| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2026/00288/И |
| Дугаар | 318/ШШ2026/00255 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2026/00255
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 318/ШШ2026/00255 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: З овогт Г-ын Н-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 21,486,052.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7111020194 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,411,743.19 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,015,142.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 44,166.62 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 21,486,052.06 төгрөгийг зээлдэгч Г.Н-ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 21,486,052.06 төгрөгийг 15 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Г.Н-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 21,486,052.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 21,486,052.06 төгрөгийг хариуцагч Г.Н төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 21,486,052.06 төгрөгийг 15 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна гэх тайлбараар тогтоогдож байх ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,380 төгрөгийн тал хувь болох 132,690 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 132,690 төгрөг, хариуцагч Г.Н-ээс 132,690 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 21,486,052.06 төгрөгийг 15 сарын хугацаанд төлж барагдуулахыг хариуцагч Г.Н хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 132,690 төгрөг, хариуцагч Г.Н-ээс 132,690 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, 132,690 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ