Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2026/00278

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 318/ШШ2026/00278

Увс аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн,

Хариуцагч: Б-ийн О-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,978,644.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г банк ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Б (РД_____) нь Г банктай 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 6205116633 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 9,400,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлийг авч ашигласан. Зээлдэгч А.Б нь иргэний улсын бүртгэлийн 0000258086 тоот гэрчилгээгээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан нь тогтоогдсон. Иймд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэг Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу эхнэр Б.О-г хууль ёсны өвлөгч гэж үзэж байна. Мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэг Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэг Өв хүлээн авсан өвлөгч... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу 6205116633 тоот гэрээний төлбөр 8,978,644.99 төгрөгийг Б.О-аас гаргуулж Г банканд олгож өгнө үү. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэг, 515 дугаар зүйлийн 515.2, дэх хэсэг болон 6205116633 гэрээг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд хариуцагч Б.Оаас 8,978,644.99 төгрөгийг Г банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Олгосон/ Бодогдсон

 

Төлсөн

 

Үлдэгдэл

 

Үндсэн өр

 

9,400,000

1,047,321.74

8,352,678.26

Үндсэн хүү

 

1,148,538.47

522,571.74

625,966.73

Нэмэгдүүлсэн хүү

 

0

0

0

Нийт дүн

 

10,548,538.47

1,569,893.48

8,978,644.99

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г банк ХК-ийн нэхэмжилсэн 8,978,644.99 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Уг мөнгийг 12 хувааж буюу 2026 оны 4 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 5 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 8 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 9 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 1 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2027 оны 2 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 3 дугаар сард 748,220.41 төгрөг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,978,644.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,978,644.99 төгрөгийг хариуцагч Б.О төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Г банк ХК-ийн нэхэмжилсэн 8,978,644.99 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Уг мөнгийг 12 хувааж буюу 2026 оны 4 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 5 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 8 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 9 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 1 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2027 оны 2 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 3 дугаар сард 748,220.41 төгрөг төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,608 төгрөгийн тал хувь болох 79,304 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 79,304 төгрөг, хариуцагч Б.О-аас 79,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8,978,644.99 төгрөгийг 12 хувааж буюу 2026 оны 4 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 5 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 7 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 8 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 9 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 10 дугаар сард 748,220.41 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2026 оны 12 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 1 дүгээр сард 748,220.41 төгрөг, 2027 оны 2 дугаар сард 748,220.41 төгрөг, 2027 оны 3 дугаар сард 748,220.41 төгрөг төлж барагдуулахыг хариуцагч Б.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 79,304 төгрөг, хариуцагч Б.О-аас 79,304 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгож, 79,304 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

        ШҮҮГЧ                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ