| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/01481/И |
| Дугаар | 197/ШШ2026/09309 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2026/09309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн *******,******* тоот, ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн *******,******* тоотод оршин суух ******* /регистрийн дугаар *******/,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг 15,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 15,616,313.40 төгрөг, хүүгийн төлбөр 183,686.60 төгрөг, нийт 15,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагчийн өмгөөлөгч эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг дуусгавар болоход үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулна гэж маргаж оролцсон.
3. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2025 оны 4 сарын 8-ны өдрийн ЗГ094673 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГ094673 үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, шилжүүлгийн мэдээлэл зэргээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Г.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 26,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 39.6 хувийн хүүтэй зээлүүлэхээр шилжүүлж, хуваарийн дагуу төлөх болон бусад нөхцлийг хүлээн зөвшөөрч, зээлдэгч Г.******* гарын үсэг зуржээ.
4. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
5. Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
6. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу 26,500,0000 төгтөгийн барьцаанд 16,500,000 төгрөгийн үнэ бүхий 0614УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэсэн гэрээ байна.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэснийг зөрчсөн гэж тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
8. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийн үнэлгээний дүнгээр үүргийг хангуулснаар хариуцагч зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд 2025 оны 12 сарын 6-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, үнэлгээгээр тогтоолгоход 15,666,666 төгрөг гэж тогтоосныг шүүх үнэн зөвд тооцон үнэлж, тухайн өдрийн байдлаарх хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 14,266,514 төгрөгийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.
9. Тодруулбал нэхэмжлэгчээс хүүний төлбөрт 3,432,514 төгрөгийн төлбөрөөс 183,686.60 төгрөгийг нэхэмжилснийг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацааны хүү төлөгдсөн гэж тооцож, үлдсэн хэсгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцов.
10. Иймээс дээрх хуулийн заалт болон баримтуудыг үндэслэн хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний дагуу үүрэг 14,266,514 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх 1,533,486 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10. Нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүн тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 1,533,486 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.*******ээс зээлийн гэрээний үүрэг 14,266,514 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 229,283 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА