байхаар нь сүх аваад сүхний ар талаар нь нүүрлүү нь тулгатал Э  мөргөөд тэгээд хамарнаас нь цус гарсан. Би Э т бэлнээр 360.000 төгрөг өгсөн. Мөн дээрээс нь шаардлагатай эм болон сорвины тос авч өгөөд уучлалт гуйсан гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 32-33 хуудас/,

 

мөрдөн байцаалтанд хохирогч Э.Э ийн: 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Н тай тааралдахад тэр намайг хоёулаа айлд оръё гэхээр нь тэр айлд  нь ороход таних танихгүй хүмүүс архи ууцгааж байсан ба бид нар 2 шил 0.75 литрийн архи дэлгүүрээс аваад тэрийгээ уусан. Тэгээд хамт уусан хүмүүсээс согтоод тасраад унасан. Н  надад чи манайд очоод гэр цэвэрлэж хоол хийгээд манайд хоночих гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? битгий хүн доромжлоод байгаарай гэхэд хажуунаас Энхтөгс ах Эрка манайд хононо гэхэд Н  үгийн зөрөөгүй зуухны хажууд байсан шар өнгийн иштэй сүхийг аваад сүхний ар талаар миний нүүрлүү цохиод дахиад цохих гэхэд нь Энхтөгс ах болиулсан. Н т цохиулаад миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Эмчилгээний зардалд Н аас 320.000 төгрөг гаргуулж авсан болохоор цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 6-7,  23-24 хуудас/,

 

мөрдөн байцаалтанд гэрч Б.Шинэсайханы:...Э  надад хэлэхдээ Н  хамт архи ууж байхдаа сүхний ишээр нүүрлүү цохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

 

         -Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

 

Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 187 тоот:

- Э.Э ийн биед зүүн дээд зовхины хэсэгт сорви, хамрын таславчын мурийлт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 10-11 хуудас/,

 

Эмчийн тодорхойлолт /хх-ийн 12 хуудас/,

 

Шүүдэгч Б.Н ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 16 хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.

Гурав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2018 оны 03 дугаар 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Э.Э тэй маргалдаж, сүхний ишээр нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-хохирогч Э.Э ийн... “бид нар 2 шил 0.75 литрийн архи дэлгүүрээс аваад тэрийгээ уусан. Тэгээд Н  надад чи манайд очоод гэр цэвэрлэж хоол хийгээд манайд хоночих гэхээр нь би юу яриад байгаа юм бэ? битгий хүн доромжлоод байгаарай гэхэд Н  үгийн зөрөөгүй зуухны хажууд байсан шар өнгийн иштэй сүхийг аваад сүхний ар талаар миний нүүрлүү цохиод миний хамраас цус гараад тогтохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

-гэрч Б.Шинэсайханы:...”Э  хэлэхдээ Н  хамт архи ууж байхдаа сүхний ишээр нүүрлүү цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

         -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/,

         Шүүх шинжилгээний албаны:

- Э.Э ийн биед зүүн дээд зовхины хэсэгт сорви, хамрын таславчын мурийлт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 10-11 хуудас/,

 

Эмчийн тодорхойлолт /хх-ийн 12 хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна.

            

                Иймд шүүгдэгч Б.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэстэй.

 

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Н ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Н ын үйлдэлд холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Э.Э  нь эмчилгээний зардалд шүүгдэгч Б.Н аас 320.000 төгрөгийг гаргуулан авсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Б.Н ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н т 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.Гантулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

Шүүх Б.Н т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

 

Тав: Бусад зүйлийн талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй  шар өнгийн сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1834003320170 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Н нь өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг  зөрчиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн 00 минутанд болох шүүх хуралдаанд согтуу /2%-ийн согтолттой/ ирсэн шалтгааны улмаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ыг 650/ зургаан зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 11 хоногийн  1 хоног тус бүрийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 88 цагийг түүнд оногдуулсан 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 562 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч Б.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй шар өнгийн сүх 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүхийн шатанд 11 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н т авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ