Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 197/ШШ2026/13917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******, ******* *******,**************,**************д холбогдох 2,944,046 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Байгалмаа, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлээс 2,150,371.59 төгрөгийг хангаж, 793,674.41 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Манай компани *******,*******ы орон сууцны барилга ашиглалт, дундын өмчийн засвар үйлчилгээ, хог хаягдлын менежмент, цахилгаан хангамжийн зохицуулалтыг гэрээний дагуу хийж, оршин суугчдын тав тух, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг. Хариуцагч Э.******* ******* *******од 2022-11-29-ний өдрөөс оршин суудаг, 2025-8-1-ний өдрийг хүртэл хугацааны ашиглалт үйлчилгээний төлбөр 2,156.511,39 төгрөг, цахилгааны төлбөр 787,535.26 төгрөг, нийт 2,944,046 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул гаргуулахаар шаардаж байна.

ХХК нь Сууц өмчлөгчдийн холбоо биш бөгөөд хариуцагчаас орон сууцыг улсын комисс хүлээж авснаас сууц өмчлөгчдийн холбоо албан ёсоор байгуулагдах хүртэл дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг нэхэмжилж байгаа гэв.

3. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. *******,*******, ******* ******* орон сууцны өмчлөгч би бөгөөд 2022 оны 11 сараас оршин сууж байгаа. Нэхэмжлэгч ХХК-д 2024 оны 05 дугаар сард дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээний зардалд 606,426.56 төгрөг төлсөн. 131 байр хотхоны хамгийн анх ашиглалтад орсон байр боловч одоог хүртэл бүрэн тохижилт, бүтээн байгуулалт хийгдээгүй. ХХК-ийн хариуцдаг дундын өмчлөлийн засвар, үйлчилгээ тогтмол муу байдаг. Мөн дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал нь сууц өмчлөгчдийн нийтлэг ашиг сонирхлыг хөнддөг тул нийт сууц өмчлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэгдэх ёстой. ХХК Сууц өмчлөгчдийн холбоо биш, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардлын тарифыг дангаар тогтоох эрхтэй байгууллага биш. Мөн надтай орон сууцны ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулаагүй. Миний бие дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаагүй, огт төлөхгүй гэж хэлээгүй, гагцхүү хууль ёсны бодитоор гарсан зардлыг төлөх нь шударга гэж үзэж байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар ХХК нь *******,*******ы оршин суугчдын эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 2022 оны 11 сарын 28-ны өдрөөс 2026 оны 04 сарын 01-нийг хүртэл хугацаанд төлсөн тухай бичгийн нотлох баримтыг ирүүлсэн, мөн ХХК  *******,*******ы орон сууцны барилга ашиглалт, дундын өмчийн засвар үйлчилгээ, хог хаягдлын менежмент, цахилгаан хангамжийн зохицуулалтыг хангадаг талаар талууд маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй этгээдийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

5. *******,*******, 131 дүгээр байрны ******* орон сууцад 2022 оны 11 сараас хойш өмчилж, оршин сууж байгаа талаар Э.******* маргаагүй.

5.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ХХК  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэг өрхийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг ашиглалтын үйлчилгээ 29,900 төгрөг, цэвэрлэгээний хэрэгсэл 7,000 төгрөг, цахилгаан шат 8,500 төгрөг, хог 8500 төгрөг, дундын эзэмшил 5,500 төгрөг, смарт СӨХ апп 2,500 төгрөг, дулаан зогсоол 18,900 төгрөг, агуулах ашиглалт 5,000 төгрөг гэж 85,800 төгрөгөөр тогтоосныг үндэслэлтэй гэж үзлээ.

5.2. Харин хариуцагч Э.******* смарт СӨХ апп, дулаан зогсоол, агуулах зэргийг ашигладаггүй гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Э.******* смарт СӨХ апп, дулаан зогсоол, агуулах зэргийг ашигладаг гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.3. Хариуцагч Э.******* *******,*******, 131 дүгээр байрны ******* орон сууцны өмчлөгч, 2022 оны 11 сараас оршин сууж, дундын өмчлөлийн зүйлийг ашиглан, үйлчилгээг авсан байх тул ашиглалтын үйлчилгээ 29,900 төгрөг, цэвэрлэгээний хэрэгсэл 7,000 төгрөг, цахилгаан шат 8,500 төгрөг, хог 8500 төгрөг, дундын эзэмшил 5,500 төгрөг буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд сар бүр 59,400 төгрөгийн хэмжээнд төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ. 2022 оны 11 сараас 2025 оны 8 сарыг дуусталх хугацааны төлбөрт 1,920,280 төгрөг.

Мөн цахилгааны төлбөр 2022 оны 11-12 сард 43,441 төгрөг, 2023 оны 1-12 сарын төлбөр 298,203.62 төгрөг, 2024 оны 1-12 сарын төлбөр 312,840.23 төгрөг, 2025 оны 1-8 сарын дуусталх хугацааны төлбөр 268,350 төгрөг, нийт 922,834.85 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Э.*******н 2024-4-9-ний өдөр төлсөн 41,000 төгрөг, 2024-5-1-ний өдөр төлсөн 606,426.56 төгрөг, 2025-3-13-ны өдөр төлсөн 45,316.70 төгрөг, нийт 692,743.26 төгрөгийг хасч, 2,150,371.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

6. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,055 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.*******гоос 2,150,371.59 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Э.*******гоос 2,150,371.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 793,674.41 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 62,055 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.*******гоос 49,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-нд олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА