| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 306/2026/00421/И |
| Дугаар | 137/ШШ2026/00476 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 137/ШШ2026/00476
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох зээлийн 10,069,859.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. . тоотод байрлах, С ББСБ ХХК /РД:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нотариатын зардал, нийт 10,069,859.77 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Э-ийн А /РД:.., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.А би С ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн 10,069,859.77 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны өдрөөс 2027 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,258,732.47 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Э.А-д холбогдуулан 10,069,859.77 төгрөгийг гаргуулахаар С ББСБ ХХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 10,069,859.77 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны өдрөөс 2027 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,258,732.47 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,069,859.77 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн 10,069,859.77 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны өдрөөс 2027 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,258,732.47 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.Э нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний 10,069,859.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.А нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн 10,069,859.77 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны өдрөөс 2027 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,258,732.47 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч З.Э нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,068 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 88,034 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 88,034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б