| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2018/0067/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Ж.Баянбаатар, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
хохирогч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энх-Од,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Жагаа, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатарт холбогдох эрүүгийн 1734004840249 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянговь суманд 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Байгууламж-Од” ХХК-д буюу бетон зуурмагийн компанид туслах ажилтанаар ажилладаг, ам бүл 2, дүүгийн хамт Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Тост баг, Олст гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 10 сарын 22-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ВБ80011239 дугаарын регистртэй, Лхамгив овгийн Жаргайн Баянбаатар
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Баянбаатар нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Самбартай хөтөл” гэх газар Улаанбаатар-Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд 90-80 УБӨ улсын дугаартай “УАЗ-Пургон” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаас
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ж.Баянбаатарын:
Би Жагаатай цуг 11 сарын 07-ны өдөр цаг агаарын байдал хэцүү байсан. Хүмүүсээс уучлалт гуйж байна. Миний хувьд анд найздаа туслах гэж яваад ийм байдалд орсон. Сардаа 100.000 төгрөгөөр явна гэсэн зүйл байхгүй. Моостны хувьд тийм асуудал яригдаагүй. Өмнөговь аймгаас гарахад Моостыг салгасан байсан гэжээ.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Отгонбаатарын:
2017 оны 11 сарын 06-07-нд шилжих шөнө байсан. Өмнөговьд байрлах уурхайгаас 12 хүн хөдөлсөн байгаа. Манай уурхай нь 15 хоног ажиллаад ажлаа хүлээлгэж өгөөд явдаг. Бид ажлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу явсан. Маргааш өглөө 11 цагийн үед Дундговь орж хоолонд орсон. Хөдлөж явсан. Ажилчид бүгд амралтын байдалтай унтаад явж байгаад осолд орсон. Нэг сэрэхэд жолооч тал руугаа унасан байсан. Бүгд сэрээд миний мөр их сонин байсан. Тэгээд манай ажлын Айтигийн мэргэжилтэн. Наад чинь хугарсан байж магадгүй битгий оролд гэж хэлсэн. Тэр ээлжний автобусанд суугаад гэмтлийн эмнэлэгт орсон. Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эгэмний яс хугарсан байсан. Ослоос болоод Эрүүл мэнд болон санхүүгийн асуудлууд гарсан байгаа... Хагалгааны дараах зардал 545.460 төгрөг нэхэмжилж байгаа. Зам тээврийн хүндэвтэр гэмтэл авсан учир ажил хийх боломжийг хааж боогдуулсан ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Зам тээврийн осолд ороогүй байсан бол цалингаа аваад яваад байх боломжтой байсан. Хууль зүйн туслалцаа авсан. 400.000 төгрөг. Эгэмний ялтасаа авахуулах хагалгаа байгаа. Тэр хагалгааны зардал нотлох баримт байгаа. Нийт 5.375.560 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энх-Одын:
Компанийн хувьд Отгонбаатар 5.551.000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. Жагаагаас 1.800.000 төгрөгийн авлагатай буюу 1.200.000 хасаж тооцоод 3.551.000 төгрөгийг Жагаагаас авсан байдаг. Шүүхэд нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч Амарбаясгалангийн нөтбүкний талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нөтбүк нь хэвийн ажилгаатай нөтбүүк байсан талаар тогтоогдоогүй байдаг. Энэ хариуцвал зохивол этгээд нь шүүгдэгч хариуцна гэж үзэж байгаа. Компани нь Отгонбаатарт 2017 оны 12 сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Тэтгэмж гэх зорилгоор 5000000 төгрөгийг төлөөгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардалд зориулж өгсөн байгаа гэжээ.
1.4. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Жагаагийн:
Сүүлд явж байгаад ийм осол гарсан Баянбаатар нь манай ээжийн бие муу байна гэхэд мөнгө төгрөгөөр туслаж байсан. Бие биенийгээ тусалж дэмждэг харилцаатай байсан. Ажил хийлгээд мөнгөө авчих санаатай хамт тээвэрлэлтэнд явсан. Энэ удаагийн тээвэрлэлтээр хөлс төлье гэж бодсон. Осол болсон түүнтэй холбоотой зардлыг компани төлсөн. Тэгээд Компанид гарсан зарлдыг барагдуулах ёстой гэж бодооод би компанийн шаардсан мөнгийг төлсөн. Одоо өөрөө хохирчихоод байна. Ганц ажил хийдэг машин маань гэмтсэн байгаа. Машинаа янзлуулах мөнгөө нэхэмжилж байна.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Д.Отгонбаатарын:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Би зүүн хамгийн хойд талын сандал дээр сууж явсан. Миний баруун мөрний эгэмний яс хугарсан. Цээж хөндүүртэй байгаа. Надад гомдолтой байна...” /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогч Д.Отгонбаатарын:
“...Миний хувьд хохирлын баримтаа гаргаж өгсөн уг баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Амарбаясгалангийн нөүтбүүк ямар нэгэн асуудалгүйгээр кеймп дээр ажиллаж байсан. Тэгээд ажил буух үед нөүтбүүкээ авч явсан юм. Надад өөр нэмж ярих зүйлгүй. Миний ярьсан зүйл үнэн...” /1-р хх-ийн 196 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр ажил дээрээ байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд Пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна . Дейл маркийн нөүтбүүк ашиглагдах боломжгүй болсон байгаа 2.400.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа...” /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн:
“...Би нөүтбүүкээ авч гарахын тулд уурхайн дарга буюу төслийн инженерээс зөвшөөрөл аваад мөн уурхайн ээлжийн харуулд бүртгүүлж авч гардаг юм. Тэгээд байгууллагын пургон маркийн авто машины жолооч Жагаад цүнхтэй нөүтбүүк шүү гэж хэлээд Жагаад өгсөн. Жагаа өөрөө машинд ачих ажлыг хийж байсан. Надад уурхайн дарга буюу төслийн инженерээс зөвшөөрөл олгосон бичиг мөн уурхайн харуулд бүртгүүлсэн рапортын дэвтрийн хуулбарууд байна. Энэ бол намайг нөүтбүүктэй явж байсан талаар сайн гэрчлэх зүйл байгаа юм. Мөн Отгонбаатар бол сайн мэдэж байгаа. Мөн бусад хамт явсан хүмүүс сайн мэдэж байгаа. Би осол болсны дараа цагдаад дуудлага өгчихөөд араас нь замын унаагаар гэмтлийн эмнэлэг орсон. Тэнд надад миний цүнхтэй нөүтбүүкийг Жагаа өгсөн. Тэгээд би гэртээ хариад нөүтбүүкээ асааж үзсэн чинь асахгүй байсан. Тэгээд сайн хараад байсан чинь их бие нь сэнсэрчихсэн байсан. тэгээд л цагдаад хэлээд үнэлгээ гаргуулаад уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Би сүүлд 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Гүүд сингэл ХХК-ийн засварын төвөөр албан ёсоор оношлуулахад дэлгэцний гэмтэл болон, эх хавтан дифромацид орж ажиллагаагүй болсны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” /1-р хх-ийн 197-198/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Цэвээнгэрэлийн:
“...Би Төв аймгийн Баян-Өнжүүл суманд пургон маркийн машин онхолдсон гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Манайд зохион байгуулалтын асуудал маш ихээр гарсан мөн тухайн үед пургон машинд сууж явсан хүмүүсийг энэлгийн тусламж үзүүлэх болон шаардлагтай эмчилгээг хийлгэхэд зардал мөнгө гаргасан гээд нийт 5.351.950 төгрөгийн зардал учирснаас пургон машины 2 удаагийн тээвэрлэлтийн зардлыг хасаад 3.551.950 төгрөг нэхэмжилж байгаа. Уг баримтыг машины эзэн болох Жагаа гэх хүнд өгсөн байгаа...” /1-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний хариуцагч Д.Жагаагийн:
“...Баянбаатар өмнө нь Улаанбаатар Өмнөговь чиглэлийн замд хүн тээвэр хийдэг байсан юм. Садан төрлийн холбоо бол байхгүй. Тэгээд бид Баянбаатартай ярьж тохиролцоод эсмэн жолоочоор авч албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүйгээр нэг явахдаа 100.000 төгрөг өгөхөөр тохироод авч явдаг байсан юм. Тэгээд л би өгсөн юм. Би Дундговь аймгаас Довын гуанз хүртэл бариад шилжүүлсэн байгаа. Баянбаатар аваад 5 орчим километр яваад л осолд орсон. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би холын тээвэрт явдаг болохоор байнга л шалгаж явдаг юм. Би Өсөхзоос инженеринг ХХК-ны ажилчдыг зөөдөг байсан юм. Энэ компанитай ямар нэгэн албан ёсоор гэрээ хэлцэл хийгээгүй нэг явахдаа 1 сая төгрөгөөр тохироод зөөдөг...” /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний хариуцагч Б.Энх-Одын:
“...Надад Өсөх зоос инженеринг ХХК-ыг төлөөлөх эрх байгаа. Миний хувьд иргэний хариуцагчийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагч бол Жагаа юм...” /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/,
2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Энх-Одын:
“...Би Төв аймгийн Баянцагаан суманд пургон маркийн машин онхолдсон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Надад албан ёсоор төлөөлөх эрх байгаа. Манай компани нь уг ослоос болж гаргасан зардлаа Жагаагаас бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 193 дугаар хуудас/,
2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Жагаагийн:
“...Би Төв аймгийн Баянцагаан суманд пургон маркийн машин онхолдсон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Зам тээврийн осолоос болж Өсөх зоос инженеринг ХХК нь тухайн осолд орсон хүмүүсийн эмчилгээнд 5.351.950 төгрөг гаргасан байдаг юм. Тэр мөнгөнөөс нь би тухайн компаниас авах ёстой байсан 1.800.000 төгрөгөө суутгуулаад үлдсэн 3.551.950 төгрөгийг дансанд нь хийж өгсөн юм. Одоогоор миний хувьд Өсөх зоос инженеринг ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоогүй болсон юм. Иймд надаас гаргасан 5.351.950 төгрөг болон пургон маркийн машины хохирол болох 14.966.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Надад нөүтбүүк гэж хэлж өгөөгүй. Харин хэрэгтэй юмнууд байгаа шүү гэж хэлж өгсөн. Тэгээд би цүнхнүүдийг бүгдийг нь суудлын ард ачсан юм. Надад өөр нэмж ярих зүйлгүй. Миний ярьсан зүйл үнэн...” /1-р хх-ийн 195 дугаар хуудас/,
2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Гэрэлтуяагийн:
“...90-88 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг уурхайгаас гараад манай дүү Жагаа жолоодож яваад 30 орчим километр яваад надад шилжүүлээд би Ноёны хөндий ортол бариад наашаа дахиад Жагаа бариад надад шилжүүлээд би Дундговь аймаг ортол жолоодоод дараа нь Жагаа машинаа бариад Довын гуанз ортол бариад Ж.Баянбаатарт машинаа өгөөд Ж.Баянбаатар 10 орчим километр бариад л онхолдсон. Тухайн үед бол машин гулсаад бөгсөө шидээд л эргээд л замын нөгөө талд ойчсон байгаа. Миний уушиг гэмтсэн гэсэн, толгой өвдөж байгаа. Тухайн үед 30-40-тэй л явж байсан. Тухайн үед Ж.Баянбаатар мостондоо хий гэж хэлээд байхад хийхгүй явж байгаад л осолд орсон. Машин ямар нэгэн гэмтэлгүй байсан...” /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Амарбаясгалангийн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр ажил дээрээ байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн очрим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Би унтаж явсан юм. Би голын эгнээд цонхон талдаа буюу зүүн захад сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Уг ослоос болж миний нөүтбүүк эвдэрсэн. Дейл маркийн нөүтбүүк ашиглагдах боломжгүй болсон байгаа. 2.400.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 26 дугаар хуудас/,
2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Ганзамын:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар хэлж мэдэхгүй. Би хамгийн арын зүүн талд нь сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,
2.11. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ш.Наранбаатарын:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар хэлж мэдэхгүй. Би хаалганы хажуу талын дан сандал дээр сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,
2.12. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Баярсайханы:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 32 дугаар хуудас/,
2.13. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Дөлгөөний:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Би хойшоо харсан сандал дээр хаалган талаасаа хоёрт нь сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 34 дугаар хуудас/,
2.14. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Даваасамбуугийн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн киллометр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Би хойшоо харсан сандал дээр хамгийн баруун талд сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
2.15. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Бэрхбаярын:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн киллометр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Хамгийн ард талын суудалын баруун талаасаа хоёрт сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
2.16. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Нарантөгөлдөрийн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Хойноосоо хоёр дахь суудлын голд нь сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 40 дугаар хуудас/,
2.17. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Баянмөнхийн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн киллометр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Би жолоочийн эсрэг талд буюу буруу хараад хаалганы хажууд сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
2.18. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Наранбатын:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос инженеринг ХХК дээр байж байгаад 15 хоног ажилласан тул ажил хүлээлцээд 07-ны өдөр 14 цагийн орчим эргээд пургон маркийн 10-88 УБӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн машинтай 13 хүн гарсан юм. Тэгээд Улаанбаатар орох гээд замдаа явж байгаад Дундговь аймаг орж хоол идчихээд гараад унтчихсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь осол болсон байсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан болон юу болсон талаар би сайн хэлж мэдэхгүй. Би хамгийн ард талын сандал дээр баруун гар талын захад сууж явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед Ж.Баянбаатар явж байсан. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн зүгээр гэсэн...” /1-р хх-ийн 43-44 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4 дүгээр хуудас/,
3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 дугаар хуудас/,
3.3. Хохирогч Д.Отгонбаатарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №688 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
3.4. Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №00000141 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургий үзүүлэлтүүд /хх-ийн 56-79 дүгээр хуудас/,
3.5. Иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн нөүтбүүкэд гаргасан үнэлгээний тайлан /хх-ийн 200-208 дугаар хуудас/,
3.6. “Өсөх зоос инженеринг” ХХК-ийн 2017 оны 12 сарын 28-ны өдрийн А/132 дугаартай албан бичигт О.Цэвээнгэрэлд итгэмжлэл олгох тухай, орлогч захирал Э.Мөнхбат...” /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ж.Баянбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Самбартай хөтөл” гэх газар Улаанбаатар-Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замд “УАЗ Пургон” маркийн 90-80 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 00000141 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Баянбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх Ж.Баянбаатарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Баянбаатарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, харин уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу биелүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ж.Баянбаатар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энх-Од нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж байгаа болно.
Хавтас хэргийн материалд “Өсөх-Зоос Инженеринг” ХХК, болон тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Жагаа нарыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй бөгөөд “Өсөх-Зоос Инженеринг” ХХК нь иргэн Д.Жагаатай компанийн ажилчдыг ажилд нь аюулгүй авчрах, буцаан хүргэж өгөх талаар бичгээр тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, тохиролцон амаар хэлцэл хийгдсэн гэх асуудал нь хэлбэрийн төдий, ойлгомжгүй, гэрээнд заагдах ёстой үндсэн шаардлагууд нь тодорхойгүй, талуудын эрх, үүрэг, оролцоо, хариуцлага тодорхой бус зэргээс шалтгаалан гарах үр дагаврыг хэн нь хэрхэн, яаж хариуцах асуудал эргэлзээтэй байдал үүсгэж байх тул “Өсөх-Зоос Инженеринг” ХХК дээрх зам тээврийн ослын улмаас компаний ажилчдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг,
иргэний хариуцагч Д.Жагаа нь тээврийн хэрэгсэл ашиглагчийг буюу Ж.Баянбаатарыг өөрөө томилж, шилжүүлэн өгсөн ба ээлжийн жолоочоор авч явсан нь нотлогддог тул учирсан хохирлыг тус тус хариуцан арилгах үүрэгтэй байна.
Түүнчлэн хохирогч Д.Отгонбаатарт нийт 7.338.350 /долоон сая гурван зуун гучин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийн хохирол төлөгдсөн ба үүнээс “Өсөх-Зоос Инженеринг” ХХК 5.000.000 /таван сая/ төгрөг, иргэний хариуцагч Д.Жагаа “Өсөх-Зоос Инженеринг” ХХК-иар дамжуулан хохирогч Д.Отгонбаатарт 2.338.000 төгрөг тус тус төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэг, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Хохирогч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нар эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого, хууль зүйн туслалцаа авсан зардал, унааны зардал гэж нийт 2.335.560 /хоёр сая гурван зуун гучин таван мянга таван зуун жар/ төгрөг нэхэмжилсэнээс шүүх ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөг, ирж очих унааны зардал 20.100 /хорин мянга нэг зуу/ төгрөг, нийт 980.100 /есөн зуун наян мянга нэг зуу/ төгрөгийг хангаж, иргэний хариуцагч Д.Жагаагаас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Харин үлдэх эмчилгээний зардал 545.460 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг, хууль зүйн туслалцаа авсан зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, баримтгүй 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосныг,
Түүнчлэн хохирогч Д.Отгонбаатарын цаашид гарах эмчилгээний зардлыг, иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн эд хөрөнгөд учирсан хохирол болох “Дейл” маркийн нөүтбүүк компьютерийн үнийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаар баримтаа хохирогч Д.Отгонбаатар, иргэний нэхэмжлэгч Амарбаясгалан нар нь бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалангийн хувьд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Самбартай хөтөл” гэх газар “УАЗ-Пургон” маркийн 90-88 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсны улмаас “Дейл” маркийн нөүтбүүк компьютер эвдэрч ашиглагдах боломжгүй болсон талаар мэдүүлдэг ба уг зам тээврийн осол гарсан тухайн цаг хугацаанд иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалан нь “Дейл” маркийн нөүтбүүк компьютер авч явсан, уг ослын улмаас компьютер эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон талаар өмнө нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “хэргийг прокурорт буцааах тухай” захирамжаар энэ талаар шалгаж, тогтоолгохоор буцаасан хэдий ч хавтаст хэрэгт энэ талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, уг зам тээврийн ослын үед байсан байгаагүйг нь тогтоогоогүй, зөвхөн тус компанийн тодорхойлолт, гэрээт харуулын бүртгэлийн дэвтэрт хэн, хэний эзэмшлийн, хэдэн ширхэг, ямар нэр, үзүүлэлттэй комьпютерийг ямар зорилгоор, хэрхэн авч гарсан нь тодорхойгүй эргэлзээ бүхий бичгийн нотлох баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Жагаа болон түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нар шүүгдэгч Ж.Баянбаатараас гэм хор учруулсанаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй бөгөөд нийт 20.317.950 /хорин сая гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг эд хөрөнгөд учирсан хохирол, хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн хохирол гэж тус тус нэхэмжилдэг ба шүүх иргэний нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг тус тус харгалзан үзэж гэм хорын хэмжээг багасгаж 14.914.000 /арван дөрвөн сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Жагаад олгохоор,
харин үлдэх 5.403.950 /таван сая дөрвөн зуун зурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Хохирогч Д.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт нь өгсөн мэдүүлэгтээ иргэний хариуцагч Д.Жагаагаас нийт 5.375.560 /таван сая гурван зуун далан таван мянга таван зуун жар/ төгрөг нэхэмжилдэг хэдий ч хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүмжлэлийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 2.335.560 /хоёр сая гурван зуун гучин таван мянга таван зуун жар/ төгрөг болгон багасгасан болох нь,
мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Энх-Од шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хохирогч Д.Отгонбаатарт 5.551.000 /таван сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөг төлсөн гэж мэдүүлдэг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болон асуулт хариултаар “Өсөх-Зоос Инженеринг” ХХК, иргэний хариуцагч Д.Жагаа нараас хохирогч Д.Отгонбаатарт нийт 7.338.350 /долоон сая гурван зуун гучин найман мянга гурван зуун тавь/ төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатарийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатар нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний нэхэмжлэгч “Өсөх-Зоос Инженеринг” ХХК нь нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Жагаагаас 980.100 /есөн зуун наян мянга нэг зуу/ төгрөг гаргуулан хохирогч ВЭ87092416 дугаарын регистртэй, Сартуул овгийн Доржийн Отгонбаатарт олгосугай.
6. Хохирогч Д.Отгонбаатарын нэхэмжилсэн 2.335.560 /хоёр сая гурван зуун гучин таван мянга таван зуун жар/ төгрөгөөс эмчилгээний зардал 545.460 /таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг, хууль зүйн туслалцаа авсан зардал 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, баримтгүй 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Д.Жагаагийн нэхэмжилсэн 20.317.950 /хорин сая гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь/ төгрөгөөс багасгасан 5.403.950 /таван сая дөрвөн зуун зурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосныг,
харин хохирогч Д.Отгонбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, иргэний нэхэмжлэгч Д.Амарбаясгалан нь эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний хариуцагч ДЮ79121531 дугаарын регистртэй, Лхамжав овгийн Даваадоогийн Жагаагаас жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513., 513.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатараас 14.914.000 /арван дөрвөн сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч ДЮ79121531 дугаарын регистртэй, Лхамжав овгийн Даваадоогийн Жагаад олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Лхамгив овгийн Жаргайн Баянбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН