| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/07740/И |
| Дугаар | 192/ШШ2026/06351 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/06351
2026 06 05 192/ШШ2026/06351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хүсэлт гаргагч ******* нь *******аас 21,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр болсон. Гэтэл ******* нь *******гаас хашаа, байшин буюу Улаанбаатар хот, ******* дүүрэг 41-р хороо, зээл 4 гудамж, 24 тоот хаягт байрлах 370 м.кв газар болон тус хаягт байрлах 64 м.кв хувийн сууцыг зээлийн барьцаа болгож худалдах, худалдан авах гэрээ хийж өмчлөлд шилжүүлж өгөхийг шаардсан. Ингээд 2025 оны 01 сарын 09-ны өдөр Бүртгэлтийн дугаар 0054 үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/өмчлөлийн газар/-гээр Улаанбаатар хот, ******* дүүрэг 41-р хороо, зээл 4 гудамж, 24 тоот хаягт байрлах 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Бүртгэлтийн дугаар 0055 худалдах, худалдан авах гэрээ/үл хөдлөх эд хөрөнгө/-гээр ******* дүүрэг 41-р хороо, зээл 4 гудамж, 24 тоот хаягт байрлах 64 м.кв хувийн сууцыг тус тус *******ын өмчлөлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний барьцаа болгож өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж дээрх хоёр төрлийн гэрээг байгуулж газар болон хувийн сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Түүнээс бодит байдал дээр бодитоор газар болон хувийн сууцыг *******ад худалдан борлуулсан зүйл байхгүй. Ингээд 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Бүртгэлтийн дугаар 0054 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн Бүртгэлтийн дугаар 0055 Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улаанбаатар хот ******* дүүрэг 41-р хороо, Зээл 4 гудамж, 24 тоот, 370 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байршилтай 64 м.кв хувийн сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн оршин суух ******* дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 9 гудамж, 55 тоот хаягаар нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл ******* нь тус хаягт оршин суудаггүй үндэслэлээр *******, Хан- Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05-р сарын 01-ний өдрийн тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих ******* овогт *******ийн -ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь тогтоож өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 41 дүгээр хороонд оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа/ХХ 8 тал/-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт *******ийн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 0054 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2025 оны 01 сарын 09-ний өдрийн 0055 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хуулбар/ХХ 5-8 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 9-10 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******ийн -ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ийн -ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт *******ийн -ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***