| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/07509/И |
| Дугаар | 192/ШШ2026/06350 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/06350
2026 06 05 192/ШШ2026/06350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн овогтой Батбилэг нь 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “******* Фүүдс Трейд” ХХК-тай “Нийлүүлэгч, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээ” байгуулж, бараа бүтээгдэхүүнийг зээлээр болон төлбөрийн нөхцөлтэйгөөр хүлээн авч хамтран ажилласан болно. Гэвч гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бараа бүтээгдэхүүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тус иргэн нь 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад биечлэн ирж уулзан, “2026 оны 04 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөн боловч үүнээс хойш холбоо тасарч, гар утас нь холбогдохгүй болсон. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулах үедээ өөрийн оршин суух хаягийг “******* дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4-397 тоот” хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч ******* дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор дээрх хаяг нь тус хороонд бүртгэлгүй, бодитой оршин суудаггүй болох нь тогтоогдсон болно. Иймд иргэн овогтой Батбилэгийн одоогийн оршин суугаа болон байнга оршин суух хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоон өгч, холбогдох хуульд заасан арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 71, 15 тоот хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 3 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд овогт ын нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нийлүүлэгч, худалдан авагчийн хамтран ажиллах гэрээний хуулбар/ХХ 6-7 тал/, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 8 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, овогт ын -ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын -ийг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, овогт ын -ийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***